Хүн дурлахаараа сохор болдог гэж үү? Тиймээ, би лав сохор болсон…

Сохор сохордоо бүр таг сохор болж байж билээ. Миний энэ хар дарсан зүүд шиг дурсамж охид бүсгүйчүүд та бүхэнд сургамж ч юм уу үлгэр ч юм уу аль нь болохыг би таашгүй. Хэнд ч ярьж байгаагүй ярихаасаа ч ичдэг өөрийн дотоод сэтгэлийнхээ дурсамжийг ил гаргахыг хүссэн болно.

Одоогоос 1 жил хагасын өмнө нэгэн залуутай танилцаж уулзахад нүдэнд дулаахан дажгүй яриа хөөрөөтэй залуу байлаа. Эхэндээ ч их л юм авч өгч намайг их эрхлүүлдэг байлаа. Бүх л юм шулуун дурдан замаар гоё болж би ч энэ хүнтэй сууна даа гэж бодож байж билээ.

Гэтэл хүний амьдрал гэдэг санаснаар болох биш дээ. Тэрний эрхэлдэг бизнесс ч эдийн засгийн хямрал гэгч салхинд нүүр нүдгүй балбуулсаар таягдан унав. Тэрбээр хуримтлуулсан мөнгөгүй, орох оронгүй очих хаяггүй болж билээ.

Та бүхэн намайг түүнийг хаясан гэж бодож байна уу? Үгүй ээ харин ч би түүнийг өрөвдөж, улам ихээр хайрлаж халамжилдаг болсон. Хошин шог дээр гардаг шиг “дотроос хүн чанар зулгаагаад” хаяж чадаагүй ээ.

Би өөрөө оюутан болохоор ээж аав 2-оосоо л хэдэн төгрөг шаналгана. Ихэнхийн түүнд өгнө. Өөрөө өөртөө л баахан хэмнэлт хийнэ. Оюутан насны үндсэн хоол пирожки хүртэл авч идэж чадахгүй өлөн ходоодолчихоод автобусанд сууна. Бараг тролэйбусанд сууж 100 төгрөг хэмнэх гээд байгаа юм биш үү хэхэ…

Бас ээжээсээ хүртэл их хэмжээтэйгээр мөнгө зээлж өгч байлаа. Хэсэг хугацаанд амьдрал үнэхээр хэцүү байлаа. Би ч уг нь амьдралын хатуу хүтүү бүхнийг мэдэхгүй л дээ. Дээрээ 1 ахтай айлын бага хүүхэд. Ах маань аль хэдийн тусдаа гарсан. Багаасаа л хананаасаа халуун усаа авчихдаг байранд ээж аавынхаа хайранд өлгийдүүлэн өссөн эрх танил аз жаргалтай бацаан л даа.

Гэсэн ч нэг л их амьдралын зовлонд нухлагдаж байгаа олон хүүхэдтэй авгай шиг яаж мөнгө олох уу, яавал энэ залууд туслах уу, яах уу яах уу гэсэн асуулттай нэг том хар чулуу миний сэтгэлд хав дараастай байлаа. Амьдрал үнэхээр дарамттай, стресстэй.

Удалгүй өвлийн амралт эхлэж би гэдэг хүн гэртээ л байдаг байлаа. Аав ээж маань өглөө гараад л орой ирдэг л хүмүүс. Тэр ч бас нэг л ажилтай хүн шиг л өглөө аав ээжийг гарангуут орж ирээд л өдөржингөө надаар хоол цайгаа бэлдүүлж хувцас хунараа угаалгасан эр нөхөр.

Миний багаасаа үй зайгүй найзалсан найз охинынх байр хөлслүүлдэг байв. Би гуйж байгаад тэдний нэг өрөөнд нь тэрнийг амьдруулж эхэлсэн.

Нэг өдөр бид 2 муудалцаад тэр маш ууртайгаар гарч яваад гэртээ согтуу харьсан. Архи уухаараа их тайвтиргүй, ууртай болдог. Тэгэхдээ юу ч хийхээс буцахгүй юм шиг аймшгийн нүдтэй болдогийн. Бас ер нь их архинд дуртай нөхөр шиг санагдсан.

Бас их л хүүхнүүдтэй яриад байдгийн. Өмнө нь үерхдэг байсан найз хүүхэнтэйгээ их ярина. Би ч хардаад л маш уурлдгийн. Гэсэн ч амруугаа түүний уран цэцэн үгээр амруугаа алгадуулаад л дуусна шүү дээ.

