Би бас л нэг зовлон ярих гэж байгаадаа санаа зовж сууна. Гэхдээ гарах гарцгүй болсон санагдаад та нарт хандлаа. Надад зөвлөгөө өгөөч. Бид охин хүү хоёртой жирийн монголчуудын нэгэн адил амьдардаг. Би нэг гайгүй газар ажилладаг. Нөхөр маань бас ажил хийдэг л дээ гэхдээ өвөл ажилгүй болчихдог. Манай нөхөр миний араас 11 жил гүйж байж суусан болохоор би надад их хайртай гэж боддог байлаа. Гэтэл охиноо нялх байхад хүүхэнтэй явалдаад зөндөө удаа намайг хуурсан. Би тийм юм үзэж сонсоогүй болохоор цочирдоод маш их гомдсон. Охиноо төрүүлж чадахгүй хагалгаанд яг орохын өмнөхөн хүртэл хөгшин хүүхэн утасдаад нулимсаа урсгасаар хагалгааны ширээн дээр гарч байж билээ. Охиноо хараад би гардаагүй болохоор тэгсгээд уучилсан даа. Гэтэл эмнэлэгээс гарсан дараа хөдөө явахдаа гэртээ хонолгүй бас л өөр хүүхэн дээр очиж хоносон. Тэрнээс хойш зөндөө хуурсан. Бүр гудамжны юм шиг охинтой буудалд хэвтэж байгаад баригдсан. Салсан боловч хүүхдээ бодоод дахиж тэгэхгүй гээд ам өгөөд байхаар нь уучилсан. Гэтэл аймаар муухай архичин хөгшин авгайтай ажлаасаа орой харихад өвөртөө хэвтэж байсан. Би маргааш нь хүнээс мөнгө зээлээд гэрээ нүүлгээд хүүхдээ аваад зугтсан. Тэгээд өрөө хөлслөөд 6 сар амьдарсан боловч охин маань 4-хөн настай болохоор аавыгаа санаад орондоо шээгээд нөхөр маань үхлээ хатлаа гээд архи уухаа байсан гээд буцаад нийлсэн.
Гэтэл одоо байдал дээрдсэнгүй ээ. Би цалингийн зээл аваад газар хашаа авлаа. Гэтэл нөхөр маань архи уухаа больсон гэж худлаа хэлжээ. Одоо би зугтах аргагүй авсан газар хашаа гэртээ харихгүй гээд хаачихав баригдаад бүр амар боллоо. Тэр архи уугаад 1-2 хоногоор утсаа хаагаад таг болно. Мөнгөө дуусахаар эргээд ирнэ. Би айлын ганц хүүхэд амьтан ах дүү байхгүй ээ өөрийнхөө чадлаар хотод ирж амьдарсан хувийн байгууллагад ажилладаг болохоор гүрийтлээ сууж ажиллаж 2 хүүхдээ өөрийгөө тэжээж амьдардаг даа. Манай хүн ажил хийхээрээ хоол ундныхаа юмыг уг нь авчихдаг юм. Гэвч энэ зорилгогүй хачин байдлаас нь гаргаж чадахгүй нээ. Хэллээ хэрэлдлээ бүр зодолдлоо ухааруулах гэж ном сонин уншуулах гэж хичээлээ. Үзвэр үйлчилгээ үзүүллээ. Бүр аргаа ядаад сүмд явууллаа сүүлд нь бөөдлөө нэмэр алга. Үүрэг хариуцлагыг нь үүрүүлэх гээд ажилгүй гэртээ сууж үзлээ. Арай л хоосон хоноогүй ахиад би ажилдаа орсон. Одоо салий гэхээр чи муу миний охины зовлонгоор жаргалаар хийх гэлээ яаж байсан ч салахгүй гэдэг үгнээс өөр юм сонсохоо больсон. Би түүнийг сексийн тал дээр жаргал өгдөг. Тэр өдөр бүхэн таашаал авдаг би ч бас. Тэгээд юугаар дутаад байгааг нь мэдэх юм алга. Аав ээж нь их эрхлүүлдэг одоо ч гэсэн тэгээд амьдрал авч явах чадваргүй зорилгогүй ийм хүнийг би яах вэ. Би сүүлийн үед үүнээсээ болоод амьдрах итгэлгүй болсон түүний нэг ч үгэнд үнэний өчүүхэн сүүдэр байдаггүй болохоор итгэхээ больсон.
