Хүн шиг л амьдармаар байна ханиа…

Би эхнэртэйгээ суугаад 4 жил шахуу болж байна. Олсон зүйл бага ч хийсэн ажил их. Эргээд туулсан замаа хархаар 2 настай хөөрхөн охинтой, 4 ханатай Монгол гэртэй л зогсож байна. Намайг хэн ч харсан гайгүй ажилтай боловч үргэлж сэтгэлдээ шаналж явааг минь хэн ч харахгүй л дээ. Үүнийгээ ч харуулахгүй гэж боддог юм. Гэтэл үнэндээ сүүлийн үед их ганцаардаж байна. Найз нартаа муугаа үзүүлэхгүй гэж амьбийц гаргадаг болохлоор хэнтэй ч ярилцдаггүй. 4 жил гэр бүл болж явахдаан үнэндээн гаж буруу явсангүй ээ. Гэхдээн үнэнээр явдал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үгэнд итгэж өдий болтол би зүтгэсэн чигтээн мацсаар л байна. Хорвоо уудам би өчүүхэн юм да. Сургуульд байхдаан шилдэг нь байсан, оюутан болоод мөн л шилдэг нь байсан би гэж хүн их зан, хоосон бардам хийрхэл 2тоон итгэж явсан минь намайг ийм болгосон ч байж магадгүй л дээ. Би 25 хүрч байна. Эхнэртэйгээн суухдаа их бардам, амьдралд хайртай, сайхан амьдралыг хэний ч нөлөөгүй олж чадна гэж бодож суусан. Эхнэр минь айлын сайн эзэгтэй шиг л байдаг байсан. Харин одоо бид 2 таархаан байгаад удаж байна. Хэлсэн бүхэн хэрүүл болж, зөвлөлдсөн болгон зөрчил үүсгэж ёстой л нэг хамаг юм нь таараагүй 2 хүн гэр бүл болчихсон юм шиг л байна. Ийм байх хэцүү юм байна. Бид 2 бие биенээн хуурдаггүй, өөр хүнтэй явдаггүй байтлаан ийм харилцаатай болчихлоо.

Ажил тараад хаана байна гэж ярьхаас эхлээд хэрүүл, орой охиныхоо хажууд унгачихсан хятад шиг чив чимээгүй байж байгаад унтана. өглөө мөн л адил чив чимээгүй гарч одно. Гүй ийм амьдрал гэж байхуу даа. Юмтай болоё гээд ч ийм гэр бүлтэй болхоор хамаг мөрөөдөл, тэмүүлэл юу ч үгүй үхмэл бодол, үхцэн биеэн чирээд яваад л байдаг. Гэтэл би ганц амьдрана шүү дээ. Салая аа салж болдоггүй, амьдаръя аа амьдарч жаргадаггүй хорвоо гэж энэ л байлтай билээ дээ. Та бүхэн намайг ямараар ч төсөөлж болноо. бид 2 их олон удаа ярилцаж байсан болов ч одоо ярилцхаас ч дургүй хүрч байна. би одоо яавал дээр вэ…

секс.мн дээр ирсэн захидал

40 Comments

  1. Bo says:

    Миний амидрал ч гэсэн чинийх шиг л юм бн, долоон дор ч байж мэднэ.Би эмэгтэй,гадаадад амидардаг, 1 охинтой, бид 2 байнга л хэрэлддэг, суулдээ би ууж эхэлж байна, хэний ч буруу юм буу мэд. гэхдээ би энэ новшоос сална. Заримдаа энийг алчмаар санагдаад байх юм, зугээр ч нэг алах биш бур тамлаж, би хамаг л муу муухай хараалаа хэлээд дууссн, эмэгтэй хуний амнаас гармааргуй хараал шуу,

  2. uransolongo says:

    õý õý äàðæàà ÿã çºâ õýëëýý.

