Хуримын зоог, коктейль үдэшлэг ер нь хаана ч уригдсан энгийн яриа өрнүүлэх сонсогдож байгаа шигээ амар зүйл байдаггүй. Ялангуяа танихгүй хүмүүстэй яриа өрнүүлэхэд эв дүй хэрэг болно. “Хэрэв та эхнээсээ энгийн чөлөөтэй байж, ойлгомжтой ярьж чадвал бусад хүмүүст ч таатай байх болно” гэж Индианагын их сургуулийн ичингүйрэл судлаач эрдэмтэн Бернардо Кардуччи ярьж байна.
1. Бэлтгэлтэй бай
Хэрэв та үдэшлэгт уригдсан бол ярих хоёр гурван зүйл төлөвлөх хэрэгтэй. Гэрийн эзэнтэй урьд нь уулзаж байгаагүй бол түүний тухай дуулсан сонссон зүйлээ сана. Тухайлбар түүний цанаар гулгах дуртай, бас нэг клубт явдаг гэдгийг дурдаж болно. Хамгийн чухал нь цагаа олсон, сонирхолтой зүйл ярихаа бүү март
2. Зохих ёсоор мэндэл
Үнсэх үү болих уу? Гамлет л өөрөөсөө ингэж асуух байх. Гар барин итгэлтэй мэндлэх нь ердийн тогтсон арга. Хэрэв дотны найз чинь бол үнсэхэд юу нь болохгүй байх билээ. Танихгүй хүн мэнд асуувал эелдгээр хариу барь. Хэрэв та танилтайгаа мэндлэхдээ үнсдэг бол дараагийн удаа ч мөн үнсэх нь зүйтэй. Эхнэр нөхөр хоёртой уулзах үедээ хоёуланд нь адилхан хандахаа бүү март.
3. Хүнийг нэрээр нь зөв дууд
Хэрэв ярилцаж буй хүнийхээ нэрийг мартсан бол гуравдагч этгээдээс асуух эсвэл яриан дунд нэр нь орж ирэхийг хүлээ. Хэрэв ингээд ч бүтэхгүй бол зүгээр тайвшираад нэрийг нь мартчихсанаа хэл. Ийм зүйл хүн болгонд тохиолддог.
4. Товч хариултаас аль болох зайлсхий
Өөр хэн нэгний тухай яриагаа эхэлж болно. Гэхдээ ажил хэрэгтээ холбоотой яриа бүү сөх. Хэрэв хүн таниас юу хийдгийг чинь асуувал нэг үг хэлээд зогсчихож болохгүй.
5. Ярилцаж буй хүнээ сайн сонс
“Хүмүүс өөрсдийнхөө тухай ярих дуртай байдаг. Тиймээс хүний яриаг сайн сонсч сурах нь чухал” гэж харилцааны зөвлөх Каули ярьж байна.
6. Уйтгартай зүйл битгий ярь
Ярилцаж буй хоёр хүний хооронд чим чимээгүй байдал үүсэх нь уйтгартай ярианаас болдог. Тиймээс сэдвээ өөрчилж, нөгөө хүндээ сонирхолтой зүйл ярих боломж олго.
3 Comments
манай нз бол юу ч яриж бсан таг дуугай… бүр төрөлxийн юм шиг бгаам xөөрxий…
ичингүйрэл судлаач эрдэмтэн гэж бас байдаг байхнээ гүй ээ мөн янзан янзан юм байхиймдаа тээ хө
Сонирхолтой зүйл ярина гэдэг эсрэг хүндээ маш сайхан гэгээтэй сэтгэгдэл төрүүлэхээс гадна итгэлцэлийг бий болгодог юм байна лээ
Үзсэн харсан сайхан зүйлсээ ч юмуу сонирхолтой бусдад хэрэгтэй зөвлөгөө ч байж болно Би сүүлийн үэд сайхан яриа эрэгтэй, эмэгтэй али ч хүмүүсийн хувид сайхан харилцаа үүсгэдэг гэдгийг ойлгож эхэлсэээн Биэ биэнээ хайрлаж хүндлээрэй миний Монголын ухаалаг залуусаа.,..