Эвгүй байдалд орох таатай зүйл биш…

Бусадтай харилцаж л байгаа хойно, хүн санаандгүй алдаа гаргахгүй гэх баталгаа үгүй. Жишээ нь, танилцсан хүнтэйгээ дахин танилцах гэж будилж болно. Ямар ч кинон дээр билээ, яриа эр нэг ширээнд суугаа хүнтэйгээ найзархах санаатай “Хөгшөөн, энэ хажуугийн ширээний чалчаа авгай чинь хэн бэ” гээд асуучихдаг. 

Цаадах нь тун янзгүйгээр “Манай эхнэр байгаа юм” гэдэг шүү дээ. Бас нас барсан хамаатныг нь мэдэлгүй асуучих тохиолдол хэнд ч таарч болно. Онигоо ярьсан чинь хэн ч инээхгүй бол бас л эвгүй байдаг шүү дээ. Олны дунд халууцан хөлсөө урсгах ч бас хүсүүштэй юм биш.

Иймэрхүү тохиолдлууд олон хоногоор сэтгэл шаналгадаг. Уг нь үүнд шаналах дэмий хэрэг л дээ. Гэхдээ тийм эвгүй явдлууд аль болох цөөн л гарч байвал, дэргэдэх хүмүүс чинь танд эвгүй байгаа шиг тийм байдлыг олж харахааргүй байвал сайнсан. Дээр хэлсэн шиг эвгүй, бүтэлгүй явдлууд тодорхой тайлбар хэлэхэд хэцүү, яриаг бусниулж хаях нь энүүхэнд.

Ийм тохиолдолд “уучлаарай” гэдэг үг л аминд орно. Харин зориудаар муухай зан гаргах нь энэхүү санаандгүй эвгүй байдал гаргахаас эрс өөр юм. Харин тэгэхдээ дараах тохиолдлууд хүнийг хамгийн их гомдоож эмзэглүүлдгийг санаж, эдгээрээс тойрч байхад гэмгүй.

-Хэн нэгэнд мэндлэх үед нь гараа өгөхгүй байх.
-Сөргөлдөгч хүнээ доромжилсон үгээр өөрт нь сонсогдхуйц хэлэх.
-Ирсэн захиа юм уу, бэлгийг нь шууд буцах хаягаар нь буцаан илгээх.

Иймэрхүү алхмууд таныг цаад хүнээс илт хөндийрүүлэх болно. Санаандгүй эвгүй байдал гаргасан нь цаад хүнд санаатай мэт сэтгэгдэл төрүүлж бас болно. Жишээ нь, нэрийг нь андуураад хачин хэлчихэд л ийм маягаар гомдоход хангалттай. Эсвэл санаандгүй буруу харчих нь ч мөн хүнийг уурлуулж болно. Ер нь хайнга байдал харилцааг хүйтрүүлдгийг санууштай.

Сөргөлдөгчөө бус, урьдаар биеэ хянаж явах нь хамгийн гол. Тэрчлэн бусдын цүнх руу онгорхой байсан ч шагайн харах, бусдын халаасыг юм авъя гээгүй ч уудалж үзэх нь онцгүй. Мөн ажил дээрээ ч бусдын шүүгээ, хайрцаг, ширээг онгойлгож болохгүй. Энгийн мэт санагдах энэ зүйлүүдийг мэдэж байвал та өөрийгөө хөгжүүлэхдээ саад тотгорыг даван туулж чадах юм.

/Монголчуудын амьдрал/

2 Comments

  1. Lilly says:

    mUDZ63 I’m not easily impressed. . . but that’s impressing me! 🙂

  2. an says:

    Ìàíàé íýã íàéç òîãëîîìîîð òàíüäàã õ¿¿õíèéõýý êàðìà ðóó ãàðàà øóðãóóëààä 纺ëºí áàðèãäàõààð íü ãàðãààä èðæ. Òýãñýí õýðýãëýýä õàÿõ ãýýä êàðìàíäàà õèéñýí áàéñàí àðèóí öýâðèéí õýðýãëýëèéã íü ãàðãààä èðæ. Ìàíàé õ¿í ÷ òýð íºãºº õ¿¿õýí òýð õ¿íä áàéäàëä îðñîí ãýäýã.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.