Нэг хүн нөгөөгөө бодоход нөгөө хүнд мэдрэгдэнэ гэж байх уу?

30 настай эмэгтэй. Гадаадад амьдардаг л даа. Саяхнаас найз залуутай болсон боловч удалгүй больсон. Учир нь би бүр 10 жилийн өмнөх анхны хайраа маш ихээр бодоод байдаг боллоо. Тэр залуугаа хаана уу хийж яваа бол сайн яваа болов уу гэр бүлтэй болсон болов уу гэх зэргээр бодсоор дээр нь түүнтэй уулзаж байна гэж зүүдлээд л… Надад маш хэцүү байна. Нэг найзийн маань ах гайгүй юм үзэж хардаг хүн байдаг гэхээр нь асуусан чинь цаад залуу чинь чамайг бодоод, уулзах юмсан гээд хайгаад байгаа юм байна. Тэгээд чамд тэгэж санагдаж байгаа юм гэсэн. Энэ хэр үнэн бэ. Ийм юм тохиолддог юмуу. Нэг хүн нөгөөгөө бодоход нөгөө хүнд мэдрэгдэнэ гэж байх уу? Тэр тусмаа би тэр залуугаа хаана байгаагийг нь ч мэдэхгүй. Олоё ч гэсэн ямар ч сураг байхгүй. Уулзалгүй 10 жил болсон байна. Ийм юм тохиолдож байсан хүн байвал бодлоо хуваалцана уу?

секс.мн дээр ирсэн захидал

22 Comments

  1. tseke says:

    би бас ямарч холбоогуй байдаг нэг хунийг их зуудэлдэг тэгээд их гайхдаг ямар учир байдаг ум болоо

  2. siso says:

    их хайртай юм шүү дээ..бүсгүй хүний бодлоор өөрийг нь чи ийм сайхан бүсгүйг тоогоогүй шүү дээ гэж бодоуулах юмсан,эсвэл найзууд нь эсвэл ангийнхан … чинь сайхан бүсгүй болсон байна лээ чиний наад авгайгаас чинь дээр гэж хэлэгдтэл нь өөрийгөө өөд нь татна гэж тэнэгтэж зөрүүдэлж явсаар нэг мэдэхэд 28 хүрчээ. амьдрал ч сайхан байналдаа,гэвч хааяа хааяахан ангийн нийлдэг хэдтэйгээ уулзахаар чи бас ирнэ…зүрхний хөндүүр хөндүүрлэх хэрнээ чамайгаа хараад суух тэр орой аймар хурдан өнгөрдөг…

  3. siso says:

    би бас хайриай залуугаа боддог сүүлин үед найзуудтайгаа уулзахаар байнга нэрийг нь сонсоод ч тэрүү бүүр уулзмаар зүгээр л хармаар, даварвал үнсүүлмээр, энхрийлмээр тэврүүлмээр санагддаг.Ер нь их хүсдэг л дээ. Тэгэвч тэр маань эхнэртэй хоёр хүүхэдтэй амьдралтай бүр бөө болсон гэнэлээ…Би ганцаараа л явж байна. Хааяа санаад хүсээд хамт байдаг бол сайхнаа гэж болоод л яг чам шиг юмуу даа…

  4. Эсүй says:

    Энэ үнэн зүйл байдагаа Надад ийм зүйл хэд хэдэн удаа таарч тохиолддог мэдээж намайг хүмүүс мэдрэл муутай гэж бодох байх
    Зөн совин мэдрэмж ихтэй хүмүүс үүнийг хэт мэдэрдэг Эхийн совин гэж бас байдаг шүү дээ Миний нөхөр намайг маш их санадаг үүнийг нь тэр үер гэнэт маш ихээр бодогдоод ирдэг Бид хол байдаг утасаар холбогдоод байх боломжгүй ч надаас чи намайг яагаад ингэж санаад байгаан гэж асуудаг юм Би гайхаад асуухаар заримдаа чи гэнэт миний бодолд орж ирээд намайг залга ч юм уу мэссэнжэрт ороод ирээсэй гэж хүсээд байгаа юм шиг мэдрэмж маш их төрдөг гэж хэлж байсан нь намайг гайхуулсан Нээрээ заримдаа би нөхрөө санаад ажилд нь нээх саад болохгүй ч яримаар санагддаг юмаа Намайг өвдөх юм уу? Ямар нэгэн эвгүй зүйл тохиолдоход манай нөхөр мэддэг гэхэд сонин байгаа биз? Үүнийг мэдрэх хүмүүс байхгүй байж магад гэхдээ нэг ийм сонин зүйл бид 2-н амьдралд байдаг үүнийг бид 2 нууцалдаг юм. Гэхдээ хамтдаа 5 жилийн өмнө аялаж байхдаа санаандгүй нэгэн гудамжинд цыганд авгай бид 2-г явуулахгүй тэгээд алгаа дэлгэхэд 3 зүйлийг хэлсэн юм тэрний 2 нь бол яг бүтсэн 3 дахи-г нь хүлээгээд дотроо гайхаад бодох юм бий. Миний бодлоор бие биенээ мэдэрдэг хол байгаа ч хоорондоо сэтгэл санаагаар дамжуулж ярилцдаг хүмүүс байдаг гэдэгт битгий шүүмжлээрэй
    Чамд гэж хэлэхэд энэ бол түр орхиод өөрийгөө завгүй байлгаж жоохон өөр зүйл рүү анхааралаа сарниул залуу хүн байж иймэрхүү зүйлээр битгий өөрийгө шаналга гэж хэлмээр байна.Учир нь тэр чамайг бодож байгаа бол та 2 үнэхээр уулзана Хувь заяа угаасаа гараад л ирнэ Наана чи зүгээр сайхан өөрийгөө сайхан тайван байлгахын төлөө бай Миний хань бид 2 их сонин тавилангаар учирсан би хүмүүст хэлэхэд үнэмшихгүй бид 2 хэнд ч яридаггүй Амьдрал үнэхээр баярлаг шүү

  5. anonymous says:

    наадхыг чинь “natural instinct” гэдэг юм. үнэн дээ!

  6. egel says:

    neeree magadgvi yum shvv nadad ch bs iim zvil bolj bsan l daa ter ved bi mash ih gaihaj bsiin harin say hariultaa olchoh shig bolloo bi darhand baidagiin tegeed urid ni nzlaj bsan zaluugaa genet sanaad ehelsen tegeel uuriiguu gaihaal bj bsiin tegeed hotod ochood sanamsargvi taarch bsiin mash sonin uchral uulzalgvi 4 jil bolson bsiin ter zaluu nadad mash ih hairtai bsiin harin bi tiim ish genet l sanagdaad eheldeg yum bna lee gaihmaar

  7. anu says:

    мэдрэгддэг юм бн лээ унэн бж магадгуй би хайрийгаа ингэж мэдэрч бсан юм

  8. Ìan says:

    Хүнд зөн совин гэж байдаг. Тэр үзмэрч хүн худлаа хэлээгүй гэж бодож байна. Дээр байгаа гарууд дан хуурмаг бөө, худалч үзмэрч нартай таарч байсан юм байгаа биз.Жинхэнэ үзмэрч, жинхэнэ бөө нар бол шууд л хэлдэг юм. Тэднийг бас ч болохгүй. Чамайг үзүүлэх гээд очиход чиний бодол санааг шууд л уншина гэж бод.Хэрэв тэр үзмэрч чинь сайн үздэг юм бол тэр анхны хайрынхаа талаар дэлгэрэнгүй асуухгүй юу. Одоо хаана байгаа, юу хийж байгаа хань ижилтэй болсон эсэх гээд л… Энэ бүгдийг сайн үзмэрч бол яг харж байгаа юм шиг хэлээд өгнө дөө.Мөн хажуугаар нь арван жилийн ангийн найзуудаараа дамжуулан сургийг нь гаргахыг бод. Тэдний дунд заавал нэг нь түүний талаар сураг гаргана.

  9. Sp says:

    Зайлуул өнгөрчихөөд буян гуйж байгаа юм биш байгаа.ном уншуулж буян сайн хий!2-рт өөрөө хэдтэй юм 30 дөхөж байгаа болон 30 гарсН бол бол цаадах чин өдийд хани ижилтэй болчихсон байгаа даа Дэмий юм биш үү

  10. ... says:

    би найз залуугаа өөр хүнтэй сэx дэж байгааг мэдрээд бдийн сонин, яг тэр үед би бас хүсээд.. ккк

  11. ХЯТАД бараа бүтээгдхүүний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ судалгаа says:

    Таны БНХАУ-аас хайж буй бараа бүтээгдхүүн,тоног тө хөөрөмжийн судалгааг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ажлын 2оос 3н ө дөрт судалж туслахад бэлэн. И-мэйл хаяг :TT_MON@yahoo.com

  12. uvur mgl zaluu says:

    tegej bodood bval shuud l haigaad l uulzahgui yu…tegvel buh yumnii hariult garan sh dee…

