ДОХ-ын 81, 82 дахь тохиолдлыг бүртгэлээ

ДОХ-ын вирүсээр халдварласан 81, 82 дахь тохиолдлыг өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвд бүртгэжээ. Халдвар тээгчид 25-35 насны, эрэгтэй, бэлгийн хэвийн амьдралтай, сайн дураараа шинжилгээнд хамрагдсан хүмүүс аж. Тэдний нэг нь нийслэлээс, нөгөө нь хөдөө орон нутгаас бүртгэгдсэн байна. Халдварт өвчин судлалын төвийн эмч нар халдвар тээгчдийн хавьтагчдыг тогтоохоор ажиллаж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад “Вирүс тээгчдийн тоо 83-т хүрсэн. Халдвар тээгчид сайн дураараа шинжилгээнд хамрагдсан. Уг өвчнөөр өвчилсөн 10 иргэн эмчийн хяналтанд эмчлүүлж байгаа” гэв. 

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар манай улсын 500 гаруй иргэн уг өвчнөөр халдварласан байж болзошгүй ажээ.

Д.Гэрэл
зууны мэдээ

5 Comments

  1. TG says:

    яаааннааааа

  2. Urtnasan says:

    Д.Гэрэл гэдэг хүн надтай уулзаагүй, ийм ярилцлага аваагүй, би ийм мэдээлэл өгөөгүй. ХДХВ/ДОХ-ын тухай хуулинд зааснаар ХДХВ/ДОХ-ын талаарх албан ёсны мэдээ, мэдээллийг Эрүүл мэндийн яам хариуцана гэж байгаа. Хүний нэр барьж худал юм бичихээ болимоор юмаа.

  3. Dorj says:

    Аймшигтай.
    Улс даяараа, ялангуяа хөдөөнийхнийг шинжилгээнд хамруулж болдоггүй юм байх даа.

  4. wild flower says:

    группдэнэ анусдана аман сэксдэнэ суулэрэнэ гээд байгаа жирийн биш дур ихтэй гажигууд явж явж ДОХ-той найзалж аваад амар сайхандаа жаргадаг байхдаа.

  5. LV says:

    Yanaa yu ve. Gelenmaa bolohoos nz zaluudaa ch itgeh argaguinee. Manaihan zambaraagui eh zahgui hormoin yavdalaa bolimoor yumaa neeree.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.