Сайн байцгаана уу? Энд дандаа л ижил зовлонтой эсвэл их ухаантай амьдрал үзсэн хүмүүс ордог юм шиг санадаад бичиж байна. Би 30 настай 2 хөөрхөн хүүтэй бас нөхөртэй. Нөхөр бид хоёр гадаадад байхдаа танилцсан. Миний том хүү энэ нөхрийн маань хүүхэд биш л дээ. Гэхдээ миний том хүүд маш их хайртай байсан. Тэр 2 шууд л ааваа миний хүү гээл сүйд болсон. Манай гэрийхэн ч тэрэнд нь их дуртай надад Монголд ийм сайн хүн дахиж олдохгүй шүү л гэдэг байлаа. Тэгээд би нийлсэнээсээ хойш 4 жил болоод бага хүүгээ төрүүлсэн. Дотроо аль болгон хүний хүүхдийг хайрлуулах вэ? Өөрийнх нь хүүхдийг гаргаад өгвөл бас баярлах байх гэж бодсон юм. Гэтэл намайг жирэмсэн байхад нэг муудалцаад том болсон хүүхдээ авахуул гээд бид 2 эмнэлэг дээр очиж байсан. Гэвч би уйлаад хүүгээ авахуулагүй юм. Тэгээд хүүгээ төрөөд нэг сар гарантай байхад нь нэг л өдөр орхиод явсан сар гаран болсон. Тэгээд нэг өдөр хүрээд ирсэн эргэж сууя 2 хүүгээ бодоё гээд. Би ч нялх биетэй тэгээд хөөрхий эмээдээ дарамт болохгүй гэж бодоод эргээд нийлсэн. Нийлсэн өдөр л цагдаагаас манай хүнийг дуудаад байцаасан.
Гэтэл нэг хүүхэнтэй явалдаад сар болсон бүр хамт амьдарч байсан байна лээ. Тэгээд өнөөхөө зодоод босохгүй болохоор нь над дээр ирсэн юм байна лээ. Тэр хүүхнээсээ бас өвчин аваад надад халдаасан байсан. Гэсэн ч би яахав танил талаараа хөөцөлдөөд цагдаагаас гаргаж авсан. Уучлалт гуйгаал сүйд болсон. Би ч эрэгтэй хүн нэг алддаг гэсэн тэр нь юм байлгүй гэж бодоод өнгөрсөн тэгээл том хүүгээ эмээдээ өгөөд багийгаа ой ч хүрээгүй байхад нь цэцэрлэгт өгөөл ажилдаа орсон. Ер нь би өөрийгөө амьдрахын төлөө дахин алдахгүйн төлөө их зүтгэж байгаа гэж боддог. Манай хүн ажил хийх нэг их дургүй. Би бодохдоо гадаадад ажил хийгээд хаширсан байна даа гэж бодоод ажил хий мөнгө ол энэ тэр шахдаггүй өөрийнхөөрөө л бүхнийг болгоод явдаг.
Гэхдээ манай хүн хүүхэндэх нь багасаагүй ээ. Тэрнээс хойш хэд хэдэн хүүхэнтэй орооцолдсон. Би ч шүд зуугаад тэвчээд өнгөрсөн. Би эцэг эхгүй өнчин юм л даа. Тэгээд 2 хүүгээ аваад очих өөрийн гэсэн эцэг эхгүй болохоор их зүйлийг тэвчдэг. Салах тал дээр нэг их хурдан шийд гаргадаггүй. Өөрөө өнчин өссөн болохоор 2 хүүгээ өнчин өсгөхгүй юмсан гэж бодно бас аль болгон алдах вэ дээ ч гэж бодно.
