Өөр хэн ч биш чи биеээрээ хохирно…

Үүнийг уншиж байгаа хүмүүс юуны түрүүнд мэнд хүргэе. Бас намайг битгий хараагаасай гэж хүсье. Ер нь яаж ч зэмлэж болноо. Би одоо 20-той. Найз залуу маань ч гэсэн надтай чацуу хэдхэн сарын өмнө бид 2-н харилцаанд хамгийн том шалгуур, бидний ирээдүйн амьдралд хамгийн том харамсал үлдээх зүйл болсон нь бид хүүхдээ авахуулсан. Хоёр 7 хоногтой байхад нь мэдээд хэн хэн нь их цочирдож бас баярлаж байж билээ. Бид их удаан ярилцсан. Энэ шийдвэрийг гаргах гэж би ч их уйлсан. Авахуулна гэж эмнэлгийн үүдэнд ирчихээд хүүхдээ гаргаад ингэнэ тэгнэ гэж яриад л… тэгж ярихаар 2-уулаа жаргалтай, харин эмнэлэгрүү ороход яг л там руу орж байгаам шиг л байсан. Тэгээд л маргааш нь авахуулна гээд эмнэлгээс гараад харьж явахдаа ч хүчтэй хөдлөхгүйг хичээж, бүх л анхаарал гэдсэнд дээр маань цугларч аяархан гараа тавьж үзээд л тэхээрээ инээх боловч маргаашийг бодоод миний хайртын бяцхан үргэлжлэл тэнд байгаа гэж бодхоор өөрөө үхчихмээр санагддаг юм билээ.

Маргааш орой нь би зөндөө их уйлсан. Бие минь зүгээр байсан ч тэр жаахан амийг би л би л алчихлаа даа гэж маш их харамссан. Зүгээр л гаргах зориг төрөөгүй болохоор өөрийгөө үзэн ядаж байсан. Үнэндээ би ээжээсээ айж байсандаа л тийм үйлдэл хийсэн. Би дараа нь ээждээ манай найз охин жирэмсэн болчихсон гэж байна лээ гэхэд аа мэдэхгүй чиний үеийн охид бол гаргаад дэмийшдээ гэхэд нь л ээжид хэлээгүйдээ баярласан. Гэхдээ ээжийгээ муулах гээгүймшүү. Мэдээж миний ирээдүйг л бодсондоо надаас ихийг хүсдэг гэдгийг нь мэднээ.

Ер нь бидний үеийн хүүхэдтэй болж байгаа залуучуудыг хараад их шүүмжилдэг, муулдаг, үл тоомсорлодог юм шиг санагддаг. Харин би өөрийнхөө үеийн хүүхэдтэй хүмүүсийг хараад тийм аз жаргалыг мэдэрч байгаад атаархдаг бас тийм их зоригийг тийм том шийдвэрийг гаргаж чадсанд нь хүндэлдэг.

Би өдөр болгон л энэ тухайгаа боддог. Санах бүртээ эргээд ээждээ ирээрэй л гэж гуйдаг. Бас тэр өдөр хэзээ ч гунигтай байхыг нь үзээгүй хайртынхаа нулимсыг харж байж билээ. Эрэгтэй хүн тэгж шаналдагийг, гаднаа хатуу ч дотроо яаж шаналдагийг тэр үед л мэдэрч байсан. Намайг тэврээд уйлуулж байхдаа бид илүү сайхан амьдрал өгнө гээд өнөөдөр явуулчихлаа гэж хэлж байсан. Бид одоо ч хамт л байна. Цаашдаа хамт байна гэдгээ мэддэг. Тийм болохоор илүү хурдан биеэ даацгаагаад хурдхан хүүхэдтэй болно гэж ярьдаг. Ямар зүйл түүндээ өгөхийн тулд, ямар орчинд түүнийгээ аз жаргалтайгаар хүлээхийн тулд явуулсан билээ гэдгээ бодож тэр л зүйлийг бүтээхийн төлөө хичээж байгаа. Тэр үеээ бодож дахин алдахгүйг хичээж бас тэр үеээ бодож илүү их хичээхийг хүсдэг.

