Би яг одоо салаа замын уулзвар дээр ирчихсэн юм шиг санагдаад, энэ байдлаасаа яаж гарахаа сайн мэдэхгүй байна. Нөхөр маань дэндүү хүүхэмсэг эр юм шиг байна эсвэл бүх эрчүүд ийм байдаг юмуу. . Нөхөр маань уг нь боловсролтой, гайгүй ажил хийдэг, ажилдаа ч нэр хүндтэй, бидэнд дутагдах гачигдах зүйлгүй л байдаг. Харин би жирийн л нэгэн эмэгтэй, өндөр ч биш нам ч биш, тарган ч биш бас туранхай ч биш, мисс биш ч бас “матар” ч биш, бас найз нар маань намайг дуугай гэдэг, харин би энэ байдалдаа дургүй учир нь уур хүрсэн үед олигтойхон ч хэрэлдэж чадахгүй дуу бүүр алга болчихоод дотроо л бачимдаад байдаг. Нөхөр маань надаас дөрөв ах, бас их ам фигур сайтай, харин би эцэг эхийнхээ чанга хүмүүжлээр өссөн болоод тэрүү нөхрөөсөө өмнө хүнтэй унтаж үзээгүй, одоог хүртэл нөхрөө нэг ч хуурсангүй ээ.
Нөхөр маань надтай танилцах үедээ л (би тэгэхэд 20-той байсан ) хөөрхөн найз нарын минь утасны дугаарыг асууж, надтай ярихдаа өөр хүний нэрээр хүртэл андуурч залгадаг байсныг нь тоглоом болгоод зэмлээд өнгөрдөг байсан, дурлал сохор гэж үнэн байдаг бололтой. Харин тэр үргэлж хуурч, хууралт болгондоо надад янз бүрийн “бэлэг” авчирч өгнө, тэр бүр би эмэгтэйчүүдийн эмнэлгээс салахгүй, хамт хүртэл явж эмчлүүлж л байлаа. Харин ингэлээ тэглээ гэхээр өөртөө ерөөсөө хир халдаахгүй би биш хойно оюутан байхдаа авсан байх гэнэ, эсвэл согтоод унахад нь өөрийг нь бараг л хүчиндсэн ухааны юм арьж үлгэр зохионо, харин би итгээд уучилна эсвэл би буруудаад өнгөрнө. Бас би нөхрөө дэндүү хайрладаг байсан юм. Нэг удаа ажлынхаа газрын нэгэн хүүхэнтэй холбоотойг мэдэх тэр үед би 2 дахь хүүхдээ олсноо мэдсэн, бидний хооронд том асуудал үүсч нөхөр тэгсэн “бидний харьцаа угаасаа явц байхгүй, салъя, наад хүүхдээ авахуул” гэж хэлсэн. Харин би маш их гомдсон ч, хүүхдээ устгахыг хүсээгүй, нөхөргүй ч байсан өсгөнө гэж гаргахаар хатуу шийдсэн, одоо би хүүгээ харахаар ийм хөөрхөн амьтныг нөхөр минь яаж тэгж хэлж зүрхэлсэн юм болоо гэж гайхдаг. Гэтэл удалгүй нөхөр уучлалт гуйгаад дахин тэгэхгүй гэж амалсан боловч төрсний дараа дахиад бахь байдгаараа, ажил ихтэй гэж оройтно, шөнө дунд халамцуу ирнэ, бид 3т нэг ч анхаарал тавьж байсангүй.
Харин би нөхрөө гэрийн ажилд нэг ч туслуулж байгаагүй, нөхрөө ая тухтай байлгах, ажлыг нь тайван хийлгэх, 2 нялх хүүхдээ өсгөх, гэр орны ажил, ажиллах, сурах гэж тэр бүхнийг анзаарах ч сөхөөгүй явсан, харин тэр хүүхэнтэй болох болгондоо надаас өө хайж, хэрүүл өдөх, эсвэл ээжийг минь гоочилно (тэр ээжид минь бас дургүй). Нэг өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлэх болоод бичиг баримт хайж байтал нэгэн бөөн цаас гарч ирлээ, санамсаргүй хартал эмэгтэй хүний захиа, тэр үед тэнгэр газар нурах шиг л санагдаж билээ. Тэр захиан дээр тэр 2ын янаг амрагийн авдал, хаана юуг аяж хийж байсан, бас удахгүй хамт амьдрах төлөвлөгөөний тухай түүнд зөвхөн 2 хүүхэд л саад болж буйг хүртэл олон зүйлийг илэн далангүй бичсэн байсан. Нөхрийнхөө жаргалд би 2 хүүхдийн хамт саад болж байсныг мэдээд үнэхээр шоконд орж, уйлж ч чадахгүй, итгэж ч чадахгүй, биений минь тал алга болж, зүрх минь урагдаж буй мэт болсон. Тэр үед үнэхээр салъя, ингэж болохгүй юм байна гэж бодсон боловч нөхрийн уучлалт гуйх гуйлт, учир мэдэхгүй ангайж байгаа 2 хүүхэд маань салгаж арай дөнгөөгүй ээ. Тэр үеэс л нөхөртөө итгэх итгэл минь буурч, сэтгэл минь хоосон хөндий болсон ч юм шиг, тэр их оргилоод байсан хайр минь хаашаа ч юм алга болоод, улам бүр л дотогшоо болсон. Өнгөрсөн жил дахиад л нэг асуудал үүсгэлээ, тэр үлгэрээ би ажил дээрээ ОО өрөөнд өөртөө хийсэн ч гэх шиг , залхсан би заа яршигдаа гээд өнгөрөөлөө. Гэтэл саяхан нэгэн танилын дугаар хэрэг болоод нөхөр миний утаснаас авчих гэхээр нь хайж байтал бас баахан мессежүүд гарч ирлээ, 2-3 залуу охидруу бүр өдөр тохироод уулзъя, учиръя гэсэн байлаа, тэр нь мэдээж миний хэдхэн хоногийн эзгүйд. Тайлбар нь бас л худлаа, барин тавин, орон гаран. Тэгээд л надруу буруутгаж дайрна.
Мөнхийн нууц гэж байдаггүй гэдэг билүү, эсвэл бурхны тусламж уу, тэр бүх хүүхнүүдийг нь үргэлж санамсаргүй байдлаар л мэдчих юм.
Аргаа барахдаа надаас шалтгаалсан юу байна, сексийн хувьд юу нь болохгүй байна гэж ярилцаж ч үзсэн, тиим юм байхгүй л гэх. Нөхөр минь хуурчихаад, дээр нь худлаа ярьчихаад тэрийгээ юман чинээ тоохгүй, тэгсэн хэр нь намайг мэдчихээр хэрүүл хийгээд хартай авгай, бөгсний хэрүүл үүсгэлээ гэж загнана. Ядаж цэвэрхэн хүнтэй, мэдэгдэхгүй шиг явсан бол одоо дүүрч гэхсэн.
