Би найздаа яаж туслах вэ

Би энд найз охиныхоо тухай бичиж та бүхнээс зөвлөгөө авахаар шийдлээ. Бид хоёр 10 жилийн найзууд сайн дотно үерхээд яг 10 жил болж байна. Өндөр биетэй томоо алаг нүдтэй ярзайсан цагаан шүдтэй инээхээрээ шүдээ ярзалзуулж ирээд л инээдэг охин байж билээ хэхэ. Найзыгаа О гэж энд нэрлэе. О маань 10-р ангидаа 1 сайхан залуутай үерхэж \шүүх цагдаагын байгууллагад ажилладаг\ эхэллээ өөрөөс нь 4, 5 ах. Эхэндээ ч найзад үнэтэй бэлэг сэлт хувцас хунар авч өгөөд сүрхий л байв. Удалгүй суулаа. Хадам аав ээж нь байр авч өгөв. Тэгээд удалгүй нөхрийх нь баг нь хуулагдлаа. Нөгөөх чинь найгүй архичин байдаг байгаа. Би О-д  хэллээ архи уудаг хүн дэмий хүүхэдгүй байгаа дээрээ салчих аа гэж. О болохоор -Харин тиймээ л гээд байсан тэгээд л нөгөөх нь архи уугаад л салж нийлээд 2 жилийн дараа 2-р курстээ найз маань охинтой боллоо. Өөрөө болохоор эрэгтэй хүн хүүхэдтэй болохоор засардаг гэсэн л гээд байсан тэгсэн юун засрах бүр дорддог байгаа. Бүр найзыг маань 4 сартай жирэмсэн байхад нь зодсон байгаам даа. Архи уухаараа авиргүй зодно гэрийхээ юмыг зарж ууна. Ажил хийхгүй аав нь арын хаалгадаад 1 ажилд оруулна сар хүрэхгүй архиа уугаад хөөгдөнө. Уул нь аав ээж нь нэр хүндтэй ажил хийдэг юм. 1,5 жилийн дараа О дахиад л жирэмсэн боллоо би их л хэллээ найз нь мөнгийг нь өгий чи авхуулчих чи ийм нөхөртэй байж яаж дахиад хүүхэд гаргахын бэ гээд л зөндөө гуйлаа.

Тэгээд 2-лаа аборт хийлгэхээр эмнэлэгт очлоо тэгээд яг орохыхоо даваан дээр НАЙЗ НЬ ТОМ ОХИН ШИГЭЭ ХӨӨРХӨН АМЬТАН БАЙГАА БАЙХ ДАА ГЭЭД ХАЙР ХҮРЭЭД БАЙНА гэхээр нь найзыгаа өрөвдөөд өөрийгөө буруутгаад би ч бас тэнэг юм аа айлын амьдралд хэт оролцоод гэж бодоод больчихсон. Тэгээд л хүүгээ архи уухаар хадам ээж нь манай найзыг буруутгана элдвээр хэлнэ энэ байрыг манайх өгсөн чи хүүхдээ аваад зайл би та нарыг тэжээдэг \Тэнэг хүний зан л байхгүй юу. Тэрнээс биш О-н гэрээс мах шөл идэш энээ тэрээ зөндөө ирнэ. Юу гэж төрсөн аав ээж нь 2 нялх хүүхэдтэй охиноо хоосон суулгахав дээ\ чамаас болж миний хүү архи уудаг ч гэх шиг пизда хүүхэн гичий миний хүү яахаараа ийм малтай суучихдаг байнаа энээ тэрээ гээд хүн итгэхээргүй юм хэлдэг гэсэн. Нөхөр нь ч гэсэн согтохоороо байнгын хэрүүл өдөөстэй яг бас учиргүй зодоод байдаггүйм аа гэхэд байнга танай гэрийхэн тийм ийм чи бол тэнэг мангар арчаагүй энээ тэрээ гээд сэтгэл санааг нь байнга тавгүйтүүлнэ. О-н гэрийхэн нь хааяа ирэхээр яах гэж ирж байгаан одоо явуул би гэртээ тааваараа баймаар байна гээл хэл ам татлаад байдаг гэсэн. Хадам нь ч гэсэн ирээд хөдөөнөөс ирсэн ах дүү нарыг нь байлгахгүй өөр хамаатныдаа оч даварлаа л байна шд энээ тэрээ болдог гэсэн. Хадамыг нь хэн ч харсан тийм гэхээргүй. Дотроо бол зэвүүн зантай. Нэг удаа найз маань шөнө 2, 3 цагийн үед нөхөр согтуу ирж байна гэнэ чи хүрээд ирээ би айгаад байна чамайг байхаар дуугай унтаад өгдийн гэв. Би ч гэр бүлгүй байсан болохоор таксидаад очлоо тэгсэн согтуу ирж байна би ч яахав сайн залуу сайхан залуу гэж байгаад унтуулчлаа тэгээд нөгөөх чинь би том өрөөнд унтлаа та 2 буу халаад жижиг өрөөнд унт гэлээ тэгээд унтсан ч юмгүй хэвтэж байтал хаалга нүдлээ найз онгойлгоод өгсөн хадам ээж нь пиздаа нараа гээд л ороод ирлээ би ч бас зүрх дэлсээд босоод очсон намайг харчихаад цаашаа хүүтэйгээ хэдэн юм яриад гараад явчлаа.