Өөрийнхөө үеийнхэнд гэж хэлэхэд ийм том зүйлээр битгий тоглоорой, алдаж болохгүй зүйл гэвэл энэ л байдаг байх гэж хэлмээр санагддаг. Хэрвээ нэгэнт алдсан битгий л битгий л дахиж алдаарай. Дараа нь хүн үргэлж харамсдаг юм байна лээ. Тэр тусмаа эмэгтэйчүүд бол өөртөө л харамсана. Өөр хэнд ч биш өөртөө л хаарамсана. Өөр хэн ч биш чи биеээрээ хохирно. Тийм болохоор охиууд маань өөрийгөө хайрлаж яваарай. Эрчүүд маань ч гэсэн тэднийгээ хайрлаж, иймэрхүү алдааг битгий л хийгээсэй…

cekc.mn дээр ирсэн захидал

26 Comments

  1. намайг үзэн яд says:

    сайг уу чи зоригтоймоо бас бодлогогүй л байнадаа найз банди чинь чамд тийм их хайртай байхад түүнийхээ үргэлжлэлийг гаргахгүй… ээждээ хэлсэн бол харин ч чамайг илүү ихээр хайрлаж хшшхдийг чинь гаргуулах байсан. чааг ээж чинь олохдоо яаж баярлаж байсан түүнээс илүү л баярлах байсан…….

  2. aagii says:

    өөө тийм манай нөхөр надаас 7 ах одоо 32 той

  3. aagii says:

    би одоо 24настай би анх нөхөртэйгээ 17 настай бхдаа танилцсан тэгээд 18тайдаа анхнийхаа охинийг гаргасан тэгээд 23тайдаа 2дахи охиноо гаргасан бид 2 гар хоосон нийлж бсан одоо бидэнд дутагдах гачигдах зуйлгуй сайхан л амидарч бн бидний ээж аав ч гэсэн иймэрхүү л анх амидралаа зохиож бсан шу дэ сэтгэлээр битгий уна бусгуй мин та 2т эргэж төрнө тэр хуухэд чин аз жаргал хуси

  4. kk says:

    ЗАСССССС

  5. захидлын эзэн says:

    зүгээр ээ намайг юу ч гэж хэлсэн болно. ямар том нүглэ хийснээ мэдэж бгаа. анх удаа дотно харилцаанд ороод 2 сар болж байсан. тэр үедээ хуанлин арга л хэрэглэж байсан…. гэхдээ дэндүү том асуудалд тийм хөнгөн хандчихсан. дахиж алдахгүй ээ.дээрх хүмүүсийн хэлдэгээр бнга гондомтой гэхүүдээ., хэн хэн нь үнэхээр хаширсан, харамссан ухаарсан.

  6. hi says:

    Minii duu eejdee ene shiidweree gargahaasaa umnu helehgui yasan yum be? Hunii eh hedii uurlaj bsan ch ohinoo huuhedtei boloh gej bhad ni awhuul gej heldeggui yum shuu dee. Turuul l gedeg yum. Za odoo nenget ungursun bolhoor, ene asuudlaa dahin dahin bodolgui ta 2 hamtdaa ihiig hiij buteeheer zutge. Huuhedtei hezee bolno gej tuluwluj bna ter hurtlee dahij iim asuudal gargahguin tuld sain hamgaal. Spiral, em, taria, naalt, arisan doorhi suulgats, belgewch geed zunduu arga bna sh dee.
    Za bitgii ih setgeleer unaarai.

  7. Ramirez Sanchez says:

    Bugd l medej bgaa sh dee gehdee hen ch bodoj uzdeggui l bhgui yu da!!!

