Бурхан хүн бүхэнд сайхан амьдрал заяадаггүй юм байна

Сайн байна уу! Би 21 настай залуу. Эхнэртэйгээ ханилаад одоо 3 жил болж байна. Бид 2 амьдралынхаа төлөө хамтдаа зүтгэж яваа бусад хосуудын л нэгэн адил. Тэр минь надаас эгчмэд болохоор түүнийхээ дэргэд байхад үнэхээр түшигтэй. Хааяа хүүхэд шиг гэж загнуулдаг ч тэр минь надад дэндүү их хайртай. Гэхдээ бид 2-н амьдрал тийм ч тэгш байсангүй ээ. Би өдрөөс өдөрт өөрийгөө хөгширч байгаагаа мэдрэн өглөө босоод толинд харах бүрийдээ өөрийгөө үзэн ядаж бас ханийгаа хамгаас илүү өрөвддөг. Надад ханьтайгаа хамт хүүхдүүдийнхээ өсч томорч байгаа сайхан мөчүүдийг харах боломж байхгүй. Эхнэр маань үүнийг мэднэ. Бид 2 хамтдаа олон аргаар хүүхэдтэй болох гэж оролдсон боловч бүтээгүй. Өдөр бүр эхнэрийнхээ шаналсан сэтгэлийг бодохоор… өөрийгөө үзэн ядаж заримдаа үхмээр ч санагдах юм. Шинжилгээ өгөх тоолонд үгүй, үгүй гэсэн хариуг байнга авна. Эхнэр маань -Миний хань битгий санаа зовдоо. Шинжилгээ буруу гарсан. Удахгүй бүх юм сайхан болж бид хүүхэдтэй болно гэж хэлдэг ч би дотроо наддаа хайртай болхоороо л сэтгэлээ барьж байгаадаа гэж өөрийгөө үзэн яддаг. Эхнэр маань одоо хүүхдийн тухай ярихаа ч болилоо. Анх учирчихаад миний гэнэн цайлган, хүүхэд занд минь татагдан надтай гэрлэсэн түүнийгээ бодхоор өөрийн эрхгүй гашуун нулимс дусах юм. Түүнийхээ амьдралыг бодоод хаяад явая гэж олон удаа бодож байсан боловч яагаад ч чадсангүй. 3 ч удаа салах гэж үзлээ. Хань минь уйлан эргээд ирээч гэж хэлэх тоолонд өөрийгөө үзэн яддаг ч сэтгэлээ барьж дийлэлгүй би түүн дээрээ буцан очсон. Хүний амьдрал үнэхээр утгагүй санагддаг.

Жилийн өмнө түүнийгээ өөр залуутай хүртэл танилцуулах гэж оролдож, хүүхэдтэй болохыг ятгасан. Бид нэгэнт хүүхэдтэй болж чадахгүй хойно ядаж хайртайсаа гарсан хүүхдээ өөрийн үр шиг хайрлаад явна гэж түүндээ амлан, тэр минь өөр залуутай болзож эхэлсэн. Тусдаа амьдарч, 3 сар бид холбоо бариагүй. Надад үнэхээр аймшигтай, хэцүү байсан ч энэ бүхэн надаас л болсон. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа эхнэр маань надруу залган -Би чадахгүй нь хайраа. Намайгаа уучлаарай. Олон гэр бүлүүд хүүхэдгүй амьдарч байна. Чи бид 2 хамтдаа байвал хамгийн их аз жаргалтай шүүдээ гээд уйлаад хайрыгаа битгий орхилдоо. Чамайг утсаа ч авахгүй, холбоо ч барихгүй болохоор надаас ингээд холдож байгаа юм шиг санагдаад байна гэж цурхиран уйлахад нь би бурханаас энэ бүхнийхээ оронд нохой болгоод төруулчихгүй яавдаа гэж толгойгоо шааж байсан. Эхнэр маань намайг хамгийн их ойлгож, 2-лаа хэзээ нэгэн өдөр хүүхэдтэй болноо гэж байнга урам өгдөг. Би амьдралаас зөвхөн гэр бүлтэйгээ хүнээс дутахгүй сайхан амьдрахыг хүссэн. Гэхдээ бурхан хүн бүхэнд сайхан амьдрал заяадаггүй юм байна. Намайг ойлгож, хайрлаж явдаг ханьдаа л би хамгийн их баярлаж, түүнийгээ хайрлаж, амьдралд хөл тавьж явна даа…

cekc.mn дээр ирсэн захидал

26 Comments

  1. ragus says:

    Энд бурханыг битгий буруутга. Данддаа л бурхан харж үзэхгүй, бурхан шийтгэлээ энэ тэр гээд л бурханыг буруутгасан хүмүүс. Бурхан бид нарийн боддогоос олон сая дахин биднийг хайралдаг. Харин бид нар л бусдыг бүү хэл өөрийгөө ч хайрлаж чаддагүй. Бурханыг бол бүүрч хайралдаггүй.

  2. cvbn says:

    би 3x-тэй за даа овоо болох гж бга бололтой гэрлээд 10аад жил боллоо хуухэдтэ болоогуй ч бид 2 сэтгэл санаагаар унаагуй л бн би эмчийн бичиж огсон эмийг уусан боловч сорог нолоотэй тул зогсоолоо саяxан эхнэрээсээ оор хунтэй унтсан чн жирэмсэн болсон гэхдээ абортонд оруулсан

  3. haru says:

    . Тэр жилийн самар сайн ургавал хүүхэд олоход ч бас сайн байдаг гэнэ шүү.
    2. Бие давхар болохыг хүссэн үедээ туулайн хоол авч явж бай.
    3. Хөлөө бүү зөрүүл. Төрөлтөнд саад болно.
    4. Үнэхээр л хүүхэдтэй болохыг хүсч байвал нар жаргаснаас хойш бүү гэрлэ.
    5. Модноос дөнгөж унасан самар идвэл төрөлтөнд сайнаар нөлөөлнө.
    6. Та 2 жирэмсэн найзтай бөгөөд өөрөө жирэмсэн болохыг хүсэхгүй байвал нуруу луугаа 3 алгад.
    7. Өөр эмэгтэйн нялх хүүхэд тань луу хоёр хөлнийхөө дундуур харвал та гарцаагүй жирэмсэн болно.
    8. Жирэмсэн эмэгтэйн хувцас өмсөх эсвэл сандал дээр нь суувал адилхан нөлөө үзүүлнэ.
    9. Нялх хүүхдийнхээ хувцас өлгийг бүгдийг нь хүнд өгвөл дахин бие давхар болно.
    10. Цагаан борзыг үнсээд жимснээс нь идвэл тэр жилдээ үрийн зулай үнэрлэнэ.

  4. bajii says:

    21 тэй байж яасан хөгшин хүн шиг юм бичээ. аймаар юм.

  5. nomio says:

    өө гайхалтай жинхэнэ ардчилсан нийгэмүүдээ одоо ю вэ..юм ойлгож унш л \даа.наад чин эргэтэй хун хөөи.

  6. Sexy Mongolian girls good luck says:

    Mini bodloor exnerige oor xvntei untuulj jiremsen bolgoj bsanaas xvvxed orgoj awsan ni deer sh Dee chamaas Asuuh neg yum ban exnerige chink oor xvnees xvvxedtei bolloo gej bodie getel ta 2 neg odor xereldej muudaltsla gej bodie tegeed chi uuranda nee yammer mini xvvxed yum u feed xelchvvl ni exnert chink yammer setgegdel torxvv? Yamar ch ail gert xereldex muudaltsax yum bishgvil garner shiv de yaajch boson ta 2 bie biende vexer l xairtain bol xvvxed orgoj awsan ni Deere exner chini oor xvnees xvvxedtei bollo gexed chi nasan turashda set gel dunduur yawn a sh de tiimerxvv biz Dee? Zaza 2 oo ta 2 t am jilt xvsie e yu xvssen eoson xvsel ni setgekchlen bielex Bol tugai gej eorooe do???