Одоо нэг нь амлаж дуусдаггүй, нөгөө нь уучилж дуусдаггүй байдлаас залхаж байна, тэвчээрийн хязгаар гэж байдаг бол тэрэнд нь хүрсэн бололтой, гэвч салах гэхээр 2 хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх боловуу гэж санаа зовон зориг хүрэхгүй. Гэтэл би нөхөртөө итгэж чадахгүй, харах бүрд гомдол төрж, сэтгэл маань үнэхээр шаналж байна, ирээдүйдээ ч итгэж чадахгүй нь. Гэтэл нөхөр маань одоо хөгширлөө яанаа гээд л, гадаад байдалдаа анхаараад л… Харин миний зүрх муудаад, эмч бага стрессдэхийг зөвлөсөн. Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөхийг хүсье, хэдийгээр энэ миний хувийн амьдрал ч гэлээ ганцаардаж, мухардаад арга ядаад хуваалцах гэж бичлээ.
66 Comments
эхнэрээ хуурдагүй эр хүн ховор л доо амьдралд тийм юм байдаг ш дээ. гэхдээ тэр залуу арай дэндүү өөдгүй адгийн шаар байна. Зүгээрл огтлоод тайган болгоод хая. салсан нь дээр.
угаасаа л балиар амитан бна ш дээ
эртхэн амидралаа бодох хэрэгтэй ур хуухэдэд чин муугаар нөлөөлнө
буцаад харамстал нь амидрах хэрэгтэй
монголын эмэгтэйчүүд зоригтой бас чадвартай ш дээ
таний хувьд их тэвчээртэй эмэгтэй бна
эрчүүдийг давраах хэрэггүй
нэгэнт хорсон л бол эртхэн шийдэх хэрэгтэй
эрхтэнг нь тас хаз. кк. удахгүй наад асуудал чинь арилноо. бүхий л эрчүүд тэгдэг тэгэж байгаад л болично шүү дэ
Сайн байна уу.Та гайхалтай хүлээцтэй ухаантай даруу үнэхээр сайн бүсгүй байна.Бүх хүн таньд салаач гэж зөвлөсөн байна.Харин би таныг нөхөрийгөө уучлаад 2 хүүхдээ элэг бүтэн байлгаасай гэж бодож байна.Харин таны нөхөр завхайрах дон гэдэг өвчин туссан байна.Хэрэв нөхөр чинь хүнд өвдсөн бол та салах тухай бодох байсан уу.Эмчилгээ хэрэгтэй.Хэрэв таньд яах аргаа олохгүй байгаа бол гэр бүлийн семенарт сууж үз гэж зөвлье.дэлгэрэнгүй мэдээллийг
тийм нөхөртэй байж асар их тэвчээртэй хүүхэн байна шүү.Нөхөр тийм байвал ч хүн яаж тайван суух бэ?Анх эхлэхдээ хэн гуйж байгад суусан юм бэ?Үүний талаар энд бичнэ гэвэл асар их юм болно.миний майл шүү.зөвөлгөө өгч болно.margad_hanhuu@yahoo.com
ямар ч сэтгэлгүй xар новш бна даа наадаx чини юн xогширлоо гоо сайxан бэ тэнэг залуу бна даа ю ч гэмээр юм бэ дээ чи эсвэл гэртээ навсайгаад xараxаас дургуй xурмээр xормойгоо чирсэн юм сууж бдгиймуу угуй бол наадаx чини унэн засрашгуй этгээд бна даа нэг л олдоx амидралаа ингэж урэx xэрэг бxгуй дээ гэxдээ оорийн бодол оорт зов чи л оортоо эзэн байж шийдвэр гаргаx xэрэгтэй шуу дээ
за тэгээд хайртай хүнээ хардаж , бухимдаж суухаар хүүхнүүдээ сэксийн хатан хаанчлалаа тунхаглацгаах уу.Зав гаргаж байгаад найз хүүхнүүддтэйгээ чалчиж винонд үрдэг мөнгөө өөрийнхөө хархаас ч ичдэг сэкси дотоожинд шидэцгээ, үр дүнг нь орой нь л мэдрэнэ.мэдээж хэт ядраад өмнө нь тасарчихгүй бол .
Зазаз амжилт хүсэе. Өөрийн юмыг өөрийн байлгахын төлөө
өө би маш сайн мэдэх юм бн. Засрахгүй ,хөгшин аав минь насаараа л ээжийг минь араар нь тавьсан , ээж насаараа л уучилсан. Одоо ээж чимээгүй архичин, аав чимээгүй гаж донтон. Хэдэн хүүхдүүдээ л бодоод амьдралаа там болгосон ээжийгээ өрөвддөг. Гэхдээ аав минь ноён нуруу болж биднийг загнаж зандараагүй бол бид ч ээжийнхээ толгой дээр гарсан тэнэгүүд байх байсан биз. Угаасаа л эрэгтэй хүн нэг тавилтаар 3 сая эс гаргадаг бол, эмэгтэй хүн сард 2 мянгахан эс гаргадагаас авч үзвэл хэнийх нь бэлгийн дур хүсэл, далд эрмэлзэл илүү байх нь ойогомжтой. тэгээд ч эхнэрээс нь өөр эмэгтэйд анзаарагддаггүй эр тийм ч сайхан биш шүү дээ.цаагуураа л нэг нотой. Бэлгийн дур хүсэл ер нь төрхөөс заяагдмал байх. оролдоод ч хэрэггүй залуутай л гэрлэвэл насан туршдаа хардах зовлонгүй амьдарч магад.
сайн уу? эр хүнтэй амьдарч үзсэн хүн л өөрийг чинь ойлгоно салах энэ тэр гэж бодхоосоо өмнө нөхөртэйгээ гайгүй харьцаж байгаад боловсролтой болоод ав өөрийн гэсэн мэргэжилтэй болж байгааад та 3-ын мэдлийн юмтай болж байгаад сал тэрнээс биш одоо салвал чиний сайхан хэдэн жил зүгээр үлдлээ гэж хэлмээр байна даа
эмэгтэй хуний зовлон дуусдаггуй гэж… хэтсүү л ум бн.манай нухур ч гэсэн уур умтай болсон. гэхдээ би уучилж чадахгуй л ум шиг бн. салах дээрээ тулаад л бн хуугээ харахаар тэвчээд амидардаг ум уу л гэж бодохийн. гэхдээ танай хун бол арай дэндүү хуухэмсэг ум. манай нухур ч ялгаагуй тийм. сэтгэлдээ дарамттай амидрах унэхээр хэтсүү нэг л шийдвэр гаргах хэрэгтэй. ингээд яваад байвал яваад л байдгийн
сайн бна уу эрхэм хундэт найз мин чамд энэ өдрийн мэнд хүргэе ийм амıдарлаар амıдраад бга чамайг ойлгож л бна би ч гэсэн өөрөөсөө түрүүнд хүүхэдээл бодно гэхдэ салалт хүүхү-эдүүдийн чин ухамсарт сайн талаар л нөлөлөх бх аав мин ийм хүн байсан болоод ээж мин зовсондоо салсан гэдэгийг сайн ойлгуулж өгвөл чиний хүүхэд үүд аав шигээ болохгуй харин ч тийм хунийг жигшин зэвүүтсэх болно тийм болхоор салсан ıн дээр бха үгүй юм бол хүүхэдүүд чин өсөж том болох тусмаа аавыгаа дуйраавал тэр цагт амаабарих болон шүү миний эцэг тийм бсан гэсэн би тиймэр хүмүүст үнэн голоосоо дургуй тэдний унжиж явдаг улаан холоон тасарж унасай билээ за чамд амжилт хусэе бусгуй мин бүх зүүл сайхан болох болтугай
Сал, сал л гэхийн… хүн хүнийхээ зовлонг хэзээ ойлгож байлаа. Зүгээр сал гэж хэлэх үргэлж амархан л байдаг ш дээ. Яг бодит байдал дээр бүх зүйлийг орхиод салаад явах аймар хэцүү, итгэлийн гал ямар унтрах биш, өөрчилөгдөнө, хувирна гэж бодоод л хүлээгээд байдаг. Эмэгтэй хүн гэдэг тэвчээр гэж ёстой үнээн. Хүмүүс чамд сал нийл гэж хичнээн хэлсэн ч эцсийн шийдвэрийг чи л гаргана.
