Өөрийн үндэсний хүнтэй сууж чадаагүйдээ харамсах бол уу?

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би энэ сайтын байнгын уншигч тэр тусмаа дурсамж гэр бүл гэсэн хуудсыг нь унших илүү дуртай. Би өөрийн амьдарлын бяцхан түүхээс та бүхэнтэй хуваалцах гэсийм. Намайг Аагий гэдэг нэгэн хувийн байгууллагт ажилдаг жирийн нэг залуу эхнэртэй 2-хөөрхөн хүүхэдтэй. Би эхнэртэйгээ анх оюутан байхдаа танилцаад 4-жил үерхэж байгаад суусан. Одоо ханилаад 8 жил болж байна энэ хугацаанд бид 2 үр хүүхдээ гэсээр бие биедээ үнэнчээр дажгүй л амьдарч байгаа гэвч сүүлийн үед би яагаад ч юм мэдэхгүй эхнэрээсээ өөр хүнийг дотроо хүсэх боллоо. Тэр тусмаа өөрийн үндэсний хүнийг гэвэл та нар гайхах байх л даа. Уучлаарай би одоо учрыг нь хэлье бид монголдоо УБ хотод амьдардаг эхнэр маань манай улсын үндэсний цөөнх болсон казак ард түмний охин л доо. Тэр маань надад болоод хүүхдүүдэд минь халамжтай гэрийн сайн эзэгтэй хүүхдүүдийн минь сайн ээж нь би эхнэрээ гомдоохыг хүсдэггүй л дээ. Бид 2 гэр орныхоо бүх л асуудлыг тэгш эрхтэйгээр ярилцаж шийдвэрлэдэг бидний хоорондын эхнэр нөхрийн харьцаа ямарч сэвгүй биесээ их л хүндэлдэг ийм л гэр бүл. Хэргийн гол нь би саяхан урьдны үерхэж байсан халх бүсгүйтэйгээ хэд хоногийн өмнө таарсан юм тэгээд жоохон юм ярьж тэрний утасыг нь аваад салсан. Тэр хүүхэн ч бас одоо гэр бүлтэй 3 хүүхдийн ээж болсон байна лээ. Яагаад ч юм мэдэхгүй сүүлийн үед өөрийн үндэсний хүнтэйгээ суусан бол гэдэг бодол толгойноос ер гарахаа байлаа. Хүмүүсээ надад зөвлөгөө өгч өөрсдийн бодол санаагаа харамгүй хуваалцаач гэж хүсэх байна. Хамгийн гол нь нас ахих тусам өөрийн үндэсний хүнтэй сууж чадаагүйдээ харамсах бол уу гэж санаа зовоод байх юм?

секс.мн дээр ирсэн захидал

33 Comments

  1. Nurka says:

    пи кайран казак кизим ай монгол га тигэндэги корэтин кундэрин оси гой

  2. zoloo says:

    чиний жаргал чин жад болж дээ залуу мин

  3. bolat says:

    би бол казах гэхдээ зарим нэг хүмүүс үндэстэн ястнаа ойлгохгүй байна. монголд 2 үндэстэн байдаг. халх ба казах. ястан бол олон байдаг. халхууд олон байдаг болхоор казахууд үндэстний цөөнх гэдэг юм. бид нар бүгд төрсөн нутаг угаасан ус нэг ш дээ. ёс заншил өөр гэхдээ казах эмэгтэйг эхнэрээ болгосон бол гомдоомооргүй л байна даа.

  4. Anonymous says:

    Тэр “hairtaa hunee hasagt aldsan mongol” гэдэг этгээдийн бичиж байгааг нь ээ!!!! Хаана ч явсан иймэрхүү өрөвдөлтэй фоби (айдас)-той амьтад их байх юмдаа. Америкт ч гэсэн, германд ч гэсэн… Битгийн Алисаа гайхамшгийн оронд шиг үлгэр зохиогоод түүндээ итгэж бай! Алдсан бол хохь чинь л биз! Битгий түүндээ уурс!

    Энэ захианы эзэнд: Хайрлах гэж амалсан ханидаа үнэнч явж чаддаггүй амьтан байна даа чи!

  5. emma says:

    Уурэг хариуцлага гэж амъд яваа цагт хун бурийн биелуулж дагаж мөрдөх ёстой бичэгдээгүй хуулъ байдаг.
    Харин хун гэдэг цаг хором бур өөрчлөгдөж хувирч хөгжиж дэвшиж байхаар бутээгдсэн бутэцтэй туунийгээ хэрхэн зөв зуйлд чиглуулэх бэ гэдэгээс хумуусийн амъдралд зиндаа уусдэг юм.

