А.Сарнай: Долоод үлдэж, “дэлхийн тайз”-наас үг хэлэх боломж олгооч гэж маш их залбирсан

Амарын Сарнай гоо сайхны олимпод амжилттай оролцон, дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэгээр шалгарч Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргалаа.  Дэлхийн улс бүрээс шалгарч ирсэн 115 орны гоо бүсгүйчүүдээс А.Сарнай авьяас чадвар, үзэсгэлэн гоо, ааш зан, ухаан билэг, биеэ авч яваа байдлаараа эхний өдрөөсөө л ялгарч чадсан юм.

Экспертүүдийн дунд шилдэг 10-т яригдаж байсан тэрээр “Монголын сайхан бүсгүй-2004” наадмын тэргүүн байр, 2008 оны “Дэлхийн оюутан мисс”- ийн титмийн эзэн билээ. А.Сарнайтай тэмцээнийх нь дараа утсаар холбогдлоо.

-Дэлхийн шилдэг 25 гоо бүсгүйн нэг болсонд баяр хүргэе. Манай уншигчидтай сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл их өндөр байна. Монгол гэж дуудахад нь урагшаа алхаж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж байсан. “UBS” телевизийнхэн, дэмжигчид, зохион байгуулагчид тэнд байсанд баярлаж байсан. Манай нутгаас хүн ирсэн гэхээр сэтгэлд ойр, өөртөө итгэлтэй, илүү бардам, илүү сайхан инээмсэглэж алхдаг юм билээ. Өмнө нь явж байсан тэмцээнүүдэд Монголоос хүн ирж байгаагүй болохоор маш их баярласан.

Тэмцээн маань 30 хоногийн турш сайхан болж өнгөрсөн. Бид их олон газруудаар явсан. Дэлхийн миссийн холбоогоор бахархсан. Гоо сайхны тэмцээн төдийгүй асар том хүмүүнлэгийн ажил явагддаг юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрч, гайхан биширч байсан. Хоёр цагийн дотор хоёр сая 772 мянган юань цуглуулаад тэр чигээр нь Хайнанийн үер усны гамшигт нэрвэгдээд байгаа хүмүүст хандив болгож өгсөн. Энэ бол үнэхээр бахархмаар санагдаж байсан. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэдэг үнэн юм даа гэж бодож байлаа.

-Шилдэг 25 бүсгүйг зарлаж байхад Монголчууд бид амьсгаа даран чагнаж суулаа. Тэр мөчид өөртөө хэр итгэлтэй байсан бэ?
-Тэмцээнд орохоос өмнө ч би өөртөө итгэлтэй байгаагаа хэлж байсан. Өөртөө итгэлтэй хүний алхаа гишгээ, инээмсэглэл нь хүртэл илүү сайхан харагддаг шүү дээ. 25 бүсгүйгээс таван бүсгүй тэмцээнүүдэд түрүүлээд шалгарсан байсан. Шилдэг 20-д орно гэдэгтээ итгэлтэй байсан. “Надад дахин нэг боломж олгооч, долоод шалгарч, дэлхийн миссийн тайзан дээрээс үг хэлэх боломж олгооч” гэж маш их залбирсан. Харамсалтай нь чадсангүй. Гэхдээ шилдэг 25-д орсондоо маш их баяртай байгаа. Энэ бол миний хувьд төдийгүй Монголын хувьд том амжилт гэж дүгнэж байна.

-Шилдэг 25-д шалгарахад юу нөлөөлсөн гэж бодож байна?
-Дэлхийн миссд орсон маань маш том хувь тохиол байсан. Яагаад гэхээр өмнө нь миссийн тэмцээнүүдэд орж байхдаа дэлхийн миссийн тэмцээнийг уулын оргил гэж дүгнэж байсан. Энэ оргилд хүрэхийн тулд би асар их хичээл зүтгэл гаргаж, чин сэтгэлээсээ хүссэн. Надад олон сайхан хүмүүс тусалж, дэмжиж, тэдний сэтгэлийн дэмээр шилдэгт шалгарч чадлаа гэж бодож байна.

-Дэлхийн миссээр шалгарсан Америкийн бүсгүй болон эхний байруудад орсон бүсгүйчүүдийн талаар ямар бодолтой байна вэ. Чиний хувьд аль улсын миссийг дэмжиж байв?
-Миний хувьд Америк бүсгүй түрүүлсэнд баяртай байгаа. 18 настай маш сайхан охин. Хоёр, гуравдугаар байрт ч сайхан охид орсон. Би хувьдаа шагнал нь эзнээ олсон тэмцээн болсон гэж бодож байна. Охид өөрсдийн гэсэн гадаад, дотоод гоо сайхантай. Улс орныхоо соёл, түүхийг хадгалсан юм шиг санагдсан.

