Миний хүү түүнтэй адилхан болчихвол яанаа

Би одоо 36 настай. Одоогоос 10 жилийн өмнө нөхөртэйгөө танилцаад суусан. Анх туунийг аав ээж маань их голж байсан ч би гэдэг хүн зүтгэсээр байгаад суусан юм. Удалгүй бид хөөрхөн хүүтэй болсон. Тусдаа гараад амьдарал зохиогоод ирсэн чинь манай хүний байдал нэг л бишээ архи их уух дуртай архи уувал агсан тавина, мөнгө олж ирвэл аав ээж ах дүүсдээ өгчихнө ер нь их цаашаа санаатай хүн болох нь мэдэгдэж эхэлсэн. Би өөрөө ер нь тарчигдуу амьдралд өссөн болохоороо эхлээд ер тоодоггүй байлаа. Муудалцахаараа хүүгээ аваад аав ээж дээрээ оччихдог байлаа. Манай хүн үг дуу цөөтэй бараг дугарнаа гэж байхгүй нэг л тийм битүү хүн. Юмыг сурая мэдье гэсэн идэвхи байхгүй телевиз үзээд хэвтэж байдаг дэмий гонзгой. Уурлавал гартаа таарсан бүгдээ шидлээд хэмхлээд би тэр үед их айдаг байсан. Нэг бус удаа надад гар хүрсэн. Би хүүгээ бодоод салж чадалгүй явсаар 5 жилийг ардаа орхилоо. Гэтэл манай нөхөр солонгост гэрээгээр ажиллах боллоо, яваад 2 жил өнгөрөхөд миний гар дээр нэгч төгрөг ирсэнгүй утасаар ч ярихаа больсон. Энэ үед би салая гэдэг бодолтойгоо эвлэрчихсэн байсан. Гэтэл нэг шинэ жилийн баяраар гэв гэнэт л ороод ирсэн, тэр үед миний хүү ямар их баярласан гээч холоос дөлөөд аав дээрээ очиж чадахгүй мөртлөө инээд алдаж гүйгээд л. Би тэгэхэд хүүгээ их өрөвдсөн бараг уйлахаа шахаж билээ. Тэгээд дахиад л салах бодлоо орхилоо.

Удаач үгүй чөлөөний хугацаа нь дуусаад буцсан, харин би 2 сарын дараа араас нь солонгост ирлээ. Энд хамтдаа 3 жил ажил хийж орон байртай боллоо. Бид чинь оронгоос гадна гар дээрээ овоо хэдэн төгрөгтэй байж л харихгүй бол очоод юу хийж яаж амьдарах билээ гээд би энд үлдээд нөхөр маань хугацаагаа дуусгаад буцлаа.  Дахиад 1 жил сунгуулж болох байсан ч манай хүн сунгуулахыг хүссэнгүй Монголд очоод эхний 2 сар мал юм шиг л архидаад гар дээр байсан хэдийгээ үрээд дуусчихсан. Одоо байрныхаа ч мөнгийг өгч чадахгүй ажилгүй анхиагүй амьтан болоод хэвтэж байна. Би үнэндээ түүнээс одоо ичээд байх юм, яагаад ийм ухаан муутай юм бэ. Ямарч амьдрах эрч хүч тэмцэл байхгүй дандаа урдаа хүн түлхэж явсаар сурчихсан энэ хүнийг би яах вэ. Би очихгүй жоохон удвал миний хүү түүнтэй адилхан болчихвол яанаа гэж би одоо айж байна…

cekc.mn дээр ирсэн захидал

20 Comments

  1. Normalni zaluu says:

    наадхаа алах хэрэгтэй юм байна.

  2. kuuuuuush says:

    би бол сал л гэж зөвөлмөөр бна. та ч гэсэн хүн ш д хүнээр хайрлуулж энхрийлүүлэх гэж төрсөн эмэгтэй хүн гэдгээ мартаж болохгүй шүү.
    хүүхдээ бодолгүй л яахав гэхдээ өөрийгөө бас мартаж яасан ч болохгүй. солонгост яаж мөнгө олдогийг дүү н бага сага гадарлана эмэгтэй хүн ганцаараа бүүр ч хэцүү. хүүдээ санаа зоволтгүй хүү чинь танийг л гэх байхаа. болохгүү бол хүүгээ оор дээрээ авахгүй юу даа тийм аав хүүд тань олигтой үлгэр дууриалал болж чадахгүй шүү. за амжилт эгч минэ заавал сайхан амьдраарай.