Өглөө би ажилдаа очоод өдөр санаа зовоод залгасан чинь хадам чамайг явсны дараа орж ирээд чи хүүг минь амьд байхад орон дээр нь унтуулсангүй газар унтуулсан байна яахаараа гадны хүнийг гэртээ хонуулдын танай найзууд чам шиг ядуу орох оронгүй юм уу гээл нөгөө бузрын хэрүүлээ хийгээд байхаар нь найз нь хүүхдээ аваад гараад ирлээ одоо хөдөө явах машинд сууж байна. Дахиж энэ малтай нийлэхгүй ээ гэсэн би тэгэхээр нь тэг тэг дахиж нийлэх хэрэггүй одоо бүүр салаа л гэсэн. \гэвч одоо хүртэл салаагүй л байгаа\ Найзын маань ар гэр нь дундаж орлоготой айл. 2 нялх хүүхэдтэй ч гэсэн зохицуулаад зүтгэж яваад их сургуулиа төгссөн юм. О толгой сайтай болохоор дороо ажилд орчихдог юм. Том охиноо хөдөө аав ээж дээрээ байлгаад багыгаа цэцэрлэгт өгөөд овоо ажил хийж байтал нөхөр нь согтуу ажил дээр нь ирнэ мөнгө нэхнэ хүүхдүүд нь ээлжлээд өвдөнө нөхөр нь тус болохүй болохоор өөрөө л түүртэнэ. Байн байн зовлон тоочоод чөлөө аваад байхаар дарга нар нь уурлаад ажлаас халчихдаг гэсэн. Найз маань салах гэж зөндөө үзсэн хамгийн адгийн нь салаад гэрлүүгээ хүүхдээ аваад явчихаар нөгөөх нь хэсэг байж байгаад л очоод уучлаарай би дахиж уухгүй хайртай дуртай би уул нь иим хүн биш хүнд хараалгуулсан байх ч гэх шиг гуйж нэг үзээд л зодож нэг үзээд л салахүй ээрээд л байна. Найзын өөрийх нь ээж аав болохоор охиноо 1 өрөвдөөд л за за одоо засрах байлгүй хүүхдүүдээ өнчрүүлээд яахав харьж үз гээд буцаана.Аав нь болохоор миний охин хүний 2 дахи амьдрал гэдэг хэцүү гэдэг гэсэн.

Нөхрийгөө архинаас гаргах гэж очоогүй газар уншуулаагүй ном байхгүй. Бүр наркологийн төвд хэвтэхгүй гээд байхад нь цуг хэвтэж байсан удаа ч бий. О одоо зан ааш нь шал өөр тэнэгдүү ч юм шиг болчихсон. Би өөрөө ажилтай амьдралтай болохоор утсаар өдөр болгон ярина хааяа уулзана. Уулзаад юм ярихаар заримдаа галзуу хүн шиг юм ярина гэнэт дуугай байж байснаа тачгинтал инээнэ. Ихэнхдээ зүгээр байдаг л даа. Сэтгэцэд нь хадам ээж нөхөр 2 нь юм хийчихсэн гэж би бодоод байгаан. Багын хөөрхөн царай төрх нь алга болсон одоо гаднаас нь харвал гунигтай том алаг нүдтэй хүүхдүүд гэрийн ажилдаа түүртсэн бүдүүн авгай л харагдана. Одоо найз маань нөхөрөө үнэн голоосоо үзэн яддаг болчихсон. Хүнийг тэгэж муухай гарах гарцгүй болгож байгаа  байхгүй юу салья салдаггүй сайхан байя гэхээр болдоггүй ийм л сонин амьдралтай. Өмнөөс нь миний зүрх өвдөөд байхын тэр муу новшийг архиа ууж яваад үхчихээсэй гэж заримдаа боддогоо нуугаад яахав. Би одоо найздаа юу гэж зөвлөхөө мэдэхгүй байна. Яавал дээр вэ мэргэн ард минь.

