Хүүхэдтэй болох үе хүний амьдралын хамгийн сайхан үе байдаг. Харин хүүхдийн шилжилтийн насны гормоны өөрчлөлт зан авирыг нь өөрчилж, түүний төлөө хийсэн бүхэн дарамт болсон мэт бүх хүч чармайлт таны эсрэг хүч болж, хүүхэд чөтгөр шиг аашилж эхэлдэг. Шилжилтийн насны хүүхэдтэй хэрхэн харьцах талаар гэр бүл судлаач Сара Ньютон ийнхүү зөвлөж байна.
Ньютоны зөвлөж буйгаар хүүхэд шилжилтийн насанд хүрэхэд аав ээжүүд ч мөн энэ зурвас үед шилжих хэрэгтэй болдог. Хүүхэд 11-12 нас хүрэхэд физиологи төдийгүй сэтгэл зүй нь эрс өөрчлөгдөж сэтгэл санаа нь хийсвэр бодолд хөтлөгдөх нь амархан болдог. Дийлэнх эцэг эхчүүд энэ өөрчлөлтийг нь хүлээн зөвшөөрч чаддаггүйгээс үл ойлголцол үүсдэг аж. Хэрэв энэ үед аав ээж та бүгдийг хүүхдийнхээ өмнөөс зохицуулах гэж оролдвол өөрийнхөөрөө байх гэсэн хүсэл нь өөр тийш чангааж, үл ойлголцол улам нэмэгдэж ч мэднэ.
Аав ээжүүдийн хүүхэдтэйгээ ойлголцох хамгийн сайн арга бол ярилцах байдаг. Ярилцах тусам биет биенээ сайн ойлголцоно. Хүүхдээ ойлгохоо болилоо гэхийн оронд юу хэцүү байгааг нь сонирхож, асууж, аль болох нээлттэй байхыг хичээ. Ямар ч үр дүнгүй арга гэж байдаггүй.
Шилжилтийн насны хүүхдэд үргэлж ямар нэгэн асуудал тулгардаг. Тиймээс хүүхдээсээ юу болоод байгааг байнга асууж бай.
Эцэг эхчүүд хүүхдээ том болоод ойлгоно гэж ирээдүйд бүгдийг найдаж үлдээдэг. Гэвч насанд хүрсэн хүн таны хувьд ойлгомжтой мэт санагдаж байгаа зүйл хүүхдийн нүдээр өөр харагдана гэдгийг сана. Тиймээс хүүхэддээ ухаан суух боломж олго.
Хүүхдийг хатуухан гараар өсгөвөл ухаан сууна гэж боддог аав ээжүүд байдаг. Гэвч шийтгэл ямар ч байсан хамгийн их шаналж үлддэг нь эцэг эхчүүд өөрсдөө юм.
Бүх зүйл санаснаар болохгүй байгаа мэт санагдах үед өөртөө амьсгаа авах орон зай бий болго. Ингэснээр тухайн нөхцөл байдлийг ухаалгаар харж, зөв үнэлэлт өгч чадна.
Болж бүтэхгүй байгаа зүйлийг өөрөөсөө асуу. Дараа нь хуудас цаас аваад сэтгэлийг чинь зовоож, шаналгаж байгаа зүйлсээ бичээрэй.
Хүүхэддээ үргэлж өөрийнх нь талд байна гэдгээ ойлгуул. Хүүхдээ сайн сонсч бай. Гэхдээ битгий шүүмжил. Түүний санал бодолд дүгнэлт өгөх хэрэггүй. Хүүхдэд өөрийнхөө үзлэ бодлыг хэзээ ч бүү тулга. Хүүхэддэ тулгарсан бэрхшээлийн талаар юу гэж бодож байгаагаа хэл. Гэхдээ юу гэж бодох ёстойг заах гэж бүү оролдоорой.
Н. Энх
news.mn
5 Comments
bi ch bas setgel sanaanii huvid hundreltei bna aav eej 2-g ugleheer uur huteed baih yum aav eej 2 oodoos mal mini geheer l setgel sonin bolood l yahaa meddeggui ee
bi odoo 17 nastai bas iimerhuu ue bsn ldaa. etseg ehuud ogt oilgohgui baij uuni turuund zaginah ntr ee urdaa bariad bdg. ene mash hetsuu hundeer tusdag. herew ah egchgui bol ter huuhed yriltsah zuwluh hungui bol ulam l gujuud dotogshoogii hun boldog. zarimdaa etseg ehuud huuhedteigee alban yriltslaga hiij bgaa meteer yriltsdag iim ued huuhed umaa ilen dalangui yrih ni uu l bol. yrilaa ch gsn bas tsaana ni um ulddeg. iimees huuhedteigee neg ueiih ni umshig yriltsaad chuluutei bgaad uzeerei gj helyee…
охин маани одоо 4 сартай,.. жаахан бндаа… яг л хөөрхөн дээрээ бн… удахгуй том болоод ээж аавийгаа тэнэг гэх болуу яах бол?
Гарчгийг нь хараад нээх ач холбогдол өгөөд уншсан чинь ерөнхий л юм байхаас оновчтой тодорхой юм алга байна гэж хувьдаа дүгнэлээ. Хятадын алдарт Күнзийн нэг сургааль байдаг юм. Тэр нь: 5 нас хүртэл хүүтэйгээ хаан мэт харьц, 5-10 нас хүртэл боол мэт харьц, харин 10 наснаас дээш найз минь харьц гэж. Ямар ч тохиолдолд эцэг нь эцэг шиг байх, хүү нь хүү шиг байх гэдэг сургааль бол хуучрахгүй шүү.
Аав ээжүүдээ…
Ингээд өсвөр насныхан ийшээ юм бичэхээр амаа уралцаал загинаж зандраа харааж нулимаад унадаг байж,ганц өөрсөдрүү нь хандсан нийтлэл бичихээр бүгд дуугүй.
Ичээч.