Салах арга байхгүй зугтах газар үгүй, энэ чигээрээ хууртагдсаар зүтгэсээр гэрээ чирсээр гэтэл би ганцаараа хичнээн хичээсэн ч амьдрал өөдөө биш нэгэн хэвэндээ байгаад байдаг. Уг нь байшинтай унаатай болмоор байдаг гэтэл нөхөрт маань ийм зорилго алга, хэлэхээр би чадлаара зүтгэж байна би чи тэгвэл тэр компанийн захиралтайгаа суухгүй яасийн гэж загнах юм. Уг нь хамтдаа зүтгээд хүүхдийнхээ төлөө жаахан хичээе гэх гэсэн юм. Бас намайг их харддаг,элдвийн юм зохиож намайг их зовоодог. Би өөрт нь хайртай таашаал авдаг болохоор түүнийг хуурах сэдэл байдаггүйг яагаад ойлгодоггүй юм болоо Одоо үнэхээр хүч зориг ажиллах урам хамаг юм дуусч байна Заримдаа амиа хорлоод үхмээр санагддаг ч хүүхдүүдээ бодоод чаддаггүй. Хэлээд зөвлөгөө авах хүн байхгүй хааяа ганц хоёр найздаа хэлэхээр боловсролгүй наад бүдүүлэг хар юм чинь чамаас салахгүй ээ л гэх юм. Заримдаа өөр шиг нь архи уугаад ямар ч зорилгогүй өдөр хоногийг өнгөрөөвөл яах бол ч гэж бодогдох юм. Тэгэхээр 2 хүүхдийн ирээдүй гол дээр тээглээд…
Нөхрийн маань аав ээж ах эгч хөдөө байдаг намайг салах дуртай хүүхэн гэдэг болохоор тоодоггүй. Манай хүн согтохоороо учиргүй уйлж мөнгө явуул гэж хэлдэг юм тэднүүс рүүгээ одоо уг нь аав ээжээсээ мөнгө гуйхааргүй 30 гарсан хүмүүс шүү дээ бид нар. Ичмээр байдийн. Уг нь би их хайртай байсан дахин дахин араар тавьж хардаж сэрдэж худлаа хэлж архи уусаар байгаад миний сэтгэл хөрч байх шиг ба даа. Хамгийн их гомдмоор юм нь үнэхээрийн муухай архичин тамхичин хөгшин заваан бохир хүүхнүүдтэй орооцолддог нь даанч гомдмоор. Сайхан залуухан хүүхэнтэй явбал надад одоо хэлээд байх үг ч дуусаж дээ. Өрөө хөлслөөд дахиад зугтая гэхээр олуул байна гээд болохгүй юм. Намайг нэг л өдөр гараад явах юм бол гэртээ бузар муухай юм хийдэг. Энэ хүнийг яаж архинаас гаргаж эр хүний ноён нуруутай болгох вэ. Үнэхээр аргагүйн эрхэнд 2 хүүхдийнхээ төлөө л амьд явдаг боллоо. Шүд зуугаад ч нэг л өдөр үхэх байх би. Гомдож уйлсаар байгаад нулимс минь үнэ цэнэгүй болсон ухааруулах гэж хэлсээр байгаад одоо улиг болсон байхаа. Одоо хүүхэд төгсөх бас сургуульд орох болж байгаа болохоор ямар том үүрэг хүнд ачаа хүлээж байгааг л харж сууна даа. Би заримдаа нөхрийгөө хормойн донтой юм уу гэж бодох боллоо. Би өвчтэй байсан ч уурлаад л чи цаанаа хүнтэй болсон байх гээд л хэцүү байдаг. Зүгээр үедээ түүнийг би юугаар ч дутаадаггүй. Хэдий болтол тэсэхээ хэлж мэдэхгүй байна хэлж өгөөч туслаач хүмүүсээ анд найзын эгчийн ээжийн хувиар зөвлөгөө өгөөч. Надад тийм хүмүүс байхгүй болохоор мухардаад байнаа…
25 Comments