Тэмцээний дараа шүүгчид болон шүүгчтэй хамт суусан долоон мисс ирээд “Чамд баяр хүргэе, чи ёстой амжилттай оролцсон. Тэмцээнийг шүүх ямар хэцүү байсныг ойлгоорой. 115 орны сайхан бүсгүйчүүдийг хооронд нь харьцуулна гэдэг боломжгүй зүйл. Та нар бүгд маш сайхан. Та нар хэзээний ялагчид гэдгийг үргэлж санаж, сэтгэл зүрхэндээ хадгалж яваарай гэж хэлсэн. Энэ бол асар том урам зориг өгсөн сайхан үг байсан.

-А.Сарнай спортлог мисс тэмцээнд шилдэг 20-д шалгарч чадсан нь бас нэг том амжилт байлаа. Гоо бүсгүйчүүд хэр хүчтэй өрсөлдөгчид байв?
-Би хувьдаа өдөр тутам, эрүүл мэнддээ анхаарч фитнессээр хичээллэдэг. Гэхдээ амьдралдаа хэзээ ч 115 орны сайхан охидтой спортоор өрсөлдөнө гэж төсөөлж байгаагүй. Өөрийнхөө багтсан багийн таван охины нэг болж тамирчнаар тодрохдоо би үнэхээр өөртөө итгээгүй. Миний баяртай мөчүүдийн нэг байсан. Ямар ч байсан бид хөгжилтэй байсан. Холын зайд уралдсан, уртын харайлт хийсэн, усанд сэлсэн, буухиа тэмцээн болсон. Хөнгөн атлетик, хоккейн мэргэжлийн тамирчин охид ч байсан. Тэдэнтэй нэг дор өрсөлдөнө гэдэг хөгжилтэй, сайхан л байсан.

-Эхний өдрийн хүлээн авалтад өмсөж орсон хувцас чинь оролцогч бүсгүйчүүд төдийгүй шүүгчдийн анхаарлыг ихэд татсан гэсэн. Түүнээс болоод энэ өдрийн үйл ажиллагаа шалгаруулалтад нөлөөлөхгүй гэсэн мэдэгдэл гаргахад хүргэсэн байсан. Тэнд яг юу болсон юм бэ?
-Тийм үү. /инээв/ Охид болон шүүгчид, зохион байгуулагчдын зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Би Монголоо төлөөлж “Дэлхийн мисс”- д орж байгаа болохоор цаг тутамдаа эх орныхоо соёл, түүх, зан заншлыг сурталчлах асар том үүрэг хариуцлага хүлээж явсан учраас ямар хувцастай оролцох нь миний эрхийн асуудал. Монголын үндэсний хувцас хамгийн гайхамшигтай сайхан нь байдаг. Миний хувцас шүүгч төдийгүй хүн бүхний анхааралд өртөж чадсан. Тэр нь шүүгчдийн шалгаруулалтад ямар нэг байдлаар нөлөөлөх эсэхийг зарлаагүй. Гэхдээ миний бодлоор шууд утгаар шүүгчид шалгаруулалтад нөлөөлөхгүй гэж байгаа ч бүгдийнх нь анхаарлыг татна гэдэг амжилт шүү дээ.

Дэлхийн олон хүмүүст Монголынхоо үндэсний хувцас, соёл, гоо сайхнаа харуулж, бахархуулж, бишрүүлж байгаадаа баяртай байна. Би өөрөө мэдээгүй байхад энэ тухай Монголоос маань холбооны эгч утасдаад хэлэхэд нь хувьдаа баярлаж байлаа.

-Далайн эргийн гоо бүсгүйн шилдэг 40-д багтсан байх. Бүгд ижил хувцастай оролцсон юм уу?
-Тэмцээний урьдчилан шалгаруулалтаар шүүгч нар нэг өрөөнд суугаад биднийг нэг нэгээр нь оруулж харсан. Тайзан дээрээс харагдах нэг өөр, ойроос харах бас өөр шүү дээ. Эхний шалгаруулалт усны хувцастай гараа байсан болохоор сандарч байсан. Гэхдээ ямар ч байсан 40-д шалгарсандаа баяртай байгаа. Миний усны хувцас хамгийн гоё нь байсан гэж бодож байгаа. Яагаад гэхээр би энд хоёр төрлийн усны хувцас авчирсан юм. Шалгаруулалтын өмнөх хоёр цагт би өөрийгөө бэлдэж байх явцдаа усны хувцсаар гоёх шаардлага гарсан. Бусад бүсгүйчүүдтэй харьцуулахад миний хувцас гоёл багатай юм шиг санагдахаар нь нэгнээс нь гинж, гялалзсан зүүлтийг нь аваад нөгөөдөхөд нь оёсон. Маш хурдан хугацаанд гоё загварын усны хувцас зохиож өмссөндөө баярласан. Шалгаруулалтад оролцохдоо алхаа гишгээ бүх юм маань сайхан байсан.

