Эрчүүд яагаад …?

Аливаа сэтгэл зовоож буй асуудлаар эрчүүд яагаад шөнө орой ярилцахыг хүсдэггүй вэ?
Шөнийн 23.15 цаг болжээ. Та нөхрийнхөө хамт орондоо сонин уншаад хэвтэж байна. Гэтэл та сэтгэлийг чинь бүтэн өдөр зовоосон зүйлийн талаар түүнтэй ярилцахыг хүснэ. “Хонгор минь хоёулаа жаахан ярилцах уу” гэхэд тэрбээр “Дэндүү орой болчихсон юм биш үү. Өглөө болвол яасан юм бэ” гэнэ. Та түүнд ярилцах хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр улам уурлан,

-Чи яахаараа шөнө орой болсон хойно түвэг удаж байдаг юм бэ?
-Чи нэг юм яриад эхлэхээрээ дуусахаа мэддэггүй биз дээ.
-Би тайван амарч болох уу, үгүй юу.
-Яахаараа бүх юм заавал чинийхээр болж байх ёстой юм бэ? гэсэн хариу барина. Эсвэл таныг сонсох боловч юм ярьж байхад чинь хурхирч эхэлнэ. Эсвэл хариу өгөхгүй. Бас байн байн санаа алдаж ч мэднэ. Яагаад тэд ингэдэг вэ. Яагаад гэвэл тэд энэ үед маш их ядарсан байдаг учир аливаа асуудалд тавих анхаарал нь багассан байдаг. Мөн хэзээ ч дуусахгүй яриа өрнүүлэн унтуулж амраахгүй байх вий гэдгээс айдаг. Тийм болохоор эмэгтэй та энэ талаар нөхөртэйгөө ярилцан, ийм үед яавал дээр вэ гэдгээ өмнө нь тохиролцоорой. Эсвэл та “Хонгор минь ярих юм байна. 10-хан минут. Чамайг ядарч байгааг чинь мэдэж байна. Гэхдээ энэ тухай хэлчихвэл санаа амрах гээд байна. Хоёулаа дараа нь үргэлжлүүлэн ярьж болно шүү дээ” гээд хэлээд үзээрэй.

Эрчүүдтэй муудалцах үед тэд яагаад эмэгтэйчүүдийн хэлэхийг хүссэн зүйлийг хэлүүлэхээс зайлсхийдэг вэ?

Та нөхөртөө яагаад гомдсоноо, яагаад өөрийгөө аз жаргалтай гэж бодохгүй байгаагаа, тэр таныг хэрхэн гомдоосон тухай хэлэх гэж оролдож байснаа хэсэг хугацааны дараа тэр бүхнээ хэлж чадахгүй байгаагаа мэдэрч байсан уу. Харин энэ үед яагаад ийм байдалд орсноо та ойлгодоггүй. Энэ бүхнийг түүнд хэлэхээр шийдэхдээ сэтгэл чинь хөдөлж эмзэглэж байсан бол одоо тийм биш болжээ. Тэгвэл та эр хүн зэмлүүлэхээс айж эмээхдээ гаргадаг өөрийгөө хамгаалах аргын золиос болсон нь тэр юм. Ийм үед тэд таны сэтгэл хөдлөлийн нарийн ширийнийг сонсохгүй байхыг хичээдэг.

Эр хүн зэмлэл хүртэхээрээ эмэгтэй хүнийг зүрх сэтгэлээс нь холдуулахыг хичээдэг. Ингэснээрээ тэд аливаа маргааны ялагч болж, бүхнийг хянагч байж чаддаг. Тэд эмэгтэйчүүдийг асуултаар булж аль болох төөрөгдүүлэхийг хичээдэг.
-Чи ер нь мэдрэл муутай байх аа.
-Чамайг ийм хачин юм бодож байгаа гэж бодохоор их гайхаж байна.
-Жаахан тайвшир. Тэгэхгүй бол чи галзуурах байх шүү.