  8. Deedee says:

    zarim humuust nni ur l dutaj bhad zarimd ni yagaad iluudeed awhuulaad bdag bnaa? istoo sonin horwoo yumaa. ug ni ur huuhed chin burhnii beleg bailtai. hussen uedee dur meden awhuulaad bh ch nugel dee huuhed min. orchin ued, soyolt ertuntsud amidarch bgaa uhaantai um bol belgwech enee teree. em tan heregleech dee. hairan bie!!!

  9. Narnaa says:

    Ууруу шийдэж ууруу алчихаад битгий дэмийрээд солиороод бай чи.

  10. jam es says:

    товчхондоо хүүхдүүд өөрсөдөө эхлээд төлөвшиж хүн болчоод дараа н аав ээж болоосой доо. баахан өөрөө хүүхэд бж том том аав нар, ээж нар. хүнмүүжүүлж чадах уу? гэдэг ээ, бодоорой!!!

  11. Jagaa says:

    Бэлгэвч хэрэглээчээээээээээээээээээээээээээ!

  12. zochin says:

    битгий сэтгэлээр унаа,одоо өөрөө сэтгэлийн хаттай л байх хэрэгтэй,нэгэнт авхуулчихсан юм чини одоо өөрийгөө зовоохоо болих хэрэгтэй.

  13. Hun says:

    энд ягаад алдсан вэ гэхээр хамгаалалт хэрэглээгүй хэрэглэе гэж бодоогүй хэрэглэхийг хүсээгүй мэдэж байсан ч тухайн цаг үеийнхээ өөрсдийн авах таашаалийг 1-рт тавьсан хохьчино чи муу нүгэлт эм бүхэл бүтэн хүний амин дээр ингэж бодолгүй хандаж байгаа хүмүүс ахиад алдахгүй гэж өөрсдийгөө тайвшируулдаг байх муу хувиа хичээсэн алуурчид

  14. kkkkkk says:

    элгэмсүү авгай оороо боогий13 гэж зохиож бичсэн бхоо энэ чиний солиордог сайт биш гэд бхад – тэмдгээр шагнахч багадана удахгуй доромжлож эхэлнэ чамайг солонгосийн умар сайтч билээ тэнд чамайг тоохгуй бнауу тэндээл утгаггуй умаа бичэж бай чиний бичсэн зуйлс авах юуч бхгуй элий балай шизотой зуйлс

  15. For Elgemsuu says:

    Элгэмсүү is the best girl! I would like to be friends with her…

  16. Зочин says:

    Захидлын эзэнд:

    Энэ алдаанаасаа сургамж авсан, цаашдаа дахиж алдахгүй гэж шийдсэн чинь маш сайн байна. Чи их сайн, ухаалаг охин байна. Санаагаа илэрхийлж байгаа байдал, найруулга, үг үсгийн алдаа зэргээс тухайн хүн ямар хүн бэ гэдэг нь ерөнхийдөө ойлгомжтой байдаг.

    Укад: Тэнэг бүдүүлгээ битгий гайхуулж бай, энийгээ аль болох хүнд мэдэгдэхгүй гэж нууж яв.

  17. . says:

    яасан нуршуу ядаргаатай бичдэг юм бэ. сэкс хийхдээ дараагийнхаа үүрэг хариуцлагыг сайн ухамсарлаж байх хэрэгтэй ш дээ. болгоомжгүй хэнэггүй байж сэксдэх дуртай айн.