Чи чадалтай, ухаантай эмэгтэй…ухаалаг шийдвэр гаргах чинь лавтай. Харин түүнийг айлгах, харамсуулах гэж салах хэрэггүй, ийм эрэгтэй хүмүүс хэзээ ч харамсдаггүй юм аа. Go get your life, stop loosing your precious time on that stupid jerk, who won’t understand how wonderful u are. Good luck
маш сайн ойлгож бнаа салааа унэхээр муухай муу энэрги ирж бгаа наадд хун чинэ хэзээ нэгэн тсагт бур илуу шаналах болно зоригтой бай одоо 2 хуурхун хуухэд бс уурийгуу л бод нухур чинэ нэгэн л ийм юм бол засрахгуй хугширхууруул толгойгоороо газар шаана бхдааа амжилт хусэы аз жаргал чамд мөд ирнээ зоригтой бай ахиж хэзээ ч хэзээ ч битгий уучил…
салсан дээр дэ хэдий болтол ингэж амьдрахавдэ. эмэгтэй хүн жаргана гэж хэзээ ч байдаггүй гэсэн тийм болхоор аль болох яавал бага зовж амьдрах вэ гэдгээ бодох ёстой муу сайн эрчүүд хэзээ ч эмэгтэй хүнийг ойлгохгүй. хэзээ ч мэдэрч жинхнэсэ хайрлаж чадахгүй. ингэж заваарч амьдарсныхаа эцэст тэд өөрсдөө л илүү ихэр зоьж тарчлах болно. зр нь хараад байхад өвгөн нь чадарсан эмэгчүүд их ш дэ. тийм болхор шийдтгэлээ эдлэд эрт үхэж байга нь тэр байх гэж боддог. миний нөхөр ч бас намайг хуурсан. 1 хүүхэдтэй дээрэ салсооооо. яшиг ш дэ. яасан гэж балиар юмнтай хэдий болтол дорд үзэгдэж хүүхдэ бодож хамт байхын вэ. чи сайн бод. хэдэн жилийн дараа чи хүүхдүүдээ хараад жаргаад амьдарч байхад нөхөрч чинь харж баясах юмгүй хөгийн амьтал явж байна. нөгөө хэдэн явдаг халтар хүүхнүүд нь яг л хажууд нь байна ш мөрөөдвөө. хурдхан дуугай л сал гүйцээ
сайн уу ? яасан төвөгтэй амидрал бэ миний дүү.
амидрал баян ш дээ .. юунд зууралдаад байдаг юм бэ наадахдаа .. хангалттай доромжлол биш гэж үү ?
шууд сал л гэж хэлэх байнаа түүнгүйгээр амидарч болохгүй гэж үү? чи чаднаа ийм зовлон давсан хүн …даварчихсан амитан вэ наадах чини.. 2 хүүхүдтэй би салаад яах вэ гэж бодсоний хэрэггүй ээ .. хүн сэтгэлийн амар амгалан амидрах хамгийн сайхан байдаг юмаа хүүхдүүд чин ч ойлгоноо ..
Chi oroo sonirholgui sonin gar yum bish uu unshiad bol nohort chine bish asuudal chamd bgaa yum shig sanagdchilaa!
эх хун урийнхээ тулуу уурийгуу гаргуунд ни гаргаж бгаагийн тод жишээ бн. энэ этссийн этсэст хэний амидрал ум бээ? айн? чиний л амидрал шдээ. уурийхууруу амидраач. наад муу нусан бурантагаа тойглож суухаар 2 хуухдийн тэтгэвэр тогтоолгоод сал. яж нусаа хатсартаа наахийг ни узээч. мууг ни уз. ясан новшийн хулгайч вэ? байр оронтой ум бол тэр ни чамд улдийшдээ. хуулиа судлаачээ. юндаа муусайн тэнэг боовон толгойтой юманд дээрэлхүүлээд суугаад бган? арчаагуй улаан туг вэ?
За даа хэцүүхэн л юм болж дээ бүсгүй минь. Эр хүн нэг ингэхээрээ зогсдоггүй юмаа … Зогсоох гээд ч нэмэргүй чи өөрөө л зовно. Энэ нь удмаасаа шалтгаалдаг юм шиг байгаа юм. Хүүхдүүдээ эртхэн холдуулахгүй бол болохгүй л гэж зөвлөмөөр байна.
Ариунаа амидралыг сэксээр хязгаарлах гэж. Өрөвдчихлөө. Эсвэл чи нөхрөөсөө өмнө ёстой хатаж явсан байхаа зайлуул. царай муутын туйл дандаа гозон толгой явсан болохоор одоо нүдээ аниад шүдээ зуугаад ингэж өөрийгөө дорд узэх гэж.
Салах хэрэггүй дээ салалтаас үнэндээ хэн ч хожихгүй чамайг зодож нүддэггүй л бол салах гэсний хэрэггүй харин нөхрөө хатуухан хашраа. тэгээд болохгүй бол өөрийгөө бод түүгээр тэжээлгээд өөрийхөө жаргалыг бод. Гадуур явж зугаац сайхан хувцас хунар авч өмс. Фитнесс бүжгийн дугуйланд яв.гэхдээ ямар нэг эр хүнтэй дотоносох хэрэггүй. Ер нь эр хүн надад хэрэггүй эр хүнгүйгээр би жаргалтай байж чадна гэж бод. харин салж болохгүй нөхрийнөө өмнө уруй дорой царайлж болохгүй ямар нэг гомдол тавих хэрэггүй өөрийгөө их л цоглог байлга. Тэр үед нөхөр чинь гэнэт юу болоод байна аа гэж бодох болно. Хүүхнүүд нөхрөө өөр хүнтэй яваладахад өөрийгөө буруутгаж эхэлдэг тэгэх хэрэггүй ээ эрчүүд гэдэг лусын дагинатай суусан ч ингэдэг л улс. хүнтэй сууж үзээгүй юмнууд чи л арчаагүй болохоор тэгж байгаа юм ч гэх шиг тийм биш ээ эрчүүд гэдэг ердөө л ийм улс тэдэнд байнга цочроо огч байх хэрэгтэй.
