“ДОХ-ын халдвартай донор манайд хамаагүй” гэв

ХДХВ/ДОХ-ын халдвартай донорын цусыг 14 өвчтөнд сэлбэсэн талаарх энэ долоо хоногийн хамгийн шуугиан тарсан мэдээлэл байлаа. Холбогдох албаны хүмүүс ийм явдал болсоныг хүлээн зөвшөөрч байгаа ч “ДОХ-ын вирусын халдвартай донороос халдваргүй байх үед нь цус авсан, харин халдвар авсны дараах үеийн цусыг хэн нэгэнд сэлбээгүй” гэсэн тайлбарыг өгч байгаа. Гэсэн ч ДОХ-ын вирусын халдвартай донорын цусыг өвчтнүүдэд сэлбээгүй гэсэн баталгааг ЭМЯ өгч чадахгүй байна. Энэ мэдээлэл цус сэлбүүлсэн олон өвчтнүүдэд айдас түгшүүр дагуулж буй. Тиймээс бид Цус судлалын үндэсний төвийг дахин зорьж, тус төвийн захирал П.Улаанхүүтэй уулзлаа.

-ДОХ-ын вирусын халдвартай донорын цусыг сэлбэсэн өвчтөнүүд эрүүл гэдгийг нотлох баримтаар гаргаж ирэх цаг болсон юм биш үү. Сонин хэвлэлээр үнэхээр ташаа мэдээлэл цацагдсан юм бол та бүхэн яагаад таг чиг сууна вэ?

-Энэ талаар бид хангалттай сонин хэвлэлд мэдээлэл өгсөн шүү дээ.Бидний өгсөн мэдээллийг сонин хэвлэл өөр өөрийн өнцгөөс бичсэн байна лээ. Донорын ХДХВ-ын халдвартай цусыг өвчтнүүдэд сэлбэсэн үү үгүй юу, халдвар тархсан эсэхийг цаг хугацаа харуулах хэрэг.

-Хэсэг хугацааны дараа хариуцлага хүлээх хүн байхгүй болох байх л даа. Цус сэлбэлт, донорын цусыг хариуцсан эмч н.Алимаагаас бодит мэдээллийг авах хэрэгтэй байна?

– Манай төвийн их эмч н.Алимаад бид тодорхой үүрэг даалгавар өгсөн учраас ажлаа хийж буй. Завгүй.

-ДОХ-ын вирусын халдвартай донороо танина биз дээ?

-Манай Цус судлалын үндэсний төвд донорын цус авах тусгай баг ажилладаг юм. Би юу гэж донор бүхэнтэй харилцаа холбоотой байх вэ дээ.

-Тэр донор 2008 оноос хойш танайд цус нийлүүлж байсан юм билээ. Халдвартай болохоор хамаагүй болчих уу?

-Би та нарт бодит мэдээллийг хангалттай ярьсан. Одоо ямар ч мэдээлэл өгөхгүй. Тэр халдвар тээгч донор одоо бидэнд хамаагүй шүү дээ. Дараа дараагийн шатны эмчилгээ, эмчийн хяналтанд орсон байх. Харин удахгүй манай Цус судлалын үндэсний төвөөс сонин хэвлэлээр дамжуулан донор иргэддээ хандан мэдээлэл хийнэ. Өнөөдөр хүний амь насыг аврахаар цус өгч байсан мянга мянган донорыг гутаасан мэдээлэл гарч буй нь сэтгэл эмзэглүүлж байна.

-Тэгвэл цус сэлбүүлсэн мянга мянган өвчтнүүд айдаст автчихлаа.Тэд эрүүл цус хийлгэсэн гэх баталгааг та нар гаргаж өгөх хэрэгтэй юм биш үү?

-Цус сэлбүүлсэн өвчтөнүүдэд ХДХВ/ДОХ-ын халдвартай цус сэлбээгүй гэдгийг баттай хэлсэн шүү дээ. Албан ёсоор хэл яриагаар хэлээд байхад юм ойлгохгүй бол та бүхэн юу дуртайгаа бич дээ… / Уурлав/

Н.Түвшин

11 Comments

  1. 111 says:

    монголд ажлаа мэддэг, хариуцлагаа хүлүүж чаддаг ажилтан гэж байна уу ингэхэд???

  2. buratino says:

    хариуцлагаас зугтаасан арчаагүй өөрийгөө зөвтгөсөн ярилцлага. яагаад яагаад ийм бэртэгчингүүд хорвоогоор нэг байдаг байнаааа? бэртэгчингүүд идээ бээр нь гоожоод ирэхийн цагт яаж царай алдах бол дооо хөөрхийс?

  3. emma says:

    Хумуусээ Элгэмсүүгийн нэрийг зээлээд хэн нэгэн тоглоом хийгээд байгаан бишуу.
    Ингэж адилхан нэг мгл-оо ганцаардуулах хэрэг байгаа юмуу?Хэрэв унэн байлаа гэхэд энд бугд ам нийлж муулах биш маш ноцтой байдалд орсон хөөрхийг сэтгэл санаагаар дэмжих хгтэй байх гэж бодохийн миний санаа буруу юу?

  4. ganaa says:

    энэ элгэмсүү жингэр гадаад хүнтэй суусан хүмүүсийг муулаад бсан ясан?өөрөө жинхэнэ гологдол болоод одоо болтол хүнтэй суугаагүй тэрэндээ уур ни хүрээд байж ядаад бдаг бх ни бна шдээ.бас монгол хүнтэй суухгүй гэчижээ.гологдол алаа чирсэн янхан бна л даа.чи тэгээд тэр солонгосдоо гологдоод л бачуураад бдаг юм бна алаа

  5. angel says:

    энэ элгэмсүү чинь монгол залуус минь л сайхан харийн залуутай суусан хүүхнүүд новш гээд чарлаад байснаа яагаад гэнэт орон гарантаад байна

  6. MINII BODLOOR says:

    ene elgemsuu neeree comment bichdeg site bolgond l hund ad uzegdej yawahiin,,,
    so nariin muuhaig gaihaad l mgl erchuudee magtaad l bdg bsan chin yaasan be ooroo law suuhgui genuu,,, ene yg ymtai bhaa

  7. ?!?!? says:

    ЭРГҮҮ гичий бэ элгэмсү гэж яаж ийм тэнэг юм яриж чадаж бна

  8. xorolmaa says:

    энэ тэнэг элгэмсүү т1 тэж огохиймаа зайлаачээ ой гутмаар умаа

  9. Bilgee says:

    Xахаха тэнэгтддиймдаа.
    Анх монголд 2 эмэгтэйгээр ДОХ-н халдвар эхэлсэн шдээ

  10. ***ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    монголийн тор засаг энэ олон доxтой залуучуудаа яах гэж байна!!!!!!!!! гэхдээ солонгост доx ийг эмчилдэг гэж би сонссон та нар надад итгээд намайг гээд ирвэл би солонгос эмнэлэгт зуучилаад огий.

  11. ***ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** says:

    монголийн эрчүүд заваанш дээ дандаа ДОX!!!!!! той би лав хэзээч монголд очиж монгол залуутай суухгуй!!!!!!доxтой хумуус хаана очиж амидардаг ум билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.