  3. billi says:

    мунгутэй бол тэгыыл чамайг xарамлаад xэрэлдэxгүй салаxгуй.мунгуний чадвар дутагдаж бна

  4. Muugii says:

    Сургуульд худлаа дүнгийн хойноос хөөцөлдсөн хоосон толгойтой цагаан гартай юмнууд амьдрал дээр гарахаараа ингээд нусаа хацартаа наадаг юм даа. Тэгээд нэг их зан хоосон мөрөөдөл сайхан гонжоомноос өөр юу ч байхгүй л гар байгаа. Амьдралын хар ухаан эр хүний сүйхээ самбаа гэж нэг юм байдаг байхаа. Ийм эрчүүд эмэгтэй хүнийг ч хайрлаж чадахгүй балиар бэртэгчин бас даргадаа долигносон гарууд л байгаа даа өөрийнхөө толгой дээрх бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг харж хүний охин битгий зовоогоод бай. Эр хүн шиг байгаач эр хүн эр хүн шиг байвал эмэгтэй хүн эмэгтэй хүн шиг л байна даа уг нь яагаа ч үгүй байж сална гэнэ шүү

  5. ariuka says:

    хооэ яаг манай амидарал харагдаж бна.нөхөр маани чам шигл зутгээд гэхдээ худлаа бардам зантай бгаагуй.би ч бусадтай адилхан амидарах юмсан гэж мөрөөдөөд…. адилхан бнаа.тэгээд гарц нь бясалгалаар хицээллэсэн.одоо бид 2т асуудал алга.шри шри амидарах ухааний төбд хандаарай

  6. lena says:

    Wild flower чи шүү. Яг голыг нь олоод сайхан хэлсэн байна шүү. 10жил, их суургульдаа мундаг толгой гээд байсан гарыг амьдрал дээр нусаа хацартаа наагаад нэрэлхүү зангаасаа болоод найз нөхөд ч үгүйя хөгийн юмнууд болдог ш дээ. миний ex-boyfriend гэж дүүрчихсэн тоглой. Дуугуй хүний доодох нойтон гэж тэгээд аймаар муу санаатай хэнтэй ч юугаа я ярихгүй. аль болох тусалж дэмжих гээд тэгье ингье гээд ярих гэхээр би эр хүн, мэдэж байна гээд тэгээд мэдээд байгаа юмуу гэхээр яг хэвээрээ дүүрчихсэн хамуурчихсан толгой.
    энэ залууд бол чи өөрийнхөө алдаа дутагдалыг эхэлж хараад дараа нь манай авгай тийм буруутай гэвэл арай илүү сонсогдох байх шүү.

  7. wild flower says:

    Яг амъдрал дээр амъдралийн хар ухаантай амъдрахуу , 10жил ИХ сургуулъд онц сурсан гэж хоосон бардмагнаж амъдрахуу гэдэг чинъ шал өөр хоёр ойлготшдээ.
    Онц сурсан болгон сайхан амъдардаггуй юм гэдэгийг манай хургэн илт баталж байх шиг .
    Тийм хумуус сэтгэх сиймхий ухаан хунийг хайрлах нинжэн сэтгэл гэж байдаггуй генийн дутагдалд орчохсон төрлөхийн мэлэн хойлог,он оп кнопоор ажиллдаг робот шиг хөлдүү юмнууд бас байнаа ай.Нэг газар боолчлогдож байгаагаа ухаантан гээд андуурчихана чөтгөр ав.Манай хургэн гэж өөрийгөө хоосон магтсан арчаагуй амътан эгчтэй гэрлээд 10жил 4ханатай гэрээс салахгуй 3ийн 3 хууxэдтэй,дээр нъ эхнэртээ асрамжгуй нэг ч удаа гутал ч юмуу хувцас авч өгч узээгүй хоногийн хоолоо яая гэсэн хун дурстэй чөтгөр нэг ширхэг байна.Гэрээ баръцаанд тавъчихлаа гэсээр нялх нойтон биетэй эгчийг айлийн орц гудмаар дагуулаад явахлээр бид сэтгэл өвдөөд нэг өрөө байр авч өгөв.Тэгтэл давраад одоо хоолгуй яах бэ гэдэг болсон харин танай эхнэрийг бодвол манай эгч гэж дуурчихсэн эргүү толгой тэрмүүдаа хайртай салахгуй гээд гурийгээд байгаашд.Муусайн өөрснийгөө худлаа магтаж том том яръдаг малнууд яг амъдрал дээр тамтаггуй олон дутагдалтай хунийг хайрлах чадваргуй хөгийн бэртэгчингүүд байдаг юм байналээ.

