Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Хэдий амьдрал тань бүтэлгүйтэж, нөхрөөсөө салсан ч гэсэн хэзээ нэг өдөр экс нөхөртэйгөө санаандгүй тааралдах ч юм уу аль эсвэл амьдрал ахуйн ямар нэгэн шаардлагаар уулзалдах үе гарч ирж болох юм. Үүнийг үгүйсгэх аргагүй юм. Зарим хосууд салсан хойноо ч бэлгийн харьцаанд орсон хэвээр байдаг нь нууц биш юм. Ийм үед харин бүсгүй хүн юуг анхаарах вэ.
Эмэгтэй хүн хуучин нөхөртэйгөө уулзах үедээ юуг хийж болохгүй вэ?
– Занаж зүхэх,
– Ёжтой хорон муу үгээр дайрч давшлах,
– Муухай зан аяг гаргаж аашлах,
– Өрөвдөлтэй харагдах,
– Бие муу байгаа хэмээн шалтаг заах,
– Арчаагүй сул дорой байдал гаргах,
– Эд материалын туслалцаа хүсэх,
– Хэрэв хуучин нөхрийн чинь зүгээс тиймэрхүү хандлага дохио өгөөгүй тохиолдолд түүнийг тэвэрч, үнсэх гэж оролдсоны хэрэггүй.
– Хуучин нөхөртэйгөө холбоотой асуудал тэр дундаа одоогийн амьдралынх нь талаар сонирхож асуух хэрэггүй. Энэ нь түүнд одоо ч гэсэн өөрийг нь мартаж чадаагүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.
– Та хоёрын амьдрал бүтэлгүйтсэнд харамсаж явдгаа түүнд хэлэх хэрэггүй. Харин ч эсрэгээр юу ч болоогүй бас юу ч тохиолдоогүй мэт царай гаргах хэрэгтэй.
– Түүнээс салж явах үедээ дахин уулзаж, ярилцах талаар ам нээсний хэрэггүй юм шүү.
Эмэгтэй хүн хуучин нөхөртэйгөө уулзах үедээ юуг хийж болох вэ?
– Найрсаг тааламжтай хандах,
– Эелдэг зөөлөн үгээр харьцах,
– Сэргэлэн цовоо, эрч хүчтэй харагдах,
– Аз жаргалтай байгаа мэт сэтгэгдэл түүнд төрүүлэх,
– Амьдрал ахуйнхаа талаар ярихдаа бүх юм болж бүтэж байгаа мэт ярих,
– Шинэ найз залуутай болж байгаа тухайгаа ярих хэрэгтэй. Учир нь таныг гэсэн хүн байдаг юм байна гэдгийг тэр мэдрэх ёстой,
– Салахдаа түүнд сайн сайхан зүйл, ажлын амжилт хүсээрэй.
– Хуучин нөхрийнхөө биед нь биш харин гарт нь зөөлөн хүрч болно.
/Хань/
3 Comments
би анх удаа л нэт д орж бн дажгуй м
ямар эргүү зөвөлгөө вэ… хуучин нөхөртэй эргэж буц гэх гээд байгаам уу… тэнэг ХАНЬ сонины гичийнүүд
21тэй залуу бнаа ойролцоо насний бусгуйтэй sex хамтрагч болий battushig_holy@yahoo.com бичээрэй