Сайн байцгаана уу намайг С гэдэг. Би 25 настай. Нөхөртэйгөө гэрлээд 3 жил болж байна. Саяхан нэг хүүхэдтэй болсон. Бид 3 манай эцэг эхийн гэрт амьдардаг юм. Би айлын ганц хүүхэд. Тийм болохоор нөхөр бид 2 ийг аав ээж 2 маань тусад нь гаргахгүй явуулахгүй юм. Уг нь бид хоёр хоёулаа боломжийн ажил хийдэг байр хөлслөөд ч болтугай тусдаа гарч чадна л даа. Даанч хөлсний байранд намайг зовно нэг мөсөн байр аваад тусдаа гар гээд байх юм. Сүүлийн үед манай ээж миний нөхрийг цаагуураа л их дээрлэхдэг боллоо. Манай нөхрийн гэр бүл жаахан хэцүүхэн амьдралтай. Тэрнийг нь мэдчихээд бүр их дээрэлхээд байх шиг. Манай нөхөр ч мэдээж тэрийг анзаарсан болохоор ээж чинь ингэлээ тэглээ гээд байнга надад гомдоллоно. Ээж болохоор наад нэг юм чинь ийм тийм гээд байнга намайг загнана мэдээж би нөхрөө зад өмөөрдөг л дөө. Ээж нөхрөөр маань гэр орны ажил хийлгэх гээд байнга гэртээ байлгах гээд үзчихнэ. Заримдаа оройтохоор миний өмнөөс харддаг гээд бод доо. Ер нь манай ээж их хатуу хүн. Ийм хүний доороос би яаж хүн болсийн бол гэж заримдаа боддг юм. Нөхөр маань эр хүн болохоор ингээд хадмын хаяанд амьдраад байхаар үнэхээр хэцүү байгааг харах юм. Нөхөр бид хоёрын мөрөөдөл бол тусдаа гарах. нөхөр маань би чиний төлөө л энд тэвчиж байна гэж хэлдэг. Ингээд байгаад байвал ээж нөхрийг маань ямар ч өөртөө итгэх итгэлгүй хийморь лундаагүй болгох нь.
Нөгөө бодлын бид хоёр хоюулаа их үрэлгэн зантай. Хоюулаа л өнөөгийн нийгмийн хамгийн өндөр цалинг авч байж юу ч болгодоггүй. тансаглаад л дуусгачихдаг. Одооноос би л арвилж сурч байна. Манай нөхөр тийм амьдрал үзээгүй цагаан цайлган үрэлгэн хүн болохоор энд ингээд жаахан ч болов амьдрал үзэг гэж дотроо бодох юм. Миний бодол бас буруу ч байж мэднэ. Ямар ч байсан энэ маягаараа бид хоёр үрэлгэн байвал хэзээ ч ээж аавын хараа хяналтаас гарч чадахгүй. манай эцэг эх бид хоёрын амьдралд арай л дэндүү оролцоно. Бид хоёр муудалцахаар үргэлж миний талд орно. миний нөхөрт үнэхээр хэцүү байгаа. Хамтдаа эцэг эхээсээ хол л байвал тареншейнд ч амьдарсан яахав. даанч айлын ганц хүүхэд үнэхээр хэцүү юм. Аав ээжид ахиад нэг өөр хүүхэд байсан ч болоосой. Тэгвэл намайг ингэж их анхаарах нь арай л багасах байх. Одоо сүүлийн үед бүр их тэсвэрлэхийн аргагүй болж байна. Би яах вэ гэж асуух нь тэнэг хэрэг байх л даа тэхдээ. Гэхдээ ийм байдлаас гарах мэргэн санаа байвал хайрлаарай.
cekc.mn дээр ирсэн захидал
37 Comments
тусдаа гараачээ тэнэг юмууу оор ях гээв тсуг бх дэмий ш дээ хоосон ч бсан тусдаа бх шиг жаргал бхгуй ш дээ
та 2 тусдаа гарсан ни дээр дээ. чи их ухаалаг бусгуи юм аа. энэ, тэр тунгааж бодоод, надад даанч ийм эхнэр заясангуи дээ, манай эхнэр амиа хичээнэ, болж огвэл намайг зарад сууж байх санаатай. намайг маш их гомдоодог, тэгэд хуухдуудээ харааж загнад гэх мэт, амидралаа гэж санаснаар болохгуй юм даа.
