Би 27 настай 20 настай байхдаа 6 ах хүнтэй сууж хүүтэй олсон. Нөхөр бид хоёрын амьдралд ямар ч хайр халамж бас хэрүүл маргаан байдаггүй сонин амьдралтай байсан. Тэгж 5 жил амьдраад би ажлын шугамаар танилцсан нэг залуутай мэссэнжэрээр юм ярьдаг болсон. Эхэндээ хамт ажилладаг охин маань тэр залууг сонирхоод би зуучилж өгөх санаатай нөгөө охиноо рекламдаж ярьдаг байлаа. Харин тэр чамтай л юм ярьмаар байна найзтай чинь харьцмааргүй байна гэдэг байсан. Сүүлдээ бид хоёрын харицаа гүнзгийрч уулздаг болсон. Гэр бүлд хайр халамж байхгүй сексийн хувьд ч нөхөртэйгөө сард нэг юм уу хоёр удаа унтдаг байсан болохоор тэр залуугийн хайр халамж бас секс нь маш их таалагддаг байсан. Энэ бүхэн маань сүүлдээ даамжирч 2-лаа хамт байхгүй л бол амьд явж чадахгүй юм шиг санагддаг болсон. Тэр ээжтэйгээ 2-лаа амьдардаг чи л шийдээд салж чадвал 2-лаа сайхан амьдрана гэдэг байлаа. Тэгээд би яг жилийн өмнө хувцсаа аваад хүүгээ хөтлөөд тэр хүнтэй хажуу өрөө хөлслөөд амьдарсан.
Эхнээсээ л бид хоёрын амьдрал санасан шиг минь биш байсан. Харин сарын дараа тэр надад эхнэртэй дөрөвхөн сартай нялх охинтой гэдгээ хэлсэн. Тэр хоёрыгоо хаяад надтай суухаар шийдсэн гэсэн. Би үнэхээр хүнд байдалд орсон. Эхнэр охин хоёрыг нь өрөвдөөд буцаад яв гээд хувцасыг нь бэлдэж өгөөд явуулсан. Харин тэр хүн 14 хоноод эргээд ирсэн. Тэр 14 хоног надад там шиг л байсан. Түүнийгээ эргээд ирэхэд би маш их баярлаж за яахав бурхны шийтгэлийг хүртээд насан туршдаа эхнэр охин хоёрынх нь өмнө нүглээ наминчилж амьдрая даа гэж бодож байлаа.
Харин хоёр сарын дараанаас тэрний аймаар зан илэрч эхэлсэн. Тэр хэтэрхий их хартай. Ажилдаа явдаг цагаасаа 10-15 минут удаан явахад л хардаад хэнтэй хаана уулзсан гээд унана. Би өдөр ч цайндаа гарч чадахаа больсон. Ажлынхандаа хоолоо захиж авчруулдаг байлаа. Энэ зан нь сүүлдээ улам даамжирч хэрүүл үүсгэж байгаад шоудаад алга болно. Тэгээд шөнө дунд ирээд шальчигнаад хэрүүл гуйна уурлахаар зодно. Анх зодсоных нь дараа би сална гээд юмаа аваад явах гэтэл амиа хорлоно гээд миний дэргэд гарынхаа судсыг зүссэн. Гэхдээ гүн биш өнгөцхөн зүсээд л суугаад байна. Чи миний цусыг үзэхийг хүсээ юу одоо ханав уу гээд л. Үнэхээр аймаар. Тэгээд ажилд явуулахгүй гаднаас түгжээд явна. Чи яваад өгнө гээд. Тэгээд орой нь ирээд уучлалт гуйгаад сөгдөөд уйлаад бүр шалдаа бууна. Би дахиж зодохгүй ханийгаа ганц удаа уучил гээд амлалт бичнэ. Өчнөөн хуудас юм бичнэ. Би өөрөө үнэхээр хайртай байсан болохоор за дахиад зодохгүй байхдаа гээд л итгэнэ.
