– Дурлалт хосуудын хувьд хамгийн том дайсан бол зурагт, компьютер ажээ. Нэг нь зурагтын өмнө суугаад хөндийрөхгүй байхад нөгөө нь уйдаж аргаа барахдаа өөрийгөө саатуулах ямар нэгэн зүйл хайж эхэлдэг.
Иймд энэ байдлыг хүлээн зөвшөөрч хүлцэнгүй хандах гэсний хэрэггүй. Хайртыгаа шууд л диванаас татаж босгох хэрэгтэй. Түүнд оройн хоолоо ресторанд идэхийг санал болгоорой. Бууж өгч хэрхэвч болохгүй шүү. Гэхдээ байнга ордог газраа бус арай өөр газрыг сонговол тохиромжтой.
Хайрт чинь явахаасаа өмнө “Заавал хаа нэг тийшээ явах хэрэгтэй гэж үү?. Гэртээ зурагтаа үзээд сууж байсан нь хамаагүй дээр дээ” гэж хэлж байсан бол харин явж ирснийхээ дараагаар өдрийг сайхан өнгөрүүлсэндээ харин ч танд талархах болно.
– Өөрийн хотынхоо соёлын амьдралтай танилцахыг санал болгох байна. Тухайлбал дуурь, концерт, кино, хошин шогийн тоглолт үзэх ч юм уу. Хэрэв та хайрттайгаа цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах гэж байгаа бол үүнийхээ оронд ойрхон хотын зах уруу явбал илүү дээр болов уу. Тэнд та хоёр байгалийн сайханд аз жаргал, эрх чөлөө, тайван байдлыг лавтайяа мэдрэх болно.
– Хайрттайгаа юуг хамтдаа хийж болох талаар төлөвлөж амьдралдаа хэрэгжүүлэхэд гэмгүй юм шүү. Жишээлбэл гэрийнхээ засварын ажлыг хийхдээ хайрттайгаа хамтдаа явж барилгын дэлгүүрээс шаардагдах материалуудаа цуглуулах.
Учир нь энэ тал дээр эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү гэдгээ харуулахыг хичээж дуртайяа саналыг тань хүлээн авах болно. Түүнчлэн хамтдаа усан спортоор хичээллэх, ямар нэгэн хэцүү хоолны жорыг судалж хамтдаа хийж үзэх гэх мэт. Хамгийн гол нь нэг зүйлийг мартахгүй байх ёстой.
Түүний дуртай зүйл аль эсвэл таны хэлсэн зүйлийг хамтдаа хийхээр тийм зүйлийг санал болгох хэрэгтэй. Ингэж чадахгүй бол хайрт тань татгалзаж мэдэх юм шүү.
– Эцэст нь хэлэхэд өдөр бүр шинийг санаачилж гэнэтийн бэлгийг хайртдаа барьж байх хэрэгтэй.
/Хань/
2 Comments
мэдхэд илүүдэхгүй л юм бна
за