ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчийн тоо өнгөрсөн сард хоёроор нэмэгдэж 83 болсон бол энэ сард 84 дэх тохиолдол нэмж бүртгэгдсэн бололтой. Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулах гэсэн боловч “ХДХВ/ДОХ-ын мэдээллийг ЭМЯ нэгдсэн журмаар мэдээлэх болсон” гээд хариулт өгсөнгүй. Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтнаас асуухад “ХДХВ/ДОХ-ын 84 дэх тохиолдолын талаар мэдээлэл өгөх арай болоогүй” гэсэн хариултыг өгч байна. Эх сурвалжын мэдээлсэнээр өнгөрсөн сард цусны донор ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогдсон. Тиймээс ЭМЯ-наас ДОХ-ын халдвар тээгчийн дараагийн тохиолдол бүрийг ХӨСҮТ-ийг хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэхийг зогсоосон гэсэн юм.
Юутай ч, НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн хөтөлбөр болон ДЭМБ тооцоолсноор 2010 оны байдлаар манай улсад ХДХВ-ийн халдвартай 498 хүн амьдарч байгаа гэсэн дүн мэдээ бий. Нэг хүний ард 500 орчим хавьтагч байдаг гэх элдэв таамаглалууд ДЭМБ-ын баримтаар үгүйсгэгдэж байгаа ч ХДХВ/ ДОХ-ын халдвар тээгч 83 хүний ард дор хаяж 7000 хүн байгаа гэж үздэг аж.
4 Comments
яанаа монгол жоохон шдэ яана даа яана гэр бүл, найз бүсгүй, найз залуудаа үнэнч байтсгааяа залуусааа тэр л аминд өлзийтэй юм шиг байна шүү.
Тэвч хавч
янаа аймар энээс холуур тойрж хорвоог барах юмсан
aimar yumaa