Хурим бол хүний амьдралд ганцхан удаа тохиолдох хамгийн дурсамжтай, аз жаргалтай баяр тул тэмдэглэх нь зүй. Харин хуримын их зардал нь залуу гэр бүлийн төсөвт хүндрэл учруулахгүйн тулд бодолцох зүйл бий.
- Хуримын зардлыг ихэвчлэн хоёр талаас гаргадаг. Ингэхдээ аль нэг талаа (илүү боломжтой байсан ч) шахаж шамдуулах нь зохимжгүй. Асуудлыг нухацтай ярилцаж, тохиролцох нь зүй.
- Өөрсдийн боломжийг бодитой тооцоол. Олон арван зочид урих албагүй. Хамгийн ойр дотны найз нөхөд, хамаатан садныг оролцуулсан цомхон хурим хийж болно. Тэмдэглэлт үйл явдал нүргээн шуугиантай биш ч гэсэн халуун дулаан уур амьсгалтай байх болно.
- Хосууд хуримын бэлтгэл, явцад оролцож байх хэрэгтэй. Бүх асуудлыг хамаатан садангийн нуруун дээр үүрүүлчихээд өөрсдөө хуримын өдөр л ирдэг залуус бий. Амьдралынхаа хамгийн аз жаргалтай, бас хариуцлагатай энэ мөчид хосууд гар бие оролцох нь хожим өөрсдөд нь ч тустай.
- Хуримын бэлэг. Хуримын бэлэг бол зөвхөн практик ач холбогдолтой бус. Он удаан жилийн дурсамж үлдэх учиртай. Өнөөдөр шинэхэн гэр бүлд дугтуйтай мөнгө өгөх нь түгээмэл болжээ. Энэ нь өнөөгийн нийгмийн дэг жаягтай нийцэж байж болох юм. Гэхдээ заавал мөнгө байх албагүй.
Залуу хосууд дөнгөж амьдралаа эхэлж байгаа тул ахуйн хэрэгцээний ч юм уу олон зүйл тэдэнд хэрэг болно. Бэлэг хамт олных байх нь нилээд томоохон зүйл өгөх боломжийг бий болгодог. Хэрэв бэлэг нь хосуудын аль нэгэнд зориулагдсан бол үндсэн бэлгэн дээр сувенир ч юм уу гоёмсог зүйл нэмж нөгөөд нь ч гэсэн тааламжтай сэтгэгдэл төрүүлэхийг хичээгээрэй.
/Хань/
5 Comments
Үнэхээр сайхан эгч байна… танд болон таны гэр бүлд хамгийн сайн сайханыг хүсье…
Ямар гоё юм бээ…надад ийм эгч ах байсан ч болоосой
Хурим гэдэг хүний амьдралд тохиолдож болох олон жаргалын хамгийн сайханы нэг гэж боддог. Хурим хийснээр хосууд амьдралд илүү хариуцлага үүрч байгаагаа ухамсарладаг юм шиг санагддаг. Мөн хурим хийснээр албан ёсоор хүүгийн тал гуйж авч байна гэдэг утгаараа бүсгүйг өөрсдийн нэг гэж хүлээн зөвшөөрөх нь илүү байдаг. Зүгээр л хамтран амьдрагчийн нэр төр байр суурь ёсолж авсан бэрийн дэргэд арай л доогуур байдаг юм. Хүмүүс хуримаар яадаг юм гэж л байдаг. Гэтэл яг хурим хийсэн хүмүүс ямар ач холбогдолтойг нь илүү ойлгож чаддаг л даа. Миний хадам тал огт хурим хийдэггүй айл байсан. Би тэднийд ёсолж орсон анхны бэр. Энэ зун нөхөр маань өөрөө зүтгэж байгаад ганц дүүгийнхээ хуримыг хийлгэж би бүгдийг зохион байгуулсан юм. Хуримын тухай яриа гармагц л яасан илүүдээ гарсан мөнгөтэй юм бэ ч юм уу, юу ч үгүй хоёр залуу байж зүгээр л хурим хийх мөнгөөр тавилга ч юм уу авбал дээр гэх хүн олон байсан. Бид 2 их мөнгөтэйдээ биш, ач холбогдолыг нь илүү ойлгож байснаараа, залуу хосын амьдралд ганц тохиох баярт өдрийг бэлэглэх гэж байгаадаа, ирээдүйн амьдрал нь сайн сайхан байгаасай гэсэндээ, би өөрөө бэрийн хувьд дүү бэрийгээ хадам талдаа нэр төртэй байгаасай гэсэндээ хуримыг заавал хийлгэхээр шийдсэн. Зохион байгуулах нь үнэхээр