Гэхдээ л энэ бүхэн яг л чөтгөрийн тойрог шиг давтагдана. Өдөржин мэссэнжэрээр ажил дээрээ хэрүүл хийнэ орой нь зодно тэгээд уучлалт гуйна.
Энэ бүхнээс залхаад цөхрөөд би салахаар шийдээд гэрийнхэндээ бүх үнэнээ хэлээд би тэр хүнээс салаад долоо хонож байна. Хүүтэйгээ ажлаа хийгээд амьдарч чадна гэдгээ мэдэж байгаа ч эр хүний хайр нээх сайхан энгэрт нь наалдаад тэврүүлмээр санагдаж сэтгэл хоосорч байна.
Зарим хүмүүс бүр архичин хүнийг ч засаад авдаг зодох хардахаас бусдаар чамд аймаар хайртай юм чинь засаад авахгүй яасын сайхан залуу ш дээ гэх юм. Сэтгэл гэдэг үнэхээр хэцүү юмаа үхтлээ гомдож уйлдаг байж эргээд уучилж хайрлаад итгэлийн өчүүхэн жоохон цучил сүүмэлзээд байх юм.
Тэр хүн намайг эргээд ирээч бид хоёрын хайр бусдынхаас өөр амьдралд ганц л олдох хайр шүү дээ гээд гуйгаад л байгаа. Надад зөвлөгөө өгөөч. Хэрвээ би шал дэмий эргэлзэж байгаа бол энэ сэтгэлийн мухарт сүүмэлзээд байгаа итгэлийн бүүдгэр гэрлийг унтраагаад өгөөч.
секс.мн дээр ирсэн захидал
47 Comments
энэ чигээрээ амьдрах гээгүй л юм бол салсан дээрээ сал
яаж ч бодсон хүнээс асуухаар зүйл биш.Үр хүүхдээ бодсон ч тэр.хүүхэдгүй дээрээ сал.Чамайг инэгж байгаам чинь дагавар хүүхдээ алах байлгүй.Ийм адгуустай юу хийдийн.
Uuliin bugiig xaraad unasan morinoosoo salav gedeg ni bolj dee. Uuruu unasan xuuxed min uilaad yaxav dee. Anxnaasaa uxaantai bx xeregtei bj dee gej
салж цадахгуй бол хуугээ аавд ни унэнээ хэлээд заабал угууриэ тэрэнтэй уссунуус дээр авсан авгай ни хэдий ааштай бх ч чиний эргүүгээс дээр ядаж зодохгуй хуухдийнхээ ирээдүйг бодох л хэрэгтэй дээ эр ни бол чи мэдээгүй ч хүний амидрал салгаж дээ гэхдээ нугуу эхнэр ни илий азтай уым бна тэрэн дээр очоод бас л тэгдэг бх даа
салхагуй л бол нэг бол уурандаа чамайг ална даа. дараа ни харамсаад уйлна л биз.
Найз аа чи салсан нь дээр шүү. Одоо чамайг зодож байна, дараа нь хүүг чинь зодно шүү. Тэгж байснаас хүүтэйгээ нийлж хор найруулж байгаад анхныхаа нөхөртэйгээ суу. Хүүгээ л бод. Ямар ч хүн төрсөн эцэг шиг нь хайрлахгүй ш д. Хүүхэд чинь сэтгэлийн дарамттай өсвөл, ирээдүйд нь муу шд. Өөрийнхөө асуудлыг бол нууцаар сэмхэн зохицуулж болно ш дээ. Амжилт хүсье. Наад зодуурчингаасаа салаарай даа.