  8. manjin says:

    салаад байхаасаа яах вэ дээ.

    чамд л буруу бна.

  9. do says:

    Гэрлэснийх дараах 3,4 жил нэг тийм хэцүү шилжилтийн үе байдаг гээ биз дээ. Тэр үеийг л салж сарнихгүй даваад гарчихвал бат бөх гэр бүл болоход чухал алхам болдог гэнэ лээ шүү. Монголын ядуу байгаа нийгэмд ийм асуудал бүх л гэр бүлд тулгарч байгаа байхаа.

  10. zaluud zuvlii says:

    Bichsenees chini harahad chi nerelhuu zangaasaa bolood naiz nuhud ch ugui yavdag hun baina. Erchuud chini naizalj nuhurluj baij l neg negnee demjij shine sanaa bodol turj uramshij yavdag shu de. Unendee 4 jil zutgeed 4 hanataas hetrehgui baigaa bol ur dungui l zutgej de. ehnereesee neg udaa holdood uz. Uneheer chamd heregtei sanagdahnuu ugui yu, ehner chini ch bas chamd uneheer sain bol guigaad l guine. Ter tsagt oilgoltsood hamtdaa zutgeh shine uram zorig orj irj medeh yum. Er ni yag minii huvid gevel hudulguuntei, zutgesen ajlaas ni ur dun devshil ni haragddag zaluug l hundetgej sonsono do.

  11. IQ says:

    Чи өөрийгөө ажиглаж үзсэн уу? Эрэгтэй хүн өөртөө итгэх итгэлгүй гутарч шантарсан үедээ ямар хэцүү байдаг гээч?! Бүх л юманд эхнэрээ буруутгаж өөлж гоочилж үг л хэлбэл сөргөөж шархадсан арслан шиг л юм болчдийм байна лээ. Манайх нэг хэсэг мөнгөгүй болсон чинь манай нөхөр их өөр болж бсан. Юу ч хийгээд хичээгээд нөхөр уурлаастай, гоочлоостой. Бид 2 уг ни 10 жил болж бгаа хүмүүс. Маш эвтэй найртай над руу муухай харж байгаагүй хүн тэгж намайг загнаж элдэвлэж зовоож байсан юм даа. Тэгэхээр чамд л гол зангилаа байх шиг байна даа. Ганц гарах гарц нь мөнгөө ол доо. Улам илүү ажилла, хичээ. Эхнэрээ битгий буруутга,чадлаараа л чиний төлөө санаа зовж л яваа, нэмэр тус болох юмсан гээд хичээж л байгаа. Элдэвлээд гоочлоод байхаар ямар ч сайн эхнэр уур хурээд зад хэрэлддийм шүү. За амжилт!!! Салах хэрэггүй. Мөнгөгүй бол чамд наалдаад инээгээд суух хүүхэн угаасаа байх ч үгүй.

  12. hi says:

    2 хун хамт амдарч бутээхээс гантсаараа хэцүүч дээ,,, чи сайн залуу бна, тур холдоод хийж бутээмээр умуу. Миний бодлоор эм хун эрийгээ урамчуулаад тучээд огвол уулийг оргоход ч бэлэн бдаг ум билээ. Эм н муу бхаар айл унэхээр оодолдгуй ум билээ. гэрт амдарч бгуй гэсэн хуул хаана бнаа,,,, амжилт залуу мин, миний ах нараас улгаа уы бхав дэээ

  13. aliyah says:

    болд боожгой бага далдаагаарай.хужаа наймаагаа бас компани гээд нэрлэчиж чи амжих болоогүй бж битгий том том шаагаад бай

  14. sole says:

    юу юуны түрүүнд салах гэж яараад яах вэ!амидрал жигдрээгүй эхний үед иймэрхүү зүйл гарч ирдэг ч та 2 арай л дэндүү харилцаатай болчижээ.ярилцаад ч болохгүй байгаа бол хэсэг 2 биенээ үгүйлтлээ тусдаа байгаад үзвэл яасан юм бэ?танай эхнэр чамайг бусад арай илүү яваа залуустай харицуулаад байгаа байх…..үнэхээр хайртай болоод суусан бол мөнгө багатай ч гэсэн эмэгтэй хүн ханидаа түшиг болж явмаар юм.