чи хуухдээ бодоод гэж л бна уг унэндээ хуухэд чин ийм орчинд осоод олигтой хун болох уу.тэр араатний хажууд тэрний оронд хуухдуудээ аваад сал тэгээд тайван орчинд хуухдуудээ осгосон ни дээр байхаа.ымарч нэмэргүй ымаар ядгийн тэртэй тэрэнгүй чин оороо амидралаа аваад ывж бгаагаас оор ю хэрэгтэй ымб дээ.тайван орчин л хэрэгтэй.сэтгэл санаа тайван амгалан л байх хэрэгтэй дээ тэгэж зовж гурийж байж овчин тусаад тэгээд аавч байхгуй ээж ч байхгуй болгов доо наад 2 хуухдээ.овчин чин сэтгэл санаатай их ойр гэдэг ым бналээ шуу хоо
salsan ni deer bishuu xo muuch gsn 2 huuhedii mni etseg ingej bgaad zasrah bhaa gej bodoj ordsoor bgaad l chi ooriihoo 2 huuhediiheench amidraliig ugui hiih bhda odoo udahgui naadah chin zoddog bolon gereesee yumaa zooj uudag bol ingeed chinii zovolgoo zovooj bii bolgoson oron ger ed hogshilchin arhinii mongond yavtsan bn aygui bol nohor chi chamaig yah ve gej orovdoj bh hoiguur chin naad hashaa geriig chin zaraadch uuj magadgui odoo bol er itgeltgui shuu hurdhan l salsan deer bhdaa
эр хунийг бас хэтэрхий удаан хойноосоо гуйлгэх дэмий юм шигээ, бас хэт эрт өврөө нээх ч дэмий эр хун чини эр ни байгалийн амитан юм шиг бгаан, дээр уэйинх ни зан авир бгаад бдаг тэр ни юу гэхээр эрчүүд ни ан хийж гэр булээ авч явдаг , өөрийнхөө эр бяраар эмэгчинээ олж авдаг бсан, тийм болхоор эрт оройг ни тааруулаад тоочихож бай, тийм удаан гуйлгахаар чини одоо энэ минийх болсон юм чини гээд хариугаа авч бгаам шиг аашладийн, бас эртдүүлчүүл амтгуй болно, хэд хэдэн эрчүүд уун дээр санал нэгдсэн шуу
юу хүлэгээд байгаан салахгүй бол харин 2 хүүхэдийн ирээдүй хог дээр үсрээд байгаан биший? тийм тэнэг юмнуудтай сууж ядийн,
bi 23 tai jiriin l neg busgui. gants bie. ene saitiig unshhaar zarimdaa amidralaas er hunees huuhdees bugdees ni aih ym. gehdee neg bodliin end dandaa zowlontoi humuus bichij bga shuu dee gj uuriiguu taiwshruuldag. gehdee l aij bn. erchuud iim archaagui bwal hentei ch suumaargui bn. aij bn. teglee gd gaw gantsaaraa horwoog tuulah utgaggui l bh ldaa…
naad huneesee zugeer l zugt. hezee ch zasrahgui. mungu olj ger awaad ailiin hashaand buu. buh zuil saihan bolno. gants amidrah bj bitgii iim tamiin togoond amidar. naadhaa hay. uhwel uhne biz. salaad yw. daramtlaad bwal tsagdaad ug.
Ямар сайхан хүмүүс байдаг юм бэ. Чин сэтгэлээсээ сайхан зөвлөгөө өгөх юм. Би энэ сайтыг уншиж их зүйлийг ойлголоо. Ер нь монголчууд маань зовлон шаналалтай амьдардаг нь харагдах юм. Энэ сайтыг ажиллуулж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ баярлаж байна. Хүмүүс бид л бие биедээ тусалж, сэтгэлээсээ хуваалцахгүй энэ их стресснээс яаж ч ангижрах вэ дээ. Хүмүүс одоо үед сэтгэлийн дэ, сайхан үгээр их л дутаж амьдардаг юм шиг. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг дээ. Нээрээ амьдралын туршлагатай ухаалаг хүмүүс олон орж ирж зовж шаналсан хүмүүст зөвлөгөө өгч байгаасай. Сэтгэлийн буян хамгийн том буян болох байх гэж бодлоо.