хохино чи тэнэг юм анхнаасаа ях гэж маяглсан юм бурхан чамайг шийтгэж байгаа юм тэгээд ч наадах чин засагдана гэж байхгуй ийм хумуус хэзээ ч оорчлогдоггуй юм би ийм амидралийг мэднэ 2дахиа хаяад анхний нухуу гуйгаад уз гэх л бна даа
Хүүгээ ийм байдалд өсгөхдөө сэтгэл чин өвдөхгүй байж эр хүний нөмөр нөөлөг хүсээд явж байдаг яасан арилсан дотортой хүн бэ? Ийм болохоор чин бурхан цаанаасаа шийтгээд чамд муу хүн заяаж л дээ. Өөрийгөө гол ни хүүгээ бодоод наад балиар юмнаасаа салаач чи. Тэгээд ч хүн хайртай хүнээ зодож хориж хардаж хайрладаггүй л байхгуй юу. чамайг явдалтай янхан шиг бодож дуртай цагтаа гарийнхаа шүүс болгож бгаа хүнийг хүссээр бн гэж үү. Чи уучлаад л бай, хүү чин том болоод хүүхэд насаа эргээд дурсах болгондоо сэтгэлдээ насан туршдаа хар толботой байна гэдэгийг ойлгоорой. Магадгүй наад зэрлэгийг чин дуурайгаад авгайгаа дуртай үедээ балбасан хүн л болж өснө биз. Шийдвэрийг чи л гаргана. Бид нар бол зүгээр л энэ сайтад орж санаа сэтгэгдэлээ бичээд өнгөрнө. Харин энэ чиний амидрал бас чамайг гээд хүн болохоор хорвоод мэндэлсэн хүүгийн чин амидрал шүү дээ
Нөхрөөсөө салсан, зөв эсэхэд эргэлзэж байна.
Гарчиг нь оноогүй байна. Аль нь чинийхаар нөхөр чинь байсан юм бэ. Ядаж байхад 2уулангаас нь салсан болхоор чиний асуултийн хариуг олход хэцүү юм. Эхнийхээ нөхрөөс чи өөрөө дурандаа салсан болхоор зөв бурууг нь асуугаагүй болвуу гэж бодож байна. (Тэр чинь л уул нь хамгийн буруу болсон байх гэж бодож байна). 2 дахь нөхрөөсөө чи ёстой дуртай дургүй түр хугацаагаар салсан юм шиг байна. Энэ нь д бол чамайг салсан нь зөв гэж бодож байна. Харин тэр хүн чамайг эхнэрээ гэж боддог байсан юм болов уу бүү мэд. Дахиж нийлэх тал дээр дэмий байх. Хүүхдээ бодоо. Бас хүүхдээ бодно гэхээр эцэггүй өсөх бас тиймхэн гэж бодож байгаа байлгүй. Чи л хаясан болхоос наад хүүхэдэд чинь эцэг нь байж байгаа шүү дээ. Тийм болхоор хуучин аавтай нь сайн уулзуулж бай. Чи хаяад явсан болхоор чамд эвгүй л байгаа байлгүй гэхдээ хүүхдийнхээ ирээдүйг бодохгүй юу даа. Хүүхдүүд аавдаа их хайртай байдгын байна лээ. Ээжээсээ илүү аавдаа. Нөгөө сүүлийн нөхөрт ч гэсэн хүүхэдтэй нь байх боломжийг олгосон нь дээр байх. Бүх юм ер чамаас л болоод байгаа гэдгийг бодоод үзээрэй.
Худлаа даа. Одоо нөгөө нөхөртэйгээ наалдаад л явж байгаа биз. Сэтгэлээ дийлэх чадваргүй юм шиг санагдлаа. Одоохондоо хүүхдэд чинь анхаарал нээх хандуулахгүй биздээ. Цаадах чинь залуу хүүхэд чинь бас хөөрхөн жаахан болхоор. Жил ахих тусам хүүхэд чинь хүйтэн харагдаж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна нэг том хоолны сав харагдаад уулаасаа царай зүс нь тогтоод өөрөөс нь өөр харагдахаар ямар ч хүн юм бодох л байх. Хүн болгон тийм биш л дээ мэдээж гэхдээ гаргаж байгаа харектараас нь дүгнэлт хийгээд бодхоор наадах чинь яав ч өөдтэй хүн биш ээ. 4 сартай хүүхдээ бас энхэрээ хаяд ирж байгаа гэсэн биз дээ. Хүн чанар нь хаачсан мал вэ.