танай ээж чинь нөхөрт чинь хайртай болчихсон юм бишүү
Энэ нийтлэлийг уншсан чинэ миний амидралтай их адилхан умаа.Гэхдээ ээж аавтайгаа хамт амидраад суулдээ бид 2 салж байх шиг бна аа.Манай нохор гэм ни ажил хийдэггүй ум.за за сэтгэл сонин болчихлоо
Yadag ch bsan tusdaa garsan ni l der bhdaa..manai nohor ch gesen manaid amidarch bsan ,,Tehdee nadaas bolood shdee hehe bi l ger orondoo shigdeeed suuchihdag bsiin…Eej nohor 2 chin taaramj muutai bh chamd lav shan sanagdahguu bh..Yavaandaa teed aliniih ni ch tald orj chadkuu salah l yum bolno doo..Bi tegj salsan hun dee eejdee amin erdene ni bsan eh hun gedeg hcini huuhdee l gediin eejiin buruu gej yu bhav dee …. Chi l uhaantaihan shig bj eejdee oilguulj yariltsaj uzkuu yu…Yuchguu bjiigaad tusdaa garaad oorsdiinhoo garaar bugdiig bii bolgono gedeg hcini l jargal bh.Tanai nohor chini tevcheertei yumaa manai hun tiim bgaaguu ee…Tiim bolhoor oroitooogui deeree tusdaa garaad bugdiig oorsdiin garaar tsogtslooh geed uzdeee…
наадах чинь жоохон худлаа л сонсогдоод байна даа.нэг болохоор манай нөхөр цагаан цайлган үрэлгэн амьдрал үзээгүйл гэхийн.нэг болхоор манай нөхрийн ар гэр хэцүүхэн амьдралтай л гэхийн.ар гэр нь хэцүүхэн амьдралтай хүмүүс баг ч болов зовлон үзсэн л байдгийн.миний л мэдхийн.нөхөр чинь ухаан муутайл хүн биш бол ар гэрээ тиймэрхүүг мэдсээр байж тийм үрэлгэн баймааргүйл юмдаа.сонин л юм….
манай нөхөрт ямар ч буруу байхгүй ээ. манай эцэг эх л явуулахгүй байгаа юм. би ер нь эр хүнийг гэрийн ажил хийлгээд байлгамааргүй байдын. манай хүн айлын том болохоор гэрийн ажил хийж сураачгүй. харин гадуур хөөцөлдөх ажилд хэзээ ч залхуурдаггүй сайн гүйдэг. би ер нь өөрийгөө хүнийг сайн таньдаг гэж боддог. манай нөхөр хэзээ ч хүнийг хуурч хулхидаад явахаар хүн биш. 3 жил хамт амьдархад нэг мэдэгдэнэ дээ.та бүхний хэлдэг ч түмэн зөв
бид 2 тусдаа гарч хаана ч хамаагүй амьдарна гээд гэрээсээ хувцсаа аваад гарч явж үзсэн. ээж маань араас зогсоо зайгүй утасдаад уйлан дугараад аймаар хэцүү юм билээ. тэр өдөр муудалцаад гарсийн. манай нөхөр их сайн хүн. хэзээ ч намайг хуурахгүй. аав ээж нь ч гэсэн их сайн хүмүүс байдын. ер нь би их сайхан хадамтай тааралдсан. их цагаан цайлган бүдүүн баргийн хүмүүс. юу байгаагаа л хүмүүст өгчихдөг
Ээждээ ингэж хэл: УРАГ ТӨРЛИЙН ХОЛ НЬ ДЭЭР УУЛ УСНЫ ОЙР НЬ ДЭЭР. ХАМТ БАЙВАЛ ТААРАХГҮЙ ЮМ БАЙНА. ТУСДАА ЭЭЖ ОХИНООРОО БАЙЖ БАЙЯ. Ер нь тэгээд хөлсний байр ч байсан хоюулаа л байвал жаргалтай байдагшд. Эхнэр бид хоёр хөлсний байрандаа аймар жаргалтай суудаг шүү дээ. Удахгүй байртай болох л байхдаа.