сайн уу?өдрийн мэнд би бас ийм нөхөртэй 10гаруй жил хамт амьдарсан даа, нөхөр минь зовоох тусам улам хайрлаад уучлаад байдаг юм байна билээ би нөхрийнхөө төлөө яваагүй эмч эмнэлэг АА буюу архичдын цуглаан лам хуврага бөөд эцэс сүүлд нь христын сүмд хүртэл явж амьдралын утга учир хайрыг ойлгож арай өөрөөр харах болов уу гэж ихч бодож мөрөөдөж залбирч байсандаа гэхдээ би хүүгийнхээ аав эр нөхрөө хайрласаар байсан учраас өөрийн хувиас чадах бүх аргаа хэрэглэе гэж шийдвэр гаргаад спириаль эм эмчилгээ хайр халамжаар дутааж байгаагүй дээ ,энэ бол архинд донтох өвчин гэдгийг би сайн ойлгож байсан миний нөхөр орост монголд дээд сургууль төгссөн англи хэлтэй сэтгүүлч хүн байгаа гэхдээ энэ он жилүүдэд би өөрийгөө ядарч үхтэлээ дэндүү нөхөртөө зориулсанаа хожуу ухаарсан даа би одоо 38 настай 2хүүхэдтэй өрх толгойлоод ээжтэйгээ амьдарч байна эцэс сүүлд нь би дэндүү цөхөрсөндөө бүх арга минь дууссан …. миний хувьд чамд зөвлөхөд сэтгэлийн зовлон эмэгтэй хүнийг аймшигтай идэж зовоодог юм байна лээ.чиний бичсэнээс уншихад чи нөхрийнхөө секст татагдаад байдаг бололтой юмаа их зовоод ирэхээр наад сексын мэдрэмж таашаал чинь л чамайг энэ хүнтэй уяаад байгааг чи ойлгоно доо ….нөхрөөсөө салах холдох хэцүү л дээ гэхдээ өөрийгөө хайрлах хайр, хүүхдүүдээ хайрлах хайр чамд үлдэх ёстой юм шүү архи хэзээ ч битгий ууж тэнэглээрэй, болох болохгүй эрчүүд рүү битгий сээтэгнээрэй нэг хэцүүгээс гарж амжаагүй байж дараахь асуудал руу ордог хүүхнүүд байдаг шүү дээ хамгийн гол нь ухаалаг бай ,нөхрөө согтуу явж байгаад үхсэн гэж бод чи тэгвэл шүд зуугаад амьдрана. ном унш хүчирхэг эмэгтэйчүүд зовлонгийн араас гардаг юм шүү хүүхдүүдээ уур уцаараа хэзээч битгий гарга 2хүүхэд чинь бурхан чамд өгсөн бэлэг,чамд байгаа үнэнч хогшил чинь, бүх зүйлийг энэ зовлон чамайг хэрсүү ухаалаг болгож байгаа гэдэгт итгэ боломж гаргаад Нууц номыг унш ойлгохгүй бол дахин дахин унш үнсье ухаалаг байгаарай амжилт хүсье зовж байгаа нь ганц чи ч биш бид чамд сэтгэлийн дэм өгнөө баяртай өөртөө итгэлтэй бай охин минь чи чадна
Bodoj bgaaga heregjuule uzehgui yu gehdee. Asuudal bolood yariltsah hereg garahd mash tavinnaar yariltsah l heregtei! Түүнээс бүүр чиг л бж болохгүй зүйл бол биш л бна!