Бүхнийг л болгохыг хүсдэг дээ. Нөхрөө харин жаахан харддаг оройтхоор нь хэрүүл хийдэг болсон. Гэхдээ одоо бол цөхрөөд бүр дуу гарахаа больсон. Согтуу ирээд агсам тавихаар нь гараал орцондоо сууж байгаад унтахаар нь ороод очих жишээтэй. Одоо намайг цалин багатай ажил хийлээ ажилаа соль гэх юм бас ядраад амралтын өдөр ч юм уу нэг 10 хүртэл унтахаар арчаагүй юм унтахаас өөр юм мэдэхгүй гээл загнах юм. Бие өвдөхөөр баашлаад байна эсвэл хурдан үхээд өг гэх мэтээр загнана. Ер нь л бухимдхаараа надад бүхнээ гаргана. Би ч уг нь тэвчээл дуугай л байгаад байдаг юм. Тэгээд болохгүй бол салмаар байна зайлаад өг, хүсээгүй байхад суусан л гэнэ, хүсээгүй хүүхэд гаргасан л гэнэ, бас том хүүд маань хөндий ханддаг болсон. Би ч 2 хүүгээ аваад хаачих билээ гайгүй болтолоо аашийг нь тэсээд байж байя даа л гэж тэсэж байна. Тэгээд гайгүй ааштай үедээ 4-үүлээ сайхан амьдрана, 2 хүүгээ сайн хүн болгоно ингэнэ тэгнэ гээд бөөн юм ярина. Тэгээд уурлахаараа салах тухай ярьж байнга хөөнө. Би бүр учрыг нь олохоо болиод байна. Байнга айдастай байх боллоо. Өнөөдөр ямар ааштай байгаа бол архи уух болуу уучаад агсам тавьж зодох болуу гэх мэтээр байнга түгшүүртэй байх боллоо. Нэг л өдөр галзуурах байх гэж айх юм. Намайг ийм байдалд оруулж байгаагаа мэддэггүй байхаа. Эсвэл өөрийн гэсэн орон гэргүй яваад очих ээж аавгүйд минь ингээд байдын болуу үнэндээ мэдэх юм алга. Би одоо ях ёстойгоо ч мэдэхгүй байна…
cekc.mn дээр ирсэн захидал
25 Comments
сдгнб сфргдсфгб
дагавар хуухэдтэй, бас 2 дахи хуухэдээ гаргасан , очих аав ээжгүй бна гэдэг сайхан бишээ, гэхдээ чи нэгэнт нөxөр чин тэгээд байгаа бол эртхэн шийдсэн чин дэрэ бишуу. Би ч бас дагавар хуухэдтэй хуухэнтэй гэрлэсэн, хэрэв би ар гэрт ни юм өгвөл их сайхан байдаг, угуй гэвэл бөө хэрүүл, харамч зожигоороо дуудуулна. хэрлдээгүй бсн ч 2 хуу маани бие биенээ мэддэг танидаг бвал бага хууд аавийн хэрэг бхгуй шдэ гэдэг шдэ, тэр ни тун аймаар сонсогддог. танай нөxөр манай эхнэр 2 ийг учруулах юмсан даа
Монгол эрчүүд яахараа ийм хөгийн адгийн байдгийн бээ
сайн байна уу. миний хувьд бол сал л гэж хэлмээр байна даа.яасан өөдгүй яасан арчаагүй эр хүн бэ.наадах хүнээ засрана гэж найдах хэрэггүй ээ.харин салаад сайхан амьдраад сайхан яваагаа харуулах үед наадах чинь шээс нь гоожих болно. угаасаа чамаас салсан ч наадах тэнэгийг чинь тоох амьтан нэг ч байхгүй.аз жаргал хүсье.
дуу мину тэр хун чамаас тэгж амар салахгуй ээ тийм хумуус салдаггуй ум гэхдээ чи тэрнээс айж байгаагаа мэдэгдэж болохгуй аав ээж байхгуй ч ах дуу нараа байнга ярих хэрэгтэй.манай эгч тэгсэн манай ах намайг тэг гэсэн гээд иймэрхүү хумуус эхнэрээсээ уур хунийг дээрэлхэж чаддаггуй ум. уурийн сул талаа битгий харуул зоригтой чанга бай.тгд ч гаднах узэмжиндээ анхаар уудгуй новшид намайг хангаалах хун байгаа гэдгээ мэдүүлэх хэрэгтэй тгд тэр муу айж л таараа
Uriinhuu olson buh munguu uurtuu bolon 2 huudee l zartsuul terend neg ch tugrug bitgii ug,1-t Ehnii eeljind uuriigii uurchluud uz, heregleenees iluu garsan munguuruu uuriiguu huvtsal tufli ums deeguur harj alah, 2-t munguu dansand hii hadgal teriig yavsan uyed n chamguigeer amidrana gedgee haruul irehed n bitgii too, eruulde yarisan yariad n ach holbogdol bitgii ug ingej l bdag shde gesen shinjtei harits yavaanda uuruu guideg bolnoo kkk amjilt
iim hun gj bdiima. chinii huuhdee unchruulmergui bgag chin oilgoj bnaa. gehdee ene hun uurchlugdunu gj bhgui shu, teriig l helmer bna. chi nasan turshdaa 2 huntei amidarch bnaa gesen ug neg bol neeh saihan aashtai hun ugui bol sogtuu. salalgui teslee gehed yahaw 2 huu chin yamar ch bsan etsegtei gehees uur sain yum bhgui l bh. nasan turshdaa uuruu yaj amidramaar bgaga bodooroi.
amjilt husii.
