Ирээдүйд хүмүүс гэрлэхээ болих уу?

Эр эм хүмүүсийн дотно харилцааны нэг хэлбэр нь хууль ёсны гэрлэлт.  Харин орчин үед залуус нэг нэгнээ хайрлаж, хамт амьдарч байвал заавал гэрлэх албагүй гэж үздэг болсон. Тэгвэл ирээдүйд хүмүүс гэрлэхээ болих болов уу? Гэр бүлийн харилцааны үндэс нь гэрлэлт, хайр дурлал гэж  хүмүүс ойлгодог.  Сайн сайхан гэр бүлийн харилцаа аав ээжийн үр хүүхдээ хайрлах хайр, халамж хүүхдүүдийн аав ээжийгээ хайрлах хайр, хүндлэлээс бий болдог. Гэрлэлт бол амьдрахын тулд нэг нэгэндээ дэм болохоор нэгдсэн хоёр хүний хоорон дахь гүн гүнзгий холбоо билээ.

Францын гүн ухаанч Габриель Марсель нэгэнтээ “ Би чамд хайртай гэж хэлэх нь чи миний хувьд мөнх амьдарна гэсэн үг” гэж хэлсэн байдаг.  

Харин орчин үед хүмүүс хурим хийж, гэрлэж байгаагаа олонд зарлалгүй зүгээр л хамт амьдрахыг илүүд үздэг болсон. Хүмүүсийн  дунд  хамтран амьдрагч гэдэг ойлголт энгийн зүйл мэт болж, олон оронд үүнийг хүлээн зөвшөөрдөг болжээ.  Гэрлэлтэнд итгэдэггүй хүмүүс хэн нэгэнд өмчлүүлж, хараат болохоос айдаг.  Харин иймэрхүү  ойлголт гэр бүлийн харилцааг тогтворгүй болгодог аж.

Хэн хэнийхээ  өмнө хариуцлага хүлээгээгүй ийм харилцааны золиос нь хүсээгүй хүүхэд юм. Ийм хүүхдүүд эцэг эхийн хайрыг  амсч чадалгүй өсдөг бөгөөд насан туршдаа хайраар дутаж амьдардаг.

Гэрлэсэн хосын хувьд үр хүүхэдтэй болох нь тэдний  хайрын үр жимс байдаг бол хамтран амьдрагч хосуудын дийлэнх нь үр хөндүүлэх замыг сонгодог.
Хүмүүсийн дунд хамтран амьдрагч гэдэг ойлголт улам түгээмэл болж, олон хүн амьдралын ийм хэв маягт шилжиж байгаа нь хүмүүс гэрлэлтэнд итгэхээ больсныг харуулж байна.  Учир нь залуусын дунд сексийн эрх чөлөөг эрхэмлэн, гэрлэлтийг хуучны  ёс гэж үзэх хандлага хүчтэй болжээ.

Гэрлэлт, гэр бүл бол эрүүл нийгмийн амин сүнс.  Харин гэрлэлтэнд итгэдэггүй хүмүүс  ирээдүйн аз жаргал, үр удмаа эрсдэлд оруулж байгаагаа  ойлгодоггүй.

6 Comments

  1. ыуыу says:

    сармагчиний нийгэм шиг амидрал гоё юм билээ. лав л эрчүүдийн нудээр. xарин xууxнуудэд ямар санагддаг юм бгаам. орчин уеийн, тоxилог, туxлаг сармагчин нийгэм. хэх…

  2. smile says:

    за арай ч дээ гэрлэхээ байна гэдэг аймшиг гэр булийн сайхан итгэл алга болно гэр бултэй хуний нэг сайхан тал ни намайг гэрт мини миний гэх хумуус хулээж байгаа гэдэгт бас байдаг юм ш дээ

  3. Gegee says:

    ГЭРЛЭХГҮЙГЭЭР шийдсэн хумуус салахад амар гэж боддог боловууу гэж. НИЙГЭМ маани улам л гаж болоод бх юм. УРД японий мэдээ сонсоод хогжил н нэг талаараа мохол юм да гэж бодож блаа. УДАХГУЙ эх орон маани тийм болох бий дээ.

  4. no says:

    гэрлэхээ болиод, групэн сэкс хийгээд, дуртай дуртайтайгаа чөлөөт сэкс хийж бөөнөөрөө амьдраад эргээд хүй нэгдлийн сүргээрээ амьдарч байсан үе рүүгээ марш. Хөгжил бол цикл гэж байгаам шүү дээ гэж халти мэдэмхийрээдхий

  5. ixmedex says:

    би ч бас заавал гэрлэx албагүй гэж боддог. дараа нь нэгэнт л олон жил цуг байгаа юм чинь гээд гэрлэлтээ батлуулсан. залуусаа мөнгөний төлөө гэрлэx бол маш өчүүxэн асуудал. xамтдаа бүxнийг босгосон xүмүүс тэрийгээ xэзээ ч нурааxгүй. бие биендээ итгэл бэлэглэе

  6. Darjaa says:

    Ингэж удаан хамтран амьдарч байх юм бол
    Ирээдүйд хүмүүс гэрлэхээ болихгүй харин салахаа л болидог болоосой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.