секс.мн дээр ирсэн захидал

24 Comments

  1. kiki says:

    их сайн нз бн даа..ийм л нз бх юмсан нзуудда хэрэгтэ уэд н тусалдаг сайн нз бх юмсан..нзийхаа толоо этсийн хуртэл сана тавиарай нэг л одор ойлгоод болино доо

  2. zolko says:

    ер н амидрал салж нийлэх хэцүү л дээ миний аав бас архичин манайx бас л 2 хүүхэдтэй айл бсн архи ууна ээжийг зодно ээж харин салж чадсан гэхдээ одоо би гэж бас тэнэг бнаа манай нөxөр архи уудаг блаа надтай суухаас өмнө гэтэл одоо яахав гайгуй л дээ гэхдээ л тургэн ааштай хааяа гар хүрнэ бид хүүхэдгүй л дээ одоогоор яг салах гэхээр би бас дасаад ч юмуу хайртай ч юмуу салж чадахгүйн мэдэхгүйэ яж хамт энэ амидралийг туулахийн бгаан, салах гэхээр бас л салахгүй харин хаа очиж хадмууд мин сайн хүмүүс байдаг гэхдээ хамгийн гол н хүний эрхэнд орох шиг там байдаггүй л юм бна би ч бас л гал цоггүй болж бх шиг бнаа өө бас 7 хоногт нэг л удаа сэкс хийнэ кккккккккккк уг н бид залуу хүмүүс л дээ мэдэхгүйэ надад энэ амидрал таалагдахгүй болоод удаж бгаа гэтэл юун дээр тэсч тогтоод бгааг өөрөө ч ойлгохгуй бнаа

  3. otdo says:

    emegtei huniig davraaj hairlana gej yadgiin ymar sonin teneg yum bichdegiin deerh 2r hun, yag ys yuman deer ih hetsuu l de? salj sarnina gedeg bi naiziig chin sain oilgoj bn 2 huuhdee l bodoj yvj bga shu de? iim hetsuu ueuuded urgelj naizdaa hani tushig tulguur bolj yvj bsand chamd bayrlalaa. setgel ovdoj bn uneheer hetsuu yuma hun ooriigoo bish ur huuhdee l bodoj amidardag yum bnle

  4. ыуыу says:

    эр эмийн xооронд илжиг буу жороол гэж зугээр xэлээгүй уг. чамгуйгээр учраа олно. олдог юм, олоx ч болно.

  5. Ramirez Sanchez says:

    ЭНэ бүхэнтэй эвлэрхээс яхав дээ тэр бол тухайн хүний сонголт бсан тэр тэгээд буруу бж энд чиний хийх зүйл гэж үгүй!

  6. TG says:

    НАЙЗДАА ИНГЭЖ ХЭЛ
    ЯГ ҮНСЭЛДЭХИЙНХЭЭ ӨМНӨ АМАА АРХИАР САЙН ГЭГЧ НЬ ЗАЙЛААД ТЭГЭЭД ҮНСЭЛТ НӨХӨР НЬ АМНААС НЬ ГУВШАА ХУРГА ШИГ САЛАХАА БАЙХ ВИЙ
    ИЙМ АРГА БАЙНА ДАА
    НӨХӨР НЬ ЭХНЭРЭЭСЭЭ САЛАХАА БАЙХ ВИЙ

  7. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    залуусаа эмэгтэйчүүдээ хайрлаж яваарай. Гэхдээ давраахгүй хайрла.тэгвэл чи жаргана

  8. Gstar says:

    yaj ehnertei gar hurch chaddag bna aa. Ehner ni esvel bainga chihend honh uyj heleh helehguigeer doromjildog yum uu. Ugui zugeer l arhi uugaad l zodood baival utgagui l yum salsan ni deer baihaa huduu eej aav deeree och amidraliig zaaval hetsuu tuulah gej oroldood yahav dee. Hadamuud ni ch hurtel tiim zan gargaad baihad