    Хэрэв чи ухаантан бол энгийн амъдралийн логик ойлгох чадвартай хайрласан эхнэрээ жаргаах чин эрмэлзэлтэй , уйдсан залхсан хэрэлдсэн уеийн хоосон орон зайг хэн нэгнээр бөглөх бус шинэлэг агаар оруулаж улам шинэлэг амтлаг болгох арга хайх байсан.

    Чи эхнэрээсээ уйдаж болно эхнэр чинъ ч чамаас уйдаж байгаа мэдээж хун юм чинъ .
    яагаад заавал салалт гашуудал хагацалаар бур казак гм шалтаг хайж уурэг амлалтаасаа няцах болов.
    хэрэв чи дээрх захидалийг бичсэн шигээ асуудалд ханддаг дугнэлт өгдөг бол өөрийгөө дахин сайн хянаж эр хун эсэхээ шалгах шаардлага гарах болов уу?

  6. GGG says:

    chi muu yasan teneg zaluu ve. pee odii 30 hurcheed iim t1 bodoltoi bhdaa yahav dee. mongol kazah het huuchinsag uzeltei sht. tednii shutdeg islam shashin joohon hetsuu bolhoor oor shashintai huntei gerlehed hundreltei bdg bolhoor tr

  7. Gstar says:

    xaxaxa mun bicheh yum aa olj bichevee bi odoo hujaa huuhen tei suuchihsan yum bolovuu gej bodlooshd

  8. t says:

    адилхан нүүдэлчин шүү дээ

  9. eesh chaavaas says:

    хайрлалцаж дурлалцаж л байгаа бол ямар ч үндэстэн яахав дээ, амьтан л биш бол хүн хүнтэйгээ суугаад амьдрахад хүний ёсноос гажууд зүйл мэт үздэг хандлага лалын шашинтай улсад л байдаг байх зарим монголчуудыг эс тооцвол

  10. BUKA says:

    2 ООР УЛСЫН ИРГЭД ХУРТЭЛ АМИДРААД БОЛООД БХАД ТЭНЭГ ЗАЛУУ БАЙНАА

  11. Moron says:

    Жоохон залруулага оруулчий гэж бодлоо !
    Казак ундэстэн гэдэг казакуд чин нуудэлчин угсаатанд явдаг ум гэхдээ монгол ундэстэнд дэлхийн ямар ч ном судар дээр ордогуй ум!!
    Монгол ундэс ястанд : Буриад , Торгууд , Тува , Халх , Дархад , гэх мэтээр орно .

    Казак гэдэгээр ни ингэж нуд узуурлэх байсан ум бол чи дэмий хуний хуухдийг авч сууждээ ?

  12. Sp says:

    Чи чин харин овоо тэнэг залуу юу үгүй юу эхнэрийг чин өрөвдчихлөө чамтАй суух гэж их юм туулсан байгаа да гэтэл чи ийм юм бичээд интернэтэд сууж байдаг. Хариж ханиа халамжилсан ни дээр дээ

  13. hairtaa hunee hasagt aldsan mongol says:

    Монгол улсийн нутаг дэвсгэр дээр монгол,казак гэсэн албан ёсны 2 үндэстэн оршин байдаг.Бусад ни ястан. 2 өөр хэлтэй,2 өөр зан заншилтай ард түмэн.Гэхдээ удам судар, үүх түүхээ эргээд нэг харвал казакуудад нэг их нүүр өгч болохгүй юм шиг надад санагддаг.Тэд хүн амаа өсгөх, газар нутгаа тэлэх зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд тавиж ирсэн ард түмэн. Манай Монгол Улсын Баян-Өлгий гэж аймаг одоо казакуудаар дүүрчээ. Цаашлаад Ховд, Увс зэрэг аймгуудад казакуудын газар нутгаа тэлж томруулах үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байна.Дээр хүн амаа олшруулах гэсэн бодлого газар сайгүй үргэлжилж байна. Магадгүй хэдэн арван жилийн дараа Оросын Чечений салан тусгаарлагчдийн асуудал манай улсад давтагдаx вий дээ. Түй . муу ёрийн юм биччихлээ.Эцэст хэлэхэд монгол нь монголтойгоо, казак нь казактайгаа амьдрах ёстой шүү. КАЗАКУУДААС БОЛГООМЖИЛ!!!!