харин цалахгуй бол 2 хуухдийн чин хумуужилд муугаар нолоолох бхаа
Ариунаа чиний амьдрал секс, завхай нөхөр дээр тогтдог юм биз дээ энэ 2хон зүйлээр амьдралыг төсөөлж байгаа бол чи тэнэг л хүүхэн байна даа. Амьдралд энэ 2-с чинь өөр өчнөөн сайхан зүйл байдаг юм шдээ.
Ариунаа таалагдахгүй байна хүн ганцхан сексээр амьдардаггүй юм.Амьдрал секс дээр биш хайр халамж итгэлцэл халуун дулаан уур амвсгал гээд зөндөө зүйл дээр тогтдог юм.Сексгүйгээр ямар ч эмэгтэй амьдарч чадна.Тэглээ ч ийм эр хүн ховор байх гэж боджийно
зүгээр салаа эгчээ ийм нөхөр байхад хүүхдүүд чинь угаасаа сайна хүмүүжилтэй болно гэж үү.Эцсийн эцэст хүн өөрийгөө хайрлахгүй бол хэн ч таныг хайрлахгүй шүүдээ.Харж байгаа биз дээ тод жишээ нөхөр чинь байна.Одооноос өөрийгөө л бодож өөрйнхөө эрүүл мэндэд анхаарч амьдар та л эрүүл энх сайн сайхан байвал хүүхдүүдээ өөрөө аваад явж чадна.Ганцаараа байшаад ирэхээр маш тайван сайхан болно оо.Ийм нөхөр хэнд ч хэрэггүй.Танд бол бүүр хэрэггүй шүүү.Амжилт
чи бид 2 адилхан юм бна. манай нөхөр яг танай нөхөр шиг. тэглээ гээд би салаагүй л бна. чамайг маш сайн ойлгож бна.
бусад хүмүүс намайг сал гэдэг л юм. тэгтэл би салсангүй: салаад дээрдэнэ л гэдэг юм.
за яахав, саллаа гэж бодъё. эр нөхөргүй ганц бие эмэгтэй хүн 1 жил тэснэ, 2 дахъ жилээс бусад ганц бие эмэгтэйчүүдийн адил биологийн хэрэгцээгээ хангах гэж бусдын эр нөхөртэй унтана. ингээд завхай эм хоч зүүж бас л нэг зовлон эдэлнэ.
за яахав, аз таарвал ганц бие залуу олно. олдохоосоо олдохгүй байх магадлал өндөр.
миний үеийн залуучууд 33 хүрсэн л хүмүүс л байгаа.
миний хувъд бүх эрчүүд адил…
чи энэ болгонийг тэбчиxийн xарэггүйээ зугээр сал ийм байдалд орчоод шаналж цууцгаа бусгуйчууд мин ясан урубдултэй ым бэ дээ ийм адгийн нобшнуудийг орxиод яб xууxдуудэд ийм ааб бсанаас бур бxгуй бсан н гээр сэтгэлийн шанлал ымарч убчнуус илуу xэтсүү бдагийн би мэднэ ийм бдалд орж узээгүй эмэгтэй xун бxгуй бx гж боджийно эмэгтэйчүүд бид эр xунгуй ч 2xууxдийг усгуж чадаx чадбартай xумуус энэ зоблонг шуд зуун тэбчиx xэрэггүй ээ чи наад нуxруусуу салаад яx гж гомдообоо гэж xарамстал н сxан амдир чи тэгж чадна сакчаад иргэж нийлбээ тэгж бxгуй шуу
чам аж жаргал xусий даа ийм эрчүүд засардаггуй шуу сн санаж аб
засрахгуй ээ
нас яүах тусмаа бур их явна
яадийн яүж л байг
монго олуул олсон монгоор н оорийгоо гоэөөд гоэ залуутай уулзаач дээ
тэгээд наадахтайгаа опиртохдоо хамгаалалт хэрэлэж бай
удаххгуй доx чирээд ирэх юм бн
миний нухур ч ийм бсан олон удаа эмчлүүлсэн
олон жил тэүчсэн ч нэг л удур салсан гэхдээ чи салж хэрэгггүй ээ
зугээр л оороо гоэ бай
би нэг хуухдэтэй бсан шууд салсан
гэрийн ажил, үр хүүхдээ өсгөх, эрүүл саруул байлгах гэдэг ямар их бас дуусдаггүй ажил болохыг нөхөртөө ойлгуулж бас туслуулж, тусламж авахдаа нэрэлхэхгүй байсан нь дээр байдаг юм.
оройтсон байнаа бүсгүй минь.
гэхдээ энэ бүхнийг яаж шийдмээр байгаа нь чиний сэтгэлд бий. салах уу эс салах уу.
заавал салж үр хүүхдээ өнчрүлэхгүй гэвэл
маш хатуу зарчимч арга хэмжээ аваа.
арай хэрэтхий байна. яахав эрчүүд хэсэг (заримдаа тодорхой насан дээр) явдал суудал үүсгэдэг гэдэг. харин танай хүн засрах бүү хэл засрахыг хүсэхгүй байгаа нь харамсалтай.
чи хүүхдүүдээ аваад саллаа гэхэд тэр хүнд улам их цаг зав, зугаалах бололцоог өгнө гэсэн үг шүү дээ.
тиймээс үнэхээр салах болбол юу ч битгий өг. цүнхтэй хувцасыг нь өгөөд л гаргаарай. байр сав машин тэгэр гээд хөрөнгө гэх бүхнээ аваад хоцор.
Chi heterhii uuriiguu hayad buh zuilee nuhurtuu zoriulchihjee, tegej bolohgui shuu dee busguichuudee anh nuhuruu uurtuu tatahdaa yamar baisan ter heveerei l baih heregtei nuhuruu aldahgui hajuudaa togtoono gedeg ih chadvarlag busguin hiij zuil ch baij medne busguichuud minee uursduusuu haij 1 uzeech
САЛАХ БОЛ АМАРХАН Ш ДЭЭ САЛСАНЫ ДАРАА ГАРАХ ХОР УРШИГ ЯМАР БАЙХ БОЛ ГЭДЭГ Л ТААШГҮЙ ҮР ДАГАВАР БАЙДАГ БОЛОВ УУ ДАА. ЭМИЙН ЗАВХАЙРАЛ ЭРД ЭРИЙН ЗАВХАЙРАЛ ҮРД ГЭДЭГ ҮГ БИЙ
Хүмүүс бүхэл бүтэн хүний амьдрал яригдаж байхад “сал” гэдэг үгийг ямар амархан бичдэг юм бэ.