  7. ug jin min says:

    харин тийн 21tei baij bolio ehner chine chamaas hed ah yum bol 25 tai l biz dee harin ch barag huuhed shuuhad erte bgaa yum bish uu ehleed ooroo aav bolj chadah biluu gej yostoi tolindoo harj asuuuuuu

  8. Ramirez Sanchez says:

    уйлж унжигаад ямар шалчингсан амьтан вэ! Эмэгтэй хүний талаас бол асуудал эмчилдийн ш!!!

  9. herev bichsen chini unen bol... says:

    … chi uje uvuu bolchihson amitan baina. Bodvol shinjilgee uguud l chi ur togtooh bolomjgui garsan bololtoi, tegsen murtluu yamar ch arga hemjee avahgui, zugeer l uuriiguu hugshirluu geed tolind haraad l suuj baidag ineedtei l hun sanagdlaa. Tegeed ehneree uur huntei untuulah geed yavuulj baidag aan? Manai neg naiz ehnerteigee suugaad bur yag 10 jiliin daraa, ungursun jil huuhedtei bolson, ter boltol yu esiig uzegev, uigagui l emneleg domnologoor yavsan. Tegsen chini chi 21tei uvuu, he he tegheer chinii hajuud bi bol elents hulants bolood yavchihaj bgaa yum bn l daa. Marzan sanagdaj bn shuu huuhed ee!

  10. ОД says:

    АХЫН ДҮҮ СОЛОНГОС КИНО ИХ ҮЗДЭГ ЮМУУ ХААШАА ЮМ. 21 ТЭЙ ХӨГШИН ААН. ТЭГЭЭД 3 ХАН ЖИЛ ҮЗЭЖ БАЙЖ ЮУНД НЬ ШАНТРААД БАЙГАА ЮМБЭ. ОДОО ХҮҮХЭД БИШ ХАЙРАА ХАДГАЛЖ ХАМГААЛЖ ҮЛДЭЭД БАЯЛАГЫГ БҮТЭЭХ АЖИЛДАА ШАМДАН ОР. ГЭНТ НЭГ ӨДӨР Л САЙХАН МЭДЭЭ ДУУЛНА. ИЙМ БАЙДАГ ЮМ ДҮҮ МИНЬ АМЬДРАЛ ЧИНЬ. ХҮССЭН ЗҮЙЛ ЧИНЬ ХҮЗҮҮГЭЭР ЧИНЬ ОРООЖ БААХАН ХҮҮХДЭД ДАРАГДААД БААС ШЭЭСИЙГ НЬ ЦЭВЭРЛЭХ БАНТАНГ НЬ ӨГӨХ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРГЭХ ГЭХ МЭТЭЭР ЖАРГАЛТАЙ СТРЕСС НЭМЭГДЭНЭ ДЭЭ ККК. ТЭР ҮЕДЭЭ ХАРИН ЭНЭ ҮЕЭЭ ЭРГЭН САНАХАД ХӨХ ИНЭЭД ЧИНЬ ХҮРНЭ. АМЖИЛТ

  11. Battsooj (xxx.sss55) says:

    За залуу минь наашаа анхаар даа.

    Би 1 зүйлийг ойлгосонгүй. Чи үргүй юм байж. Тэгээд тэрэндээ ямар арга хэмжээ авч байгаа чинь алга. Гэхдээ үргүй хүний үртэй болгож болно ш дээ. Манайд боломж бага байдаг юм.

    Бас заавал секс хийж хүүхэдтэй болохгүй шүү дээ. Эс шилжүүлэх гэдэг нэг арга байна. Үргүй гээд байсан залуус, хүүхнүүд энэ аргаар хүүхэдтэй болж болоод л байна.

    Сэтгэлээр битгий уна. Битгий өөрсдийгөө зовоо. Хийх зүйл их байна шүү. Бас нэг нууц арга байгаа. Чиний хийсэн нэг зүйлээс би тэрийг бодож олсон юм.

