Ээжүүдээ зөвлөгөө өгч туслаач гуйж байна

Сайн байцгаана уу. Би сая сар арван хэдэн хоногийн өмнө анхны хүүхдээ төрүүлээд ээж болохын аз жаргалыг мэдрээд сайхан байнааа. Гэхдээ санаа зовох асуудал гараад ээжүүд та бүхнээс асууж, зөвлөлгөө авах гэсэн юм. Өөр нээлттэй яриж бас олон хүнээс зөвлөлгөө авах сайт байхгүй байх. Би төрөхдөө туршлагагүйгээсээ зөв дүлж чадахгүй байснаасаа болоод /би тэгж тааж байгаан/ хярзангаа хайчлуулаад оёулаад уг нь сайн гам бариж байгаад эдгээсэн юм. Тэгсэн хэд хоногийн өмнөөс шээсээ бариж чадахгүй байгаагаа мэдлээ. Их шээс хүрсэн үед эсүл хажууд ус гоожуулсан үед шууд гаргаад байдаг болчихож, тэгээд хамаатны өмнө нь төрж байсан эгч нараас асуусан тийм болж байгаагүй буруу оёсон байж магадгүй гэхийн. Тэгээд хэсэг хугацааны дараа үтрээний булчин, давсаг чангарч зүгээр болдог юм боловуу, эсүл энэ чигээрээ байх юм боловуу гээд гайхаад санаа зовоод сууж байна. Тэгээд ээжүүдээс та бүхэнд ийм зүйл тохиолдож байсан уу, байсан бол яаж зүгээр болсон бэ, яг энэ талаар үзүүлж, зөвлөлгөө авч, бүр болохгүй бол дахиж сайн оёдог ямар эмнэлэг Монголд байдаг юм бол сайн эмнэлэг мэдэх бол хэлж өгч туслаач. Бас энэ тохиолдолд Кегелийн дасгал тус болох боловуу. Анхны төрөлт бас нас залуу байж шээс задгайрдаг болвол их хэцүү байнаа. Туслаач гуйж байна.

секс.мн дээр ирсэн захидал

19 Comments

  1. badam says:

    даархаар тэгдэг юмаа

  2. aaaa says:

    Фариа унэхээр зов бичсэн байна. унэхээр л эмчээс асуусан бололтой юм. би ч гэсэн тэгэж л зовлох байна. би ч мон адил эмч

  3. Er hun says:

    Bi anhnii huuhdee turuhud ehnerteigee hamt b,san huuhed tom bolohoor yag garahiin aldad haichildag yum b,a lee… Gehdee ter ni sheesend nuluuluhgui b,ha zugeer l b,diishdee gam sain barih heregtei bas deerees ni neg dagsal b,dagshdee dooroosoo daarsan b,j bolshdee bas haluun buleen har tsaind suuj b,hgui yu daa hu suuchaad bituu huchij garahgui bol salhi tsohino shuu

  4. ss says:

    Энэ төрөлттэй холбоотой төрөх үед давсагны чинь бэхлэгдсэн хэсэг урагдсан байна сайн эмнэлэгт очоод сойлгоод оёуул үзүүл эндээс юм асуух хэрэггүй дээ эмч л мэднэ шүү дээ.

  5. monda says:

    ийм тохиолдолд давсаг сойлгох мэс засал хийлгэдэг.АСЭ гээд эмэгтэйчүүдийн мэс заслын эмлэг байгаа. хорооллын эцэст байдаг. лавлахаас утсыг нь асууж аваад сайн лавлаж асуу. манай найз төрсний дараа шээсээ барьж чадахгүй давсаг сойлгох мэс засалд орж байсан . энэ эмлэгт.

  6. suwdaa says:

    дооросоо даархаар haluun uuran deer suuwal zvgeer bolno

  7. ***ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    монгол хуухнуд тэвчээр муутай бас оортэй арчаа муутай!!!! арчаатай хуухнуудн бугд корэа д ирж оюулж байна. чаддагн хурээд ир би энд зуучилаад огий гэхдээ би та нараас их монго гуйхгуй.

  8. ***ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    ТА НАР БУРУУ ДУЛСНЭЭС БОЛЖ БАЙГАА БАЙХАА МОНГОЛД БИ САЙН ЭМНЭЛЭГ БАЙДАГ ГЭЖ СОНСООГУЙН БАЙНА!!! ЭНД СОЛОНГОСТ ХУРЭЭД ИРВЭЛ БИ ТА НАРТ ТУСАЛААД САЙН ЭМНЭЛЭГТ УЗУУЛЖ БОЛОХИЙН ГЭХДЭЭ НАДАД ТУСАЛСНИЙ ХАРИУД МОНГО ОГНО БИЗ ДЭЭ.

