Өсвөр насныхны эсрэг хүйстнээ шохоорхох ихэнх харилцаа нь романтик дурлалаар эхэлдэг. Ертөнц тэр аяараа дурлалын ягаан өнгөөр дүрслэгдэж, зөвхөн өөрийн чинь төлөө төрсөн хүнээ олсон, түүнтэй бүх талаараа холбоотой болсон мэт бүх юм сайхан санагдана… Түүнийг зөвхөн өөртэйгээ хамт байлгаж, өөр хүнтэй харилцуулах ч дургүй байж болно. Романтик харилцааны эхний үед:
Гэвч… хэсэг хугацааны дараа бүх зүйл өөрөөр эргэж болно. Анхны дурлал анхны цөхрөлийг ч дагуулах нь ч бий. Амьдралын бодит үнэн өөрийн хуультай.
Ингээд хэзээ ч тохирохгүй юм байна гэж чи бухимдана. Чамд зөвлөхөд хайр сэтгэл, шохоорхол хоёрын заагийг олж харах нь чухал. Хайр сэтгэл, романтик харьцаа чинь байж л байг. Даль жигүүр ургаагүй, дурлал мэдрээгүй залуу нас гунигтай шүү дээ. Хуурамч бай, жинхэнэ ч бай хайр сэтгэлд автана гэдэг хүний л ёс. Гол нь яаран дүгнэлт хийх, ам өчиг өгөх, өөрийгөө түүнд хэт зориулах гэх мэтийн алдаатай алхамуудаас сэргийлэхийг хичээгээрэй. Нэг, хоёр уулзаад бус, удаан хугацааны үерхэх явцад л хүний мөс чанар, зан ааш бодитой танигддаг гэдэг шүү дээ.
Тиймээс цаг хугацааг бүү яаруул.
/Хань/
1 Comment
За би эхний хүн болж байх шиг бна.Тийм дээ энэ бүхнийг үнэн бичсэн бна.Бие биенээ сайн таних нь чухал шүү дээ.Юу юуны духанд хурэлгүй өвөртөө орцгоохоо болих хэрэгтэй дээ залуусаа.Анхний дурлал анхны хайр бас агуу шүү!Аливаа юмны анхний зүйл хэзээч мартагдадгүй үлддэг нь сонин шүү бас