бүсгүй минь ямар ч үед өөрийгөө аваад явчих чадалтай, сэтгэлийн тэнхээтэй, тайван байхыг хичээгээрэй. Гэлээ гээд ийм амьдралийг амьдрал юм чинь гээд аясыг нь хараад байгаад байвал улам л хэцүү болох байх. нөхөр гэсэн нэг хүнээр өөрийгөө битгий хязгаарлаарай(өөр хүнтэй явалд гэж байгаа юм биш шүү. сэтгэхүйн хувьд хэлж байгаа юм. гадуур хүмүүс, хорвоо ямар байна харж оролцож бай л гэх гэсэн санаа)
миний бодлоор өөрөө л ухаантай, тэгээд хүүхдүүдээ тэжээгээд аваад явчих чадалтай бол хүүхдийн чинь хүмүүжилд муу зүйл нөлөөлөхгүй байх. харин ч амьдрал үзсэн, ухаалаг хүн болж төлөвших ч юм билүү.
за амжилт. хэцүү үед энэ сайт-д сэтгэлээ бичвэл хүмүүс үзэл бодлоо хуваалцаад л байх болно.
залуу дүүгээс нь
сайн байн а уу? та нээрээ эртхэн салсан нь дээр байхаа эмэгтэй хүн ийм учраас л юм юм үзэж байж хүнтэй суух хэрэгтэй байдын. Би ч бас анх хэнтэй ч ойртоогүй байж байгаал найз залуутайгаа 2 жилийн өмнө ойртож байсан охин бие өгсөн болохоор эхний 5 сар бол надад улам их хайртай болж сайхан лд байсан. харин нэг өдөр санаандгүй утасаар нь оролдож байгаад өөр хүүхэнтэй холбоотойг нь мэдээд юу ч үзээгүй би гомдоод үхэхээс наагуур юм болж байсан. Яахав дээ эрчүүд ялангуяа сүүлийн үеийн 80-аад оноос хойшхи нь бүгд тийм хогийн болсон байлаа. Охидууд нв ялгаагүй хүний хүнтэй явалдаад бүүр сурцан та салсан нь дээр байхаа. Би салаад алдсан юм алга л байна. Анхнб хүн анхны ханийг амьдралд гүйцэх хүн байдгүй л гэсэн гэхдээ л таны тэвчээрийн хязгаарт юу байгааг хэн ч мэдэхгүй. Та бүүр давраасан байна. Би тэр залуугаас салаад 2 жил борлж байна. Чи надаас салвал би үхнэ гээд цусаа ханах гээд байсан тэр өдөрөө надаас салж яваал өөр хүүхэнтэй хонож байснын би саяхан мэдсэн. Хэзээ ч засрахгүй нээрээ шүү. Дээрээс нь энэ эхнэртэй хүнтэй явалдаж байгаа хүүхнүүдэд гэж хэлэхэд бид нэг нэгнээ л хайрлахгүй бол эрчүүд хайрлах уу? Би одоо ганц бие 25 тай салсанаасаа хойш 4,5 залуутай холбоотой байж үзлээ. Ер нь эмэгтэй хүн сайн юм үзэх хэрэгтэй. За та минь сонголтоо өөрөө л хийдээ.
ХАРИУ бичсэнд баярлалаа. ЭРТ танилцад тэгэд хүүхэдтэй болчоод салж чадку чамтай суусийн биш бз? ТИЙМ бол бас оор хүүхнүүд үзэх гж тэгээд байж болох юм.
ЗА тэгээд болохгүй бол дээр нэг хүний хэлснээр гэрт чин байдаг, хүүхдүүдийн аав гэж бодоод л байр хувааж хөлсөлж суудаг хүмүүс шиг л байхгүй юу да. ТЭГЭД бодчуул хүүхдүүдэд ч дээр чамд ч дээр бхда.
за энэ эр хун гд бга хүн донгосооо юун доромжилчихсон юм,
ийм хүнтэй байлаа гд хүүхдийн чини үмүүжилд санаар нөлөөлөхгүй л болов уу, залуу сайхан бга дээрээ салж хүүхдээ ч өөрийгөө ч анхаарч анхаарал тавиж сэтгэл тайван амар амидар гж зоволмоор бнаа. тэгэж олон уучилж бдаг бас л их сэтгэлийн тэвчээр шүү. амжилт зоригтой бай
санаа бүү зовоо ахийн дүү.ихэнх эрчүүд за ер ни бүгд ийм байдаг юмаа.баригддаг баригддаггүй л гэж байхаас бүх эрчүүд адил.баригдсан ни завхай зайдан,новшоороо дуудуулна.баригддаггүй эрчүүдийг эхнэрүүд ни бурхан гэнэ.дээр том том дуугараад байгаа эхнэрүүд цаанаа нэг *бурхан*-тай л бгаа.хүний бурхан сайхан л харагддаг байх.гэлээ гээд өөрийн бугийг яаж гүйцэх вэ.хүүхдүүдийн чин аав,чиний хань шүү дээ.эрчүүд нэг хэсэг ингэж байгаад нас тогтоод болиноо.насний ханиа өөрөөсөө бүү түлх.өөр хүүхэнтэй явалдсан нь чамд хайргүй гэсэн үг биш!!!удаа дараа баригдсан нь нөхрийн чин 100% буруу.гэхдээ түүнийг уучилсан нь дээр шүү.ах нь одоохондоо бурхан гэгдэж байна.хэзээ буг болж балрах юм бүү мэд.буг болчихгүйг л хичээнэ дээ.буг болсон ч хайртай эхнэр,хонгорхон хүүхдүүдээ орхино гэж гонжийнжоо.уучил бас дахин уучил
Нийтлэлийн эзэн бүсгүйг би арчаагүй дорой амитан гэж бодохгүй байна.Элгэмсүү-н бичсэн шиг навсгар амитан ч гэж бодохгүй байна.
Хүнийг хаа хамаагүй өөрийнхөө төсөөлснөөр гутааж байдаг Элгэмсүү гэх хэн бэ чи?
Шалиг завхай нөхөртэй суусан бүсгүй байна.Итгэж хайрлаад суусан,тэрнийхээ төлөө зовж яваа бүсгүй байна.
Юүнд ни ноорхой,навсагайгаар ни дуудаад бгаа юм.Хүнд хатуу ч гэсэн үнэн үг хэлдэг хүн байдаг,Элгэмсүү өөрийгөө тийм нэгэн гэж андуураад байгаа бололтой.Элгэмсүү зугээр л хүнийг доромжилсон байна.тэрнээс үнүн үг хэлж чадаагүй байна.
Хүнд урам хайрлаж,эсвэл үнэн үг хэлж чадахгүй бол хэлэхээ боличихож бай.Чи зүгээр л хүн доромжлоод байна.
