ДОХ-той донорын цусыг 14 хүнд сэлбэснийг ЭМЯ нууж байна

-Тэдний олонх нь хүүхэд. Эцэг, эхчүүд энэ тухай огт мэдээгүй-

ДОХ-ын халдвар тээгч донорын цусыг есдүгээр сарын 25-наас 30-ны хооронд 14 хүнд сэлбэсний олонх нь хүүхэд юм байна. ЭМЯ-ны эмнэлгийн тусламж хариуцсан эмч, мэргэжилтнүүд энэ талаар салбарын сайдтай зөвлөлдсөн ч мэдээллийг нууцлахаар санал нэгдсэн нь түгшүүр төрүүлж байгаа юм.

ДОХ-ын халдвар тээгч иргэн “Цусны төв”-д цусаа нийлүүлдэг байнгын донор байжээ. Түүний хамгийн сүүлд өгсөн цусыг 14 хүнд сэлбэсэн бөгөөд хамгийн сүүлчийн шинжилгээгээр цусаа өгсөн донор ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогджээ.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөл энэ асуудлыг хэлэлцэхэд удирдлагуудын зүгээс эрх бүхий албан тушаалтан “Аз болоход өмнө нь өгсөн цус /14 хүнд сэлбэсэн/ ДОХ-ын халдвар аваагүй байх үеийнх л байгаасай гэж залбирах байна” гээд тэднээс цусны шинжилгээ авч эмнэлгийн хяналтад байлгахыг үүрэгджээ.

Цусаа сэлбүүлсэн 14 хүн, тэдний ар гэр өнөөдөр энэ талаар юу ч мэдэхгүй. Салбарын яам энэ байдлыг нууж байгааг Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхааралдаа авна гэдэгт найдъя.

ЭМЯ-ны удирдлагууд “Аз болоход ДОХ-ын халдвар аваагүй байх үеийн цусыг сэлбэсэн байгаасай” гэж байгаа бол нууцын зэрэглэлтэй зөвлөлгөөнд оролцсон зарим эмч, мэргэжилтэн удирдлагаасаа өөр байр, суурьтай байсныг эх сурвалж хэлж байгаа юм.

ДОХ-ын халдвар тээгчид “цонх үе” гэж бий. Тэр нь халдвар авсны дараах үе буюу шинжилгээгээр илэрдэггүй тодорхой хугацаа юм. Тухайн хүний биеийн эсэргүүцэл, дархлаажилтаас шалтгаалан халдвар илрэхгүй байх нь бий.

Тухайлбал, халдвар тээгчдийн 98 хувь нь гурван сарын дотор шинжилгээгээр илэрдэг бол дархлаа сайтай, эсвэл антибиотик их хэрэглэдэг хүнд 6-12 сарын дараа илрэх тохиолдол ч байдаг. Үүнээс дүгнэхэд дээрх донорын цусыг халдвар аваагүй байх үеийнх гэдгийг батлах аргагүй, үүнийг тогтоох лаборатори ч манайд алга. Нэгэнт уг өвчний вирүс тээгчээр дамжуулан цус сэлбүүлсэн л бол ДОХ-ын халдвар авсан нь тодорхой гэдгийг энэ салбарынхан тайлбарладаг билээ.

ДОХ-ын халдвар тээгч донор нь Монголд хэд дэхь тохиолдол гэж бүртгэгдсэн нь тодорхойгүй юм. Гэхдээ түүнийг ДОХ-ын 81 дэх тохиолдол байх магадлалтай гэж хэлэх хүн цөөнгүй байна.

Дэлхийн жишигт цусны төвүүдийг Улаан загалмайн байгууллага хариуцаж, энэрэнгүй үйлс, сайн дурын үндсэн дээр донорууд цусаа хандивлаж иржээ. Харин манай улсад эсрэгээрээ “Цусны төв”-ийг ЭМЯ-ны харьяанд байлгаж грамм тутмыг нь мөнгөөр тооцож ирсэн нь амьдралын төвшин доогуур иргэд болон оюутан залуус өвчтэй эрүүл хамаагүй мөнгө олохын тулд цусаа өгч ирсэн тал бий.

Эрүүл мэндийн салбарт халдварт өвчний тархалтыг нууж, хаасан гэсэн мэдээлэл дуулдаж байгаа нь ганц энэ биш. 2009 оны аравдугаар сард А хүрээ-ний Н1N1 вирүсийн халдвар тархаж 31 хүний аминд хүрсэн. Зарим эмч, мэргэжилтний зүгээс “Халдварт вирүс 2009 оны гуравдугаар сард Монголд орж ирснийг ЭМЯ нуусаар хүчрэхгүй болонгуутаа олон нийтэд мэдэгдсэн” хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр байр, сууриа илэрхийлсэн удаатай.