  9. Mongolia says:

    яагаад арxичид 2-xүүxэдтэй байдаг байнаа ккккк

  10. anonymous says:

    Ёоё тэгээл хаяач дээ, угаасаа өөрөө салахгүй зууралдаад амьдртаад байгаа найзад чинь ч буруу байна! нүдэн балай чихэн дүлий тэгээд л орхи за

  11. элгэмсүү авгай энүүн дээр юу хэлэх үү says:

    мэдрэлтэй элгэмсүү авгай монгол эрчүүдээ учиргүй магтаал байдаг одоо нэг амыг чинь асуучихья. ихэнх монгол эрчүүдийн амьдрал ийм ш дээ үүнтэй хэн ч маргахгүй. зовж байгаа нь эмэгтэй хүн хүүхэд. тэгээд ч сайн хань сайн хүнтэй суувал дэлхийн аль ч өнцөгт ч амьдарсан ч яадаг юм бэ айн. аль ч орны хүнтэй суусан ч яадаг юм бэ айн… хүмүүс хоорондоо л болж байвал элгэмсүү авгайд ямар хамаа байна аа айн. чамтай л дандаа мэдрэл муутай хүмүүс таардаг байсан юм байгаа биз. хайр сэтгэлээр сууж байгаа гадаад хүмүүсийг чи юу гэхэв айн. битгий худлаа нээх эх оронч дүр эсгээд бай за…

  12. Wiseman says:

    найз охиноо биш оорийгоо боддоо, хуу мини

  13. ОД says:

    өө ямар хэцүү юм бэ дандаал 2 хүүхэдтэй салдаггүй архичид

  14. love says:

    чи тэрэнд хэлээд хэлээд найз чин ойлгохгуй бол одоо яалтай ни билээ дээ найз чин л ууруу л ийм зам сонгсон шыы дээ!!

  15. bada says:

    Naiz chin uuruu l salay gej shiideed doriwtoi yum hiihgui l bol chamaig yu ch gj helsen salahgui ee.Harin uneheer salay gej shiideed ter bodoldoo unench yug ch hiihed belen bgaa bol harin ter ued n l chi tuslah heregtei bh daa.

  16. 910 says:

    чи найздаа туслах гэж оролдоогүй биш оролджээ . гэхдээ тэр хүн өөрийхөө амьдралыг өөрөө шийдсэн бна ахин 1 удаа яриад болохгүй бол чи өөрөө боль доо ,тэр чиний амьдралаар амьдрахгүй чи түүний амьдралаар амьдрахгүй шдээ.

  17. happy says:

    hetsvv ch yumaa daa tegeed. manai 1 naiz basal 1 iimerhuu amidraltai hestvv dee. vneheer ih tiim teneg boltloo ih hairtai bdg yumuu esvel oor amidral gej bhgui gej boddog yumuu tegeed l zuuraldaad l basal yaaj ch heled ugend ordoggui svvldee tegeed hervvl zodoondoo dasaad nvd ni gal tsoggui naiz nuhduusuu hondiirood eheldeg yum bn leedee. chi bol vneher sain naiz bnaa. heriin hvn bvten 10 jil naiziinhaa toloo ingej yavahguiee. gehdee odoo teglee geed hvn ooroo zaya toorog huvi tavilangaa oorchloh gej hichehgui bhd yaaltai bilee dee. chi yamar gar holiig ni hvleed suultai ni bish. odoo tegeed naiz mini ooriigoo boddoo chinii huvid hangalttai bhaa. bainga l hvnii zovlon sonsood uilahad ni argadaj odool salna gehd ni itgeed mongo togrog setgel sanaagaa tsag zavaa zartsuulj udalgui tegeed ooroo ter amidralruugaa guigeed ochihod ni omnoos ni bachimdaj suuhiin hetsvvg mednee bi ch bas hesegtee ih nervtteg bsn svvldee tegeed ooriinhoo amidraliig bodsondoo. er ni gehde baingal zovlon bolohgui bvtehgui gej yaridag het gutranga hvmvvsees hol bsn ni deeree. chamd ooriin gesen amidral vr hvvhed ger bvliinhen geed sanaa tavih asuudluud dvvren shvv dee. amjilt hvsii!!