  14. Zuulmaa says:

    Ямар муухай хун бэ? уур хэлэх уг ч олдохгуй байна ийм тэнэг юм бичиж суухад хуухдууд чин хуухдийг тээгээд туруулээд чамд итгээд амидардаг эхнэрийн чин дур турх сэтгэлд чин буусангуй юу??? Муухай хун:(

  15. Unshigch says:

    Нэмж хэлэхэд тэр 3 хүүхдийн ээж Халх хүүхэнд чинь нөхрөөс нь гадна ганцxан чи байгаа гэж чи яаж мэдэж байгаа юм бэ, тийм задгай юмнуудад 2, 3 ч байсан би л лав гайхахгүй, нөхрийг нь өрөвдчихлөө, чи ер нь шинжилгээ өгөөд үзэхэд илүүдэхгүй байх шүү.

  16. Unshigch says:

    Казак хүүхнүүд их ёс журамтай,эр нөхөр,гэр бүлээ дээдэлсэн хүмүүжилтэй байдаг. Энэ нь нэг талдаа давуу тал ч бас сул тал нь болдог. Тэр нь юу гэхээр тэд сексийн тал дээр их хуучинсаг, илэн далангүй байж чаддаггүй гэж манай нэг казак найз хүүхэн хэлж байсан. Тэгхээр чиний тэр 3 хүүхэдтэй халх хүүхэн чинь тэр тал дээр 3 хүүхэд гаргаталаа овоо юм үзэж нүд тайлсан болхоор, тэгээд ялангуяа 3 хүүхдийн эх хүн байж чамтай эргэлзэлгүй самуурч байгаагаас нь харахад бага биш задгай нөхөр байгаад нь чи татагдаад байгаа бололтой. Яасан,гэнэт л одоо эхнэр чинь Монгол биш санагдаад, хүүхдүүд чинь харь гаригаас ирсэн юм шиг харагдаад байна уу? Тэгээд 2н 2 хүүхэд үйлдвэрлэж байхдаа нүдээ аниад л юу яадаг байсан юм уу эсвэл эхнэр чинь чамайг ховсдчихсон байж байгаад одоо л тэр ховс нь гарч байгаа хэрэг үү? За энэ егөө яахав, чи сайн бодоорой 1рт казак гэдэг чинь хэл ёс заншлийн хувьд биднээс ариа өөр ч бидний нэгэн ижил Монгол л хүн, 2рт энд чиний болон тэрний чинь нийлээд 5 хүүхдийн хувь тавилан яригдаж байгаа гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хамгийн эцэст нь хэлэхэд чи зүгээр л хөнгөн зугаа цэнгэлдээ хөтлөгдөөд амьдралийг харах нүд чинь сохорч, эхнэрээсээ хөндийрөх шалтаг хайж байгаа л залуу байна даа. хэ хэ гарчигийг нь хараад за бас ямар зүс хэл хазгай юмтайгаа сууж байгаа нөхөр юм болдоо гэсэн чинь… тэнэг л залуу байна даа чи хэ хэ

  17. mongol says:

    Jargal daaj chadahgui bgaa yum chig sanagdlaa

  18. ELGEMCUU AVGAID says:

    элгэмсүү хаачсан бэ ногоодох чин казак бол монгол биш монгол хуухнээ хайрла гээл солиорох байхдаа кккк

  19. Маргааш өнөөдрөөс илүү жаргалтай байх ёстой says:

    тэнэгтэхиймаа, зүгээр байгаадаа энэ хахахахаха

  20. altmaa says:

    Нээрээ бас казакууд мгл хүнтэй суусан эмэгтэйчүүдээ их гадуурхдаг гэж сонссон.
    Тэгэхээр эхнэрээ чамтай суусных ни төлөө ганцаардуулж,бас чамаас салсных ни төлөө дахин ганцаардуулахгүй байсна ни дээр биз дээ. Казактайгаа суусангөи гэж чамтай сууснийхаа төлөө нилээн л юм сонсож,тэвчиж туулж ирсэн боловуу!

  21. altmaa says:

    Казакууд бол мгл нэрэн доор явдаг ч гэсэн шал өөр хүмүүсээ,Халхуудыг бодвол овгийн эрх зонхилсон ч гэмээр,нэг л овгийн ахлагчийнхаа угнээс гардаггүй,дүү ни нас барахад дуугийн эхнэр хүүхэд ахын гэр бул болох жишээтэй гээд өөр юм их байдаг юм билээ.Ер ни бол казакуудтай суусан хүн халх хүнээ дотроо үгүйлдэг гэж сонссон.
    Гээд яахав,энэ амидралыг чи өөрөө л сонсгосон болохоор өөрөө нураахгүй байх тал дээр сайн бодож ,эр хүний ноён нурууг харуулна гэдэгт найдаж байна.