  15. Darjaa says:

    nomuun yaag zuw xeljee….
    1. Яааж гэрт амьдарнаа ч гэх шиг наад тэнэг яриагаа боль. Ямар түвшний хүн гэдгээ шууд харуулаад байна, шулуухан хэлэхэд тэнэгээ хүнд битгий гайхуул.
    2,Бүх юм нэг амьсгаагаар бий болдоггүй юм. Яваа яваандаа орон байртай, унах унаатай, хүнээс илүү гарахгүй ч дутахгүй сайхан амьдрал босоод л ирдэг юм. Гол нь хос хоёр нэгэн зүгт нэг хүн шиг харж, хоёулаа л амьдралынхаа төлөө зүтгэх ёстой юм.
    3, Юу ч болоогүй, юуны туханд ч хүрээгүй байж нэг нь салахуу гээд л, нөгөөх нь сал сал гээд л амныхаа агаарыг гаргаж байгаа биш дээ ямар. Салах л байсан юм бол яаах гэж нийлсэн юм, яаах гэж үр хүүхэдтэй болдог юм.
    4, Энэ сайт дээр хараад ажиглаад байхад амьдрал нь төлөвшөөгүй хүмүүс сэтгэгдэл их бичих юм. Арай ахмад ч юмуу, амьдралын ид насандаа яваа хүмүүсийг санал, сэтгэгдэлээ илүү бичиж, нэгэндээ сэтгэлийн дэмийг илүү их өгч байгаасай.
    gej kkk

  16. Жагаа says:

    Зарим эрчүүд өөдөөс үг гээхгүй хэрэлдээд байдгийм. Тийм занг ямар ч эмэгтэй хүн тэвчдэггүйм шүү дээ

  17. Жагаа says:

    Гэр бүлд халуун дотно харьцаа, харилцан бие биенээ хүндлэх гээч зүйл хамгийн чухал. Та хоёр одоо үг солихоор хэрүүл болчих гээд таарч тохирохгүй хэцүү байгаа бол чухам яагаад, юунаас болоод ийм харьцаатай болоод байгаагаа бодож олох хэрэгтэй болов уу. Тэгээд тэр шалтгаануудыг л гаргахгүй байхын төлөө чармайх нь зөв байх.

    Үүнээс гадна хүний харьцаа гэдэг чинь дан ганц үг яриа биш үйлдэл, харц, дуу хоолойны өнгө, төрх байдал гээд олон зүйл бий. Эхнэртэйгээ харьцахдаа өөрийгөө ажиглаж, эхнэрээ үл хүндэлсэн өнгө аяс, үйлдэл хийж байвал, тэрнийгээ боль.

  18. найз says:

    чи их сонин гутранги үзэлтэй залуу байна наад үзэлээсээ ангижир тэгвэл амьдрал чинь өөрчлөгдөнө

  19. BOLD says:

    hyatadad bayar ni bolood… iimerhuu yum joohon erguuldej suuhaas sonirholtoi l yum bshdee kkkkk

  20. hor says:

    `Гэхдээн үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үгэнд итгэж өдий болтол би зүтгэсэн чигтээн мацсаар л байна`,энэ зарчимаа хая! одоо унэний эсрэг нийгэм унэнтэй ч худлаатай ч хорвоо би бас шударга зуйл хийхийг хусдэг бсан боловч одоо бол али талд ни тааруулаад л олохийг ни ол , надтай санал нийлэхгүй хун бнуу?

