Эрэгтэй хүний худлаа ярих нь хэвийн зүйл төдийгүй маш зөв зүйтэй явдал гэнэ. Эр хүн элдэв зүйл ярихгүй байх юм уу эсвэл санаатайгаар худал ярьдаг бол сайн санаа өвөрлөсний шинж тэмдэг гэж судлаачид үздэг байна. Ер нь эрчүүд, эхнэрээ юмуу эсвэл хайртай эмэгтэйгээ тайвшруулах, сэтгэлийг нь зовоохгүй байлгах гэсэн олон шалтгаанаар худал ярьдаг аж. Харин хайртай залуу чинь гэнэтхэн шулуун шударга зан гаргаад унах вий. Энэ нь цаанаа хэд хэдэн шалтгаантай гэнэ шүү. Үүнд
Огт хайргүй эр
Амраг хосууд хайр дурлал нь унтрахад шууд л баяртай гээд салаад явчихдаггүй. Эр хүн ухаангүй дурласан үедээ ямар ч дутагдлыг анзаардаггүй. Анзаарсан байлаа ч тэвчээд л өнгөрүүлдэг. Харин хайр сэтгэл хувирсан үедээ юм л бол хоол голоод, өчүүхэн зүйлээр шалтаглан буруутгах дуртай болчихдог. Магадгүй гэнэт шударга загнаж бүх үнэнийг чинь хэлж ч мэднэ.
Дуугүй эр
Эрчүүд хэр баргийн зүйл дээр олон таван юм яриад үглээд яншаад байдаггүй түс тас зантай улс. Харин тэд хоёр зүйл дээр огт дуугүй байж чаддаггүй гэнэ. Энэ нь нэгд, хайртай бүсгүй нь секст идэвхгүй, хөшүүн хойрго хандах үед, хоёр дахь нь хайртай бүсгүй нь өөр эрчүүдтэй ил далд сээтэгнээд байвал дуугүй сууж чаддаггүй байна.
Гуйлгах дуртай эр
Эрчүүд их айлгамтгай тунирхуу улс. Хэрэв сэтгэлт хархүү чинь “Би чамд хайргүй” гэж хэлбэл, эсвэл чамтай гэрлэхгүй гэдэг бол, ерөөсөө хүнтэй суухгүй, эхнэр авахгүй гэж ярьдаг бол түүнээс шууд холдсон нь дээр. Тэд хүүхнүүд хайрласандаа намайг гуйж аргадна гэж боддог.
Өдөөн хатгадаг эр
Эрчүүд хүүхнүүдийн өмнө хүлцэнгүй байх дургүй. Тэд юм л бол, надад ийм тийм хүүхэн таалагддаг гэж худлаа ярих дуртай. Ийм үг сонссон 100 хүүхний 93 нь уурлаж хэрүүл дэгдээдэг. Эрчүүд үүнийг л хүсдэг. Үүгээрээ өөрт чинь хэрэгтэй хүн гэж ойлгуулах гэсэн хэрэг.
Үл хүндлэх араншин
Хэнд ч хүндлэгддэггүй хүнийг хэн ч хүндлэхгүй нь мэдээж. Энэ зарчим ялангуяа эрчүүд дээр ил тод илэрдэг. Эрэгтэй хүн хэрэв, хайртай бүсгүйнхээ оюуны чадавхид эргэлзэх ч юмуу, эсвэл өөрөөс нь өөр хүн түүнийг тоож эргүүлэхгүй байгааг мэдэх л юм бол тэр бүсгүйг хүндлэхээ больчихдог гэмтэй. Иймд тэдэнд бүх үнэнээ хэлэх албагүй.
Зальтай эр
Эрчүүд нэг бодлын их зальтай хүмүүс. Тэд мэдээж эхнэрээ араар нь тавьдаг. Тэгсэн атлаа үүнийгээ чин үнэнээр эхнэртээ хэлж буруугаа хүлээх нь элбэг байдаг. Энэ бол тэдний агуу их залины нэг хэсэг юм. Учир нь ийм үедээ эрэгтэй хүн юу гэж хэлэхээ мэддэггүй. Тэгээд үнэнээ хэлж цаашид яахыг эхнэрээрээ шийдүүлэх гэсэн далд санаархал юм.