Айлын эхнэр гэртээ хоносонгүй, өглөө нь орж иржээ. Нөхөртөө найз хүүхнийдээ байсан гэж хэлэхэд тэр итгэсэн ч шалгахаар шийдэж найз хүүхэн рүү нь утасдаж асуув. Гэтэл найз хүүхэн нь “Юу? Манайд уу? Юу гэсэн үг вэ?
Бүсгүйчүүдэд үерхэл нөхөрлөл гэж байдаг уу?
Айлын эхнэр гэртээ хоносонгүй, өглөө нь орж иржээ. Нөхөртөө найз хүүхнийдээ байсан гэж хэлэхэд тэр итгэсэн ч шалгахаар шийдэж найз хүүхэн рүү нь утасдаж асуув. Гэтэл найз хүүхэн нь “Юу? Манайд уу? Юу гэсэн үг вэ? Би түүний барааг сар хараагүй” гэжээ. Тэгснээ дараа нь “Чи өөрөө л буруутай, гэрлэхээсээ өмнө сайн судлахгүй яасан юм?” гэж нэмж хэлсэн гэдэг. Эмэгтэйчүүдийн үерхэл гэж энэ дээ! Харин түүний оронд нөхрийн нь найз эр байсан бол “Мэдээж манайд хоносон, одоо ч байна” гэх байсан.
Эрчүүд эмэгтэйчүүдийн үерхэл, нөхөрлөл гэж байдаггүй гэж баталдаг. Үүнтэй олон бүсгүй санал нийлдэг. Гэхдээ л эрчүүдийн дунд байхыг илүүд үздэг бүсгүй хүртэл огт найз хүүхэнгүй эсвэл эмэгтэй танилгүй байна гэж үгүй.
Эмэгтэйчүүдийн нөхөрлөл эрчүүдийнхээс үндсээрээ ялгаатай, өөрийн гэсэн үнэ цэнэтэй. Анх харахад бүх юм энгийн, бүр бүдүүлэгдүү гэхээр. 2-3 эмэгтэй нэг дор цуглавал мэдээж улс төр, нийгмийн асуудлын талаар ярина гэж үгүй. Мэдлэг чадвар байсан ч тэр. Харин зөвхөн эмэгтэйчүүдийн болон хүүхдийн өвчин, нөхөр хүүхдүүд, жирэмслэлт, төрөлт, хоолны жор, бяцхан нууцынхаа тухай ярьцгаадаг. Хүүхнүүд хэдэн цагийн турш гоо сайхны нууцаасаа хуваалцаж, зар сурталчилгааг өөрсдийн туршлагатайгаа харьцуулан мэдээж сүүлчийнхийг илүүд үздэг.
Эмэгтэйчүүдийн аливаа хамт олон үзүүлэн, гайхуулах талбар билээ. Хүүхнүүд хийсэн жигнэмгээс өгсүүлээд хүүхдийн сургуульд авсан дүн хүртэл бүх л юмаа бахархал болгож хувиргадаг. Мэдээж хамгийн үнэтэй будаг шунх, гоё хослол… Ер нь бүсгүй хүнд эмэгтэй хүний магтаал эр хүнийхээс илүү баяр хөөр авчирдаг. Францчуудын ярьдгаар эмэгтэй хүн эрчүүдийн төлөө биш тэр тусмаа өөрийнхөө төлөө биш харин бие биеэ гайхуулах гэж гоёдог ажээ.
Өрсөлдөх сэтгэлдээ автан, хүүхнүүд бид бие биедээ зөвлөгөө өгөх дуртай. Pantene Pro-ү бол Organics-аас илүү, ханиадыг зөвхөн зөгийн балтай сүүгээр эмчилдэг, гэртээ хонодоггүй нөхрөө хөөгөөд явуул гэх мэт.
Эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн нэг онцлог шинж бол эрчүүдийн ертөнцийг эсэргүүцэх явдал. Хичнээн удаа ам нийлүүлэн “Бүх эрчүүд өөдгүй новш, ёстой азаргууд. “Тэнэг амьтад” эсвэл “Гэнэхэн хонгорууд, тэднийг хуурах ёстой амархан” гэж ярьцгаадаг билээ. Эмэгтэйчүүд жанжин шиг л үргэлж биднээс хүчтэй байдаг эрчүүдийн ертөнцийг сөрөн зогсох төлөвлөгөө боловсруулж, бид хэзээ ч ялагдахгүй гэдэгтээ итгэлтэй байдаг.