  18. uka says:

    ахха юндаа гутраад байган, тэнэг гичий чини хүүхдээ алчаад, баярлаач чи , ингэх байсин бол алцгар алаа хумиж яб мэдээ

  19. zochin says:

    элгэмсүүг үнэн үг хэлдэг гэдийг ч нээх мэдэхгүй юм аа нэг л их гүн ухааны юм хэлэх гэсэн бичэж байгаа сэтгэгдэл дээрээ яруу найрагч нар шиг хүч оруулж сүржин болгох дуртай жоохон орон гаран юм шиг л санагддаг шдээ ха ха. Элгэмсүү хөгшөөн чамд атаархсан юм байхгүй шүү өөрийнхөө бодлоо л бичлээ. ха ха

  20. lena says:

    Элгэмсүүэнэрэлэнгүй чи шүү.Үнэн үг хэлдэгт чинь зарим хүн боож үхэх гээд байх шиг байнаа. Өчүүхэн юмнуудтай битгий шөргөөцөлдөж нервээ бар, дэмий ш дээ.
    Захидлын эзэнд хэлэхэд бүх юм болоод өнгөрсөн юм чинь одоо сэтгэлээ тайван байлгаад, ахиж битгий алдаарай гэмээр байна даа. Одоо ухаан суух хэрэгтэй шүү.
    бүгдээрэнд нь GOOD LUCK

  21. ******Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***- says:

    1- Д БИ ИХ ЗАЛУУ ХҮН..ЮУН АВГАЙ !!! ХЭЛСЭН ҮГЭЭРЭЭ НАМАЙГ БИШ ӨӨРИЙГӨӨ Л ДОРОМЖИЛЖ БАЙНАА Л ГЭЖ ОЙЛГО …ЗАВААН БҮДҮҮЛГЭЭ БУСДАД БИТГИЙ ГАЙХУУЛЖ БАЙ ..БИ БУРХАН БИШ ЧАМД ЗААВАЛ БҮГДЭД ТААЛАГДАЖ БАЙХ АЛБАГҮЙ БИЗ ДЭЭ ….ТЭГЭЭД Л ХАСАХ ТЭМДГЭЭРЭЭ ШАГНААД Л БАЙХГҮЙ ЮУ !!!ОРОН ГАРАН ХОРОН АТААРХУУ ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮСТ ҮНЭНДЭЭ ДУРГҮЙ ..ШӨНӨ Ч БАЙ ӨДӨР БАЙ ХЭДХЭН МИНУТЫН ҮҮЛЭН ЧӨЛӨӨНИЙ ЖАРГАЛЫН ЗОЛИОС АЛАГ ҮР ЮМ УУ ???????????????? ТТОЛГОЙГОО ЖААХАН ЦЭНЭГЛЭ..ОРЧНОО МЭДЭР ..

  22. Rose says:

    Энэ элгэмсүү ч гэх шиг их сонин авгай бнаа. Бичиж бгаа зуйл ни дандаа орон гаран. Сөнийн жаргал ч гэх шиг. Орой хийсэн өглөө хийсэнийг ни чи яаж мэдэж бгаа юм бэ. Арай хийж бхад ни дэргэд ни бсан юм биш биз дээ!!! … Энэ бусгуйд хэлэхэд их л буруу зуйл хийж дээ. Нэгэнт ийм зуйл хийчихсэн юм чини одоо тэгээд дахин дахин бодож хямраад яахав дээ. Дараа ни л дахиж ийм нугэл битгий хийгээрэй дээ.

  23. ******Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***- says:

    НАМАЙГ ХАТУУ ХЭЛСЭН БОЛ УУЧЛААРАЙ БИ ҮҮНИЙ ЭСРЭГ ХҮН… БҮСГҮЙ ХҮНИЙ АМЬДРАЛЫН УТГА УЧИР ЭХ ҮРИЙН ЭЛБЭРЭЛ ХОЛБООНДОО БАЙДАГ..ДАРААГИЙН УДАА ЧАМД ҮРИЙН ЗАЯА ГОМДСОН БОЛ ЯАНА..ТӨРСНӨӨС ЯЛГААГҮЙ БОЛОХООР ГАМ САЙН БАРИХ Л ХЭРЭГТЭЙ ..БҮР ДООГУУРАА ЗАГАТНААД АРГА БАЙДАГГҮЙ ЮУМ БОЛ ЦҮНХЭНДЭЭ БАЙНГА ГОЁМСОГ ХАЙМАРТАЙ ЯВЖ БАЙ ..ТЭР ЧАМАЙГ ДАРАА НЬ АМАА БАРИХААС ЧИНЬ ТЭРХЭНДЭЭ ХАМГААЛНА ..ОДОО НЭГЭНТ ӨНГӨРСӨН СЭТГЭЛЭЭР УНАЛГҮЙ ТАЙВАН ДАХИН ХУРДАН МУУХАЙ ҮРТЭЙ БОЛООРОЙ