сал сал юу гэсэн үг вэ шууд сал
Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ чи энэ сайтийн буг юм уу хаашаа юм зайл даа дандаа орон гарантаж бх юм чи 1 удаа ч гэсэн дутаж бай за мангар авгай мин чамайг харахаас боолжис тсутгах юм
эвий минь дээ. Яасан ч хэцүү юм бэ дэ… Муу эр л ядарсан хунийг дээрэлхэдэг байх. Ээж аавгуй ч гэсэн 2 хоорхон ур чинь байхад сэтгэлээр унаад яахав дээ. Ийм дарамттай аймар орчинд хуухэдээ битгий осго. Салааад тусдаа амьдар, эргээд нийлэе ч гэсэн битгий тэр хунд итгэ. Чамд нэг гар хурсэн хунд хэзээч битгий итгэ, найд.
ene Elgemsuu gej unen huurtsun gar bnaaaa, ooriigoo l hicheej yaw zugerr, ene site-n security yumu chi br
ямар хэцүү юмдээ. ивйи миндээ оровдчихлөө
өө ямар сэтгэл муутай залуу вэ. ханилсан ханиа үхээд өг гэхдээ яадаг байнаа.
чи хүчтэй чадалтай, өөдрөг, сайхан байж тийм юманд дээрэлхүүлэхгүй гэдгээ харуулаа.
салсан ч бай салаагүй ч бай.
гуниж гутарсан, амьдралдаа бууж өгсөн, нүдний гал цоггүй байвал ихаан муутай юмнууд улам л дээрэлхэнэ. чамайг сал нийл гэж хэлж чадахгүй ээ, уучлаарай.
Галав эриний хуучин түүхийг сөхөхөд
Ганцаараа жаргасан хатад алгаа бүсгүй минь
Ганцхан олдох амьдралаа хөрөнгөнд биш
Галыг чинь цахих эр хүнд зориул
Зовох гэж чи энэ хорвоод төрөөгүй ч
Жаргах эрхийн бичигтэй ирээгүй
Золзаяаг чинь хайраараа сүлж
Зүүд амьдрал хоёрыг чинь холбох эр хүнийг хайрла
Алаг нэртэй хорвоогийн хар нь зонхилдог болохоор
Амьдралын бараан талыг чи ганцаараа гийгүүлэхгүй
Аавын чинь нөмөрийг жавар нэвт сийгэх цагт
Амрагийн чинь хайр чамд нөөлөг болно
Эр ни бол чи ээрээ л давраасан бна.Чи зугээр ээрээ орох орноо олоод эсвэл шууд ээрийг ни хоо. Тэгээд хуухдуудээ ээрээ эсгэ. Ээрийгээ болгох гэж зутгээд юм шаардахгуй болохоор эрчүүд яг ийм болж байгаа юм. Xарин тууний эсрэг ургэлж юм шаардаж, ээрээр хэлбэл энэ бол чиний амидрал, чиний хариузлага гэдгийг сайн толгойд ни ортол хийж эг.Чамаас л, эмэгтэй хунээс айлийг яаж авч явахуу, нуxрээ нохойг шиг унэнч зутгууле гэвэл чиний л дур. Эр ни бол эр ч бай эм ч бай, чиний их хайрийг хайрлаж, xундэлж чадахгуй л бол xайрлах хэрэггүй. Тэгэж чадах хунийг л олж суух хэрэгтэй.
chi yu yriad bgaan bee, zvgeer sal, setgel amar taiwan bh shig jargal vgvi, hvvhdee aawtai blgah gd ooriigoo ch hvvhdvvdee ch zowooh hereg yu bna, hvvhed chini uhaan ortson tom bolson bwal eej salaasai l gj bodno. amidrald 7 dordoj naim sehdeg ym, yund ni aidiin, bitii ai ok
уудгуй ухаан муутай эр байна. очих аав ээжгүй ч гэсэн эрүүл саруул залуу хун биэ 2 хуугээ сайхан аваад явна шүүдээ.. удахги бух юм сайхан боно.. ухаан муутай эр хун засрахгуй гэж бодож байна амжилт хүсиэ
Архи ууж хүүхэн эргүүлж, бас гар хүрдэг эрчүүд их хэцүү. Чамайг хүүе хайя гэх хүнгүй болоод дээрэлхэж байгаа бол ухамсар муутай л хүний шинж дээ. Хүүхдээ нялх дээр нэг бол салсан нь дээр юм билээ, хүүхэд томрох тусам бүүр ч хэцүү. Эрүүл саруул, сэтгэлийн амар амгалан бол хамгийн дээд жаргал шүү.