  21. hor says:

    шал дэмий амидрал сайхан болно итгэ энээ тэрээ гэхээ болцигоо , бух коммэнт дээр л хэлдэгээ хэлэх юм , хэт бардам явах дэмий залуу мин сайнтай муутай хорвоод муу г ч хий сайнийг ч хий , ажил дээрээ мөнгө олох боломжтой сувгуудийг олж хар , зуучил тохиролц, али болох найдвартай хүмүүстэй хийж болох л юм бвал бага их бай мөнгийг бариад авах хэрэгтэй хаяа хүний ажил хэргийн ярианд оролц дунд ни ажилчих боломж бнуу одоо ингэж л мөнгийг хүмүүс олж бна ,тгээд мөнгө олоод бвал эхнэр чин хэлэх үг өөрчилөгдөнө олон хүмүүстэй танилц, ганцаараа бүгдийг шийдэж бардаггуй юм залуу мин одоо гараад хийж болхоор мөнгөний сувгийг хай.

  22. Bold d nuhersug zuvulguu says:

    Тэгээд чи ажлаа хийгээчээ. Хайран цагийг коммэнт бичээд алдаад байх ум. Яасан бага уманд ханадаг ум. Компаниа томруулаач )

  23. BOLD says:

    NOMUUN-ii mash zow shdee. Amidral uzeegvi ene idej uudag nuhduudiin ur sad l ingej solior ch yawaa yum. Gert amidrah hetsuu ni ch hetsuu l dee. Nusan burantagnuud etseg eh ni uheed ogwol ger ch gvi gudmand garhaa medehgvi. Hunii amidraliig oilgoh heregtie. Hun chini hodolmorloj zutgej baij bagaasaa deeshildeg baihgvi yu. Bi ch sain l surlagatai huuhed baisan. Neg heseg holoo olohgvi zowoj zuder ch l yawsan. Gert amidarch baigaagvi ch ortsond gants neg honoh uye baisan l yum. Odoo bol hol deeree zogsson company-aa hol deer ni zogsooh gee l uzej l yawna. Shantrah uye mash ih baisan. Tegheer yumiig mash ul suuritai huleej awah heregtei.

  24. nomuun says:

    Зарим хүмүүсийг бичсэнийг уншихад инээд хүрэх шиг, уур ч хүрэх шиг, дотроос юм хатгаад хэдэн үг хэлэхгүй байж тэвчсэнгүй.
    1. Яааж гэрт амьдарнаа ч гэх шиг наад тэнэг яриагаа боль. Ямар түвшний хүн гэдгээ шууд харуулаад байна, шулуухан хэлэхэд тэнэгээ хүнд битгий гайхуул.
    2,Бүх юм нэг амьсгаагаар бий болдоггүй юм. Яваа яваандаа орон байртай, унах унаатай, хүнээс илүү гарахгүй ч дутахгүй сайхан амьдрал босоод л ирдэг юм. Гол нь хос хоёр нэгэн зүгт нэг хүн шиг харж, хоёулаа л амьдралынхаа төлөө зүтгэх ёстой юм.
    3, Юу ч болоогүй, юуны туханд ч хүрээгүй байж нэг нь салахуу гээд л, нөгөөх нь сал сал гээд л амныхаа агаарыг гаргаж байгаа биш дээ ямар. Салах л байсан юм бол яаах гэж нийлсэн юм, яаах гэж үр хүүхэдтэй болдог юм.
    4, Энэ сайт дээр хараад ажиглаад байхад амьдрал нь төлөвшөөгүй хүмүүс сэтгэгдэл их бичих юм. Арай ахмад ч юмуу, амьдралын ид насандаа яваа хүмүүсийг санал, сэтгэгдэлээ илүү бичиж, нэгэндээ сэтгэлийн дэмийг илүү их өгч байгаасай.