  24. ******Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***- says:

    АДМИН СОНИН ЗУРАГ ОРУУЛАХ ЮМ !!!!!!ХИЧНЭЭН ХҮСЭЛ БАЙСАН Ч 10- ЖИЛИЙН ХҮҮХЭД БИШ ХАМГААЛАХАА ЯАДАЖ ХАЙМАР БАЙДГИЙГ ТЭРХЭН ЗУУРТАА САНАСАНГҮЙ ЮУ ???????? ХҮНИЙ ҮНЭ ЦЭНЭТЭЙ АМЬ ЯМАР ЧИНИЙ ГАНЦХАН ШӨНИЙН ЗОЛИОС ЮМУУ ????????ИНГЭЖ ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХГҮЙ БОЛОХООР ЭР ХҮН ЧАМАЙГ ЯАЖ ХАЙРЛАХ ЮМ БЭ ??ХОЖИМ ҮР ЗАЯАХГҮЙ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙВАЛ ЯАНА ….ХАРАМСААД Ч БАРШГҮЙ ..ИХ Л ТОМ НҮГЭЛ ХИЙЖ ДЭЭ БАХАРХААД БАЙХ ЮМ БИШ ГЭМ НЬ УРДАА ГЭМШИЛ НЬ ХОЙНОО …ДАХИЖ Л БИТГИЙ АЛДААРАЙ ҮНЭНДЭЭ БОЛ БУЯН ХИЙЧИХСЭН БИШ ШҮҮ ДЭЭ ..ГАНЦ ШӨНИЙН ЖАРГАЛААР ХОРВООД АМЬДРАХ ГЭЖ ИРСЭН АЛАГ ҮРИЙНХЭЭ ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛОЧИХЛОО ГЭЖ ҮҮ ????

  25. boogii13 says:

    ******Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ ***-тэй танилцахыг хүсэж бна. чиний үлдээсэн сэтгэгдэлүүдийн унших дуртай.амьдралын гаргалгаа,амьдралын гүн ухааны сэтгэлгээ сайтай бусгүй бна.танилцахых хүсвэл% сүболд-мсиэс гээд ороод ирээрэй.гүнээ хүндэтгэсэн боогий13.

    гэхэдээ миний АД -ыг латин үсгээр бичиж орохыг сануулах юун.

  26. gloveo says:

    одоогийн залуус амьдрах эрч хүчтэй байгаасай. бидний эцэг эх гартаа таван төгрөггүй л бидний насан дээр сууцгааж байсан. олон ч хүүхэдтэй тэгэхдээ харамсах зүйлгүй халшрахгүй гаргаад хайраар дутаахгүй болдог л юм. та 2 бие биендээ үнэхээр хайртай бол дэндүү буруу шийдвэр гаргажээ. ээж чинь хайртай охиныхоо үр үндсийг мэдсэн бол таслуулахгүй байсан гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа хайртай хүнийг чинь шүүмжилмээр л байна, нэгэнт буцааж болохгүйгээс хойш бичих зүйлээ ингээд дуусгая даа. хосуудад гэж хэлэхэд бие биендээ хайртай л юм бол үр хүүхэд гэдэг нялх үр тань та2-ыг үүрд холбох аз жаргалын гүүр юм шүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.