сонирхолтой байсан. Манайд хуримын чимэглэл болон зохион байгуулалт хариуцан хийдэг олон үйлчилгээ бий болсон байна лээ. Гэвч би өөрөө бүх чимэглэлийг сэтгэл гарган өөрөө хийсэн. Саяхан дүү маань гадуур яваа хуримын машиныг харахад биднийх шиг сайхан чимэглэсэн нь үгүй байх юм гэж хэлсэн нь сайхан санагдсан шүү. Дүүгийн хурим маш сайхан болж өнгөрсөний дараа нөгөө хуримаар яадаг юм гэж байсан хүмүүс би ч хуримаа хиймээр, дүүгийнхээ ч хуримыг хийлгэмээр байна гэцгээж байсан. Хамгийн гол нь хуримдаа биш хуримын дараах ухамсар, гэр бүлийн өмнө хүлээх хариуцлагаа ойлгох зэрэгт хурим асар ач холбогдолтой гэж бодож байна. Мөн дүү маань хуримын өмнө найз бүсгүйтэйгээ айлын хажуу өрөө хөлслөн газраар гудас дэвсэн амьдардаг байсан бол хуримын дараа өөрийн байранд хэрэгцээтэй бүх тавилгатай, гал тогооны иж бүрэн хэрэгсэлтэй, цахилгаан хэрэгслүүдтэй тов хийсэн айл болсон юм. Хэрэв хурим хийгээгүй бол тэр 2 хажуу өрөөндөө биш юм гэхэд түрээсийн нэг өрөөнд байх байсан. Хэзээ угаалгын машин авч орон дээр унтах байсан юм бүү мэд. Мэдээж хэсэг хугацааны дараа маш аажмаар л нэг нэгээр нь л цуглуулах байсан байх. Тиймээс залуу хосын амьдралыг санхүүгийн хувьд ч дэмжих ач холбогдол бас хуриманд байгаа нь харагдаж байна. Хуримын бэлгийг би хоёр ээжтэй нь ярилцаж байгаад давхцуулалгүй хэний тал хэдэн айл нийлж юу юу өгөх вэ гээд л санал асуух маягаар эвтэйхэн тулгачихсан. Айлууд нэгэнт л бэлэг өгөх юм чинь нийлж байгаад хэрэгцээтэй зүйлийг нь авч өгөх нь зөв шүү дээ. Би жагсаалт гаргаж байгаад та хэд юу өгмөөр байна, угаалгын машин байвал ямар вэ, тэр дэлгүүр хямдрал зарласан байна лээ, дээр нь ус буцалгагч бэлэглэж байна лээ гээд л дор нь шийдсэн. Хурим хийхэд хамгийн чухал хүн нь хөтлөгч юм билээ шүү. Хурим хийсэн хосууд салах тухай яаран шийдвэр гаргадаггүй. Эцсийн мөч хүртэл гэр бүлээ хадгалж үлдэхийн төлөө тэмцэж чаддаг. Харин төрийн сүлдний өмнө батлуулаагүй хоёр салах нь илүү амархан байдаг болов уу гэж бодож байна. Эмэгтэй хүн бүр амьдралдаа цагаан даашинз өмсөж хуримлахыг хүсдэг байх. Би бэрдээ хамгийн гоё даашинзыг өмсгөсөн. Нас бага юм болохоороо найз охидоосоо илүү гоё хурим хиймээр байна, илүү гоё бөгж зүүмээр байна, та гоё том том чихэр аваарай л гээд байсан. Сэтгэлд нь хүрсэн байх гэж бодож байгаа. Энэ бүхнийг уншсан залуус хурим хийгээсэй гэж бодсондоо бичлээ. Амьдралд олдох жаргалтай өдрүүдийн чинь тоо нэмэгдэнэ шүү дээ. Та бүхэнд аз жаргал хүсье
Хурим хийсэн хосууд салдаг гэж унэн умоо ? хэ хэ
гоё юмаа хурим хийх,даанч миний амидрал надад хуримын цагаан дааншинз өмсөх завшаан байхгүй байнаа,ядаж ядам хуруундаа бөгж зүүх юм сан,даанч гэрлэлтээ бүртгүүллээ хүүхэд гаргалаа тэгээд эхэнр нөхөр болчихлоо өөр юм хэрэггүй л гэсэн байдалтай хандах юмаа.нөхөр маани бүтэн 2 жил болход надад нэг ч удаа сарнай бэлэглэж байгаагүй,бас валинтины өдрийн бэлэг өгч үзээгүй.миний экц найз залуу яасан ч сайхан байсан юм жирийн өдөр ч гэсэн цэцэг бариад л ирдэг сэн…