  25. тэнэг says:

    бас бүх юм ухаан мөнгөн дээр тогтодогүй юм,1000 чи онц сурсан байгаад яадын хүн амьианд муугаа үзүүлчихвий гэж явдаг гэнэ үү тэгвэл чи 4х4 байшин барьчих чинь яасын, манай ажлын залуу ганц өөрийнхөө бага цалинг хураасаар байгаад л сая эхнэрэ төрөхөд шинэ байшин бариад орсондог,хүнд муугаа үзүүлчихвий гэж юу яричихаад чи яаг юу хийсэн нөхөр вэ,

  26. хм-ийн үнэн says:

    нээрээ тийш дээ,эр хүн арчаатай эхнэр хүнээ халамжлаад цаг гаргаад байвал ямар ч эмэгтэй хүн муухай аашилдаггүй юм даа, би л лав нөхрөө бага мөнгө олж ирдэг ч хэрүүл хийдэгүй гэртээ байгаа үедээ хөөрхөн тэгэхүү ингэхүү гээд л байхаар нь хайр хүрээд муухай ааш гаргачих вий гэж их хичээдэг. мэдээж ажлын өдхүүдэд би л гэр орноо хоол ундаа гэж явдаг ганц амралтын өдөр ногоо арилгаад өгөхөд л хүний сэтгэл их баярлдаг юм ш дээ. Чи өөрөө арчаагүй эмэгтэй хүнийг гэрт нь хэвтүүлчихээд халамж хайраар дутааж ааш зангийг нь эвдчихээд яах гэж энд ийм балай юмаа бичээд байгаам бэ өөрийгөө зас дараа нь өрөөлийн муул за юу

  27. otgoo says:

    миний амидрал их адилхан юмаа. Эхнэр бид 2 суугаад 20жил болж 2 хуухэдтэй болсоон гэтэл одоо ойлголцохоо болиод ярилцвал л хэрэлдэх хэрүүлгүй байя гэвэл дуугуй суух болоод байгаа. цаашдаа ч би тэвчихгүй юм шиг байнаа яаах бээ хумуусээ

  28. m says:

    сайн байна уу? чамайг дэмжиж байна. гэрт амидрахгүй ч гэх шиг зарим тэнэг ни мөн л солиорох юмаа. энэ нохдууд аягүй бол гэр бариж мэдэхгүй дээ. траншейд, түүнээс ч дор юманд амидарч байгаа. миний дүү амидралын төлөө зүтгэсэнээрээ зүтгээд бай. жингийн цуваа явж л байна, жингэр хуцаж л байг. гол ни шантарч болохгүй. одоо эс ч чиний чадварыг үнэлэх нэг н байж л таарна. эхнэртэйгээ таарахгүй байгаа бол эртхэн сал. харин үр хүүхдээ хэзээ ч хаяж болохгүй шүү. байнга холбоотой байгаарай. ах н наад амидралыг чин дайраад гарсан. одоо хэнийг ч харсан гэсэн атаархахаар амидарч, хүүхдүүдээ боловсролтой болгоод явж л байна. хүүхэд таарамжгүй аав ээжийн дэргэд байвал бүр л их зовно шүү. хүүхдүүд ойлгодог юмаа эцэст ни.

  29. Дарангуйлагч says:

    Хөгшөөн амиа хорло доо… Өөр юу хэлэхэв

  30. хм says:

    хм манай нөхөр бас 10н жил, их сургуульд байхдаа шилдэг нь гээд л 3,4 медальтай төгсөж байсан. үерхдэг байхдаа нөхрөөрөө аймар их бахархдаг байсан. Амьдрал дээр ч бас шилдэг нь байна байх гэж бодоод д суусан байхдаа. Гэтэл зүгээр л нэг ажлын мал болчихсон тоотой хэдэн төгрөгөөрөө хоногыхоо хоолыг болгоод тэрэндээ сэтгэл нь ханадаг юмуу. Овсгоо самбаа өөр юм сэдэж сэтгэнэ хөдлөнө гэж харин ч байхгүй шүү. 5 жил бахь байдгаараа. Би өөрөө хүнээс дор амьдрахгүй гэж бодож эр хүн шиг л зүтгэсээр байгаад амьдралаа босгосон. манай гэр бүлийн харьцаа ч бас танайх шиг. Яагаад гэхээр яг нэг газартаа нам шигдчихсэн нөхрөө хархаар уур хүрээд байдгын. Бахархал энэ тэр ч байхгүй болсон. Чи бас л тийм хүн байна. амьдралаа аятайхан аваад явж чадахгүй байж сурлагатай нтр гээд өөрийгөө магтчижээ. Эмэгтэй хүнийг 4 жил 4 ханатай гэрт амьдруулж байж ичихгүй байна уу ядаж байшин гэхгүй дээ. Монгол гэрээ муу гэж байгаан бишээ. Хөдөө бол болж байна гэхсэн хотод тийм орчинд ажиллаж амьдрана гэдэг хэцүү шүү дээ. Эхнэрээ буруутгах гээд байхын орон өөрөөсөө буруу хай. Эр нь хүчтэй байж эм нь дагадаг байгалын жам ш дээ. Хүчгүй сул дорой нь хагсарч хагдарч үхдэг хойно доо