    Мэдмээр байвал мессенжерээр холбогдоорой хө. Би туслахад бэлэн шүү.

  12. SEXY says:

    Яахаараа ийм худлаа юм бичдэг байнаа.
    Үг нь уран цэцэн. Энийг манайхан зохиол нтр гээд байдаг билү. Яахав цаашид бичвэл ирээдүй байнаа байна. Жич: Логикийн алдаа нэлээн байна шүү. Цаашид анхаараарай.

  13. altmaa says:

    Хүүхэд өргөж аваач.Дүү дагуулдаг гэдэг биз дээ.бас ч гэж найдвар бгаа юм бишүү.
    21 тэй гэдэг чини хүүхдээрээ бнаа.
    Өөдрөг байгаад узвэл ямар вэ?

  14. Hi says:

    yu 21 tei baij hugshruh ene ter ve nuhur bid 2 ch gesen chamtai yag adilhan yum b.na nuhur nadaas nileed olon duu ch bid 2 huurhun ohin urguj avaad odo az jargaltai amidarch l baina gehde ohindo duu gargaj ugnu gedegt itgeltei b.ga shu bugdiig saihanaar tusuuluj eyerge energi bii bolgoj bai amidral gedeg garah gartstai b.dag shu de amjilt

  15. bbb says:

    энэ одоо эмгэнтэй суучихсан юм бх даа юндаа хуухэд гээд яарад бга юм тэгээд одор одроор хогшроод бх даа яахав дээ эмгэнтэй суувал тэгээд хөгширнөөө хөгширнө

  16. khongorkhon says:

    Дүнгэж 21-тэй байж юу бичээд байгаа юм бэ, бичсэнийг чинь уншвал чамаас болоод хүүхэдтэй болохгүй байгаа юм шиг байна. гэхдээ эхлээд өөрөө ядаж 31 хүрчээд ийм хөгшөрлөө энэ тэр гэж ярьвал яасан юм бэ.

  17. . says:

    21 настай биш хэзээ язааны настай хүн шиг ярьж байна. чи ухаан санаа чинь эрүүл үү. эсвэл насаа дараад байгаа юмуу. амьдрал дөнгөж эхэлж байна. толинд харах тоолонд хөгширч байгаагаа мэдэрч байна ч гэх шиг. тэгээд бид нар одоо юу болж байна. эмээ өвөө нар энд коммэнт үлдээдэг болж таарч байна уу.

  18. Darjaa says:

    zvgeer zoxiomol niitlel…21 tei um bj udruus udurt xugshirnu ain…bi bol xajuud ni vxtsiin bn l duu kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

  19. uisths says:

    Ene zovlon ch gesen bas davan tuulah arga bna shu dee. Ta 2 hen negniihee ah yumu egchiin huuhdiig urguj avch bno shuu dee. minii neg tanidag hos huuhedgui 16 jil hamt amidraad suuld ni ehneriinh ni egch ni duudee zoriulj huuhed toruulj ugsun. Odoo ted 3laa az jargaltai amidarch bgaa. Ter uneheer aguu setgeltei egch shuu.Ogt tanij medehgui udam garaltai huuhed avsnaas ene ni uneheer setgeld oir shu dee. Ugch avch bgaad ni ch gesen hen heniigee haraad l uulzaldaad amidarch bgaa bolohoor.

  20. ыуыу says:

    ойлгосонгуй. ер ни ю болоод өнгөрвөө. xууxэдгүй гэд яачад бгаа юм болдоо.