Эхэндээ ч би найз охинлуугаа утасдаад л юу болж байна яаж байна гээд л асуугаад байлаа. 2 цагийн дараа залгатал манай найз охин учиргүй уйлаад л байхаар нь миний дотор гэнэт харанхуйлаад л муу мэдрэмж төрөөд шууд таксидаад тэднийд очтол тэр 2 шалдан манай найз охин шалдан шал согтуу байх нь тэр. (тухайн үед найз охин маань бас найз залуугаас салсан сэтгэлээр унаад л уусан юм шиг)

Тэгэхэд газар тэнгэр нийлэх шиг л болж түүнд аймар гомдсоон. Манай найзтай байхдаа яахав дээ.

Түүнээс хойш би тэрэнтэй уулзахгүй байсан ч тэр хөдөө явлаа гэж 10 гаруй хоног алга болсон. Ирэнгүүтээ уйлж унжаад л ухаарлаа дахиж ингэхгүй гээд л гуйж гувшив. Яахав дээ тэгээд цаад дурлалдаа сохорсон хүн чин зүрх сэтгэлдээ дийлдэгдээд дотроо уучилсан даа.

Тэр уулзсаныхаа орой би түүн руу залгатал нэг эмэгтэй утас аваад чи хэн бэ тэр согтуу энд унтаж гээд л бөөн юм боллоо.

Үнэн хэрэгтээ тэр залуу хөдөө биш бас өөр нэг эмэгтэйтэйн гэрт амьдардаг байсан юм байна лээ. Тэр эмэгтэй бид 2 утсаар түүний яаж яаж худлаа ярьж байсан талаар ам уралдан ярьж бид 2-той зэрэг явалдагийг мэдэж авсан.

Тэр эмэгтэй тэр залууг бас эхнэр хүүхэдтэй чи мэдэх үү гэж асуусан. Тэгэхэд дээр үед утсан дээрээ нь нэг эмэгтэй, жоохон хүүхэд 2-н зураг байхыг харж байснаа саналаа.

Үнэхээр шоконд орж эрэгтэй хүн ямар аймар байдаг юм бэ гэж үнэхээр их гомдож байсан.

Эрэгтэй хүний нулимс үзсэн эмэгтэй жаргадаггүй гэсэн үг байдаг даа. Би тэр хүний нулимс гоожуулж намайг гуйж байсан болохоор үнэн сэтгэлээсээ хэллээ дээ гэж бодтол тийм биш юм байна. Тэр бол жинхэнэ жүжигчин гар хэзээ ч хаана ч шууд уйлж чадна. Нулимсанд хууртваа!!! Нөгөө хамт амьдардаг эмэгтэй нь хүртэл чамайг уйлаад л гуйдаг уу намайг бас тэгдэг ш дээ гэж байгаа юм да хэхэ аймаар…

Адаг сүүлд нь сайн хүнийхээ төлөө бүх юм аа зориулж, туслаж байсныхаа төлөө ийм л шарх авч байсан юм даа. Гэхдээ би сэтгэлийн шарх болоод ч аваад болтугай тэр хүнээс салсандаа баярладагаа.

Салсаны дараа миний сэтгэлийн гүнд байсан тэр дарамттай хар чулуу өдөр ирэх тусам эмтэрч бутарсаар үгүй болж байгааг мэдэрсэн. Энэ л жинхэнэ эрх чөлөө байх даа…

Охид бүсгүйчүүддээ гэж хэлэхэд та түүнтэй уулзахдаа дарамттай стресстэй мэдрэмж авдаг бол тэр хүнээс жаргалаа битгий хайгаарай

Хүний амьдралд янз бүрийн юм тохиолдох л байх л даа. Тэрийг таашгүй.

Гэсэн хэдий ч та мөнгөгүй, хоосон, ядуу зүдүү байхдаа ч түүнтэйгээ амар амгалан тайван байдлыг мэдэрдэг бол тэр чинь л таны жаргал байх даа гэж би боддог.

Би одоо ч тэр жаргалыг хэн нэгнээс олох байх гэсэн итгэлтэй байдаг хаширдаггүй гараа гэж…

cekc.mn дээр ирсэн захидал

13 Comments

  1. Kina says:

    Эр хүний нулимс үзсэн эмэгтэй жаргадаггүй гэж сонссон болохоор өөр эмэгтэйтэй байгаа ч гэсэн уйлаад гуйгаад байгаа залуугийн учрыг олж чадахгүй зовж байтал ашгүй хариугаа эндээс олчих шиг боллоо.
    Аргаа барсандаа нет-ээс эр хүний нулимс энэ тэр гэж хайлт хийгээд сууж байлаа шд.
    Өнөөдөр нүд нь улайгаад байдгаараа уйлсан түүнийг хараад Сохорчих шахлаа. Өдөржин өөртэйгээ тэмцэлдлээ.
    Би чамд хайртай гээд байгаа хэрнээ гэртээ биш өөр эмэгтэйн гэрт амьдраад байгаад хүнийг би ер нь яах ёстой юм болоо. Тэр нь бас жирэмсэн гээд байгаа. Би жирэмсэн эмэгтэйгээс салгаад суучих бүдүүн зүрхгүй болохоор хөөгөөд байсан чинь харин өнөөдөр уйлаад гуйхаар нь аргаа барж байлаа. Одоо би эрс шулуун байж чадахаар л болох шиг боллоо. Баярлалаа

  2. billion says:

    ваааав..дааанк ёоо…сургамжтай юм бичиж илгээсэн байна.амжилт хүсье!