Busgui mini dee, shiidemgii, sergelen baigaach dee. Iim uyed har amia l bod. Huuhdeer bambai bitii bari. Chi uhaaalag shiidemgii bval huuhduud chini ch gesen sain yvna sht. Nuhurtuu altsganzasan yumnuud ruugaa zailaachee novshoo geed saihaan huuguuch! Yund ni ingeed budeg badag uuriiguu tamlana ve? Uuduus chini olon doloon tailbar taviad soliorood bval, bi zalhlaa pizdaa mini. Zamaas mini zailj uz gej hel! Iim huntei ingej haritsaj baij l naad uragshgui bdal chini zasrana. Saihan shuluun, shiidemgii, horon bai! Henees ch, yunaas ch buu ai.
Энэ Элгэмсүү ямар сонин хүн бэ. арай дэндүү юмаа. Өөрөө хүнтэй суугаад амьдрал үзээд ирхээр өөрөө бас л ингээд нийтлэл бичээд сууна даа. Амьдралд юу тохиолдох ямар хүн болох нь шууд харагддагсан бол ингэж зовж явах хүн байхгүй л байх байсан. Хүнийг залж жолоодож болдогсон бол муу сурдаг хүүхэд, гэмт хэрэгтэн муу хүн гэж байхгүй л байхсан. Хүний багадаа гэр бүлээсээ авсан хүмүүжил гээч юмыг өөрчлөнө гэж бараг байдаггүйшд. Дээрээс нь 2 хүүхэд дагуулаад өрх толгойлоод явна гэдэг амны бангаараа чалчиж суух амар асуудал биш за. Нээх л сайхан номлогч…
Өөрсдийн сэтгэгдлийг харамгуй хуваалцсан та нартаа баярлалаа, магадгүй би өөрөө арчаагүй, зориггүй болоод өдий хүртэл зууралдсаар яваа гэдгээ ойлгож байнаа.
сайн байна уу. Тийм захидлыг нь хүртэл уншчихаад салахгүй байгаа шалтгаан нь юу юм болоо. Салчихвал яаж 2 хүүхэд ганцаараа өсгөнөө. юу идэж ууж, 2 хүүхдийн хэрэглээ, яаж амьдарнаа гэсэн бодол чамайг хүлсэн байх тиймүү. Тийм бол зоригтойхон алхам хийгээрэй. Мэргэжилтэй боловсролтой бол ажил төрөл хийгээд болж л таараа. Хэрэв хүүхдийхээ хүмүүжилд санаа зовж байгаа бол хүүхэд ийм эцгээс олигтой хүмүүжил олж авахгүй ээ. Ганцаараа ч гэсэн хүүхдээ мундаг хүн болгож өсгөсөн чадварлаг бүсгүйчүүд зөндөө л байна. Бид чинь ганц л амьдрана шүү дээ. Зоригтой алхам хийгээрэй. амжилт!
Намайг 21 настай байхад суусан. Би түүнийг нэг удаа ч араар нь тавьж байсангүй,тийм санаа ч байгаагүй, бас түүний төлөө бүхнээ зориулдаг байсаан. Түүнийг гомдоож байсан зүйл ч байхгуй ээ. Ярилцаж асууж үзсэн, хойно оюутан байхдаа л замбараагүй байгаад сурчихсан юм шиг байна гэх юм, ойлгомжүй.
Бас энэ хэдэн жилүүдэд би ч зүгээр суугаагүй л дээ, өөртөө анхаарал тавьж, үргэлж л өөрийгөө боловсруулж, ажилласаар ирсэн. Нөгөө ажлаа хүртэл мэдээж сайжруулах гэж хичээсэн.
Гэвч юу дутагдаад тэгээд байдгийг нь үнэндээ ойлгохгуй юмаа.
Танай нөхрийн гаргаж байгаа зан ааш ялангуяа буруугаа огт хүлээхгүй өөрийгөө өмөөрч, чамайг буруутгаж байгаа этр бол засаршгүй завхай эрчүүдэд байдаг нийтлэг зан. Боов нь босохоо больтол нөхрийн чинь завхай зан огт өөрчлөгдөхгүй.
Тэгэхээр нөхөр чинь өөр хүүхнүүдтэй банзалдвал банзалдаж л байг. Битгий тоо. Харин нөхрийнхөө цалинг 1 ч төгрөг өөрт нь өгөлгүй хуу хамж авдаг болох хэрэгтэй. Чамайг шуналтай, хүн чанаргүй гээд муу хэлбэл хэлнэ л биз. Чи тэр мөнгийг үр хүүхдэд нь л зарцуулж байгаа юм чинь, яадгийн. За тэгээд халаас нь хоосон болсон эр хэр олон хүүхэнтэй сүүлэрч чадахыг нь харахгүй юу дээ.
захидлийн эзэнд хэлхэд чи л арчаагүй байна ийм т1 залуус монголоор дүүрэн олигтой дажгүй гайгүйнүүд ни бүгд борлогдсон яаах гэж ийм олон хүүхэд хар залуудаа гаргасийн манай монголийн хүүхнүүд яагаад ийм сул дорой байдаг байнаа арчаагүй та нарийг хүн бодохгүй ашиглаж байхад та нар уучилсаар үр хүүхэд бодоод л гэхийн тэгээд салхаараа дандаа хүүхэдээ аваад сална эцэгүүдэд нь өгж сал хүүхэд шуухадаа чи нэг хүүхэдээ өгөөд сал сайн мууц төрсөн үр ни бхоор хаячихгүй биз чи аваад салвал өөр хүнтэй суусанч хүний 2ийн 2 хүүхэдийг уг дуугүй дарамт шахалтгүй тэжээгээд чамайг хайрлах хүн монголоос олдохгүй л байх эцэгт өгөөд сал ганцаараа яв элгэмсүү бас арайл ингэж хэлж болохгүй хүн давахгүй гэсэн даваагаа 13 давдагийн шүү чи эмэгтэй хүн байж жоохон зөөлөн бай
