2 хүүхэд маань өсч том болж ээжийгээ баярлуулж байна…

Би энгийн л нэг эмэгтэй одоо нас 30 гарч байна. Би энэ сайтыг хааяа завтай үедээ уншдагийн тэгээд өөрийнхөө амьдралыг зүгээр л бичиж дотроо бодож явдаг зүйлээ хуваалцах гэсийн. Би анх 20 настайдаа нөхөртэйгээ танилцаад 23 настай анх ээж болсон. Би их азтай яагаад гэвэл би 2 ихэр хүүхэдтэй бурханаас хайрласан нандин бэлэг. Гэсэн ч миний амьдрал сайхан байгаагүйээ бид хоёр хүүхдүүдээ 1.5 сартай байхад нь салсан. Хүүхдүүдийн маань эцэг архи их уудаг ер нь бол архичин надтай суухдаа бага зэрэг уудаг байсан автомашиний аваар хийсэнээсээ болж шоронд 1 жил гаран суугаад гарсан тэрнээс хойш л тэр хүн хүнийг хайрлах өрөвдөх гэж мэдэхээ байсан даа. Би шоронд байхад нь 3 удаа эргэж очиж байлаа. Би оюутан байсан гэвч аав ээжээсээ мөнгө аваад л юм аваад гэрийнхэнтэй нь хамт очдог их л хайртай байжээ. Одоо манай 2 хүүхэд 3-р ангид сурдаг хөөрхөн хүү охин хоёртой доо. Энэ 2-ыгоо өдий болгох гэж би их зовсоон. Гэхдээ яахав сайн ах дүү сайн аав ээжийн буянд бид 3 орох оронтой унах унаатай одоо бол сайхан л амьдарч байна.

Би хадамуудаасаа нэгч төгрөг авдаггүй авяа ч гэдэггүй тэд нар ч өгөе гэдэггүй ер нь 2 хүүхэдтэй гэдгээ бараг мартсан байхаа тэд нар. Зарим үед үнэхээр хэцүү л байдаг. Төсвийн газар ажилладаг болохоор цалин бага яая даа гэх үе байдаг л юм. Бид 3 саяхнаас шинэ аавтай болоод байгаа. Тэр маань их сайн хүн 2 хүүхдэд маань их хайртай. Бид 2 олон жилийн өмнөөс бие биенээ мэддэг байсан ч нэг алдсан хүн чинь хүнд итгэхээ байчихдаг юм байна лээ. Тэгээд ч хоёрийн хоёр хүүхэдтэй надтай сууна гэж юу байдгийн гэж бодоод ганцаараа амьдарлийн төлөө гүрийгээд л тэнэг юм шиг л явдаг байжээ. Одоо бол амьдрал сайхан байна зовсоний эцэст зорилгодоо хүрсэн хуучин хадамууддаа яаж амьдарч 2 хүүхдээ тэжээж яваагаа харуулж чадсан ямар хүнийг хөөж явуулсанаа тэд нар хааяа ч гэсэн харамсаж боддог биз. 2 өрөө байрнаасаа бид 3-ыг нохой шиг хөөгөөд гаргасан даа хүн зовлонг даадаг л юм байна лээ. Ихэр хүүхэд арчилгаа их шаардана тэгээд манай хоёр дутуу төрсөн нэг нь 1.5 кг нөгөө нь 1.8 кг гарсан гээд л боддоо. Эмнэлэгээс салахгүй нэгтэйгээ хэд хоноод овоо гайгүй болгоод нөгөөгөө аваад л хэвтэнэ нөгөө сайхан нөхөр маань архиа уугаад л өнгөтэй өөдтэй ах дүүгийн маань өгсөн юмыг зарж уугаад л  байж байдаг байсан.

Энэ бүнхийг би өөрөө хийсэн миний л үйл лай гэж бодоод гүрийдэг их тэвчээртэй байжээ. Хоёр хүүхдийнхээ хажуугаар нөхөрөө архинаас гаргах гээд л аав ээжийнхээ өгсөн мөнгийг бариад их ч олон архинаас гаргана гэсэн хүн дээр очсон даанч тэр хүн ухамсар дорой болохоороо надаас нуугдаад бүр гудамжинд зугтаагаад явчихна ёстой хэцүү. Би тийм амьдрал ядуу айлын хүүхэд биш л дээ. Ах дүү сайтай аав ээж маань ч боломжийн амьдралтай Гэхдээ одоо бүх юм ард хоцорсон бид 3 сайхан амьдарч байна. Бид 3-ыг нэг муу 2-хон өрөө байртай солиод гудамжинд гаргаж байсан тэр муухай хадмууд л харин юу ч үгүй хар санаандаа баригдаад өмхийрч байгаа. Харин миний 2 хүүхэд өдөр ирэх тусам өсч том болж ээжийгээ баярлуулаж байгаа.

