Эмэгтэй хүн бүр царайлаг, залуу харагдахыг хүсдэг. Зөвхөн эсрэг хүйстэндээ таалагдах гэсэндээ ч биш юм. Өнөө үед хүнийг ажилд авахдаа ч мэдлэг боловсрол, дадал туршлага гэхээс илүү нас зүсэнд түлхүү ач холбогдол өгдөг болсонтой ч холбоотой.
Энэ аргагүй байдал, хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн эмэгтэйчүүд гоо сайхны мэс ажилбарт олноор хамрагдах болжээ. Гэвч олон улсын судалгаа, дүгнэлтээс харахад гоо сайхны мэс ажилбарын дөнгөж 50% нь л (үүнээс ч бага) үр дүнгээ өгдөг байна. Тэгэхээр мэс ажилбарт орсон эмэгтэйчүүдийн тал хувь нь хүссэн үр дүндээ хүрэлгүй сэтгэлзүйн болон санхүүгийн хохирол амсан үлддэг аж.
Гоо сайхны мэс ажилбартай холбоотой өргөдөл гомдлыг шүүх төдийлөн авч хэлцдэггүй гэнэ. Учир нь үйлчлүүлэгч гоо сайхны ажилбарт орохын өмнө “гомдолгүй” гээд гарын үсэг зурчихсан байдаг. Гоо зүйн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дараах төрлийн мэс засал нэлээд эрсдэлтэй тооцогддог байна.
Үүнд:
Өөх соруулах мэс засал. Ялангуяа эмэгтэйчүүд гоолиг болохын тулд ийм мэс засалд ордог байна. Зарим нь бүр 10 кг шахуу өөх авахуулсан байдаг. Энэ нь эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэлтэй мэс засал. Ямар ч үр дагаваргүй, сөрөг нөлөөгүй өнгөрнө гэж байхгүй.
Хэт таргалалт нь хүний эрүүл мэндэд заналхийлсэн тохиолдолд 1 -2 кг өөх соруулахыг зөвшөөрдөг олон улсын хэм хэмжээ ч байдаг байна. Ийм мэс засал нь хүний янз бүрийн судсыг дайрч хийгддэг тул гэмтэлд хүргэх аюул дагуулж явдаг.
Нүдний зовхи татуулах. Хэт татуулснаас болж нүд нээгдэж хаагдахаа болих, сормуус унах нь бий. Нүдний зовхи дагуу олон жижиг судас гэмтэх эрсдэлтэй.
Нүүрний арьс татуулах. Нүүрний булчингийн хэвийн ажиллагаа алдагдахад хүрдэг, Нүүр тойрсон жижиг судас, эд эс гэмтэх магадлалтай. Татсан арьсны илүүдлийг чихний ард оёдог тул сонсголд сөрөг, нөлөөлж болзошгүй.
Учир нь бидний өчүүхэн төдий эд эс ч хоорондоо хамааралтай байдаг. Зохих хэмжээнээс хамаагүй татчихвал байгалийн дүр төрхөө алдаж, “инээмтгий” эсвэл “яравгар” хүний дүртэй болох нь ч бий. Цаашилбал арьс үрэвсэх, бохир орох эрсдэл ямагт дагалдаж байдаг.
Мөн өнөөдөр “ботокс” хэмээх залуужуулах тариаг асуудлыг шийдвэрлэх цорын ганц жор гэж үздэг эмэгтэйчүүд олон байна. Гэтэл ботокс тариа нь дотроо олон янз байх бөгөөд, химийн найрлага өндөр аж. Тэр л одууд, нэр алдартай хүмүүс нь болохоор чанартай, өндөр үнэтэйг хийлгэдэг байж болох юм. Харин жирийн эмэгтэйчүүдийн хувьд бол ботокс тариа нь мөн л эрсдэл дагуулсан үйлчилгээний нэг юм.
/Хань/
2 Comments
yu saihan duraa saihan bolgoo!!!
Монголын номер нэг форекс сургалтын төв болох FX Club нь олон улсын валютын зах зээлийн анхан шатны сургалтандаа элсэлт авч байна. Утас:99079812, вэб http://www.fxmn.biz