Ч.Үл-Олдох
Зууны мэдээ

13 Comments

  1. oogii_doktor says:

    Вирусын халдварыг ямар ч үед оношилдог нүхлийн хүчлийн аргаар шинжилдэг. Өчигдөр халдвар авсан бол өнөөдөр нүхлийн хүчлийн аргаар илрүүлж болдог. Тийм учраас донор цонх үедээ өвчин нь мэдэгдэхгүй байсан гэх ойлголт байхгүй.

  2. TG says:

    ҮНЭХЭЭР АЙМШИГ БАЙНА
    МАНАЙХААН ТОХИОЛДОЛЫН БЭЛГИЙН ХАРЬЦААНД БҮҮ ОРООРОЙ ОДОО ОСОЛТОЙ БОЛСОН БАЙНА ШҮҮ
    ХАМААГҮЙ ЗАВХАЙРЧ ЯВДАГ БАЙСАН ҮЕ МИНЬ ӨНГӨРЧЭЭ Л ГЭЖ БОД ЗАЛУУСАА
    ЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ЕР НЬ АЖИЛ ХИЙЖ БАЙНА УУ ЦӨӨХӨН ХЭДЭН МОНГОЛЧУУДЫ МИНЬ АМИАР ҮНЭН ТОГЛОЖ БАЙНА

  3. сонирхогч says:

    энэ мэдээлэл үнэн юм бишүү 10 оны 22 ны өнөөдөр сонин дээр хүртэл энэ мэдээлэл гарсан байна шүү дээ энэ чинь юу болж байна аа үнэхээр үнэн бол ганц ЭМЯ ч биш засгийн газар тэр чигтээ хариуцлага хүлээх ёстой ш дээ ард иргэд болон үндэсний аюулгүй байдалд халдсан хэрэгээр юу л болоод байна монголчууд минь

  4. emegtei says:

    худлаа мэдээлэл тараар байхаа боли

  5. Hvvhen says:

    Cekc.mn Hudal zvil niitlehee bolio. Unshigch naraasaa uuchilalt gui. Arai iim zvil niitlej bolohgvi sh d.

  6. bi bol bi says:

    худлаа мэдээлэл оруулахаа болиочээ, өчигдөр мэдээгээр худлаа гэж гарч байна лээ шд, ЭМЯ-наас хэвлэлийн бага хурал зарлаад ийм зүйл огт болоогүй гэж байлээ шд.

  7. beegii says:

    unen bval 14 hun alsanii hariutslaga ch geh shig, eruul mendiin saidiig husaad og ch geh shig.. yasan teneg utgagui ym yaridag humuus ve… ihen n joohon huuhduud gejiine, joohon huuhed sanamsargui huruugaa zuschlee gehed l etseg eh n huruugiin bariad tsusiig n sorj ogdog biz dee, zugeer naad zahiin jishee l iim bn shd, tegvel ene 14n hunii tsaana hichneen hun haldvartai bolj bolohiig tosoolj bn uu,… iim aimar hariutslagagui ym gej haana bsiin, arai ch dee, hudlaa bh gej l naiday daa

  8. Moron says:

    Унхээр унэн бол Эрүүл мэндийн сайдийг хусаад угохгуй юу ?

    Ухсэндээ айгаад байдаг ийн ?

  9. Hvvhen says:

    Hudlaa zvil bichij hvnii setgel vimvvlehee boliochee. Vnen battai, eh surwaltai zvil bichihiig shaardaj bn. Hewlel medeelliin baiguulga baij iim ymaar hudal zvil bichij unshigch nariig vl hvndlej bainaa. Cekc.mn saitiinhaa Vnen zvil bichee teneg hvmvvs bish l bol

  10. Bilgee says:

    Хариуцлага ч гэлтгүй, энэ санаатай л биш бол ерөөсөө байж болшгүй асуудал байна.
    Санаатай хийсэн бол 14 хүнийг алсан гэсэн хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

  11. Bilgee says:

    Күээ энэ арай худлаа байлгүй дээ.
    Анх ДОХ-н вирус хүнийг өвчлүүлж эхэлж байхад энэ вирусыг мэдэхгүйн улмаас хүмүүст вирустэй цус хийж алж байсан тохиолдол байгаа.
    Оношилгоо этэр хөгжөөд, хурдан, хямд болчихсон энэ уед санаатай л биш бол арай ийм юм болмооргүй юм…

  12. busgui says:

    муу бна

  13. mmm says:

    эээ 14 хун нэмэгдэнэ гэсэн угуй аймаар хариутслага гэж бна уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.