cekc.mn дээр ирсэн захидал

17 Comments

  1. мандахаа says:

    ямар азтай эмэгтэй вэ хүү охин ихэртэй болно гэдэг үнэхээр гайхуулмаар гайхамшиг бус уу? баяр хүргье

  2. onna says:

    Чамд болоод 2хуухдэд чин сайн сайхан быхнийг хусъе, би ч мун чам шиг 2 хуухэдтэй охин хуу хоер тэрсxэн, нас маанъ ч 30 гарчиxсан.Хуухдууд маанъ ч насанд хурэх гэж байна,хуухдуудийн маан аав архичин байгаагүй ч бид салсаан яг л чиний хоер хуухдийн насан дээр туунээс хойш уйлах дуулах уеууд иx байсан ч эмэгтэй хун хуухэд нъ хажууд байхад даваад л гардаг юм.Гэвч хэзээ нэгэн цагт чи анхний нөxөрөө , хадмуудтайгаа таараx уед хэн нъ сайхан амИдралтай явааг бурхан харуулаад өгдөг юмаа.Чи хэлэх ч шаардлагүй хар бурууг санах ч шаардлагагүй байдгынмаа.Тухайн уед гарч байсан хар буруу санааг мэдээж мартаж чадахгүй уе уе бодогдог л юм , гэвч тас мартаад бүүр таг тийм юм болоогүй юм шиг мартчиxаарай мөн хүүхдүүдэдээ ч хэлээд хэрэггүй дээ, мэдрүүлээд ч хэрэггүй.Яг л барууний чадалтай хуухнууд шиг нөхөр хэрэггүй хуухэдийг авчиxаад хүүхэдтэй ганц бие чадалтай ээж явсан гэж бодоод шинэ хайрийгаа сэтгэл зурхээр ойлголцдог хосууд гэж бодоод өөдрөг алхаарай.Дараагийн хуухдэд буу яараарай Би чамд xэлэхэд нөxөр бол xэд xэдээрээ олдноо гэвч яг энэ хоер хуухэд чин ахин олдохгүи учираас энэ хоер хуухэд чамд ийм том сургамж амидралын иx сургуулъд сургацан учраас чи хоер хуухдээ л сайн сургаарай, бүх анхааралаа хоер хуухдэдээ өгөөрэй .Хпоер хуухдэдээ өөрийн эдлээгүй бухнийг өөрийн абаагүй хайр бухнийг өдөр хоног алдахгүй өгч байгаарай.Сайн аав байж болноо гэвч тэр аав танай хоёр хуухдэд өөрөөсөө илүү иx xайртай байх амъдралын ухаанийг чи л гаргаж өгөх учираас чи өөрөө тийм хултсэнгүй мөртлөө энгийн ухаалаг байгаарай тэгвэл та 4 хамгийн аз жаргалтай бас ахин нэг дуутэй ,ахин хөөрхөн зулзагатай сэтгэл амар амъдрана ш дээ.Мөн ахин амъдралдаа шинэ амъдралийг эхлэнэ шуу дээ.

  3. enhjin says:

    chamd bolon tani ger buld amjilt husye. tanii bichsen zuiliig unshihad minii amidrald uchuuhen ch gesen itgel ugch bna minii amidral uneher hetsuu bna bi odoo 3 nastai 1 huutei nuhur maani bainga l zagnaj daramtaldag arhii uuj ireed huu bid 2-iig gereesee huudug.turuud 7 honoj bhad huuhdee avaad zail gej huuj bsan huugee avaad eej aav deeree ireed buten sar bolhod tursun huugee gants asuuj baigaagui huuhed uvduud bi huugee avaad uuruu butsaj irsen. arhidaj yvah bolhooroo bid 2–g huuj yvuuldag eej aav n ch minii huug gants asuudaggui iim amidral urgeljilseer 3 jil bolloo ene hugatsaand olon udaa zoduulj bsan 3 udaa biydee gemtel avsan nadad tuslaach bi yah ve ene amidrlaas holdmoor baina

