Үерхэж байгаа бүсгүйгээ сайн таньж ажиглах нь чухал. Бурхны авралаар холхон явах нь өлзийтэй байж болох муу хүүхний зарим шинжийг дурьдаваас:
- Өссөн төрсөн гэр орон тохь тух муутай, эцэг эх нь зан ааш, ажил үйлээр муу, амьдралаа зохион байгуулж чаддаггүй.
- Өөрөө ажилд муу, залхуу хойрго, бусдын хүч хөдөлмөрийг завшихыг бодох.
- Удмын болон архаг хууч өвчтэй байх.
- Эр нөхөртөө хайр халамж муутай, биеийн амрыг бодож зүгээр суухыг эрмэлзэх,
- Завхай зайдан явдал, зугаа цэнгэлд дуртай.
- Бардам дээрэлхүү зантай, магтуулах дуртай, өөрийгөө бусдаас дээгүүр ихэд боддог.
- Яриа хөөрөө муутай, ширүүн хатуу үгээр бусдыг мохоох, эв зүйг бодохын өмнө үгээр бусдыг дарж байхыг бодох.
- Гэр орны ажил үл мэдэх, бусдыг зарж суухыг бодох, өвчин зовлон, элдэв зохиомол шалтаг тоочин зүгээр суухыг эрмэлзэх.
- Юмны учрыг зөвөөр ойлгохыг хичээхийн оронд өөрийн мулгуу бодлоор дайрах, шашны ёсонд сүсэг бишрэл муутай, хууль ёсыг үл тоомсорлодог
- Хуурч мэхлэх, хулгайлж хумслах дуртай, айж ичихийг мэдэхгүй.
- Ахмад дээдсийг үл ойшоон, үг сургаалыг нь сонсдоггүй, тэднийг асарч халамжлахыг ер боддоггүй.
- Ихэмсэг харцтай, хүйтэн хөндий царайтай, намба хөдөлгөөн тааруу, ширүүн дориун алхаа гишгээтэй, эв хав муутай, хувцасны үнэтэй ганганыг нь хөөцөлдөхөөс биш биедээ таарч тохирсон эсэхийг нь үл боддог.
- Хэрэв эдгээр шинжийн тал нь байвал бусад нь байна л гэсэн үг. Нэг насны ханиа сонгохдоо, ухаалаг хандаарай.
/Хань/
22 Comments
Баларсан юм. Энэ шинжүүд манай өнөөгийн охидын бүгдэнд нь гэхээр арай хэтрүүлэх болов уу гэхдээ л ихэнхэд нь ихэнх шинж нь байгаа. Мөрийцсөн ч алдахгүй. Харин хэлээд үг авдаг нь хэд юм бол доо л гэхээс биш.
муу нохрийн зан араншин гэж ю байна? дээр бичсэн зан араншинууд хуйс ялгалгуй бугдэнд ни л байдаг шдээ.
яанаа надад бараг бугдээр байна, гэтэл бараг л бугд намайг сайн хуухэн гэх юм аа ккк
энийг хадам ээждээ уншуулнаа яасан их ичих бол кккк за за тоглосон юм хадам болгон муу байна гэж юу байхав дэ хажуу айлийн нараад унш гэхээс бүгд шинж н бурдсэн шиманус байгаам да ккккк
бузар эмсээ гэж эндээ
хүүхнүүдээ сайн уншаарай.
энэ бол xужаа xүүxний шинжээ гэж. xа xа xа, балай юм бичиx юмаа. тэр балайд нь би бас бичиж л байдаг бүр балай юмаа.
хаха монгол бусгуй сайхан хэлсэн бна штээ.
гэхдээ эрчүүд уурсдуу ийм бусгуйг сонгодог штээ.
өө, надад бүгдээрээ байгаа ум байна. Гэтэл яагаад нөхөр салахгүй байнаа. Тэгэхээр нөхөр надаас муу байх ни …
Сексигийн зөв тэгээд л мэдчих. Эднээс аль нэг нь юмуу хэсэг нь байжил байгаа шдээ хүнд тиймгүй юу?
Uvchin gantshan muu huuhend l irdeg yum bna l daa.
мон хуцваа. удмын юмуу архаг хууч өвчтөи бол муу хүүхэн үү? тэ? өвчин хэлж ирдэггүй юмаа
за шаагаад байгаарай энэ шинж чанараас али ни ч ороогүй тийм perfect охин байвал аваад ир хоое харий
Kkkk chi mangar shvv.
Энэ нийтлэлээ сонжоо болгож гаргаад, сайтийхаа хүүхнүүдийг сонжиж хаяаад, дараа нь хариугий нь нийтлээд, процетлоод хаячаач зүгээр
яоноо. Би тэр шашин шүтлэгийг чинь харин ч нэг сүсэглэж мэддэггүйшд
монгол хуухнуудийн талаас илуу ни ийм. Найзууд болон танидаг хумуусийн найз охид эхнэрүүдийг харж байхад бугд ийм зантайн бнлээ
мангар болдоо яачваа. нэг юм хэлээч ээ
surteishdee hagas ni bol er em alind ch baidag zan baishd
монгол хуухынуудийн 50 хуви ни ийм
Mongold iim busgui baihgui baihoo. Itgej baina
Ийм байх ни мэдээж л муу биздээ, Тэнэг юмаа тэгээд ийм шинжтэй хүүхэнтэй суувуузай гээд байгаа юмуу айн, адгийн тэнэг ч үүнийг мэднэ тэнэг зөвлөгөө бичихээ болимоор юм