-Өвөрмонголын Ордост очиход Монголын мисс гэсэн утгаар нь чамайг онцолж, ач холбогдол өгсөн үү. Тэнд ямар сэтгэгдэл төрж байв?
-Надад гэртээ байгаа юм шиг санагдсан. Сайхан сэтгэгдэл төрсөн. Дэлхийн миссийн 60 дахь жилийнх нь ойгоор зургаа дахь Монгол оролцогч, Чингис хааны бунхан дээр ирсэн нь асар их бэлэгшээлтэй, урам зориг өгсөн арга хэмжээ болсон. Өвөрмонголчууд намайг онцолж дэмжээд, гар гараасаа барьчихаад ”Монгол” гэж орилж байхад сайхан сэтгэл төрөлгүй яахав. Бүх улс орны охид маань Чингис хааны, Монголын тухай түүх соёл, зан заншил, хувцсыг харж, тэдэнд хадагтай архи барьж хүндэтгэсэн. Цам харайлт, бөх барилдаан, морин уралдаан гээд бүгдийг үзсэн.

Хэдийгээр Өвөрмонголд ч гэлээ би Монголынхоо түүх соёлоор бахархсан. Монголд хамгийн ойр ирж, хүмүүстэй уулзаж, түүх соёлыг мэдэж, өөрсдийн соёлоо солилцож цаг мөчийг сайхан өнгөрөөсөнд баяртай байна.

-Бүтэн сарын турш орон орны миссүүдтэй хамт байсан. Сэтгэлд тань үлдсэн хамгийн сайхан дурсамжуудаас хуваалцаач?
-Хөгжилтэй зүйлс зөндөө байсан. Өмнө нь бэлтгэл дээр Монгол, Ангол, Молдав гээд дуудахаар хоорондоо адилхан сонсогдоод гурвуулаа зэрэг гарч байсан юм. Гэтэл сүүлийн шатанд 25-д үлдэхэд Монголиа гэхэд нь Молдав гэсэн юм биш байгаа гэж бодож зогссон. Тэгэхэд хажуугаас Монтенигрогийн охин чамайг дуудлаа гэхэд нь үнэхээр сэтгэл хөдөлсөн. Миний хувьд их сайхан тэмцээн болж өнгөрлөө.

-Монголчууддаа хандаж юу хэлэх вэ?
-Удахгүй харина. Гэрээ их санаж байна. Долоон сард гэрээсээ гарсан. Харих гэж байгаадаа маш их баярлаж байгаа. 30 хоног гэдэг урт хугацаа шиг санагдаж байсан ч тэмцээн уралдааны үеэр маш хурдан өнгөрсөн. Гэхдээ насан туршдаа дурсаж явах маш сайхан мөчүүдийг өнгөрөөлөө. Удахгүй Монголдоо очоод та бүхэнтэйгээ уулзана гэхээс сайхан, сэтгэл догдолж байна.

-Бидэнтэй холбогдож ярилцсан чамд баярлалаа.

Хэрвээ миссдээ анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж илүү сайн бэлддэг бол дэлхийн титэм тун удахгүй Монголд ирэх боломж байгааг А.Сарнай маань харууллаа. 60 дахь жилдээ зохиогдож буй энэ наадам үзэгчдээрээ хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа ордог. “Десофт медиа” групп зургаа дахь удаагаа гоо үзэсгэлэнгийн их наадам болсон “Дэлхийн мисс”-т Монголынхоо гоо бүсгүйчүүдийг өрсөлдүүлэх боломж олгосон юм. Мөн “UBS” телевиз “Десофт медиа” групп хамтран тав дахь удаагаа дэлхийн мисс тэмцээнийг шууд дамжууллаа.

Х.Монголхатан
Зууны мэдээ

20 Comments

  1. hhhhhhhhh says:

    сайхан бүсгүй бна амжилт хүсье

  2. toogii says:

    сарнай их муу эмэгтэй. сэтгэл муутай. эрчүүдийг ашиглахийг ээж н зааж сургасан гэж байгаа. за тэгээд ер н их юм бий дээ. бугс муухай унжгар, жижиг хөх. хэнд ч байдаг зуйлс л байдаг. хэн нэгэн муу санаатан сайхан угээр донгодох н байдаг л зуйл шуу дээ

  3. Orion says:

    Wikipedia-гаар ороод Miss World 2010 гээд хай. Сарнайг 2008 оны оюутны мисст ороод түрүүлсэн гэж байгаа. Эсвэл google-ээр Сарнай Амар гээд хайгад үз. Түрүүлсэн нь үнэн шүү дээ. Дээрх тэнэг эхлээд жоохон юм уншиж байгаад хүн доромжлооч.