сайна уу чамд мэдээж хэцүү байгаа байхал даа ,эмэгтэй хун угаасаа эр хунд маш амархан дасдаг зодсон ч эргээд уучлал гуйгаад ирэхэд оровдоод л эргээд л нийлдэг.наад залуу чин 4 сартай хуухдээ хаяд чамтай суугаад чамайг хардаж зовоож байгаа бол чи салсан дээрээ хэзээ нэг цагт наад залуу чин оор хуухэн руу явахгуй гэсэн баталгаа байхгуй ийм залуучууд арчаагуй байдгий чиний анхний нохор чин гайгуй л хун байсан байна шдээ ях гэж салаваа эмэгтэй хунд тайван амидрал шиг хэрэгтэй юм байхгуй чи юн туруу хуухдээ бодоо хуухэд тайван газар амидрах эрхтэй муусайн тэнэг эрчүүдээс болж хуухэд хуртэл хохирдог юм сэтгэл зовлонтой амидарснаас хуутэйгээ 2улханаа амидарсан дээрээ эртэй эргүй болно чи залуу байна цаагуур чин зондоо сайн залуучууд байгаа .за чамд амжилт хусий
эмэгтэй xумуусийг ойлгодоггуй. xууxэд өнчирнө, эрэгтэй xууxэд эцэггүй өсөөд xулигаан болчиxно гээд зоддог нөхрөөсөө салаxгуй юм. манай дуу. би яаx учраа олоxгуй л бн.
миний бодлоор энэ нэг төрлийн гаж донтой нөхөр байнаа. Салсан нь дээр наад донтноо мартхад 7 хоног л хангалттай засрахгуй цагийн гарз амжилт…..
анхний нөхрөөсөө яах гэж салсан юм,хүүхэдээ боддоггуй юм уу?эх хүн байж зөвхөн өөрийгөө боджээ,гэр бүлээ аз жаргалтай нөхрөө халамжтай болгохийн тулд гэр орнийхоо уур амисгалийг өөрчлөхийн төлөө юу хийсэн юм,жаргалтай газар хүн тогтдоггүй гэж.даварчихсан авгай вэ.нөхрөө хуурж араар ни тавиад эр хөн гомдоосныхоо горийг амсаж байгаа юм.анхны нөхөр чин сайн хүн байсан байна даа,чи нөхрөө халамжлаад гэрээ өөднө татаад жаргалтай амидарсан бол ,одоо ингээд хүнд зодуулаад шоронд байгаа юм шиг гэртээ тсоожлуулаад суухгүй байсан юм,30 гарсан юм байж хачин юм асуух юм,
сайн байна уу,
анхны хань……. уншихад хайр халамж нь бага байсан юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. сайн хань байсан бол чи яалаа гэж ийм сонголт хийж бүдчиж явхав дээ.
одоо энэ хүнээсээ салсан нь дээр дээ. байнгын айдсыг өөрөө ч, хүүдээ битгий мэдрүүлж амьдар аа. ийм байдал сайн сайхан амьдрал үр өгөөжтэй амьдралыг бий болгож хэзээ ч чадахгүй. хүүгээ бод…
Гэр бүлийы хүчирхийлэл ДАЛД ДАХИДАГ ДААМЖИРДАГ гэж гэр бүл судлаач нар хэлдэг юм .Далд дахидаг гэдэг ни ойлгогдож байгаа даамжирдаг гэдэг ни бүр хэрцгий болдог хүндэрдэг гэсэн үг юм шүү .Энэ үгийг гэр бүлийн хүчирхийлэлд байгаа бүх эмэгтэй санах хэрэгтэй байхаа. Гэр бүлийн хүчирхийлэлийн дээд хэлбэр ни зодох юм шүү дээ.Хэн ч ямар ч юм хийснийхээ толоо зодуулах ёсгүй
анхний ханиасаа салж чадсан юм чин наад тэнэг новшоосоо салаа хүн эрээр дутаж ухдэггүйл байхгуй юу шал худлаа яриж бгаа даа эргээд очихл юм бол бүх юм урдийн адилаар чамайг явсанд чин бүүр зэвүүн хүрээд улам зовооноо сал
зугээр л сал тэр чини жинхэнэ сэтгэцийн увчтэй гар байна
Арчаагүй эр хүн л иймэрхүү ааш араншин гаргадаг юм шүүдээ. тэгээд өөрийнхөө эхнэр хүүхдээ хаяад явсан хүн чамайг нэг л өдөр хаяад явах байхдаа. ингэж амьдарч болохгүйээ. ийм хэрүүр зодоонтой амьдрал хүүхдийн хүмүүжилд маш муу нөлөөтэй байдаг юмшүү.Анхны нөхөртэйгээ хүүтэйгээ элэг бүтэн байх хэрэгтэй байсан юм бишүү.
