Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх, ялангуяа эхчүүд ийм хэрэгт холбогдох нь улам нэмэгдэх болжээ. Төрүүлсэн охиноо үл таних хоёр эртэй хүчээр унтуулах гэж зэрлэгээр зодсон харгис эмэгтэйн хэрэг олныг цочирдуулсан юм.
Дээрмийн хэргээр долоон жил шоронд хоригдоод гарч ирсэн 23 настай Светлана бяцхан охиноо асрамжын газраас авчээ. Эхний хэдэн сар Светлана ажил олж, охиноо цэцэрлэгт оруулж, бүжгийн дугуйланд явуулж, сайн эхийн дүр эсгэж байсан аж. Хөршүүд ч түүнийг сайн ээж гэцгээх болжээ.
Ийм маягаар дөрвөн сар болсны эцэст байрныхаа мөнгийг төлж чадахаа больсон Светлана жинхэнэ төрхөө харуулж эхэлсэн байна. Тэр ажлаа хаяж, гэртээ олон эрчүүд авчиран архидах болжээ. Удалгүй Светлана зургаан настай балчир охиноо эрчүүдтэй хүчээр унтуулж, харж баясдаг болсон аж. Ийм зүйл удаа дараа болсон бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн найман сард Светлана хоёр амрагтайгаа хамт архи уусны дараа охиноо тэдгээр эрчүүдтэй хүчээр унтуулах гэж зоджээ.
Энэ бузар явдлын дараа эхийгээ гэрээсээ гарч явахад охин зугатсан аж. Охиныг цагдаагын ажилтнууд гудамжнаас олсон байна.
Охины ээж, болон нөгөө хоёр эрийг цагдаа нар баривчилсан бөгөөд шоронгоос оргосон этгээдүүд байсан аж. Тэдэнд 12 жил шоронд хоригдох ял оноосон юм. Харин охиныг асрамжын газар өгсөн байна.
Гэвч энэ хэрэг Оросын Луханск хотод гарч байгаа эх нь хүүхдээ хүчирхийлсэн анхны хэрэг биш аж.
2007 онд тус хотод 37 настай Эдуард Егоров гэгч этгээд зургаан настай дагавар охиноо хүчиндэж, тарчлаасан хэрэг гарч байсан юм. Егоров хүчингийн хэргээр шоронд хоригдож байсан бөгөөд уг хэргийг 30 настай биеэ үнэлэгч Албина Фесенкотой хамтран үйлджээ. Албина хамаатныдаа байсан охиноо гэртээ авчирч тамладаг болжээ. Харин охиныг үхлүүт байхад эцэг өөртэй эгч нь ирж, цагдаа дуудсан байна.
Охиныг эмнэлэгт хүргэхэд эмч нар хараад цочирдсон юм. Түүний бие бүхэлдээ хүчин, зодуур, тамлалтын нотлох баримт болсон байжээ. Охины бие дээр тамхины галаар цоргисон сорви ч олон байсан гэнэ.
Түүний ээж Албина нөхцсөн эр нь охиныг нь хүчинддэг гэдгийг мэдэж байсан гэж мэдүүлжээ. Тэрбээр “Би жирэмсэн, секс хийх боломжгүй байсан болохоор үүнийг нүдээ аниад өнгөрүүлдэг байсан. Би нөхрөө өөр эмэгтэй дагаад явчих вий гэж айсан” гэжээ.
Шүүхээс Эдуардад 15 жил хорих ял оноосон юм.
Хүүхэд хүчирхийллийн дээрх шиг аймшигтай хэрэг гарах нь нэмэгдсээр байгаа бөгөөд хуулийн болон хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагынхан ийм хэргийг болоод өнгөрснийх нь дараа олж мэддэг нь харамсалтай.
4 Comments
Iim yumnuudin boogie ni taslaad taigan bollox xeregteish de?doodxoo zaxirj chadaxgvi muusain oodgvi nowshnuudig?xvchin xiisen xvmvvsig shuud tsaazar awdag bol goe bxgvi yu iim xereg garaxgvi hmmm yaana da nee xvn torloxtnoos garaxgvi muu muuhai yum gej eor ni bxgvim da yaana da
Emegtei hund boov bdimu
Тэнэг ивануудаас гарахгүй юм гэж байхгүй шүү
адгууснууд үхэж далд оруул таарна