  18. ganaa says:

    chinii naiz hichneen heleed bhad oilgohgui bga bol zugeer l hay.ter hunii амидрал
    chamd hamaagui bolood l ter shdee

  19. ganaa says:

    chinii naiz hichneen heleed bhad oilgohgui bga bol zugeer l hay.ter hunii chamd hamaagui bolood l ter shdee

  20. bbb says:

    найз чин оороо ооринхоо толоо юм хийхгуй бхд чи яалтай билээ дээ. хэцүү юмаа хэлхээс л хэтрэхгүй юм даа

  21. Real says:

    залуусаа эмэгтэйчүүдээ хайрлаж яваарай. Гэхдээ давраахгүй хайрла.

  22. zaya says:

    найз охины чинь амьдрал миний ээжийн миний багын амьдрал тэр чигээрээ байна даа. гэхдээ аав ээж 2 салаагүй. аав архиа уусаар байгаад 3-н жилийн өмнө өнгөрсөн. ээж маань маш царайлаг, гоё биетэй хүүхэн байсан бол аавтай суугаад үүдэн шүдгүй архи тамхинд дуртай тарган авгай болсондоо. миний ухаан орхын л аав аймар архи уудаг агсан тавьдаг ээжийг аймар зоддог байсан. аав ээжтэйгээ амьдардаг байхад ёстой хар дарсан зүүд шиг л байсан. аав ээжийг зодоод бөөн чарлаан уйлаан майлаан. хавь ойрыхоо хүмүүсээс хүүхдүүдээс ямар их ичдэг байваа.би том болоод салаач гэж ятгаад салнаа гэчээд салахгүй л байсан. сүүлдээ хувь тавилантайгаа эвлэрчдэг юмуу хаашайн. ээж маань яг танай найз шиг мэдрэл муутай хүн шиг аймар гутранг хэзээ ч өөдтэй зүйл ярдаггүй муухай ааштай байсан. аавыг өнгөрснөөс хойш тайвширч өгөхгүй байсаар одоо л харин арай өөр өөдрөг ертөнцийг өөр нүдээр хардаг болоод байгаа юмшиг санагддаг. тэр нөхөр нь агсан тавиад зодоод нүдээд байхаар нь цагдаад шууд хэлчихэд яадаг юмбэ. гэрлэлтээ албан ёсоор цуцлуулах хэрэгтэй. шүүх цагдаагаар нэг хэсэг явуул.ёстой нүүр өгч болохгүй шүү.найз чинь үнэхээр нэг мөсөн сална гэж бодож байгаа бол салчих байхаа.арга байгаа даа.

  23. bi bol bi says:

    Эр эмийн хооронд илжиг бүү жороолоо гэж… Өчнөөн нь л хэлж ярьж, чадахаараа л тус болсон байна. Тэгээд нэмэргүй юмыг яалтай, ямар тус болж байгаа нь энэ гээд нөхрийг нь алж өгөлтэй нь биш дээ,хэхэ..Ер нь бол иймэрхүү амьдралаар амьдраагүйдээ өөртөө баярлаад дуугүйхэн явсан нь дээр.

  24. uhaalag baigaarai says:

    гээндээ ч бий гоондоо ч бий, танай найз өө сэвгүй өндөг шиг хүн байжээ гэж бодогдохооргүй л харагдаж байна шүү. гадны хүний нүдээр харвал бусдыг тэгж даврааж, өөрийгөө ч хайрлахгүй тэнэгдүү байдалд орж байгаад өөрийнх нь ч буруу их байгаа даа. анхнаасаа ядуу, гарал муутай арчаагүй залуутай суусан бол ахиад л өөр проблем гараад л ирэх байсан ш дээ, авгай нь нөхрийнхөө залуур хийх хэмжээний ухаан, чадал байгаагүй л юм байна. байраа хүртэл бэлдүүлж байгаа нь нөхөрт нь давилуун зан, давуу эрх шууд оноосон байшдээ, тэр байрыг нь авахгүй, түрээслээд л гарах нь яасын. ажил олон сольдог улсууд яаж ийгээд л шалтгаан олчихдог юм, үнэндээ бол өөрөө ч гэсэн нэг ажилдаа удаан тогтохыг хүсэхгүй л байгаа байхгүй юу даа. юу ч тохиолдсон дарга нарыгаа гуйгаад хүчээр ажилдаа бүхнээ зохицуулаад гүрийгээд явж болох л байсан ш дээ, сонголтоо жаахан буруу хийдэг л хүүхэн байж таарч. одоо яахав дээ, сонголтынхоо золиос болоод л яваа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.