яахав илуу дутуу юм харж даличганаж явж байгаад насныхаа жаргалыг олсон юм бишуу. одоо тэгээд зодуулаад л амидраад байхаас биш яахав.
салсан н дээр гэж бодож бн. чи ядаж xүүxдээ бодооч. тийм орчинд яаж xүүxдээ өсгөх гээв. амиа бодсон xог вэ. ээж шиг бай
хохи нээ харин хуухэд чини унэхээр урубдултэй яс махний тасархайгаа хар элгийн хайртай залуугаасаа дор узбэл тэгдэг юм зая чини хүүхэд чини том болоод сонголтоо чамаас хэзээ ч асуухгуй хийнэ ягаад гэбэл чи хуухдээсээ ю ч асуухгуй гаж донтон дагасан шуу дээ дахин хэлэхэд хохино дахиад зодуулах болноо чи
эрчүүд өөрсдөө л эмэгтэйчүүдийг ийм байдалд хүргэдэг.анхнаасаа л хайрлана гэж авч суучихаад эхний 1-2жил үлгэр шиг л байж байгаад хүүхэд нь гараад ирхээр энэ одоо хаачдын гэсэн шиг хайнга болоод хайраар дутаагаад.эмэгтэй хүмүүс чинь хайрлаад байвал хэзээ ч нурууруу чинь хутга дүрэх хүмүүс биш.
нөгөө Бооёогийн хэлдэгээр хүний хүнийг хайрлаж байж Хүний хүний хайрыг авдаг юм шүү хүмүүсээ.
найз минь чамд зөвлөхөд 1гар хүрсэн хүн зүгээр болно гэдэг нь юу л бол.тэгээд ч чи тэр хүний өмч биш.түгжүүлээд байхдаа яахав дээ.би нар чинь 1 удаа л амьдрана.өөрөөө сайхан амьдрахаас гадна үр хүүхэддээ хэзээ ч битгий зовлонг үзүүлээрэй.тэд нар чинь бяцхан зүрхэндээ ээжийгээ харамлаад л сууж байгаа.тэгээд нүдэнд харагдаад байгаа бүхэн нь толбо болж үлдээд ирээдүйд бас хэн нэгнийг үзэн ядагч болно ш дээ.Ухаалаг шийдвэр гаргаад аз жаргалтай амьдраарай
ёооё, яасан хаширдаггүй хүн бэ. салангутаал эр хүний энгэр нөмөр мөрөөдөөд.
за ийм байна, гэр бүлтэй хүмүүс амрагийн явдалд орооцолдохоороо яахаараа нөгөөгөө муулж, нэгэн цагт хайрлаж амьдраагүй юм шиг өөрийнхөө сонголтыг газар дор ортол нь муулдаг байнаа??? секс муу байсан, хайрлаагүй шууд суусан, халамж амсаагүй гээд л дуусахгүй муухайг бодож өөрийгөө итгүүлчих юмаа. чи хэсэг ганцаараа бай, эр хүнгүй байсан ч амьдарч болно шд.