3 уулаа хөтлөлцөөд алхаад л байждээ, Наран өөдөө. Яамар ч бсан та 2 т энэ сайт дээр байдгаас өөр асуудал тулгарчээ. Энд байнга л ар өврөөр нь тавих нтр балай юм бдаг. Тэхээр та 3 сайхан амидрах бхаа. Харин заавал тусдаа гарна гэж гөжүүдлээд хэрэг байнуу. Дотроо тусдаа гарах бодолтой л явахгүй юу дөө
дээр байгаа xун гуай бага тэнэгтээрэй…ээжийгээ тусд нЬ гаргана ч гэx шиг
Би байсан бол ээжийгээ тусад ни гаргаад нөхөртэйгээ амдрана. Хунд ханиа гомдоож байсанаас тусад ни байлгасан дээр. эсвэл чи ээжтэйгээ хатуу ярих хэрэгтэй. сайн ярилтсаад болохгүй бол шанаа өгөх хэрэгтэй дээ
hi.odoohpndoo zovhon muudaad l ongorch bna 5.6 jil bolood irheer nuhur chini eej aavaas chini aihaa boliod gertee bhaas zalhaad gaduur yavdag bolno tegeed araas n oor huuhentei bh chamtai bhaas amrhan sanagdah bolno teged l ta 2 neg medehed hezee saihan baisanaa martah bolno.hund etseg eh heregtei tegehdee chamd gej helehed eej aaviigaa tanagtai deer n tusdaa gasan bai daa.amjilt
Hey cool. I like your comments. Intriguing with touch of humour. Keep it up.
Би лав хөдөөний л хүүхэд дээд боловсрол эзэмшээд одоо их сургуульд ажилдаг. Хашаа байшин аав ээжийнхөө малыг заруулж байгаад жижиг хашаа байшин авсан. Лав л хадамын байранд хадам ээж хадам аавтай байгаагүй юм. энэ миний санаад угаасаа багтахгүй байсан. Одоо удахгүй байрны зээлд хамрагдна даа. Чи ухаалаг охин юм. Цаа түндүк чинь яагаад байна аа. Санаа нийлсэн л бол гэр бариад хоёулаа хамт гал голомтоо асаагаад хожим амьдрал тогтсон хойно үр хүүхэддээ түүхээ ярьхад бас сайхан. харин хадамны хаянаас галаа авсан гэвэл утггүй байха. найзын чинь сэтгэл санаа муу л байгаа би байсан бол одоо юм ууж байгаа ККК
ийм амьдрал үзээгүй шали наль гэсэн юмнуудад дүргүй хүрэх юм, ийм уншаад сэтгэгдэл бичээд сууж байдаг би ч гэж би 🙂
энэ байдал даамжирвал нөхрөөс чинь салгаж байж санаа нь амрах улсууд байна даа. өөрийн хүнийг бол хүн барьж болно өрөөлийн хүний бол чадахгүй шүү. нэг тэвчинэ 2 тэвчинэ 3 бол тэвчихгүй шүү. нөхөр чинь мэдээж өөрийн гэсэн бодолтой толгойтой хүн. хүний амьдрал баян ч байна ядуу ч байна. ядуу амьдралд өссөн ч гэсэн сэтгэл нь баян байдаг юм. эрийг бүү бас гэдэг дээ. энэ байдлаасаа болж нөхөр чинь гэртээ ирэх сонирхолгүй болж архи хүүхэнтэй орооцолдож мэдэх шүү. одооний залуусийн омогтой болсоныг яана. муугаар хэлэхэд хадмаа хөнөөсөн гэмт хэрэг гарч байсан та мэдэх л байх. дааганаас болж үхэхгүй даравгараас болж үхнэ гэж үг бий. дэлхийн суут ухаантнууд саятангууд чинь багадаа ядуу амьдралд өссөн тэд ухаанаа баяжсан хүмүүс. чи нөхрөө хүндэлсэн бол ээж чинь хүндлэх л байсан юм. чиний байгаа байдлаар бол би айлийн ганц гэдэг ч юмуу тэрийгээ урдаа барьдаг юм шиг байна. мэдээж ахмад настангаас суралцах зүйл их байгаа гэхдээ юманд учир байна хэмжээ байна. хүн асуугаагүй заагаад өг гэж хэлээгүй байхад заагаад байгаа хүнд хүн үнэн дургүй байдаг ш дээ. танай гэрийнхэн чинь (нэг эцэггүй хүүхэд нөхөргүй хүүхэн нэгээр нийгэмд бий болгож байж амар сайхандаа жаргах улсууд байна) энэ байдлаараа. тиймээс яаж ийгээд тусдаа гар. мэдээж залуу хүмүүс тэр болгон юманд үрэлгэн хандахгүй. залуу хүмүүс хэрэгтэй юмандаа үрэлгүй яахав. яваандаа биэ даагаад ирэхлээрээ үрэх нь багасаад юм юмаа тооцоолдог болдог юм. танай гэр бүлийн амьдралд аз жаргал хүсий…
Та 2 тусдаа гарахгуй болхоор тэгж монгийг дэмий урж бгаа юмаа. Бас хуухэдгүй бна. Хожим л хармсдаг юмдаа тэр монгийг юм болгож байх мини дэ гэж
би бас айлын ганц охин аавээж гэртээ бай болно бүтнэ л гэдэг байсан.. би тэгээгүй би аав ээжтэйгээ хангалттай амьдарсан одоо үлдэх амьдралааа хньтайгаа амьпрах юм чэн гээд л шууд л байрны зээл аваад л тусдаа гарсан.. эцэг эхтэйгээ хамт амьдарна гэдэг 00-18 насны хүүхдийн л хийдэг зүйл шүү дээ гэж өөртөө хэл.. бушуухан байр хөлслөөд тусдаа гараа..