эртхэн салсан ни дээр бхаа.ийм хумуус браг л бараг л засрахгуй ээ.2хуухдийнхэ толоо салаад бур гоё амидар.одоо сална гэхээр чамд хэцүү санагдаж бга бх.гэхдээ болдог люм.эсвэл нэг сайн хашраа.бараг л салсан ни дээр бх гэж зовломоор байна.засардагуйм байлээ
НӨХӨРӨӨ ӨӨРТӨӨ ТАТАХЫГ ХҮСЭЖ БАЙВАЛ ҮНСЭЛДЭХЭЭСЭЭ ӨМНӨ АМАА АРХИАР ЗАЙЛААД ҮНСЭНЦВЭЛ ТАНАЙ НӨХӨР ЧАМААС САЛАХГҮЙ ХАЙРЛАХ БОЛНО
хүн өөрөө хичээж хүсэхгүй бол урдаас нь шийд гаргаад өмнөөс нь юуч хийгээд нэмэргүй байдаг.
манай хүргэн архи ууж агсан тавидаг залуу ААд яваад архи уухгүй их тайван амьдардаг болсоор 9н сар болж байна. хүний хүсэл бас ухамсарын асуудал даа.
хүргэн маань архи ууж алдсан өдөр, мөнгө, цаг хугацаандаа үнэхээр харамссан байна лээ.
одоо түүнийгээ нөхөхийн тулд их хичээж ажиллаж, эхнэр хүүхдээ их анхаарч халамжлах болсон.танай хүн бол архинаас гадна хүүхэндээд байдаг нь асуудал шүү.
хамт архи ууж л байвал олдсонтой нь уудаг, олдсон нь архинд дуртай авгай нар байдаг юм гэж ойлголоо. шүүхэд өргөдөл гаргаад цагдаад бариулаад хашраагаад үздээ. засравал уг нь зүгээрсэн. 2 хүүхэд чинь аавтай чи ханьтай. олон жил амьдралаа зориулсан юм чинь одоо сүүлийн удаа 4н сарын хугацаа өгөөд үзээ. үнэхээр засрахгүй бол ахин битгий найдаарай.
ямартай ч өөрийгөө битгий зовоож уйлж сэтгэлээр бүү унаарай. тэгвэл өвдчихнө шүү. өвдвөл хүүхдүүд чинь яах билээ.
Ene setgegdel bichej bgaa nuhuduu uursduu ene hunii amidraliig tuulchihaad zuvluud bna uu hamaagui shuud sal gej zuvluh buruu l yum bgaamdaa
сал, тэр зээлээс юунд ни айдаг юм.Зар угууд зарчихгуй юу
Алийн болгон хүүхэд хүүхэд гэж өөрийгөө гаргуунд нь хаяхав дээ. Сал. Эцэг нь чамайг хүндлэхгүй байвал хүүхдүүд чинь бас хүндлэхгүй болж магадгүй. Чи ядаж өөрийгөө хүндэл.
burhan min salaachee yu hvleegeed moroodood bnaa bvsgui min!!! naadah chini zasrahguiee vr hvvhed ger bvlee boddogui bas 1 ailiin nyalh hvvgeer yaah geed bgaan bee. tegeed ch emiin buzar erd , eriin buzar urd gej ug bdg yum. tiim hachin zavaan archaagui hvmvvstei orootsoldood bhd ni chi yaaj untaad hamt bgd bdgiin bee. chi ooriigoo bodoj hvndlelee bvsgui min!!! chi odoo zorigtoi shiidej hodloo ene deerhi hvmvvsiin helsen shig shuuh tsagdaad og!! bitgii orovd hvvhdvvded chini iim etseg iim hervvltei ger bvl heregtei gejuu!!! amia hvvhdee bodoldoo!!! bogsnii buzar hamgiin baliar zuil gej yaridag shvv nasaaraa iim hervvl hiihgeegui bizde araichdee. chi ch bas jargah yostoi hvn gedgee sanaa.
нээрээ хүүхдүүдээ эртхэн бодоод салсан н дээрээ. архичин аавтай өссөнөөс байхгүй байсан н дээр ш дэ.харин барицаад архи ууж байж архичин болов оо. тийм хүүхнүүд зөндөө байдагийн гэнэ лээ.аз жаргал хүсие.
