Монголчууд ямар зан чанарыг жигшдэг вэ?

Монголчуудыг эртнээс ажигч ард түмэн гэдэг байжээ. Гэр бүл болох, хань ижил сонгохдоо ч нөгөө л ажигч, шинжээч байдлаар ханддаг. Харин өнөөдөр чухам удам судрыг харахад л болчихно гэж туйлширдаг болсон.

Удам судар гэдэг нь үнэндээ харьцангуй зүйл. Эцэг өвгөд нь бараг “Алтан ургийнх” байж болохыг үгүйсгэхгүй ч хувь хүн маань, хүмүүжил төлөвшил нь санаанд нь хүрэхгүй байхыг алийг тэр гэхэв. Тиймээс Монголчууд хүний гадаад төрх, боловсрол, эд хөрөнгө, удам судар гэхээс илүү хувь хүний суурь төлөвшил, амьдрах хар ухаан, намба төрхийг ихээхэн хардаг, ач холбогдол өгдөг байжээ.

Жишээ нь:

-Ажилд шалмаг бус,
-Овсгоо самбаагүй хүнийг үл хүндэлдэг.
-Бүтэл муутай, унхиагүй хүнд дургүй.
-Мэриймтгий бус, хайш яйш зан чанарыг жигшин дургүйцдэг.
-Наад захын ёс мэддэггүй,
-Дэг журамгүй,
-Цадиггүй,
-Ах захгүй,
-Болхи бүдүүлэг үг яриатай,
-Алиа марзан,
-Тоомжиргүй,
-Ажилд хойрго,
-Идэж уух дуртай хүнийг машид жигшдэг. Ийм хүнийг (эрэгтэй, эмэгтэй ялгаагүй) “идэхээс өөр шидгүй” гэх нь бий.
-Бусадтай хуваалцах дургүй,
-Зочломтгой бус,
-Амин хувиа хичээсэн,
-Зожигдуу,
-Дотуур тамиртай хүнээс ихээхэн дөлж болгоомжилдог. Ийм хүний гэр орноор ч ордоггүй.
-Шашин шүтлэггүй.
-Шалиг самуун явдалд дурламтгай (эрэгтэй, эмэгтэй ялгаагүй)
-Дээдэх доодохоо мэддэггүй, хамаа намаагүй занг ихэд цээрлэж жигшинэ.
-Амласнаа өгдөггүй,
-Хэлсэн ярьснаасаа эргэж буцдаг,
-Дүн нуруу муутай,
-Муу зальтай,
-Хаяа хатавчиндаа халгаатай,
-Ямар ч үйл хийхээс сийхгүй хүнээс маш их жийрхэж,
зайгаа барихыг эрхэмлэдэг.

6 Comments

  1. далай says:

    хоёулаа буруу энгэртэй дээл өмссөн байна. цогцос зөөдөг ясчин хүн буруу энгэртэй дээл өмсдөг гэж сонссон.

  2. nansa says:

    алиа марзан байхаар юу нь муу байдаг байнаааааа тэнэг

  3. mongol says:

    монгол ёс заншил,хүнийг хүмүүжүүлэх,хүнийг шинжихдээ үнэхээр агуу ард түэн байсан,тиймдээ ч бидний өвөг дээдэс бидэнд эх нутагаа,түүх соёлоо бидэнд үлдээсэн. харин одоо монгол ёсоо уландаа гишгэж байгаа болохоор монгол хөгжих ни бүү хэл сүйрэх дээрээ тулаад байгаа

  4. ijnjhlb says:

    Odoo chin bugd l ihenh shinjuudiig biedee aguulaad bga biz dee

  5. T says:

    шал тэнэг юм хахаха

  6. fuck says:

    1st хэхэ.манайхан үнэхээр хүнийг айхтар ажиж шинжиж ирсэн ард түмэн шүү.шинжиснээрээ ч буруудсан юм байхгүй байхаа.жигшмээр пиздакууд ч байди шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.