  9. hi says:

    сайн уу? наад асуудал чин надад тохиолдож бсан юм.оёулсантай чин ямар ч холбоогүй ээ.би оёдолгүй төрж байсан.шээсээ бариж чадахгүй их хэцүү байдаг.минийх тэгээд л гайгүй болсон шиг санагдаж бн.

  10. 910 says:

    юуны өмнө ээж болсонд нь баяр хүргэе,хан-уул дүүрэгт (хан-уул дүүргийн МАХН-ын байрны хажууд )чимэг оюу гээд эмэгтэйчүүдийн эмнэлэг байдийн. үнэ өртөг гайгүй гол нь маш сайн эмч нартай эмчилгээ оншилгоо сайн хийдэг юм билээ чи тэнд нэг очоод үзүүлээрэй!төрж үзээгүй болохоор сайн зөвлөж чадахгүй нь сорри гэж

  11. зүгээрээ says:

    зүгээрээ булчин чин сулраад тэгэж бга кежелийн дасгал сайн хийгээд бхаар гайгүй болноо. шээж байх үедээ шээсээ 5 таслаж шээх үтрээний булчингаа чангалж суллах гэх мэт . үр дүн гарахгүй бол эмчид хандана биз гэхдээ дасгалаа сайн хийвэл хандах шаардлага гарахгүй бхаа

  12. nandia says:

    hi.hyarzantai holboogui bxaa.bi 2 xuuxedtei.nodnin emegteichuudiin emchid ochij vzvvlsen.bi haniaj,naitaax,daarahaar shees dusaad bdag yum.namaig sheesnii svw tom bna.oyulaarai gej bsan.bagasgaj oydog yum shig bnalee.tegeheer chiniix tiim bj magadgui bx.emchid ocson n deer shuu!!

  13. Uyahan says:

    Hi! Chi yaraltai emegteichuudiin yumuu urologiin emchid handaj uzuulj zuvluguu av. Oedol tavih yavtsad sheeluur gentsen baij boloh yum. Uzuul. iim asuudaliig iim sitaas zuvluguu avaad shidchij bolohgui bhoo. za yamar ch baisan chi eruul saruul baij ur huuhdee sain saihan eruul saruul usguurei gej eruuh bna.

  14. sar says:

    torj hyrzangaa oyulsnaas bolohguidee uuln bi nileen hund zergiin oyotoi torson 2 sar shaham bolj baij belgiin haritsaand orson sain edgeeh heregtei shuu sheesnees gadna oyo chine zadraad balarnshuu. shees zadgairsan talaar emegteichuudiin emchees zovlogo av uul hiisver hiilgesen humuustl iimerhuu yum ilreed baidag yum

  15. 247 says:

    торохтой ямарч холбооогуйээ

  16. naran says:

    Буруу дүлсэнтэй холбоотой биш байхаа. Хүүхэд чинь том бол урагдахаас сэргийлж зориуд хайчилдаг гэсэн. Давсагны сулрал бол наадахтай чинь хамаагүй. Эмчид үзүүлж физик эмчилгээ хийлгэсэн нь дээр байх. Төрсний дараа бүх булчингууд л ер нь сул болчдог. Дасгал сайн хийвэл аяндаа чангарна даа..

  17. îîîîî says:

    áè ÷ áàñ î¸î òàâèóëæ áàéñàí ãýõäýý îãòõîí÷ øýýñ çàäãàéð÷ áàéãààã¿é ýý ººð þìòàé õîëáîîòîé ãýäýã íü òîäîðõîé áàéíà. ìýðãýæëèéí ýì÷ýýñ çºâºë㺺 àâñàí íü äýýð ø¿¿

  18. sss says:

    би бас хярзангийн оёотой төрж бсан.наад шээс задгаарайд бгаа чинь өөр л юмнаас болж бгаа бхдаа. өрхийн эмчээсээ сайн асуусан нь дээр бхаа.

  19. faria says:

    оёдолтой ямар ч хамаагүй гэнээ. уламжлалт эмнэлгээр явж зүү тавиулж тан уугаад зүгээр болно гэнээ. давсагны булчин суларсан бөгөөд мэдрэлийн талын ядаргаатай холбоотой байх гэнээ. мэргэжлийн хүнээс асуусан шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.