Тэд ихэвчлэн ингэж хэлдэг. Ихэнх эмэгтэйчүүд энэ аргад автан эцэст нь нөхөртэйгөө хэрүүл маргаан дэгдээгээд дуусдаг байна. Ингэснээрээ шийдэх ёстой асуудлаа шийдэж чадахгүйгээр барахгүй эмэгтэй нь гомдон гутарч, эрэгтэйчүүд сэтгэл хөдлөлийн тэнцвэргүй байдлаас гарч чадлаа гэж боддог аж. Бүр зарим эрэгтэйчүүд ийм үйлдэл хийдэг гэдгээ мэддэггүй байна. Yүнийг ямар аргаар шийдэх бол гэж бодож байна уу. Та түүнд ийм зүйл хийх боломж бүү олго. Өөрийнхөө сэтгэл зүрхийг сонсч сур. Та түүний заль мэхийг мэдэж байгаагаа хэлж, тэр арга нь бүтэлгүй болохыг сануулаарай.

Ямар учраас эмэгтэйчүүдийн хэлсэн зөвлөгөөг дагахаас татгалзчихаад дараа нь өөрөө бодож олсон юм шиг авирладаг вэ?
Та нөхөртэйгөө амралтын өдрүүдэд гол уруу явах уу, амралтад явах уу гэдгээ шийдэх гэж байна. Яг энэ улиралд голын эрэг дээр маш олон хүн очдог учраас та амралтанд явъя гэсэн санал гаргажээ. Гэтэл тэр таны саналыг дотроо хүлээн зөвшөөрч байгаа мөртлөө гол уруу явна гэж зөрүүдэлнэ. Гэтэл хэд хоногийн дараа хоолоо идээд сууж байхдаа “би хэд хоног амралтаараа хаашаа явах тухай бодлоо. Одоо зуны дэлгэр цаг учир олон хүн гол дээр очсон байгаа. Тийм болохоор амралтын газар хамаагүй дээр байх, тийм үү” гэх вий. Тэд яагаад ингэдэг вэ гэж та гайхаж байна уу. Хариулт амархан.

Яагаад гэвэл, эрчүүд өөрийнхөө зөв гэдгийг мэдрэх дуртай. Мөн өөрсдийгөө бүхнийг хариуцан зохицуулах ёстой гэж боддог. Эрчүүд эрх чөлөөт байдлыг юунаас илүү үздэг, аливаа зүйлийг өөрийнхөөрөө хийх нь дээр гэж боддог.

Гэхдээ үүнийг шийдэх амархан. Эрчүүд яагаад ийм зан авир гаргадагаа мэддэггүй. Тийм болохоор та нөхөртэйгөө ярилцан энэ тухай уншуул. Энэ бол та хоёрын харилцаанд нэг их хөнөөл авчрахгүй, харин ч сонин зан араншингийнхаа талаар нөхөр тань мэдэх болно.

Яагаад эрчүүд эмэгтэйүүдийг дэмжиж хүлээн зөвшөөрч чаддаггүй вэ?
Та нөхөртэйгөө нэгэн оройг гадуур хооллож, зугаацаж өнгөрөөхөөр шийджээ. Та үс гэзэг, хуруу хумсаа янзалж, хувцас хунараа өмсөх гэсээр бараг цаг болно. Дараа нь “Хонгор минь, би ямар харагдаж байна” гэхэд нөхөр тань “сайхан“ гээд машиныхаа түлхүүрийг аван цааш эргэнэ дээ. Энэ байдал мэдээж танд таалагдахгүй. Тэгээд гэртээ эргэж ирээд түүнд жаахан гомдсоноо хэлэхэд, “Сайхан харагдаж байна гэж хэлсэн шүү дээ. Yүнээс өөр ямар үг сонсох гээ вэ” гэж гайхан асууна.“Чи, шинэ даашинз өмссөнийг минь хараагүй юм уу, үс минь өөр харагдахгүй байна уу” гэж лавшруулбал, “Чамд миний хийсэн, хэлсэн бүхэн таалагддаггүй гэдгийг чи мэддэг үү” гэх вий. Ингээд л маргаан эхэлнэ. Тэгээд та яагаад ийм байдалд хүрснийг ойлголгүй гомдож хоцорно. Одоо юу болсныг тайлбарлая. Эмэгтэйчүүд аливаа зүйлд жижиг гэлтгүй ач холбогдол өгдөг бол эрчүүдэд ийм зан байдаггүй. Эмэгтэйчүүд эрчүүдийг өөртэйгөө адил мэдрэмжтэй байх ёстой гэж боддогоос ийм зөрчил үүсдэг. Тийм болохоор жижиг ч гэсэн зүйлийг анхаарч сурахад нөхөртөө тусал. Хажуугаар өнгөрсөн хүмүүсийн тухай болон өөрийн хамгийн таалагддаг газрын тухай түүнтэй ярилцаж болно шүү дээ.

