Өсвөр насныхан, залуу хүмүүсийн зарим нь бэлгэвч хэрэглэхдээ алдаа, эндэл гаргадаг. Бэлгэвч буруу хэрэглэснээр БЗХӨ тэр дундаа ДОХ-ын халдвар авах эрсдэлтэйг санууштай. Бэлгэвч хэрэглэх ерөнхий дүрэм буюу хориглох зарим зүйлд:
-Шүдээрээ боодлыг задлах, хумс, бөгжөөрөө санамсаргүй хүрэх үед бэлгэвчийг үрж гэмтээх тохиолдол бишгүй гардаг учир зааврын дагуу болгоомжтой задлах хэрэгтэй.
-Шодойг сугалах үед бэлгэвч мултарч үтрээнд үлдэх явдал хааяа гардаг болохыг анхаарах хэрэгтэй.
-Эмэгтэй бэлгэвчийг хэрэглэж байхад шодой бэлгэвчийн гадуур орж, үтрээнд үрийн шингэн асгарч болно.
-Бэлгэвчийг тослохдоо ургамлын тос, вазелин гэх мэт тосон суурьтай тос хэрэглэвэл бэлгэвч гэмтэж урагддаг болохыг дахин дахин сануулъя.
-Эрэгтэй хүн дур тавихаас өмнө шодойноос үрийн шингэн ялгарч байдаг тул бэлгийн хавьтал хийхээс өмнө бэлгэвчийг бэлэг эрхтэнд углах хэрэгтэй.
-Бэлгэвчийг халаах, гэрэл, чийгтэй нойтон газарт хадгалах юм бол чанараа алдана гэдгийг мартаж үл болно.
-Бэлгэвч ямар нэгэн шалтгаанаар гэмтсэн бол хэрэглэх гэж оролдох хэрэггүй.
-Бэлгэвч нь латекс хэмээх чанар сайтай материалаар бэлтгэгддэг тул урагдаж гэмтэх нь ховор. Гэхдээ хугацаа хэтэрсэн, зориулалтын бус нөхцөлд хадгалсан бэлгэвч хэврэг болох нь бий.
/Хань/
1 Comment
111111111111111111111111 yg vnen