эр нөхөр чиьн бас тэвчээрийн тэнгэртэй л хүн байна даа
Үргэлж нөхрөө өмөөрч нөхрийнхөө талд байдаг чинь зөв л байна. Гэхдээ л удахгүй нөхөртэйгээ ам зөрөх үе гарна даа… Тэрнээс өмнө тусдаа гарсан нь дээрээ. Хадмындаа амьдарч үзсэн эхнэрээсээ салсан эр хүн хэлж байна шүү…
yaaj iiij baigaad tusdaa gar iim baidal chin ta 2-n ger buliin amidraliig suirelj ch bolzoshgui tiimees yarawchil manai nz busgui bas yg iim bsiin gehdee uuruu aaw eej deeree bh ni amar bsan yum shig tged nuhur ni buur zalhaad salah deeree tulaad nileen udaj bj salsiin bas huuhedtei odoo 3 tai hurdan hudulj ehel!!!
Хадгаламж заавал нээгээрэй. Тэгээд сар бүрийн орлогоосоо тодорхой хувийг заавал хийж байгаарай. Тэгвэл мөнгө гэж юу болохийг ойлгоно. Арваад жилийн өмнө дөө. Би бас үрэлгэн байсан. Манай ажлийн нягтлан эгч банкинд гүйж очоод надад хадгаламж нээгээд дэвтрийг нь аваад ирсэн байсан. Тэгээд л намайг шахсаар байгаад цалин буухаар заавал хэдэн төгрөг хийлгүүлдэг байсан. Тэгээд л мөнгө арвижаад л явчихсан даа. Би нягтландаа одд хүртэл талархдаг шүү.
энд 2-р зовлон , энэ ю вэ гэхээр эхлээд тусдаа гарахаар хуухдээ ях вэ гэдэг асуудал ууснэ тсэтсэрлэгт явдаг сайн хэрэг явдагуй бол хуухдээ харуулах асуудал ууснэ
3-р зовлон
хэр удаан байр холсолж амидрах удаан амидруул дахиад л ээж аав чин амидралд чин хутгалдаж лай болно (ирж хэрүүл хийж хуухдийг чин булааж)
тэхээр тусдаа гараад байр авах , тусдаа хоронготэй болох аргаа бодож олох яаж ?
заза тгээд хичээцгээ
чи зориг гаргаж байж гэр булээ тусд ни гаргаж чадна.
Тусдаа гар л гэх юм энэ чин аав ээж 2 яг зуураад байхад яж гархав дээ , нэг л зөвөлгөө өгсөн хумуус! 1 л шалтаг бдаг юм хэрвээ тусдаа гарах гээд бүүр асуудал хүндрээд хамт бхад зодоон нудээн болж хэрүүл болвол сайхан шалтаг тэгээд ээж аавтайгаа нөхрөө өмөөрч узэх хуухдээ өмөөрөх, тангараг тасраад л гараад явах байр олтлоо буудал танидаг найзууд дээрээ байж бгаад байр холсол тэгж амидралд суралтсахгуй бол та 2 амжихгуй,
тангараг тасран ч гэж ю бхав аав ээж хойно эвлэрч л таараа нөхөр чиний аяийг харж байгаа шуудээ, чи аав ээжийн хяналтаас хэзээ тас цохиж гарна тэр уэд л та 2 тусдаа амирал чин эхлэнэ , эцсийн эцэст нохор чин 3 хунтэй зэрэг суусан гэдгийг мартаж болку энэ бол 1-р зовлон
За чи сайн сонс. Чиний бодол чинь зөв байнаа. Ээж аавынхаа хажууд байгаа хүн ингэж бодож чаддаггүй юм. Яагаад гэхээр бүх зүйл чинь хажууд чинь сэтгэл амгалан болохоор шүү дээ. Одоо хэдэн зүйлийг сануулая.
