Удахгүй хорвоогоос явчих вий гэж айх юм

Архиний эмчилгээний талаар хайж байгаад энэ site-д орж ирлээ. Энэ талаар их ч мэдээлэл олж авлаа, архинаас болж зовж шаналж яваа олон ч хүний үгийг энд уншлаа. Миний хувьд 10 жилд үерхэж байсан анхны хайраа архинаас яаралтай гаргаж авах гэсэн юм. Тэр жилийн өмнө архинаас болж өчнөөн хоног сэхээнд ухаангүй хэвтэж, бараг үхээд сэхсэн удаа бий. Эмч нар дусал архи уух юм бол тэгээд найдваргүй шүү гэж байсан ч бие нь гайгүй болмогц нөгөө сүрхий найзуудтайгаа нийлээд уугаад эхэлчихсэн. Сэхээнд ухаангүй байхад нь уйлаад надруу ярьж байсан хамгийн сайн найз нь одоо хамгийн их хамт архиддаг нь…

Хэн хэн маань гэр бүлтэй болж өөр өөрийн амьдралыг хөөсөн ч бид хоёр 10 жилээс хойш жирийн сайн найзууд яваа. Би гадаадад байдаг болохоор голдуу утсаар ярина. Түүний эхнэр нь архинаас нь залхаад хүүхдээ аваад салаад явсан. Гэр орны тавилга, машин тэрэг, өнгөтэй өөдтэй гэх зүйлгүй болсон гэсэн. Одоо байраа зарах юм яриад байна Хөөрхий ээж нь хамаг арга чаргаа бараад одоо бараг холбоогүй шахам, зөнд нь орхисон юм байна лээ.

Тэр спиралыг ч тавиулж үзсэн гэсэн. Ер нь хүн үхээд сэхсэн байж архинаас гараагүй юм чинь найдвар байгаа боловуу даа гэж хааяа  бодох юм. Гэхдээ л юу ч хийхгүй үхэх өдрийг нь хүлээгээд сууж чадахгүй юмаа. Тэр лам мэргэн, бөө удганд бол бид 2-н хэн хэн нь итгэддэггүй.

Энэ site-с  наркологч Дэвидмаа эмч зөвхөн эм тарианых нь хувь биш, бас сэтгэл зүйчийн хувьд эмчилгээ нь их үр дүнтэй байдаг гэж сонслоо. Архиний эмчилгээ үр дүнтэй байх эсэх нь тухайн хүн өөрийгөө өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрдөг, эмчилгээ хийлгэхийг үнэн сэтгэлээсээ хүсч байгаа эсэхээс шалтгаалдаг гэсэн. Гол нь түүнд яаж архинд донтой болчихсоныг нь таниулж, эмчилгээ хийлгүүлээд үзье гэх бодол төрүүлэхээ мэдэхгүй байна. Энэ талаар та нараас асуух гэсэн юм. Манай аав болоод манай нөхөр огт архи хэрэглэдэггүй болохоор надад энэ талаар ямар ч туршлага алга.

Хэдийгээр тэр архинаас болж хэцүү яваагаа мэддэг ч, архиний талаар ам нээнгүүт яриагаа шууд дуусгадаг. Би үглэж яншиж залхаая ч гэж бодохгүй байна.

Огт эмчилгээ хийлгүүлэхгүй архидаж явсанаас илүү алдах юм байхгүй юм чинь гэрийнхэнтэй нь хуйвалдаж байгаад хүчээр эмнэлэгт аваачаад үздэг юмуу ч гэж бодлоо. Гол нь тэгж хүчээр аваачиж болдог юмуу бас мэдэхгүй юм. Хайран сайхан залуу хар уснаас болоод сайхан амьдралаа сөнөөж яваа ч гэсэн, амьд байгаад архинаас гарчихвал өчнөөн сайхан ирээдүй түүнд бас байгаа гэж бодохоор түүнийг удахгүй хорвоогоос явчих вий гэж үнэхээр их айх юм.