  3. Mongol hun says:

    СаК

  4. xun says:

    Xэxэ сургамжтай зов юм бичжээ.гэxдээ сайxан сэтгэлтэй зов залуучууд зондоо бгашу оxидуудаа.эниг бити мартарай.

  5. Hehe says:

    Eo oor,nxo tuxai unshla.bi 7ond bas yag cham shig soxrod 2jil zuuraldad ternii koread,erdenet xuuxenteig n meded salj bile.bi xot,nxon xuuxen bj. azr xuuxedgui salsan burxanda tnx.er n iim neg zalu bgad bn u da ain busgui mine ner ustai n zarlah heregtei yum uu kkk.bugd.g n meded zurx mine mash ix sharxalsan odo my amidral shn bn.sn xuntei uchrad.chamd bas amjilt.bux erchud adil bish gexde sn sudlarai da.ter uujuu ene ter gsn bdl sonotugei amjil

  6. cleopatra says:

    Сохор дурлалын дарамтнаасаа гараад хараа ороод, энд захидал бичсэнд чинь баяр хүргэн алга ташъя.Сохорсон долирсон яваа бүсгүйчүүдэд үнэхээр сургамжтай юм байна. Эрт хүнтэй суусан минь ч зарим талаараа зөв болсон юм байна даа.Ийм хүмүүстэй учирсан бол яанаа. Охид минь ухаантай байж, дурласан ч таг сохролгүй нөгөө нүдээ стратегийн нөөцөнд үлдээж байгаарай. Чамд аз жаргал хүсье. хэ хэ.

  7. hmm says:

    айдаа энэ монгол эрчүүд хэцүү болж байна шүү

  8. 910 says:

    харин ч хүүхэдтэй болж салаагүйд чинь баяр хүргэе овоо гайгүй сэргэг сохорсон бна шд. 2гэрийн хооронд тэлээ хурга шиг гүйдэг залуус их болжээ манайд,

  9. Kakashi says:

    ээ дээ одоо ч тал шигээ уужим сэтгэлтэй монгол хун олдох болов уу даа. яахав тэгж хэлдэг хун бол зөндөө л байгаа байх.

  10. miyau says:

    за ёстой өөрийгөө уншчихлаа гэж бодлоошд би бас л юу ч мэдэхгүй гэнэн охин байхдаа гай болж нэг хар юманд зурхээ сугалж өгчихөөд хайр дурлал мандтугай гэсэн уриатай хамаг байдаг бухнээ зориулаастай ёооё одоо бодсон чинъ ямар аймаар хунтэй учирчихаад сохроод явсан юм бэ?Надаас гадна 4-5 хуухэнтэй зэрэг явдаг, энд тэндгүй хуухэдтэй, эхнэртэй тийм сэжгийн юманд дуралчихсан эргүүтчихсэн хууртагдчихсан явж байсан юм даа.тийм төрлийн донжуанууд нөгөө ажилдаа унэн саак, уран цэцэн гэж жигтэйхэн, уйлна дуулана яг л жужигчин шиг аймаар шуу охид хуухнуудээ болгоомжтой байгаарай.
    Хунээ зөв сонгоно гэдэг амаргуй гэхдээ чам шиг надтай төстэй зан чанартай өөдрөг узэлтэй эмэгтэйд заавал сайн хун тааранаа.
    Цаад хунээ сайн судлах хэрэгтэй.Би одоо алт шиг эр хунтэй учираад жаргаж явна.Чамд аз жаргал хусъе.Урагшаа

  11. uranzurag says:

    сэтгэлийн тэнхээтэй байсан чинь маш сайн хэрэг.
    амьдралд юу эс тохиох билээ.
    хүний г ирээдүйдээ ингэж тэгж өөрчлөгдөнө, ийм тийм мундаг болно, засарна гэж хүлээж хий хоосон зүйлд итгэхгүй байсан нь дээр лдээ.
    чамд сайн хань учирнаа. санаа сайн бол заяа сайн ч гэдэг.

  12. Muujgai says:

    хэхэ xэнэггүй сайxан гар вэ чи яасан! Яаж өшөөгөө аваx уу гээд орилоод бдаг xүүxнүүд чамаас үлгэр дуурайлал аваx xэрэгтэй юм бна

  13. Gstar says:

    olnoo olno manai mongold tal shigee uujii setgeltei halhiin saihan zaluus olon bii setgeleer unah hereggui.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.