  31. BOLD says:

    ХНН.. ТЭНЭГ ХҮҮХНҮҮД УРТ…… БОГИНО …… ГАА ҮГ ҮСЭГ ТУТАМДАА ИЛЧИЛХИЙМ ДАА ХӨӨРХИЙ. ХӨНЖЛИЙНХӨӨ ХИРЭЭР ХӨЛӨӨ ЖИИИЙ ГЭЖ…

  32. Deedee says:

    emegtei huniig 2iin 2 huuhedtei bolgochood hayahnuu chi? archaagui eriin orontsog min. uuriiguu magtaad bh um chamd alga. 2 huuhdiin etseg bolchood neg muu 4 hanatai gerees hetreegui cham shig archaagui amitanii tumen buruu. ailiin ohiniig jargaana gej awch suuchaad odoo zowoogood bj bgaa chin haragdaj bn. chi harin ch iluu ih hicheej amidralaa uud ni tatuul yasan um? ter ih uhaantai pyuntai tolgoigoo ashiglaach. mongold hunii hudulmur uhaaniig unelehteigee bolson um shuu. buh buruug bitgii busdad tohoj archaagui zan gargaad bai. chamaig ajlaa sain hiiwel ehner chin ch ajlaa sain hiine shdee. eniig oilgo. daraa gonshigono.

  33. 4n hanatai ger... eooh... says:

    gert amidardag?

    aimar yum,bi lav chadahgui ch ugui.

    10n jild neg onts surdag senteg yumnuud baisan,amidral deer garaad nadaasaa 7n door amidarch baina daa ted nar odoo…

    erthen ahui nuhtsuluu saijruulaa!

    emegtei hun saihan orchind l saihan ashhtaishdee …

  34. eiyughvjh says:

    Hun heleeree, mal huluuruu gedeg biz dee? Yariltsaad oilgoltsohgui bgaa bol tegeed endees humuusees yu gej sonsohiig huseed bicheed bgaa hereg ve? Yasan sal gej sonsmoor bgaa yum uu? Tanai ehner chini uneheer l ungu mungunii huuhen bish, ar geriin humuujil tuluvshil gaiguitei bol yamar ch emegtei hun hezee ch amidraliin tuluu zutgeed bhad chini heruuleer hool hiigeed amidralaa tam bolgood bhiig bodohgui, ingehed chi ch gsn uuriiguu undug shig l uugui meteer bichihdee ehneriinhee neg eyereg taliig bicheegui l bn shd end. Tegheer chi uuruu “BI” l geed bdg hun yum bish uu? Esvel chi l alt shig hun, tegeed azguidee horvoogiin adgiin huuhniig ehneree bolgood suuchihsan yum bol odoo salahaas uur yahav dee? Gol ni ur huuhdiinhee ireeduig l harj shiidveree gargaarai, uur yu gehev.