  13. 910 says:

    үүнийг зөн билэг хэлж болноо.хүн болгон зөнтэй шд надаа ч бас нэг ийм явдал тохиолдож бсан үнэн юм билээ

  14. vogue says:

    надад бол миний найз залуу намайг санаж байгаа ни мэдрэгддэг шд. их сонин, яг яж мэдрэгддэгийг ни хэлмээргүй бнаа, надад тм мэдрэмж турууд л мэссэнгэртээ оронгуут миний хайр байж байх ч юмуу, иймэрхүү зуйл бараг байнга болдог. хол байгаа биэ биэнээ гэсэн сэтгэл их байдаг болохоор ийм байдаг бх гэж би ойлгож бгаа. бас эмэгтэй хуний зун совин ч байж магадгуй юм.

  15. ganaa says:

    sainu. Nadad iim zuil toxioldoj bsan. 11 jil uulzaagui anhnii hair mini sayhan garch irch.d bn. Holbogdoh.s 1 sar garang.n omnoos l bainga bodogddog bson. Ter hunteige uulzaarai. Amjilt husey

  16. Uuganaa says:

    Унэхээр гэнэт 10 жилийн дараа тийм хуртс мэдрэмж торж бвал тэр хун оорийг чини бас бодоод бн гэж би бодож бн. уунийг ю гэж тайлбарлах юм дэ, яг л ногоо хайрийх хуч гэдэг шиг… миний бодлоор дэлхий дээрх хучнуудээс хамгийн агуу ни хайрийн хуч гэж нбоддог. би нз залуутайгаа муудаад олон хоног али али ни8 залгахгуй бж бхад би сайн анхаарлаа товлоруулээд тосоолон бодоход тэр мини залгадаг, бас ихэнхдээ биэ биэнийгээ зэрэг санаж зэрэг биэ биэнрүүгээ залгадаг. эр ни суулийн уэд би хун тархиа оороо сайн удирдаж цхадвал зарим нэг зуйлсийг оорийн хуссэнээрээ блгаж болдог юм бн гэж бодож бгаа. гэхдээ эр ни бол тэгэж бодогдоод бнаа гээд 100 хуви туйлшраад хэрэггүй бхаа. болох юм болох л блгуй дээ.

  17. Sexy Mongolian girls good luck says:

    Boo gej saihan xudalch xvmvvs bna a hehe chamd oor tegeed yu xeljina chini amiig daguulal xeltsen bna sh de tsaad saihan gar chini hehe xvn ooroo oortool itgex eostoish de xamgin gol ni.

  18. wild flower says:

    Уйдаад ганцаардаад өөрт сайхан улдсэн дурсамжаа дахин дахин дурсаад байгаа биз.
    Чи надтай чацуу л юм бна.Өнгөрсөн баларсанаа дурсах завгуй шинэ соргог дурлалтай учираад завгуй яваач.
    Чи чинъ урагшаа тэмүүлэх нъ буу хэл хойшоо ухараад яваа нөхөр байна.
    Активи энергитэй амъдар өөрийгөө эрчимжүүл ямар юмнийх нъ узмэрч вэ тэр юугаа мэддэгийн тэгээд ч наад инээдтэй бодолоо тархинаасаа авч хая харанхуй хөдөө амъдараагуй л юм байна шд.Өөрийгөө завгуй байлгах өөд нъ татах өчнөөн арга зам байгаа юм бишуу.

  19. Зөвлөх үйлчилгээ says:

    Хэ хэ. Чи өөр шинэ ертөнц өөртөө нээгээч. Юун өнгөрсөн баларсан 10 жилийн хайр энэ тэр вэ.

  20. mmm says:

    тийм зуйл байхийг угуйсгэхгүй ээ

  21. Muujgai says:

    Чи нэр усийг ни энд тавичиx. Манай энэ сайтнийxан чини аймаар шд шууд олоод өгөx биз хаха

  22. Gstar says:

    Sain medehgui yum jinhene zayanii hosuud gej yariad baidag humuust ni tegej medregddeg yum bolov uu xexe esvel ter uzsen nuhur chamaig huurhuun dunguchih shig bolloo doo chi uuruu asuuhdaa yu gesen bi anhnii hairaasaa salaad 10 jil bolj bna tegeed sanaad bodogodood bna gej asuusan uu xexe hun nadaas tegej asuuval bi setgeliig ni bodood bas tegeed l zalna daa chamaig ch bas bodoj bgaa geed l

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.