Бүсгүй хүн эрчүүдтэй үргэлж сэтгэл зүйн тоглоом хийж байдаг бол найз хүүхэнтэйгээ хамаагүй илэн далангүй байдаг.
Эр хүний хувьд эмэгтэйчүүд бид үргэлж нууцлаг хэвээр үлдэх ёсгүй. Хэрэв бүсгүй хүн ингэж тоглохоос татгалзаж эсвэл залхуурч, нөхрийнхөө хажууд нүүрээ будаж шунхдан, эсвэл өөрийн бүх л асуудлаа түүнд нэг нэгэнгүй тооцдог бол их л эрсдэлтэй алхам хийж байна даа, ингэснээр хожих нь юу л бол? Гэхдээ харин найз хүүхнийхээ өмнө өөрийгөө тэр чигээр нь нээж, инээдтэй бас сул дорой харагдаж, уйлж унжин, үсээ самнаагүй байж болно. Түүнтэй бүхнээ ярьж болно, эсвэл бараг бүхнээ… Энэ бараг гэдгийг эмэгтэй хүн бүр өөрөө тодорхойлно. Учир нь хүүхнүүд бид эрчүүдийн эсрэг нэгддэг ч өөр хоорондоо бол үргэлж бие биетэйгээ өрсөлдөж, атаархацгааж, дээр гарах гэж оролдож байдаг.
Хамгийн дотно найз хүүхэндээ нөхрөө алдах үзэгдэл зөвхөн ном зохиолд байдаг юм биш, иймэрхүү үзэгдэл амьдралд тохиолддог. Бүсгүй хүн найз хүүхнийхээ нөхрийн талаар бүгдийг мэддэг, ямар хоолонд дуртайгаас авахуулаад улс төрийн үзэл бодол хүртэл. Тэр байтугай найз хүүхэн шигээ түүнийг дурласан нүдээр харах ёстой байдаг. Харин үргэлж хоёрдугаарт байх нь ямар ч эмэгтэйд таалагддаггүй. Ингээд дэлбэрэлт болж, эмэгтэйчүүдийн нөхөрлөлийг үгүй хийдэг. Дурлалын гурвалжны үед эрчүүд нөхөрлөлөө хадгалж үлдэхийн тулд хүүхнээсээ татгалздаг бол эмэгтэй хүн тэгдэггүй. Учир нь эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол хайр дурлалыг хоёрдугаарт тавьдаг. Гэхдээ мэдээж эрчүүдийн нөхөрлөл өө сэвгүй биш, тэд харин ч эмэгтэйчүүдээс илүү хов жив ярьж, албан тушаал их хөөцөлддөг. Мэдээж хаа нэгэн газар жинхэнэ нөхөрлөл байж л байгаа…
7 Comments
ҮНЭН НИЙТЛЭЛ БАЙНА ЭМЭГТЭЙЧҮҮД УГААСАА ТИЙМ Л БАЙДАГ
яг унэн хуухнууд маш атаархуу..ккк оросийн 1 кино бдийн шдээ 2 нз хуухэн явж бгаад 1 ни малгай умсуж узээд энэ надад зохиж бнуу гэж нугуухуу асуухад нз хуухэн ни маш сайкхан зохиж бн гэдэг яг унэн хэрэг дээрээ нз хуухнээ ямар инээдтэй амитан болснийг хараад инээдээ бариж бдаг. харин нугуу нз хуухэн ни тэр угийг сонсоод энэ малгай надад зохихгуй юм бна гээд авдаггуй…..
уранзурагтай санал нийлж бна…
ямарч зүйлд зах хязгаар гэж байх ёстой.
найзлаж болноо, гэхдээ
хэт наалдаад, бүх юмаа дэлгээд байх дэмий
байдаг юм.
ЭНЭ ГАРЦААГҮЙ ҮНЭН
гэхдээ эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд зүгээр сайхан найз гэж байдаг гэж хэлэх гээд бну. Тэр жинхэнэ худлаа даа аль нэг нь өөр юм бодож байж л тийм байдгын.
ер ни дажгуй нийтлэл бна шуу. уунийг xэн бичээ вэ.