1. Нөхөр чинь хэнтэй суусан юм?
2. Хүн болж төрсөнийх яаж амьдрах ёстой юм?
3. Ээж аав 2 чинь 2лаа байна
4. Өрх тусгаарлаж явна гэдэг чинь хорвоогийн жам
Чи бодохдоо ээж аав 2-гоо яаж орхиод явна даа гэж айгаад байх шиг байна. Тэр 2 чинь яах ч үгүй. Та 2 л тусдаа заавал гар. Ингэж амьдарна гэдэг чинь шал утгагүй. Та 2 гэртээ шалдан явж дураараа эрхэлж чадах уу……..харин үрэлгэн гэдэг чинь миний бодлоор бол чиний буруу. Яагад гэхээр эр хүн санхүүгийн чадавхитай байх ёстой эмэгтэй хүн түүнийг нь зарцуулах чадавхитай байх ёстой. Гэтэл чи үрэн таран хийж байдаг. Эрэгтэй хүн угаасаа мөнгө үрж баатар царайлах гээд байдаг талтай байдагийн. Тэгээд ч гэртээ хадмуудтайгаа хавчилганд байдаг хүн ганц 2 цаг ч гэсэн чамтай тусдаа сайхан байхыг бодно. Нөхөрт чинь ч бас буруу байгаа л даа…заавал ээж аавынх нь үгээр байгаад байхдаа яахавдээ эхнэрээ болгосон л юм бол шийдтэйхэн зоригтой алхам хийж ч чадахгүй л байна шүү дээ. Тэгээд ч та 2 гайгүй цалинтай ажил хийдэг бол зоригтойхон тусдаа гар. Ээж аав чинь аргагүйээ Социализмын үеийнхэн угаасаа тийм хашир байдаг. Одоо цаг өөр шүү. Тэхээр тусдаа л гар
Манай нөхрийн гэр бүл жаахан хэцүүхэн амьдралтай гэчихээд Манай нөхөр тийм амьдрал үзээгүй цагаан цайлган үрэлгэн хүн болохоор энд ингээд жаахан ч болов амьдрал үзэг гэж дотроо бодох юм. гэх юм?Энэ зохиол байх аа
ээж хүн зөнгөөрөө мэддэг юм чиний хараагүйг нөхрөөс чинь хараад хэтийг чинь мэдээд эхнээс нь барьж бгаа биз, чи тэгж их цалин авдаг бол лизинг ийн байранд хамрагдах хэрэгтэй болов уу? ер нь эр хүн амьдралаа эмэгтэй хүнээс 2дахин илүү бодож харж хянамгай байдаг гэтэл үрэлгэн байгаад байвал бас л түүхий л залуу байна тэгж их хадмуудтайгаа зовоод байгаа бол хурдан энэ байдлаас гарахын тулд мөнгөө хэмнэж цуглуулж арай ухаан гаргамаар юм ажил хийж мэдэхгүй бэлэн юмандээр байх дуртай цайлган зантай амьдралын ухаангүй залуу шиг санагдлаа чи ч бас. Тиймээс мөнгөө хадгал!