  4. hlhl says:

    10 жилд шааж билээ

  5. 2008 oniih ni oyutan miss ni hudlaa!!!!!!!!! says:

    та нар нэтээр enenii heleed baigaa 2008 delhiin oyutan miss gej haigaad uzeerei ! yu ch alga! hudalch tahia! hiimel delen!

  6. Zowlogoo says:

    Yaag zow , oorsdiigoo odoo yu gej bodood bgaan. Sarnaidaa bayr hvrgej tsaashdiin ajild ni ondroos ondor amjilt hvsiy . Chi shvv !

  7. naran says:

    Сайхан л бүсгүй байна шдээ. Ямар юмандаа муулцгаагаад бгаан бэ? Өөрсдөө байгалийн гамшиг, бурхны алдаанууд юм байж.

  8. luice says:

    Өвөр монгол ахан дүүсийн нутагт болсон нь бидэндээ ашигтай л юм болждээ

  9. Gerel says:

    Хэ хэ морин толгойт гайгуй л оролцсон бна шдээ … 25 ч сарнайд бурхний бэлэг ээ гэж !

  10. kimochiii says:

    болоошдэээ манай монголийн хатад дэлхийд хэн гэдэгээ харуулсан бна шуу сак шуу соёл эрдэмийн ангийнхан чинэ бахархаж бгаа шуу

  11. Kkkk says:

    Яхав дээ аймшгийн аврага толгой хиймэл моом 2-роо 25 багтсан ни их юм доо яаж 7 – д багтан гэж бодож чадваа лайтай хуухнуунуудийн хажууд ккк алчдийн бна

  12. wow says:

    өө манай муу урт нүүрт болооштээ

  13. sunny says:

    Энэ Сарнай манай монголийн уурсдийгоо мисс,модэл гж боддог тэнэг хуухнуудийн хажууд хамаагуй дээр боловсролтой охин бнлээ. эмэгтэй хун ийм л байвал сайхан шуудээ монголийн модон толгойт хонгон явдалд мисс.модэлүүдаа харж бнуу? Нээх худлаа жоохон ондор л бол уурсдийгуу бух юманд сайхан гж боддог охидууд гудамж бараар дуурэн холдоонууд. Сарнай чамд амжилт нэрээ хугалчихгуйхан шиг аваад яваарайдаа. Нугоо тэнэг Оюунгэрэл шиг эрөнхий сайдтай нтр гээд янз бурийн юманд ороогдвоо. хэ хэ хэ за амжилт!!!!!

  14. good says:

    Өвөр монголд болсон нь манайд бас арай нааштай юм болж дээ. Царай нь матар болохоос бие нь давгүй хүүхэн байна лээ харж байсан юм байна. Их урт данхгар нүүртэй.

  15. happy says:

    odoo gehdee bolson boloogui temtseen bolj ohiduud maani BBQ miss , Toshiba miss yu yu ch gelee nertei boloh geed hoshuurdag bolj dee.

  16. aimshig says:

    пээ мөн хачинаа.энэ хүүхэн чинь руслан гээд нэг орос залуутай/нэг монгол залуугаар зуучлуулаад/ хоногийн 1500 доллараар явж байсан хүүхэн байнашдээ.тэгээд бас ичэхгүй би монголоо төлөөлж явж байгаа гээд ярьж байхад нь ямар их бахархаж бодож байваа

  17. жирийн бүсгүй says:

    Тайзан дээрээс инээмсэглээд алхаж явааг нь хараад үнэхээр их бахархсан шүү. Жинхэнэ монгол царай, инээмсэглэл, дүр төрх байна лээ. 25аас ч дээгүүр орох хэмжээний байж чадсан. Гэвч дэлхийн миссийн ард бас л улс төр явж байдаг болохоор монгол одоогоор түрүүлэх нь хэнд ашигтайгаас шалтгаалаад байх шиг байдаг юм. Монгол дэлхийд нэр хүндээрээ дээгүүр орох цаг үед монгол мисс түрүүлэх байх даа.

  18. 1st says:

    Монголчуудаа энэ охинийг бас битгий янхан гичийгээр ни дуудад байгаарай жоохон соёлтой сэтгэгдэл үлдээцгээгээрэй манайхаан дэлхийн давцанд монголийнхоо нэрийг гаргаж чадсан мундаг охин байна шүү дэ

  19. WARWAR says:

    3.4Р ХОРООЛЛИЙН ХАР САРНАЙ Л БИСАН ЫМ ДАА ОДОО БҮҮР ӨВӨӨӨ НИ ХААНА БГН БЭЭ КЭКЭКЭК ТЭНЭГ ХУУХЭН

  20. 1st says:

    хөөх мундаг байна шүү ухаалаг яриатай хөөрхөн охин байнаа амжилт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.