мэдрэлтэй элгэмсүү авгай монгол эрчүүдээ учиргүй магтаал байдаг одоо нэг амыг чинь асуучихья. ихэнх монгол эрчүүдийн амьдрал ийм ш дээ үүнтэй хэн ч маргахгүй. зовж байгаа нь эмэгтэй хүн хүүхэд. тэгээд ч сайн хань сайн хүнтэй суувал дэлхийн аль ч өнцөгт ч амьдарсан ч яадаг юм бэ айн. аль ч орны хүнтэй суусан ч яадаг юм бэ айн… хүмүүс хоорондоо л болж байвал элгэмсүү авгайд ямар хамаа байна аа айн. чамтай л дандаа мэдрэл муутай хүмүүс таардаг байсан юм байгаа биз. хайр сэтгэлээр сууж байгаа гадаад хүмүүсийг чи юу гэхэв айн. битгий худлаа нээх эх оронч дүр эсгээд бай за…
Ёстой архины бузар,хүүхний бузар болсон амитан бна,наад нөхөр чини.
Үтэр түргэн сал.Наад хашаа байшингаа хүнд хөлслүүлээд зугт.Ийм юмнууд өөрсдөө явж зайгаа тавиж өгнө гэж байдаггүй юм.Хүүхдээ бодож бгаа бол,өөрийгөө бодож бгаа бол сал.
Нэг ирэхэд ни хүнд хашаа байшингаа хөлслүүлчихсэн бай.Харин орох орон олох хэрэгтэйдээ.
sal sal, muusain uymnuudig orovdsoor baital bur davarch bna. tiim aavtai bsnaas baigaagui ni deer.
naadxad chini 1 tom cochiroo ogox xeregtein bna daa,
shuuxed orgodol ogood alban esoor salaach!! teged 910-n xelsner xoogood yavuulaxgui uy,
emegtei xun ingej nyalzagnaj bgaad ooriin amidralaa ulam l xundruuleed bdag bxgui uy, 1 sain (salax) shiidver gargad, ternigee dariu xeregjuul.
амдралаа гэж ядаргаа шуу
ХӨӨГӨӨД МУУХАЙ ААШЛААД ЯВУУЛАХГҮЙ ЮУ. ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, ШҮҮХ , ЦАГДАА ГЭР ОРОНРУУ ТЭР ЭЭЖ ААВРУУ НЬ ХЭЛ ЯМАР ХҮҮ ӨСГӨСНӨӨ ХАР ЭНИЙГЭЭ АВ. ҮНЭХЭЭР НҮҮР ӨГӨХГҮЙ БАЙВАЛ ИРЭХ НЬ ХОЛДСООР ЭЦЭСТЭЭ ИРЭХЭЭ БОЛИНО БАЙХАА. ГЭРТ ЧИНЬ ОРЖ ИРЭЭД БАЙВАЛ ОГТ БАЙХГҮЙ СҮНС БАЙГАА ЮМ ШИГ ХАРЬЦАХГҮЙ ЮУ. ХҮҮХДҮҮДДЭЭ ЭНЭ ЧИНЬ ААВ ЧИНЬ БИШ ГЭЖ ХҮМҮҮЖҮҮЛ ТАНИХГҮЙ БАБА ХҮН ГЭЧИХ.
юун зугтах хөөгөөд явуулахгүй юу 2 хүүхдээ яаая гэж байхад бас юун залхуу хойрго нөхөр тэжээх вээ ?
сал хэзээч засрахгүй,чил зовох болно.
Наад архичин, яанхан нөхөр чинь засрахгүй ээ. Хүүхдээ бодоод хүүдээ бодоод л гэх юм одоохондоо хүүхэд чинь бага байгаа болхоор одоохондоо ч яахав том болох тусмаа архи уудаг аавтай байнга хэрүүл уруултай ийм амьдралд өссөн хүүхэд зан аашнаас авхуулаад эвдэрдэг юм даа юуныхан аз жаргалтай өссөж томрохов дээ. Тэрний оронд хоосон ч гэсэн 2 хүүхэдтэйгээ архи, хүүхний хэрүүлгүй амьдарсан нь дээр дээ.