Одоо ухаарах цаг чини болжээ 2-оо аав ээжийтэйгээ хамт б,гаа бол гэр орнийхон ажилийг хийх л ёстойшдээ залхуу нөхөр уу угуй юу юу л хийлгэв гэж дээ ганц 2 юм хадаж янзлуулах л биз ажилаасаа тарж ирчээд тарвалзаад хэвтэх дуртай 2 б.а даа аав ээж ни мэдээж идэх уухийг ни бэлдчихээр та 2 худлаа тансаглаж б,гааг чини ээж чини хараад тэвчиж чадахгуй б,хгуй юу ээжийнхээ сэтгэлийн ойлго магадгуй танай хуний ямаршуу ажилд мууг ни мэдчихсэн л б,х бид 2-с хойш охин мини зовох б,х гэсэндээ л юм хийлгэж б,гаа биз… Гэхдээ та 2 тусдаа гарах юм бол нусаа хацартаа наана доо кэкэ …
Хүний эх хүн ганц охин үрээ гэлгүй яахав дээ.Яаж ч аашлаж байсан хүүний ээжээс илүү эрдэнэ гэж байхгүй л дээ.Ээжийгээ буруутгаж нөхөрөө өмөөрч байсны оронд гэр орон бэлдүүлээд эмэгтэй хүний ёсоор хүүхдийг нь гаргаж өгсөн эх хүний ёсоор ёс төртэйхэн шиг айлын бэр болоод сайхан амьдар.Ээж чинь хүргэнээ гэр орон бэлдэхгүй яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байгаад байхаар бухимдаад л аашлаж байгаан.Үнэн шүү найзаа.Нөхөрөө дотроо бодолтой дороо суурьтай амьдар гэж хэл өөр юу байхав дээ.Тусдаа амьдраад сайн сайхан явбал эцэг эх тань баярлах болноо за амжилт
hi yu bna daaa? tanai noxor bid 2inamidral yag adilxan yum bna? yron bid 4iin amidral….. bi ch bas xadmiindaa baidag? odooo 4 jil garan bolj bna? nerei vnxeer xetsvvv baidag yu bna leee tusdaaa garax gexeeer yor gargaxgvi manai xvniig tsurna geeed? yorno tegeed tusdaaa garxana deer yum bna leee odooo bid 2 dulaarxaaaar tusdaaa gana gej bodoj bgaaaa? yadjil taaavaaraaaa bna shvvv deee? yu gedeg bileee bor gertei bogd xar gertei xaan gedeg biz deee? za za ta 2t amjilt xvsey? xariu bichne biz deeee? (choko_0523)
чи бол яахаа мэдэж л байна шуу дээ. айлийн гантс ч гэсэн аав ээждээ ойлгуулах хэрэгтэй ш дээ. Насан туршдаа ингэж байж чадахгуй гэж хэлэхгүй юу. Ээж чини тэнэг л биш бол ойлгох байлгуй
эцэг эхтэйгээ цуг авсанд охогүй шүү дээ гэдгээ хэлэхгүй юу. Эцэг эхи йн хайр биш байна наадах чинь. Үр хүүхдээ жаргалтай байхыг харахыг хүсэхгүй байгаам байлгүй. Байр шууд хөлслөөд л ойр зуурын хэрэгцээт зүйлээ бэлдээд нэг л өдөр шууд тусдаа гарчих. Хувцсаа цүнхлээд л аав ээждээ хэлээд яваад өг. Цалин мөнгө чинь хүрэлцээтэй юм бол юундаа шаналдын. Амжилт.
тусдаа гар тусдаа гар бас дахин тусдаа гар. Үрэлгэн нтр гээл шалтаг заагаад суугаад байгаад байвал байгаал байна. Тусдаа гараад амьдрахаар аяндаа асуулдлууд гарч ирээд зохицуулж сурна даа. Гэртээ сурчаад дараа нь тусдаа гарна гэвэл та 2 насаараа наанаа амьдрана даа. Эхэндээ эвгүй, чадахгүй ч юм шиг санагдана, аймар санагдана цагаа тулхаар хүн чинь амь амьдралаа аваад л явчихдаг л юм даа.
хадмындаа амьдарч байгаа эр хүн хэзээ амар тайван байхгүй болохоор яаж хийж байгаад л тусдаа гар.
тийм л их цалин авдаг юм бол зээлээр нэг өрөө байр ч гэсэн аваад тусдаа гарахгүй юу, тусдаа амьдраад ирэхлээр өөрийн эрхгүй гар чинь татганаж цалингаа амьдралдаа хүргэх гэж ухаан санаа чинь ажиллах болно доо
Ганцхан л арга байна. Цусаар уйлж байгаад тусдаа гар. Байр энэ тэр эхлээд хөлслөөд амьдраад үзэхгүй юу.
За за битгий шалтаглаад бай. Сайхан тохитой, цэвэрхэн хашаа байшин аваад гарахгүй юу. Хямдхан бас тааваараа…