секс.мн дээр ирсэн захидал

21 Comments

  1. 101010 says:

    охидуудаа архи жоохон ч хэрэглэлэг хүнтэй битгий суу үргэлж зугтаж байгаарай

  2. 101010 says:

    хүмүүсээ 101010 тай сэтгэлээ хуваалцаарай

  3. 101010 says:

    Bubu энэ яг үнэн шүү хажууд нь байгаа нь бүр илүү зовдог юм шиг бна. эд нар уухаараа хэсэг сайхан орчлонгоос тасараад сайхан байдаг юм шиг байгаан муухай байгаа биз сэтгэлийн тэвчээргүй хүмүүс л архинд ордог юм билээ дээ. манай нөхөр бас уудаг ядаргаатай хажууд амьдарч байгаа эхнэр нь мэдэрлийн өвчтэй. хүүхэдүүд нь хүмүүжлийн доголдолтой болох юм шиг блээ. уух үе нь ирэхээрээ хэн ч хязгаарлалт хийгээд нэмэргүй улайрсан бух шиг л болдог ш дээ ууж ууж дон нь жоохон дарагдаад 2 долоо хоног эрүүл явдгийн тэгээд л уух үе нь дахиад л эхлээд ууж гарна даа үнэн тэнэг өвчин. угаасаа багаасаа хүмүүжил муутай аав ээж нь юм хэлдэггүй дураараа өссөн хүмүүс л их өртдөг юм билээ судалгаанаас харахад. хүний яаж амьдарч явах нь хүмүүжлээс их шалтгааалдаг юм билээ дээ. энэ олон хүмүүсийг зовоож байгаа хамаг муу муухайг үүсгэдэг бузар архийг монгол улсад байхгүй болгоод өгөөсэй. oh my God…………….

  4. Bubu says:

    bi bas ingj l zowj yawna
    arhind orson huneesee iluu hajuu dahi ni zowdiin bna
    bur uuruu hurtel yumtai boldog yum bna

  5. tornado says:

    наадах чин ч хэцүү л юм бна даа найдлага ч тун бага даа архинаас гарна гэдэг чин санааний л юм ш дээ өөрөө л сайн хичээж байж гарахгүй л юм бол чи гаргаж чадахгүй ээ бөө энэ тэр сайн ч гэсэн цаг зуурийн л юм шүү дээ сайн ярилтсаж сэтгэлзүйч энэ тэрд л узуул дээ хө

  6. Ramirez Sanchez says:

    Dontoltiig haramsaltai n mongold emchldeggui bolgoo

  7. Барилгачин says:

    Шал балай юманд санаа зовж явах юм. Хорвоогоос нэг архичин яваа л биз. Хойд төрөлдөө архины лонх болоосой гээд залбираад сууж байхгүй юу

  8. Asiana.asie says:

    http://aa.org.mn/ гэсэн хаяг руу орж тодорхой мэдээлэл авч болноо

  9. Asiana.asie says:

    Зиак тэгэхээр бусдын төлөө гэх сэтгэлийг чинь юуны өмнө бахдууштай. Дараа нь тэр бөө, лам, архнаас гаргалаг хүн энэ тэр чинь бүгд огт худлаа. Би өөрөө тэр замналаар явсан. Түүнд 2 зам л үлдсэн. Архинаас гаръя гэсэн чин хүсэл, эсвэл архиа ууж байгаад гүн хордлогонд орсоор байгаад эцэс сүүлд нь үхэх. Нэг арга зам байгаа гагцхүү түүнд гаръя гэсэн чин хүсэл байгаа юу гэдэг нь чухал. Архичин хүний зовлонг аав, ээж, ар гэр, ах дүүс, лам, бөө огт мэдэхгүй. Харин архи уудаг байсан хүн л мэднэ. Иймд Монгол улсад АА үүсээд 12 жил өнгөрч байна. Ямарч байсан архи огт уухгүй би 3 жил болж байна даа. Үүнээс өөр огт арга зам байхгүй гэдгийг би хэлэх байна. Эсвэл Төгсун гэдэг хувийн эмнэлэгт хэвтүүл дээ гэж зөвлөх байна. Асуух зүйл байвал миний хаягаар хандана биз дээ.

  10. ELGEMSUU-BOLD-2-IIG DEMJIJ BNA. says:

    Ёоё болиочоо, энэ сайт-ийн эргүүнүүдээ. Элгэмсүү Болд 2луу дайрдагаа болиё. Тэр 2-ийг би уншиx дуртай болоx уу. та нарт таалагдаж байx албатай юмуу, xаашаа юмбэ, орж ирээд xасаxаар булаад байx юм, та нарт таалагдаxгуй бол бусад ни уншиж болоxгуй уу… xэдэн тэнэг xууxнууд бнаа. xол очоод у у билээ, бас xонxорт я я гэдэг билээ тэрэн шиг угийг тануустаа бария.