Эрчүүд санааг нь зовоож буй асуудлаа хэлэхийн оронд яагаад бухимддаг вэ?
Оройн хоолны дараа та хоёр хамт сууж байхдаа та нөхрөө нэг зүйлд санаа зовоод байгааг нь мэднэ. Та түүнээс юу болсныг асуухад, ”Юу ч болоогүй” гэнэ. “Чамайг нэг зүйлд санаа зовоод байгааг чинь мэдэж байна” гэхэд, “Юу ч болоогүй гэсэн шүү дээ. Надаас элдвийн юм битгий асуугаад бай “ гэж ч магад. “Тайван биш байна. Нэг зүйлд уурлаад л байх шиг байна” гэвэл, “Чи чимээгүй байж үзээч. Яахаараа над уруу ингэж дайрч байдаг юм бэ. Тиймээ би ууртай байна. Чамайг ийм зан гаргаад байхад уурлахгүй байж яаж чадах юм бэ” гээд хашгирах вий. Эрчүүд айх юм уу түгшиж сандарсан үедээ уурладаг. Зарим үед өөрийг нь хайрлаж халамжлах хүн хэрэгтэй болсон үедээ уурлан бухимддаг юм байна. Энэ тохиолдолд та шалгаахын оронд тайван байлгахыг хичээх хэрэгтэй.

Хэрэв нөхөр чинь эмзэглэж буй зүйлийнхээ тухай ярихыг оролдох юм бол дэмжсэн зоригжуулсан үг хэлж байгаарай. Эрчүүдийг хүнд байдалд орсон үед сэтгэлийг нь засах, зоригжуулах үгнээс өөр хэрэгтэй юм байдаггүйг санаарай.

Хэрэв нөхөр чинь юу хэлж байгаагаа мэдэхгүй таныг доромжилж, хараал урсган хэрүүл хийдэг бол дээрх зөвлөгөө танд хэрэггүй. Харин энэ байдлаас гарахад тусалж чадах сэтгэлзүйчид хандвал илүү үр дүнтэй.

8 Comments

  1. boogii13 says:

    Жирийн бүсгүйд—д

    чи үнэхээр мундаг юмаа. эрчүүдийн сэтэхүйг яасан сайн ойлгодог бусгуй вэ, би үнэндээ биширлээ шүү. ийм сайн ойлгодог, эр хүний орон зайг олгодог эхнэртэй ч болоосой. манай эхнэр надаар юум шийдүүлдэггүй дан өрөө шийдэж хийдэг юмаа.нээрээ би энэ айлд илүүдэл хэрэггүй хүн шиг санагддаг шүү. сайн бна нөхөрт чинь атаархаж бна.болж өгвөл чамтай танилцах юмсан.

  2. hh says:

    martagdashgyi@yahoo.com 25тай гоё залуу байна эмэгтэйчүүдээ хүссэн адд хий

  3. uba says:

    мундаг.

  4. жирийн бүсгүй says:

    Ер нь зөв шийдвэр гарсаны дараа хэн эхэлж гаргасан нь чухал биш шүү дээ. Нөхөр чинь би гаргасан гэж бодоод явж байвал сайн хэрэг. Яагаад гэвэл гэр бүлтэй холбоотой чухал шийдвэрийг гаргаж байгаа учир цаашдаа шийдвэр гаргахдаа анхаарал болгоомжтой байхаас гадна хариуцлагаа ухамсарлах нь илүү болно. Би өөрийн санааг дэмжүүлэх гэж нэг их тулгадаггүй. Ярианы завсар эвтэйхэн ойлгуулчихвал хэсэг хугацааны дараа нөхөр шийдвэрээ гаргахад ихэнхдээ л миний санаа байдаг. Би ч ёстой сайхан санаа шийдвэр байна гэж хүлээж авна. Хэрэв буруу санагдвал хоёулаа сайн бодъё гэдэг. Зарим үед хэн нэг нь буулт хийдэг. Ер нь эр хүн гэр бүлээ авч явж байна гэсэн бодол ухамсарт нь байвал илүү хариуцлагаа ойлгож байдаг. Тэр хэрээр гэр бүлээ гэсэн сэтгэл илүү байдаг. Хэрэв нөхөргүйгээр асуудал шийдэгдээд гэр бүлийн амьдрал үргэлжилээд,гэр доторхи юмны байр солигдоод, бүх юм болж бүтээд байвал нөхөр өөрөө гэр бүлдээ хэрэггүй ч юм шиг сэтгэгдэлтэй болж магадгүй. Хэчнээн чадахаар байсан ч зарим зүйлийг нөхрөөрөө хийлгэж байх нь зөв. Ширхэг хадаас хадах байсан ч нөхрөөрөө хийлгэх нь дээр. Эр хүн гэдэг чинь их бардам амьтан шүү дээ. Тэр бардам сэтгэлийг үргэлж өөрт нь мэдрүүлж байх хэрэгтэй. Тэр үед нөхөр чинь хадаас хадчихаад өөртөө сэтгэл хангалуун байх болно. Эрчүүд шалихгүй жижиг зүйлээр хов хөөцөлдөхөд дургүй. Тиймээс тиймэрхүү ховыг заавал нөхөртэйгээ ярих гэж зүтгээд, сонссонгүй гэж уурлаад байх хэрэггүй. Сонсох дургүй зүйлээ заавал сонсохоос аргагүй болох үед эрчүүд бухимддаг. Тэгж буланд шахаж хэрэггүй. Угаасаа ганц чиний нөхөр биш бүх эр хүнд байдаг хэв шинжийг зөв ойлгож чадвал нөхрөө тайван байлгаж өөрөө ч бухимдахгүй байж болно. Чамайг ойлгохгүй байгаадаа биш эрэгтэй хүн учраас, тархи нь биднийхээс ялгаатай учир ингээд байна гэж бодолцож үзэх хэрэгтэй. Тэр чинь бас хүн шүү, ойлгож байгаа шүү гэдэгийг бодолцож чадвал хэрүүлээс өмнө асуудлыг шийдэж болдог. Эмэгтэй хүний нарийн ухаанаа хэрүүлээс өмнө гаргаж сурах хэрэгтэй.

  5. Darjaa says:

    Асуудал проблемээ нуугаад дотроо хадгалаад удаан явж чаддаггүй. Тийм болохоор шуудхан хурдхан ПРОБЛЕМ-ийг шийддэг.Тэгвэл дотор онгойгоод сэтгэл амраад явчдийн. Тэгээд ч сэтгэл тавгүй байхад юун ажил төрөл, амжилт бүтээл. Зовлон жаргалаа хуваалцана л гэж гэр бүл болсон бол Асуудал проблемээ шийдчээд эвлэрчээд ирээдүйн сайн сайхныхаа төлөө зүтгэх шиг сайхан юм хаа байна вэ? Харин ам мурийх үедээ байх болох хараалын үгсийг ОГТ хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэрэлдэж байгаа ч гэсэн буцаад эвлэрэх нь ойлгомжтой учраас ҮГ ээ жаахан бодож байх хэрэгтэй шүү ЗАЛУУ ХОСУУДАА. ХАЙРТАЙ ХҮНДЭЭ ХАМАГ БАЙДАГ ААШАА ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ГАРГААРАЙ.

  6. Moron says:

    Авгайтай хумуус хэлэн биз !!!

  7. sole says:

    тухайн тохиолдол болгонд яаж зөв шийдэл гаргаж болохыг би дараа нь л бодож олдог байж билээ.хосуудад иймэрхүү үл ойлголцол гарах үе бишгүй л тохиолдоно.манай хүн заримдаа нээрээ дээр хэлсэнчлэн миний гаргасан санааг дэмжээгүй байж дараа нь өөрөө гаргасан юм шиг додигор байхы нь яана ккк.гэхдээ нарийн ширийн зүйлүүд дээр ингэдэг ч эрчүүд гэдэг чинь айл гэрийн ноён нуруу,биднийг хайр халамж,нөмөр нөөлгөөрөө бүсгүй хүн гэдгийг минь мэдрүүлж байдаг шүү дээ.

  8. SEXY says:

    Нөхөртэй хүмүүс юм хэлнэ биз…..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.