Elgemsuu chi yu yriad bgaan???Dandaa neg hachin oron garan yum bichihiin.Uuruusuu shaltag haigaad uz ch geh shig er n ymarch shaltag shaltgaantai bsn er hun tgj gar hurch zodoj nudeh estoi yumuu?Shal durgui hurgechlee harin.
Harin busguid helehed ajiltai bgaa yum chin ydaj bair tureesleed ch bolson tusdaa garsan n deeree.Naad hun chin zasrahgui ee.Nasnii zaluud erthen uuriiguu bolood ur huuhdee bod!
миний хамгийн дургуй үзэн яддаг зан авир гарч бна даа эрүүлдээ 1 яриад л согтохоороо шал өөр юм яриад шал хөгийн зан даа эр хүний нэрийг гутаасан новш юм даа
Ийм дарамттай амидрал гэж ю бахав дээ.Эмэгтэй хүн дарамтгүй бол яж ийгээд ажил рүрлүү тайбан хийгээд үр хүүхдээ тэжээгээд л явдаг юм.
Тэгээд ядаж байхад бас элдвийн хүүхэнтэй орооцолдоно.хэцүү л юм байна.
Хэтэрхий их тэвчээд,өмгөрөөгөөд байхаар,бас өмгөөлөх хүнгүй болохоор тэнэг эрчүүл дээрэлхдэг юмаа.Ухаантай нөхөр бол надаас өөр харж хандах хүн байх биш гээд ,чамайг хайрлаад л явах байх.
гэвч тийм биш ни харамсалтай.
Юуны өмнө эрх чөлөөтэй,тайван амидрах л хэрэгтэй дээ.Үүний тулд салж байж л амрах байх.
САЛ САЛ Л ГЭХ ЮМ ХҮМҮҮС САЛАХ АМАРХАН..САЛАХААСАА ӨМНӨ БОДОХ ЗҮЙЛ ИХ БИЙ ЮУНААС БОЛООД НӨЛӨӨЛӨӨД ШАЛТГААЛААД БАЙГААГ НЬ ЭХЛЭЭД САЙН ТУНГААГААД ҮЗ ДЭЭ ..ӨӨРӨӨСӨӨ ХАЙГААД …
бичсэнээс чинэ узвэл чи гайгуй л бусгуй шиг. гэxдээ xууxнууд xэтэрxий нэг талийг барисан юм бичээд байдгиймаа, нэгэнт 2 газар өсөж төрсөн улсууд өөр өөр, зөрчил маргаан гараx ни зайлшгуй, тэгээд тэр тэгэж xэлээд би ингэж санад, гэд дотроо мянган xар бодол тээж яваx xэрэггүй дээ. xарин тэр xууxэнддэг туxайд өмөрөx юм биш, гэxдээ нэгэнт чиний сэтгэл ийм болсон бол маш xэцүү, ер ни бол нөхрийнxөө зугээр xэлсэн угийг ч чи томруулдаг шилээр, эсвэл чанга яригчаар сонсож бгаа ни гартсаагуй. сайн боддоо, сэтгэлээ ариутга, тэгээд нэг эргээд xар, болоxгуй, унэxээр нөxөрт чинэ байвал xарин шууд сал, xөөгөөд явуул. би xууxнууд ингэдэг гаж сэтгэхүйтэйг ни мэдээд xэлээд бгаа юм шуу, сайн бодоорой.
Ийм амьдралыг ямар амьдрал, ийм нөхөрийг ямар нөхөр гэдэг юм. Чи ажил төрөлтэй хоосон хонохооргүй, өнчин ч гэсэн оччих эмээтэй л хүн юм байна шдээ. Би бол салсан нь дээр л гэж хэлмээр байна. Чи архичин, хүүхэнчин,гарийн чилээгээ гарагдаг нөхөрийн царай харж амьдарч байсанаас хоосон хонодог байсан ч хамаагүй 2 хүүхэдтэйгээ амьдарсан чинь дээр биш үү.
тиймээ . хүмүүс ардаас нь санаа тавих хүнгүй хүнийг их дээрэлхдэг юм билээ . чи насны залууд холдсон дээр биш үү. чи өөрөө ажил төрөл хийдэг бол байр хөлслөөд ч болсон явсан дээрдээ . хүүхдүүд чинь одоохондоо бага байна . өсөөд томроод ирэхээрээ ачаа чинь багасаж , амьдрал чинь гэрэл гэгээтэй болно шүү