  35. ggggg says:

    haashaa yum be, emegtei hun gher l uur hun dagaj yavdag heruul hiideg l chadvartai yumuu, huniig tgj helehee bolioch, ta nar shg yumtai uchirsanud n l tiim bdag yum bgaz, buh huniig bitii tgjii ain.
    taarch tohirohgui bga bol salahgui u, yasan olon doloon yum yaridiin, erunhiidu chinii yarianaas harahad chi uitgartai hun shg bn, ehneree shine sorgog yumiig medruulj chaddaggui uidaachhsan l yum bshuu.
    tgd gants emegteinh n buruu yum shg dr bchj bga humuus bchj bga yumaa bdooch, daraa n ehner n bas neg yum bchsen chn nuhrii n muulj bchne de aygui bol.
    tgd ene neg tiishee tuilshrsan uzeltei mngol ergteichud bolimoor yum. emegtei huniig yu gj bddog yum, yas yuman dre muuch gsn odoo mngold ger bulee avch yavj bga humuusin neleen hdn huvi emegteichud shu, uursduu aruin gegeen yum shg huniig esun shider n heltsgeene.
    odoo ingd bchher bas yu gh bol, chi emegtei yum bj olon doloo yum hutslaa ghuu, teneg uhnuud chn, naad teneg gashiltsan tarhitaiga tgd umhiiruurrei

  36. anu says:

    би лав нз залуугаа бага цалинтай гээд салж орхисон. одоо ууруу гадаадад ажиллаж бна. намайг явснаас хойш дандаа нзуудтайгаа уулзаж гадуур дотуур тэнэдэг бсан найз залуу маани шал оор хун болсон бналээ. одоо боломжийн цалинтай амидралийн тулуу зутгэдэг сайн залуу болж тулувшсун бналээ. монголд очихоороо эвлэрж ч магадгуй л бнадаа

  37. Baavar says:

    хая гэхэд хаашаа ч юм бэ хуухэд хэтсүү юм даа гэхдээ ууруу залуу эхнэрээ гайгуй бгаа дээр ни зам замаа бодвол ясийн ху. яаж тэгж амидрах юм бэ

  38. Зочин says:

    Үнэнээр яваад болж бүтдэг зүйл Монголд байхгүй болчихсон юм биш үү? Тэгэх гэж оролдох цөөхөн хэдийгээ тэгдэггүй олонхи нь дарлаад уусгаж орхидог. Үнэнээр явах ямар ч боломжгүй болгодог. Адилхан л чичрээд байсан нь онох ч юм шиг. Энэ хүнд хэцүү амьдралын дунд эхнэртэй таарамжгүй байна гэдэг хэцүү л дээ. Гэр бүлийн амгалан тайван амьдрал л нийгмийн стресстэй байдлаас хувь хүмүүсийг тусгаарлаж байдаг. Ярилцах гэж оролдоод бүтэхгүй байна гэдэг тэр хүн чамтай ярилцахыг хүсэхгүй байна л гэсэн үг. Чамтай ойлголцох сонирхолгүй, нэг шалтгаан биш шалтаг гараад ирэхэд л салах байх. Гэхдээ чиний байдлаас аваад үзэхэд хэцүү л амьдардаг юм байна. Хичнээн хайр байгаад амьдрах орчин тийм дор байхад хэцүү л байгаа байх.

  39. sain bod says:

    ярилтсаад л гэхийн яриад яриад ур дунд хурэхгүй бга бол эртхэн аз жаргал руга тэмүүлтсэгээгэд учира олоочдэ унэхээр болохгуй бга бол салахгуй гээд ч ялтай билээ,хуухэд хуурхи хэтсүү ум дааа

  40. BOLD says:

    Энэ хүүхнүүд чинь хэцүү улс шүүдээ. Олигтой орлоготой боломжийн амьдруулж чадахгүй бол тэгэж та 2 шиг хэсэг байж байгаал өөр юм дагаал алга болдиймдаа. Тун өчүүхэн өнөө маргаашаа харж явдаг улс шүү. Миний дүү тэгвэл толгой сайтай л юм байна ш дээ. Хичнээн сайн байгаад ойлгож үнэлэх хөдөлмөр олдохгүй бол бас хэцүүлдээ. Ямар ч байсан гүрийж байгаад зорилгодоо хүрээрэй. Тэр цагт хүүхэн чинь уйлаал ирнэ. Ах нь наад амьдралыг чинь тойроогүй биш дайраал гасан юм. Хаягдхаасаа өмнө хөөж явуул новшийг. За өөдрөг урагшаа дүү хүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.