  22. amka says:

    Байгаадаа сэтгэл хангалуун, хөнжилийнхээ хирээр хөлөө жийгээд амьдарцгаая л даа бүгдээрээ 😉

  23. zochin says:

    Байгаадаа сэтгэл хангалуун бай. Илүү юм бэтгий хар. Чи тэгвэл жинхэнэ монгол хүүхэнтэй суусан блаа гэж төсөөл, тэгтэл энэ блог-р дүүрэн хүүхэнүүдийн бичсэн элдэв бусийн юмийг унш. ийм юм чамд таараагүйд баярлаад эхнэрээ халамжилаад яв. ок!

  24. monda says:

    салаач дэ………….игэж хэлүүлхийг хүсээ ю тэнэгээ..

  25. www says:

    казак хүн монгол хүн биш юмуу? адилхан монгол шдээ, том тэнэгтээрэй новш минь

  26. tuya says:

    yostoi teneg erchuudiin neg baina da. zugeer l shaltag… oortoo itgelgui doroi er yum daa, baigaagaaraa baharhaj amidarch chaddaggui uridnii hayasan huuhnee hed untachih geed l ingej baigaa n ilt. jishee n manai nuhur yag ingesen uneheer saihan hangaluun ur huuhedtei amidraltai baij, 10 jild uerhej baisan 3 huuhedtei huhen n genet taaraldaad utsii n avaad uulzdag bolson, ter huuhen n namaig baihgui hoiguur ger ornoor ergeldeed, hodoo gadaad yavsan hoiguur irj halamjlaad ch baih shig. tegeed yahav 2uul nadad zagnuulaad bolison l doo. yu gesen ug ve, uerhej toglodog nas ali hediin ongorson 2, 3 huuhduudiin etseg eh humuus ingej togloj bolohgui shd, huuhed buzarlaad. huuhnuud bas hamjaargatai baih heregtei, 3 huuhdiin eh hun bol tegj dontoj yavj bolohgui uureg huleesen hun. arai ch de, bi iimerhuu dotroo bodolgui doroo suurigui humuus erchuud huuhnuud olon baigaad ih emzeglej bainaa …

  27. salt says:

    чи ч эxнэрээсээн уйдсан нөxөр бна даа.

  28. busgui says:

    солиотой юм, эхнэрээ энийг олоод уншиж бн гээд нэг бодоод үз дээ , яаж гомдох бол

    Жаргалдаа ташуурсан хүмүүсийн иймэрхүү юм бичихийг хараад тэнэг санагдах юм.

  29. ыуыу says:

    мэдэxгүй юмдоо… эxнэр чинэ царай муутай казах юм бна л даа.

  30. zzz says:

    аааай хэрэггүй дээ залуу мини илүү ихийг хүсэх муу шүү

  31. Herlen says:

    Kazakuudiin yos zanshiln Mongolchudas unendee bol tes uur tednii ger bulinhni uur amisgald orul Mongol undesten bish gedgiign ulam mederne. tgd chi ehnere ararn tabiul za tgd kazak ah duu nartn aluulna gj med…ih zerleg humus bdg ym shig sanagdsan…emegteichudn ch gsn ih shirun hartstai ih l ebgui … uuruu l shiidej bosgoson amidral terende unen ch bsnn l deer bhda

  32. Xman says:

    Том тэнэгтээрэй залуу минь чи анхнаасаа казак гэдэгийг нь мэдээд хайртай дуртай болно бүтнэ гээд суусан юм байгаа биз дээ одоо 2 хүүхдийг чинь гаргаж өгчихөөд эвтэй найртай амьдарч байсанаа гэнэт эхнэрээ казак гэдгийн санав уу. Казак ч гэсэн адилхан Монгол үндэстэн чи ямар гадаад хүүхэнтэй суучихсан юм байгаа биш яахаараа чи харамсах болж байна аа чи аз жаргалтай амьдрах юм бол харамсаад байх юу байдаг юм.Гол нь чиний наад бодол чинь тэр хуучин хүүхэнтэйгээ уулзаад тэрэндээ татагдсан байна тэр хүүхэнтэйгээ ахиж уулзаж эхнэрээ хуурах шалтаг хайсан тэгсэн тэр шалтаг нь эхнэр чинь казак болж таарсан уу.

  33. zaluu 28 says:

    тэнэг юм уу чи.Казак хүн монголчуудаас хэл шашин 2оороо л өөр байх адилхан нүүдэлчин. Та 2 ямар ч асуудалгүй байгаа юм бол үндэстэнээр нь ялгаварлалгүйгээр хайрла. Чи зүгээр л шалтаг хайж байгаа нөхөр байна. Босгосон амьдралаа нураах амархан шүү. Наад тэнэг бодлоо хая. Ханиа хайрла.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.