Ажигламтгай хүнд бусдын гадаад дүр төрх ихийг өгүүлдэг. Царайлаг, эс царайлагдаа ч учир нь биш юм. Гадаад дүр төрхөөр ханиа сонжих нь 100 хувийн баталгаагүй байж болох ч юу нь илүүдэх вэ? Та нэг сонжоод үзээрэй.
Нүд
Нүдийг сэтгэлийн толь гэдэг. Том дүрлэгэр нүд нь нээлттэй, сэргэлэндүү зангийн илрэл. Гялалзсан цоглог нүдтэй бол юуг ч туршаад үздэг. Жижгэвтэр онигор нүдтэй бол сексийн амтыг хожуу ухаарах боловч их тачаангуй болно. Амьдралд нэлээд няхуур ханддаг. Цоггүй нүдтэй бүсгүйчүүд ихэнхдээ идэвх муутай (амьдралын), зөрүүд, алдаа эндэл их гаргах талтай, үүндээ дүгнэлт хийдэггүй. Үргэлж сексийн эрэл хайгуулчид байна.
Хөмсөг
Урт нарийхан хөмсөгтэй эмэгтэйчүүд их төлөв аальгүй байдаг. Өтгөвтөр хөмсөгтэй эмэгтэй цайлган, авъяаслаг байх нь олонтаа. Оготор хөмсөггүй шахам сэвгэр бардам, их зантай байж болно.
Хамар
Жижиг нүхтэй богино хамартан жаргал өгөхгүй. Шонтгортуу ээтгэртэй хамартай бол хэрүүлч байж болзошгүй. Урт хамартай эмэгтэйчүүд хэрүүл зарга хийх дуртай.
Хацар
Хацрын яс том бол хүнд таашаал өгч чадахгүй бас хүсдэггүй, харин өөрөө хялбар таашаал авна. Доош унжсан хацартай эмэгтэй нөхөртөө хамгаа зориулдаг. Гэхдээ амархан уйдамтгай.
Эрүү
Шаамий эрүүтэй бүсгүйчүүд сексийн сайн туршигчид. Гэм нь жаахан завхайдуу талтай. Дээш этийсэн эрүүтэй нь нялуун боловч гуйлгах дуртай. Эрүүндээ хонхортой нь хөгжилтэй бүсгүйн шинж.
Уруул
Уруулын дээд ховил нь зузаавтар бүсгүйчүүд өөртөө итгэлтэй, тачаангуй талдаа, гэхдээ хөнгөмсөг, өнгөцхөн бодолтой байх нь олонтаа. Жижигхэн жимбэгэр уруултай бол яравгар байдаг ба сэтгэлийг нь татах хэцүү ч дурлачихвал салдаггүй нэг зовлонтой. Нимгэн угалзсан уруултай эмэгтэй бардам, ихэмсэг зантай. Гэхдээ нөхөртөө халамжтай, нямбай, хуучинсаг.
Үс
Зөөлөн хар үстэй бүсгүйчүүд маш үнэнч. Атирсан буржгар бол хүсэл тачаал ихтэй ч хүнтэй ойртох бүрдээ ханамж авах нь ховор. Хүрэн үетэй бүсгүйчүүд дэврүүн зантай. Тачаангуй байж болох ч үнэнч байх нь ховор. Ширүүн хар үстэй бол секст үнэн голоосоо татагдсан жинхэнэ машин гэсэн үг.
/Хань/
11 Comments
шаа шаа хун блгон адил биш бмаарийн сда
Vnenii ortoi l ym bain shtee! Ohido yundaa shal teneg gd bgin.
ТЭНЭГ ЗҮЙЛ БАЙНА
шал тэнэг юмаа
үахаххахаах шал тэ1ийин
baritstai unen l been shte
Маралаа аааааааааая хэхэхэ
шал худлааа дандаа барьцгүй юумнууд байна
usendee himi hiilgej buduulsan bol bas dagaad huvirah uu te
hamar ch avah yum algaa…xexe
хэхэ. буржгар үстэй бол хүсэл тачаал ихтэй ч хүнтэй ойртох бүрдээ ханамж авах нь ховор. яг үнэн хэлжээ.
21тэй залуу бнаа ойролцоо насний бусгуйтэй sex хамтрагч болий battushig_holy@yahoo.com бичээрэй