Naizaa bi khvvkhdiig chanaas umnu tawij b.aa. Chi nikhruu zugeer l neg tanidag khvn geel bodchikh .Chamd hamaagui. kharin khvvkhdvvded ch ni lhamaatai. khvvkhdvvdee osoj torniod amidraliin naad tsaadahiig oilgodog boltol ni hagatsal vzvvleed yahiin. BAs uuriigii zowoohoos umnu ter nuhruu uurtuu hamaaguigeer setgeldee bodoj hvleej awbal zvrkh chn uwdukhgui shdee. Kharin nukhruu uurtuu tatahiig hvsej bwal uuruu uurtu mash ikh anhaar. ter nukhur chine odor bvr l taniig gej durladag bhaar ta uurtuu anhaaraad vz. dotuur khuwtsasnaas awahuulaad l . Vsnii zasalt still geed .Nukhriinhee yamar hvvheh sonirhod yawaldaad bgaag haraad awakh bolomj bga bol ter hvvhnvvdiig ni haraad sonjood awaa. Ilvvdekhgui. Kharin khvvkhdvvddee her khairtai we halamjtai yu. Vnekheer hvvhdvvdee toodoggui bol ter nukhur chine yawtsgui l dee. Gol ni bi khvvkhed bitgii shanalaasai gej tednii byatshan setgel zvrkh bitii umulzuj uilaasaa gej guij b.a 2 saikhan vr khvvkhdiinkhee tuluu ene bukh tewcheer huuran mekhleltiig dawaad garaasai gej khvsej b.a. Emegtei khvniikhee khuwid er hukhur chine taniig busdaas haramlakhaar baikh arga nuuts yu b.a bj bolokh bvkhniig ta khvvkhdvvdiinkhee umnuus shantralgui hiigeerei. Bas daraa ni nukhruu uurtuu ergvvlj tatasniikhaa daraa nadtai nuutsaa huwaaltsaarai . Ta bol ikh ukhaalag uujuu emegtea b.a Ta bvgdiig hiij chadna. ta bol chadakhaar emegtei b.a Emegtei khvn bolgonii amidrald ene asuudal il daldaaraa yalgaatai bolkhoos bish bvgded bdag asuudal yum sg bgaamaa. ER khvn ikh soniuchkhan vrgelj l tiim siimkhii harj bdag gol ni emegtei khvn er nukhruu uurtuu udur bvr l durluuldag bh heregtei . Vnench ekhnervvd bid vnen daruukhan bolokhoor bas aldaad bdag yum . DAruukhan ni bga bol odoo yu dutuu b.a Yug yamariig hvseed bgag ni derikdeed medekh kheregtei bi bas neg khvvkhniig yamar bolood nadaas yugaaraa saikhan bolod minii nukhur ter khuukhentei buudald khonon jargatsgaakhad khvrseniig kharakh gej bga. ter h vvhnii haana bgag olood medsen odoo ochij kharakh l dutuu b.ada.Za Ekhnervvd mine khaluun am bvleeree vr khvvkhdiinkhee sain saikhnii toloo. Bas ergvv nukhrvvdiig imnuu sukhrvvltsgeeye uraghsaa. Kharin busdiin ger bvld iim zowlon amsuulj bga buzar setgeltei buzar bugstei hvvhnvvd mine ta nart ene zowlon 10 20 dakhin gashuunaar amtagdakg wii dee. Ooodoo khayasan chuluu ooriin tolgoi deer gedeg dee. etssiin etsest Ger bvl Vrr khvvkhed khvchtei shdee.
yamar hetsvv yum de bvsgvi min sal l da manai egchiin salsan nohor ni bas yag iim zaluu bsan yum. manai egch tegeed 2 hvvhdee awaad l saltsan sh de.odoo tegeed gantsaaraa hvvhdvvdee osgood bolj l bn
Энэ Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ юу гээд тэнэгтээд байгаа юм чи л ийм нөхөртэй, тэр нөхөртөө байнга хууртагдаад байж баймаар гар байна даа.
Яасан тэнэг арчаагүй хүүхнүүдээр дүүрчихсэн хорвоо вэ?! яахаараа ингэж зовж амьдарцгаадаг байнаа хаяач,унждаг улааныг нь огтлооч, өшиглөөд хөөгөөд явуулаач!
дорой хөгийн амьтад вэ энэ сайт чинь иймэрхүү арчаагүй хүүхнүүдийн зовлонгоор дүүрчихсэн байна шдээ
эмэгтэй хүн өөрийгөө хайрлахгүй бол түүнийг өөр хэн ч хайрлахгүй ээ! анхнаасаа сайн таниж мэдэж байж суухгүй яасан юм!
..УУЧЛААРАЙ ХАНЬ НӨХӨР НАЙЗ ЗАЛУУ БОЛОХГҮЙ БАЙНАА ГЭЭД ГОМДОЛЛООД УЙЛАН ДУУЛААД БАЙДАГ ХҮҮХНҮҮДИЙГ БИ ГАЙХДАГ ..ЧИ СУУХДАА ХАЙРЛАНА ДУРЛАНА БОЛНО БҮТНЭ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНАА Л ГЭЖ СОНГОЛТ ХИЙСЭН БИЗ ДЭЭ>>ЭСВЭЛ БУСДЫН ҮГЭЭР ШИЙДВЭР ГАРГАДАГ ЮМУУ ???ГАНЦЫН ЗЭРГИЙНЭР ХҮНИЙ АЛДАА ОНОО САЙХАН МУУХАЙ САЙН МУУТАЙ ХАЛАМЖЛААД ХАЙРЛААД АМЬДАРЧ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ ГЭР БҮЛ ЗОХИОЖ ДРАМ ТОГЛОХ ХЭРЭГГҮЙ Ш ДЭЭ АМЬДРАЛ ЯМАР ТОГЛООМ ЮМУУ ??ЭЦСИЙН ЭЦЭСТ ХАЙРЛАСАН ХАНИА НАЙЗ ЗАЛУУТАЙГАА ТААРАХГҮЙ БОЛОХГҮЙ БАЙГАА БҮХ АЛДАСА ОНООГОО ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЭД ХАЙ…..ЧИ ТҮҮНИЙГ ЗӨВ ЗАЛЖ ЧАДВАЛ ЧАМД ЯМАР Ч АСУУДАЛ ҮҮСЭХГҮЙ ..ИЙМ БАЙЖ ЧАДАХГҮЙ ЗӨВХӨН ӨӨРТӨӨ ГОМД …ХУВЬ ЗАЯАНДАА ..ХАТУУ Ч ҮНЭН..
Ийм төрлийн улсууд аюултай. Өөрсдөө амиа хорлох магадлал өндөр. Чи хэр эрт сална тэр чинээгээр хожино. Учир нь ийм улсуудаас хүүхэд үлдэнэ. тэд удамшилтай. Чи эрт аргаа бод. Тэгвэл хожино. Тэдэнд нэг биш бэлгийн харицагч байгаа байгаа.Тэр хүнд шинэ болгон амиа тавих юм шиг тул чи хэнч биш. Итгэхгүй бол жишээ үзүүлэмз.
Chi yagaad teged baigaag n asuusan uu? Chi tuund dutagdaad baigaa yumiig n guitsed ogch chadku bgaam bish bz? Zarimdaa hezeech ogch chadku tiim zuil ch bdg. Ta 2 ert gerlesenuu?
Zarim huuhnuud hariugaa avah gj oor huntei untdag yum bn lee, harin chi?
Hund zaaval neg shaltgaan bga uchras l tegej baigaa. Minii oilgoltoor chi ter hused bgaag n ogohgui bh shig. Esvle ih gomdooson.Ter ch bas ur huuhdee bodsondoo l hamt bsn bolod bgaa ch um biluu?
Heseg tusdaa bgad uzvel yAsiin? Nadad ch bas yag end bichsen buh zuil tohioldood bn. Magadgui chi minii ehner bhaa.