  21. өө гайхалтай жинхэнэ ардчилсан нийгэмүүдээ says:

    юун хөгшин энэ тэр вэ Би 26 хүрчээд хүнтэй ч суугаагүй явж байхад чинь одоо тэгээд би эмээ юмуу хаашаа болж байнаа хэхэ За за чамд зөвлөхөд эсвэл угаасаа үргүй юмуу эсвэл үр хөндүүлж байсан юмуу тодорхой бичихгүй бол мэдэхгүй л юм байна гэхдээ дөнгөж 21 настай байжээж ийм юманд санаа зовж байдаг Эмчид үзүүлээд үз Тэгээд л санаа зовох хэрэггүй ээ ок дүү минь Тэр юун өөр залуутай сэксдэх вээ Тэр чинь харин утгагүй асуудал байна арай тэгсэн юм биш биздээ баларсан юм ярьж байх юмаа

  22. sunny says:

    монголд хиймлээр үр суулгадаг уу? тэр талаар судлаач. миний ойлголтоор чи өөрөө хүүхэдтэй болох боломжгүй юм байна. тийм болхоор эрэгтэйчүүдийн эмнэлэг нрт орж янз бүрийн эм тан ууж үзсийм үү?

    миний нэг таньдаг ах бас хүүхэдгүй. эхнэр нь хүүхэдтэй болж чаддаггүй. тэглээ гээд тэр 2 эв найртай сайхан л амьдарч байгаа. бас хүүхэдтэй болох гэж их хичээцгээдэг. эхнэр нь саяхан мэс засалд орсон хүүхэдтэй болох боломж нэмэгдэж байгаа гээд их л баяртай байсан хөөрхий. та 2 ч гэсэн бууж өгөлгүй бүх л боломжийг туршиж үзэх хэрэгтэй дээ.

    АМЖИЛТ ХҮСЭЕ

  23. би says:

    Сайн байцгаана уу?Би 26тай айлын бэр болоод өдгөө 3жил болж байна.Ханьдаа хайртай бид амьдарлаа бүтээж босгож яваа аз жаргалтай гэр бүл л дээ.Даанч хадмууд маань надад нэг л тиймэрхүү хандах боллоо.Уг нь би хэнд ч гологдож хэний ч дор орхооргүй мэргэжилтэй ажилтай даруухан л эмэгтэй.Миний хань надад хайртай болохоор амьдарлынхаа л төлөө хадмуудынхаа аашыг тэвчиж явна.Бид одоохондоо хүүхэдгүй л дээ.Удахгүй хөөрхөн үрээ тэврэнэ гэж бид 2 итгэлтэй байдаг.Гэтэл хадмууд дундуур ороод хүүхэд нэхээд намайг их л зовоох юмдаа.Эмчилгээ хийлгээд зүгээр гэсэн юманд чинь цаг хугацаа гэж байдаг шүү дээ.Тэд хэлсэн хэлээгүй дотроо горидож хүлээж байхад намайг гэж бодох хүн миний ханиас өөр алга.Хадам эгч гэж нэг хүүхэн үнэн дургүй хүргэж байнаа сүүлийн үед.Хадам аа гэж хадам л байдаг юм байна даа залуусаа.Би тэвчсээр л………

  24. busgui says:

    хуухэд өргөөд аваа. одоо үед энэ чинъ зовлон бишээ миний дүү. ухаантай бай

  25. zaluu 28 says:

    хүүхэд өргөж авбал яаж байна. Чи тэгтээ тэргүй хүний хүүхдийг хайрлана гээд эхнэрээ өөр хүнээс хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн юм байна шдээ. Эсвэл эхнэр чинь заавал өөрөө төрүүлнэ гээд байгаа юм уу. Чи чинь харин байж болох хувилбаруудаас хамгийн хүндийг нь туршсан нөхөр үү үгүй юу. Гэхдээ санаа битгий зовоо сайн ажиллаж мөнгө цуглуул. Одоо чинь технологи хөгжөөд мөнгөө төлж л чадах юм бол хэр баргийн гэр бүлийг хүүхэдтэй болгодог болтсон ш дээ. Өөдрөг бай.

  26. zochin says:

    Сайн ойсонгүй ээ чи дөнгөж 21 тэй юм байж өдөрөөс өдөрт өөрийгөө хөгширч байгааг мэдрэх юм гэнэ үү. Тэгээд бас ямар шалтгаанаар хүүэдтэй болохгүй байгаа юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.