  11. Deedee says:

    manai hamaatnii egch huwsgul yawaad neg hugshuun buu deer ochij zasal hiilgeed l nuhruu arhinaas ni gargachihsan shde. odoo nuhur ni arhi amsah l um bol arisan deer ni ideetei nogoon um tuuraad bdag bolson. teged er hun ch gesen goo saihandaa ih anhaardag um bn. bied ni hundrelgui ch gesen idee beer bolood bhaar sejig ni hurdeg bololtoi. uuhgui 2 jil garan boljiin. ter buu ni huwsguliin buur huduu sumand bn genee. 1 uduriin hagas morior yawj ochdog gazar bdag gesen. utsiig ni daanch awch ugch chadahguinee. ter egch maani buuguur nuhurtuu um hiilgesen gedgee aimaar nuudiin. ohinoos ni geneduuleed asuugaad medchihsiin. iim l medeelleer tus boloh bn. end zunduu humuus ordog um chin barag medej bj magadgui. huwsguliinhun ih sain meddiin bn lee. bi ch buud itgedeggui. ali boloh hol bhiig boddog. gehdee humuusiin yaridagaar sain buug ni olj chadwal uneheer sain l geh um.

  12. mglin says:

    Тэр лам бөө бол итгэдэг шүтдэг, айдаг эмээдэг хүндээ л нөлөөлдөг байхоо. Бурхангүй газар чөтгөргүй гэдгээр манай энэ найз ч, би ч тийм юманд итгэдэггүй, харин ч аллергитай шд 😉

  13. mglin says:

    Гол нь түүнд яаж архинд донтой болчихсоныг нь таниулж, яаж “-эмчилгээ хийлгүүлээд үзье!” гэх бодол төрүүлэхээ мэдэхгүй байна.

  14. lol says:

    архинаас гарах ганц арга байдаг тэр н тухайн хуний тэвчээрээс шалтгаална. гэтэл 10% н тэвчээр гаргаж чадна. бусад эмчилгээ туслахгуй, тэр лам, бөө бол бур худлаа

  15. . says:

    сайн судлаад маш сайн бөө олбол хүчээр аваачаад шууд л гаргана

  16. mglin says:

    Энх-Үчрал, Гарьд Манлай гэх мэтчилэн сэтгэл зүй талаас нь их анхаардаг эмнэлэгүүд байдаг л юм байна. Тэнд эмчлүүлж байсан хүмүүс байнауу?

  17. kkkkkkkkkk-d says:

    Болдоо нээрээ заримдаа мангатдийн байна лээ кккккккк

  18. kkkk says:

    Болдоо за яахуу чи ухаантай ( гэхдээ л мангар шүү ) хаха

  19. SET says:

    CHI UNEHER SAIN HUUHEN YM…ZOVSON ZAGT NUHRIN CHANARA GEJ NAIZIGA HAYAHGUI BGAG CHIN HUNDELJ BN…
    EE NEGENT ORZON BOL BARAG L 80 HUVI N GARDAGUI YM :NIKOTIN,TOGLOOM,ALCOHOL ZERGES IH TEVCHEER GOL N 2 TALASAA MASH IH HICHEEJ ZAG HUCH ZARZUULJ BAIJ L…UUL N HATUU DRUG L BIS BOL NAIDVAR BOL BGA ,UHAMSRARAA NAAD HUN CHIN URUU BOL HEZEE CH DIILEHGUI CHADAHGUI,HAJUUD N YAG CHAM SHIG UURINH TULUU NEG HUN BARAG L 24 ZAG HAMT BAIVAL.MAY BE.

  20. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    АРХИ УУНАА ГЭДЭГ БОЛ ЦЭВЭР СЭТГЭЛИЙН Л АСУУДАЛ..УУХГҮЙ Л ГЭВЭЛ УУХГҮЙ …ТҮҮНЭЭС АРХИ БУРУУГҮЙ Л БАЙМААР ..

  21. BOLD says:

    Тэр лам мэргэн, бөө удганд бол бид 2-н хэн хэн нь итгэддэггүй.

    Хэн 2-ын бээ? Нөгөө эмчлүүлэх гээд байгаа нөхөр та 2 уу? Юу вээ та 2 уулна хэнээр эмчлүүлэх тухай ярилцсан юмуу? Би өмнө бас хаана билээдээ бичиж байсан. Тэр чинь өөрөө л өвчин гэдгээ ойлгож эмчилгээ хийлгэе гэхгүй бол үхэхээс өөр ямар ч зам байхгүй ээ. Үхээд сэхсийн байж дахиж байгаа юм чинь. Эсвэл хүчээр л эмчлүүлж амийг нь аврах юм байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.