  3. busgui says:

    манай бэр эгч гэж бас иймэрхүү амидралтай,… гэхдээ одоо нухур н 45 хурээд ухаан сууж бгаан блгуй, овоо гайгуй бгаа сурагтай бсан… эхнэрээсээ салвал нусаа хацартаа наана наадуул чини, тэрийгээ мэдэхгүй нээх пээдгэрээ,… хэнд эрхлэх гэж хорвоо дээр төрсийн гэмээр арчаагуй новшнууд

  4. subeedeee@yahoo says:

    овооо тэнэг гар байна даа хүүгээ өөр дээрээ аваад 1ранг ни хаячаач тгээд салгалаад ирэхээр ни жаахан ухааруулаад өг хүмүүс яаж амидарч байгааг харуул тгээд цаашаа яваад байвал хаысан ни дээр байх даа ккккккккккккккккк

  5. TG says:

    энэ аягүй бол коминатын шар байранд байдаг залуу байна даа со-гоос ирээд 2-3 сар навс ууж билээ биднийг даагаад л ганц хүүтэй тэр нь их хөөрхөн мөн бол тэнэг залуу бас их онгироо гэж байгаа бүлтэрч дуусахгүй шүү

  6. boogii13 says:

    залуудаа ийм бгаа хун хөгшрөөд ирэхээрээ бүр арчаагүй, насаараа чамаар тэжээлгэх хүн болно. 1 хүүхэдтэй тэр нь хүү юм бол алзахгүй эртхэн салсан дээр . өөр сайхан ажилсаг санаачлагатай , хөдөлмөрч сайхан сэтгэлтэй хань ижилгүй залуучууд вогон вогоноороо байна. салсан дээрээ арчаагүй ,сэтгэлгүй шаарийг хөөгөөд явуул за
    амжилт

  7. Alphonse says:

    сайxан л амьдрал байна ш дээ

  8. stupid says:

    нэгэнт л сонгоод амьдраад олон жил болсноос хойш хүмүүс зэмлээд яах вэ дээ…
    салсан нь дээр.ийм хүн насны эцэст чамд хань болохгүй. эртхэн салаад өөр амьдрал бод.
    Хүүгийн чинь хувьд чи л сайж хүмүүжүүлээд ийм амьдралаас хол өсгөж, сургууль соёлтой, ажил голдоггүй болгоод өсгөвөл хүү чинь ийм хүн болохгүй. Харин хүүгээ эрхлүүлээд ганц юм гээд толгойг нь илээд өмнөөс нь хамаг юмыг нь бэлдээд байвал ирээдүйд аав шигээ л хүн болно. Хамгийн гол нь хүнийг хахаж цадсан хангалуун биш, хоолгүй хоосон биш,,,илүү ч дутуу ч үгүй өсгөвөл тэр хүн амьдралын үнэ цэнийг илүү ойлгодог хүн болно

  9. cool says:

    муу хүнтэй зөрсөөр байгаад суусан чинь нөхөрийн чинь буруу юум уу, чи хүчээр аваад суузсан юм чинь гутраад уухаас өөр яаахийн, ууг хөөрхий нөхөр чинь 🙂

  10. saruul says:

    муу ээжтэй алдартай хүн байдаггүй. Харин муу эцэгтэй алдартай хүн байдаг гэж нэг суут хүн хэлсэн байдаг.

  11. Enya says:

    Арчаагүй эрчүүд монголоор дүүрэн юмаа! Арчаатай нь ч бас байх юм!