МИНИЙ ХУВЬД ИЙМ СУЛ ДОРОЙ БҮСГҮЙЧҮҮДИЙГ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОДОГГҮЙ !!!!!!!!!!!!!!!!
САЛЛАА ГЭЭД ХҮҮХЭДТЭЙ ХҮҮХНИЙ АМЬДРАЛ УРЬДАХААСАА САЙЖИРНА ГЭДЭГ ЮУ Л БОЛ ДОРДДОГ Л ЮМ ДАА..ХОЙД ЭЦЭГ ҮНЭХЭЭР САЙН ХҮН БИШ БОЛ ХЭЦҮҮ
ЭР ХҮНИЙГ ХЭТ ИХ ХАЛАМЖИЛВАЛ ИЙМ БОЛНО .ОЙЛГОВ УУ МӨН БИ Л ТӨРСӨН ХҮҮХЭН ГЭСЭН ШИГ НАВСАЙГААД НООРООД Л ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХГҮЙ БОЛ ЭР ХҮН УЙДАМТГАЙ Ш ДЭЭ ..ЭР ХҮНИЙГ ХҮЧЭЭР АРГА ЭВЭЭР Л ТОГТООДОГ ЮМ Ш ДЭЭ..УГЖТАЙ ХҮҮХДИЙГ ХАРИУЛАШАД АМАРХАН Ш ДЭЭ .ХАМГИЙН ГОЛ НЬ ЧИ СЭРГЭЛЭН АВХААЛЖТАЙ БАЙ ….
чамайг сайн ойлгож байнаа, мэдээж салахад хэцүү байгаа. гэхдээ чи үргэлжлүүлвэл байдал улам л дордоно. наад залуу чинь амны хишиггүй залуу байна чамтай байх. чи салаад сайн хүнтэй сайхан амьдрахын цагт тэр амаа барих болно.
зоригтой бай бүсгүй минь.
чамайг бурхан харж байгаа…
ургэлж тийм байна даа. надад итгэ. ах ни бас тийм явлаа. одоо харин битгий тэг гэж залуучуудад хэлэх юм гэвч узэж байж л мэддэг бололтой юм.
ах н сайн хун шуу. надтай уулзаад болоо. бух асуудал шийдэгдэнэ.
мэдрэлтэй элгэмсүү авгай монгол эрчүүдээ учиргүй магтаал байдаг одоо нэг амыг чинь асуучихья. ихэнх монгол эрчүүдийн амьдрал ийм ш дээ үүнтэй хэн ч маргахгүй. зовж байгаа нь эмэгтэй хүн хүүхэд. тэгээд ч сайн хань сайн хүнтэй суувал дэлхийн аль ч өнцөгт ч амьдарсан ч яадаг юм бэ айн. аль ч орны хүнтэй суусан ч яадаг юм бэ айн… хүмүүс хоорондоо л болж байвал элгэмсүү авгайд ямар хамаа байна аа айн. чамтай л дандаа мэдрэл муутай хүмүүс таардаг байсан юм байгаа биз. хайр сэтгэлээр сууж байгаа гадаад хүмүүсийг чи юу гэхэв айн. битгий худлаа нээх эх оронч дүр эсгээд бай за…
сайнуу найз мини миний нохор яг адилхан бна ийм байдал дор хаяж 10 жил ургэлжинэ.манай ххүн бүр жирэмсэн болгож бсан.би 3жилийн омно солонгосд ирсэн хол байхаар мэдэдэг юм шиг бна лээ.их л тэвчээр хэрэгтэй миний найз битгий сэтгэлээр унаарай нохорт чин чамаас оор хүн хани болохгуй хол байгаад үз.сэтгэлээр битгий их унаарай.оор сайн хүн ч таарна.юм 1ээр дуусахгуй амдирал урт шүү.1хэсэг л хэтсүү юм билээ.
Юуны өмнө сэтгэлийн нарийн ширийн юмаа сэтгэл зүйчид ярьсан нь дээр шүү.Энэ сайтнаас ойр дотныхноосоо ч сонсохыг хүсээн ухаалаг зөвлөгөө, сэтгэл тайвшруулах үгээ олж чадахгүй ээ. Харин ч сэтгэлээ улам хямруулж магадгүй. Хүн болгон тийм биш ээ. Нөхөр чинь арай дэндүү хүн байна.Хэвийн гэр бүлд ганц удаа л ийм асуудал үүсч болно. Түүнээс биш юу гэж эр хүн болгон ийм байх юм бэ?Миний амьдралд ганц нэг удаа нөхөр факталсан асуудал байсан. Дахин давтагдаагүй. Хэн гэсэн унасан нүхэндээ дахин дахин унаад, хайртай гэргийгээ гомдоогоод байхыг хүсэхгүй шүү дээ.
НАЙЗАА УГААСАА ЯВЦГҮЙ ЮМ БАЙНА ДАА НААДАХ ЧИНЬ БҮТЭХГҮЙ ГАР БАЙНА. ХАРИНЧ ҮР ХҮҮХДЭЭ БОДОЖ БАЙВАЛ САЛСАН НЬ ДЭЭР. ӨНЧИНЧ ГЭСЭН ТАЙВАН АМГАЛАН ОРЧИНД ӨСГӨСӨН ДЭЭР . АЯГҮЙ БОЛ 3 ДАХИА ГАРГАНА ШҮҮ. ХҮҮХДҮҮД ДЭЭРЭЭ ИРЭН ОЧИН БАЙНА Л БИЗ ДЭЭ. ЯВАЛДСАН ХҮҮХНҮҮДИЙНХ БУЗАР ҮНЭР ТАНАР ЭНЕРГИ НЬ ТАНАЙ 2 ХҮҮХДЭД МУУГААР НӨЛӨӨЛНӨ. ИЙМ ХҮМҮҮС ЗАЛУУДАА ИНГЭЖ ЯВААД ТЭГЭЭД ХӨГШРӨХИЙН ЦАГТ ЧАМАЙГ БОЛОН ҮР ХҮҮХДЭЭ ХАРААД ОДОО ЧИНИЙ ШАНАЛЖ БАЙГААГААС 100 ДАХИН ИЛҮҮ ШАНАЛАХ БОЛНО. ТЭР ҮЕД ЧИ ХАРИН ТЭС ӨӨР…ЗОВСНЫ ЭЦЭСТ ЖАРГАНА…
Салаач дээ тэнэг юм уу юуг нь асуудаг юм. Хүүхдүүдийн чинь хүмүүсжилд юу нөлөөлдөг юм харин ч ийм амьдралтай байвал хүүхдүүдийн чинь хүмүүжилд нөлөөлнө дөө.
Naad hun chin zasrahgui ee.Huuhed geed bailgui erthen sal.Odoo l shiidehgui bol chi ingeed l zowlont amidralaa urgeljluulseer bh bno.
салаа сал
Яагаад одий болтол салахгуй бсныг чини ойлгохгуй бнаа, салаач ээ. эртхэн оорийгоо бодооч ээ.
Засарна гэж ёстой байхгүй дэ салсан нь л дээр