Гутранги үзэлтэй хүн бол түүний хувьд бүх зүйл болж бүтэхгүй байгаа мэт санагддаг. Тухайлбал ээж нар нь хурц орж буй бороо нь устай, улс төрийн бодлого буруу, хийж буй ажил нь уйтгартай санагдах, сэтгэл санаа тавгүй байх гэх мэт.
Хэрэв түүнд амралтаар хаа нэг тийшээ явъя гэж хэлбэл “Тэнд чинь очоод юу хийх болж байна” хэмээн хөмсгөө атируулна. Хааяа бид бүхэн уйтгар гунигт автагдах үе байдаг ч гэсэн жинхэнэ гутранги үзэлтэй хүнийг бодвол харьцангуй гайгүй байдаг.
Тэгвэл гугранги үзэлтэй хүнтэй яаж харьцах вэ?
Хамгийн гол нь иймэрхүү зан араншинтай хүний нөлөөнд автагдахгүй байхыг хичээх хэрэгтэй. Түүнийг аль болох амьдралын баяр баясгалантай цаг мөч уруу анхаарлыг нь хандуулах нь зүйтэй. Хэрэв танд уйтгар гунигт автагдах үе гарч ирэх юм бол хэзээ ч эр нөхөртөө энэ байдлаа битгий харуулаарай. Учир нь та түүний гутранги үзлийг нь хүлээн зөвшөөрснөөс өөрцгүй хэрэг шүү дээ.
Ноомой зантай хүн романтик үйлдлийг хийхдээ маруухан байдаг ба өөрийн мэдэлгүй хийсэн бусдын үйлдлийг ойлгодоггүй. Учир нь түүний хувьд бүх зүйлийг бодсоны үндсэн дээр хийдэг. Энэ зангаа ойр дотны хүмүүсээсээ шаардах гээд байдаг талтай.
Яавал дээр вэ?
Өөрийнхөө зөвийг батлах гэж түүнтэй маргалдахгүй байсан нь дээр. Сэтгэл хөдлөл нь түүний хувьд түгшүүрийг бий болгодог.
Түүний ярьж хэлж байгаа зүйлийг нь хүлээн зөвшөөрөхийг хичээ. Магадгүй таныг өөрийнхөө тунгаан бодох үзэлд сургаж болох юм. Харин үүнийг нь татгалзах зүйлгүйгээр хүлээн аваарай. Учир нь танд ч гэсэн түүнээс суралцах зүйл их байгаа. Гол нь та түүнийг ойлгох явдал чухал юм.
/Хань/
1 Comment
bichih yum oldohgui baigaamuu haashaa yum be