  4. Gstar says:

    Галав эриний хуучин түүхийг сөхөхөд
    Ганцаараа жаргасан хатад алгаа бүсгүй минь
    Ганцхан олдох амьдралаа хөрөнгөнд биш
    Галыг чинь цахих эр хүнд зориул
    Зовох гэж чи энэ хорвоод төрөөгүй ч
    Жаргах эрхийн бичигтэй ирээгүй
    Золзаяаг чинь хайраараа сүлж
    Зүүд амьдрал хоёрыг чинь холбох эр хүнийг хайрла
    Алаг нэртэй хорвоогийн хар нь зонхилдог болохоор
    Амьдралын бараан талыг чи ганцаараа гийгүүлэхгүй
    Аавын чинь нөмөрийг жавар нэвт сийгэх цагт
    Амрагийн чинь хайр чамд нөөлөг болно

  5. kkkk says:

    узэн ядалт арилаагуй зувхун оорийнхоо сэтгэлийг засах гэсэн утгагуй зуйл бна хадмуудаса ошоо авч бгаму яаж бган ойсонгуй

  6. sooooo says:

    тсаашдийн ажил амидралд чин томоос том амжилт! та агуу хун бн.гэхдээ нэг юм бодогдоход монгол эрчүүд маани хэн н ч гэлтгүй дор дороо ухамсартай байтсгаалдаа, бас эмэгтэйчүүдн ч гэсэн,зохиосон амидралаа нураагаад хэн нэгнийгээ зоүөөгөөд.
    за эгч мин та бол хуссэн хусээгүй аз танийг оороо очиж шуурэх заятай азтай бас сэтгэлийн хаттай хун бн.Маш том азийг эрүүл энхтэй н та 3-т хусий.шинэ аав бас бурхнаас улгээсэн тэнгэрийн илч бх болоосой гэдэгт найдаы!

  7. ыуыу says:

    өөрөө өөрийгөө л баясгаж бгаа юм бна даа… эмэгтэй xумуус ер ни иx атгаг санаатай байx юм.

  8. tsashan says:

    сайн охин бн bi ch bas neg huuhedtei bolj buteh geel yavj bn aztai busgui mini amjilt

  9. amy says:

    Энэ зовлонг зоригтойгоор даван туулж, ард нь гарч чадсан чамаар бахархаж байнаа.

  10. ХЯТАД бараа бүтээгдхүүний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ судалгаа says:

    Таны БНХАУ-аас хайж буй бараа бүтээгдхүүн,тоног тө хөөрөмжийн судалгааг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ажлын 2оос 3н ө дөрт судалж туслахад бэлэн. И-мэйл хаяг :TT_MON@yahoo.com

  11. nandia says:

    ene buhnii ard garah amargui bhaa. bi ch bas ng iimerhuu amidrald shiljij bga negen busgun bna.yaj ene buhniig davan tuulnaa gehees ih aij bna. huugee etseggui usnu gehees, minii huug tom bolhoor ni etseggui gej helj shoolhoos aij bna,ene aidral yaagaad iim hatuu yum boloo.

  12. cleopatra says:

    Сайхан түүх байна. Чамаар бахархаж байна. Аз жаргал хүсье.Алтмаагийн хэлдэг үнэн шүү. муу муухай улсыг мартсан нь дээр.

  13. 910 says:

    идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут цэцэглэдэг шүүдээ. бүсгүй амжилт хүсье. 2ихэртэй бас азтай л аавын охин бна даа гэж

  14. bbb says:

    хүү охин 2 той нэг зэрэг болдог ямар азтай юм бэ. солонгост очиж үр суугуулахгуйгээр ер ихэр хүүхэдтэй болох арга бдг болов уу

  15. altmaa says:

    Чи амидралдаа зөв алхам хийж,олон юмыг давж гарч чаджээ.чамаар бахархаж байна.
    Харин нэг зүйл хэлэхэд хуучин хадмууддаа гомдсон л байх.гэхдээ одоо мартаа,тэднийг.
    Сэтгэлдээ хар эмгэн үүрч явах дэмий.Тэдэнд муу юм битгий сана.тэртэй тэргүй чи ялж чадсан.Тэд хэзэ нэгэн цагт ойлгх бизээ.
    Ойлгохгүй бсан ч ,чамаас одоо хорогдох юм алга

  16. enhee says:

    хэхэ. гоё хэлсэн. Одооний залуучууд арчаагви дорой хулчгар. Эм хун зоригтой бол эр хун чадага алданаа гэж.

  17. bada says:

    Buh hund hetsuu ueiig tuulj dawaad irsend chin bayr hurgey.Odoo tegeed urgeljluuleed saihan amidraad baigaarai!Emegtei hun zorigtoi bol er hun chatsaga aldnaa gej

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.