  12. ixmedex says:

    яадаг муу xог вэ. туучийг үсэртэл нь алгад, xүнээр тэжээлгэж өтлөx нь л дээ даварсан нусыг xаяад л явчиx тэгээд xарж байгаад шийд толгой нь олгой болчиxоогүй бол бодоx байлгүй дээ

  13. HIIMORITOI BAIGAARAI EGCH MINI says:

    тэр нухур шиг юм чн ыстой засрашгуй хун юм бна тиймээс эртхэн салсан н дээр шуу угаасаа анхнаасаа та этсэг эхээсээ зорж ях гж суусийн тэр чн л том алдаа тиймээс одо онгорсон алдаагаа дахиж тавталгуй хуухдээ эртхэн оор дээрээ ав буруу улгэр дууриал л болно тгэд этсэст н ЗОРИГТОЙ ХИЙМОРИТОЙ БГАРАЙ АМЖИЛТ

  14. T.Tuuguu says:

    би нэг хсэг ээжийгээ яагаад аав шиг мин хүнтэй суусан юм бол гэж их гайхдаг байсн, сүүлд амьдрал гайгуй болоод ирхэд тэгэж бодогдохоо болисондоо, яагаад гэвл ээжид мин тэр хүн эрүүл саруул хүү заяасан болхоор н

  15. zochin says:

    яаг надтай адил зовлонтой хүн байдаг юм бна. манай нөхөр яг бас нэг дүүрчихсэн амитан. намайг л урдаа барина итэвхи байхгүй бас солонгоцт архи уугаал хураасан юм юу ч байхгүй. хүү минь л бас аавийгаа санаад зовж байна даа. ир гэхээр ирэхгүй юм.

  16. T.Tuuguu says:

    хүүдээ битий санаа зовоо, би одоо 19тэй оюутан, манай аав ээж 2 яг та 2 шиг амьдралийг туулж амьдарсан, ээж маань намайг аав дээр орхиод 15 хүртэл гадаадад нэг ч ирэлгүй ажилсан, тэр үед амьдрал яахав эцгийн хайраар дутаагүй сайхан л байсан зовох уедээ зовж эцгийгээ согтуу ирхэд н хувцасийн тайлж оронд н хэвтүүлж хоолийн хийж өгдөг байсан тэр үед шантарж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлэх талдаа орж байсан ч ээж маань над руу гадаадаас ярихдаа олон сайхан сургамжтай өгүүллэг амьдралийн хатуу хэцүү асуудлийг бүгдийг н утсаар ярьж зааж сургадаг байсан, ерөнхийдөө бол ээж маань амидралийн төлөө намайг эцэгтэй мин тэжээхийн төлөө яаж зовж ажилдаг, өдөрт юу юу хийдгээ бүгдийг н яридаг байсан, би яг юу хэлэх гээд байна вэ гэвэл эцэг шигээ хэзээ ч арчаагүй архи ууж байгаагүй бутэхгүй хүүхдүүд эргэн тойронд мин байсан ч гэсэн ээж маань намайг сайн хүн болно гэдэгт итгэлтэй байсан болхоор би үргэлж хичээлээ хийж хоол ундаа сайн идэж өөрөө өөртөө сайхан амьдарж байна, хэдэн жилин өмнө ээж маань ирээд бид 2 ийг аваад явсан, таньд л гэж хэлхэд хүүгээ хэзээ ч эцэгтэй н адилхан болно гэж битий бод, эх н шийр алаг бол хүү н хээр алаг гэдэг бол ор тас худлаа үг, хүүгээ хаа хол ч байсан сайн ярилтсаж хүмүүжүүлж байвал хүү чин хэзээ ч тийм хүн болохгуээ би итгэлтэй байна

  17. heregt durlagch says:

    naad uuj iddegee zohitsuul l da, tegehgui bol salna shuuu gej

  18. Er hun says:

    Яана даа эрчүүд мини дээ . Архийг ууж болно тохируулж бас болноо доо гэхдээ нэг эхэлчихээр зогсдоггуй муу золиг шуу архиа гэж…

  19. capitan says:

    байрны чинь ордер хэний нэр дээр юум бэ эрх биш хамтран эзэмшигч биздээ.Тэгэхгүй бол зовж олсон хөрөнгийг чинь зараад уучихсан байж мэднэ шүү . Ер нь иймэрхүү дотуур тамиртай нөхдүүд хэцүү шүү. Өдий 36 хүрчихээд амидрал ахуй хүүхдийнхээ ирээдүйг боддоггүй малаас салсан нь дээр дээ. Иймэрхүү жишээ монголооор нэг байна.Харни чи сэтгэлийн тэнхээтэй сайхан сэтгэлтэй бүсгүй байна. Чамд амжилт хүсье

  20. solo says:

    хэтсүү юм бна, салсан дээр юму да

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.