Зан зангаа мэдэхгүй мөртлөө хүмүүсийн сэтгэл
Заяа заяагаа гэж ханиа эрдэг юмуу даа гээд сайхан дуу цаад караоке д чинь байна даа. Бурууг өөрөөсөө.
наад мэдрэл чини сэтэхүйн оорчлолтой ум байна. чамайг алах болно доо. салаааааааааааааааааааааааа.
ёо чи яасан эргүү хүүхэн бээ наад нэг тэнэг хар юмнаасаа салаачээ. нэгэнт л чамд гар хүрсэн бол хүрээд л байна. тэгээд уучилаад хэдэн жил амьдраад үр хүүхэдтэй боллоо ч тамын амьдралаар амьдрах болно доо.
эхлээд учиргүй хайртай дуртай, чамтай амьдрахгүй бол амиа хороллоо гээд л.. арчаагүй эр хүний л арга байхгүй юу даа. тийм арганд нь орж байвал чамайг тэнэг гэхээс өөр юу гэхээ ч сайн мэдэхгүй байна. амиа хорлоод үхвэл сайн л биз дээ, нэг эргүү нь ч гэсэн хорвоогоос арилж ахин айлын охиныг зовоохоо болиж байвал сайн л байна.
энэ дээр brabus яг хэлсэн байна даа. хүү чинь өсөж том болоод эхээ өмөөрч тэр хүнийг үзэн ядаж гар хүрэх л болно. тэр цагт чи амаа бариад ч нэмэргүй ш дээ. тийм болохоор одоо л сал.
ер нь тэгээд эр хүний хайр гэж худлаа байдаг юм даа. хичнээн хайртай гээд л хайрлуулчихаад өлөн царайлаад хүүхэн харж шүлэнгэтээд л тэгээд үр хүүхдээ өнчрүүлж нэг банзал хүүхний хормойгоор гэр бүлээ сольдог ш дээ. тэгээд сайхан амьдарч байгаа юм байхгүй би чинь чамдаа хайртай байсан шүү гээд л хуцаад солиороод зууралдаад байна гээч….
ерөнхийдөө бол салаад өөрийнхөө эрх дураар, өөрийн чадлаар сэтгэл амар сайхан амьдарсан нь илүү дээ.
салаач ээ эргүү ал вэ чамайг дахиад л зодно тэгээд бас хүүг чин зодно хүүхэд чин том болоод хойд эцгээ алаад шоронд орно
за 1нт шийдсэн бол эргэж буцаад дэмий. давтаxгүй гэсэн баталгаа байxгүй
Сайн байна уу?Би 18настай.Манай ээж ааваас минь салаад өөр хүнтэй суусан би дагаад л явсан.Тэр хүн нь ээжийг маань хааяа зодчихсон байдаг наймаг /байхгүй хойгуур/ тэгээд л уучлалт гуйгаад маш ядаргаатай.Би ээжийгээ наад юмнаасаа сал гэж зөндөө гуйдаг байсан.Xарин ээж маань салаж чадахгүй байна гэж надад хэлж байсан…Нэг удаа манай хичээл эрт тараад би гэртээ эрт ирлээ.Хаалганы дэргэд ирэхэд л гэрээс бөөн шууриан гарч байлаа би хар хурдаараа хаалгаа ойнгойлголоо тэгсэн ээжийг маань зодож байдаг байгаа.Миний уур дээд цэгтээ хүрч би хойд эцгээ зодчихсон/1 сайн хашраасандаа/.Харин одоо ээжид минь гар хүрэхээ больсон шүү…(Би танд дуртайяа туслах байна) Асуух зүйл байвал хэлээрэй
амидрал гэж сонин юмаа би хүүхэдтэй ганц биэ эцэг манай эхнэр хүүхэд бид 2ийг орхиод явсан оор залуу дагаад охин бид 2 хэнээс ч дутахгүй сайхан амидарна би одоо 22той ажил хийдэг бас хэнээс ч дутах юмгүй царай зүстэй гэхдээ л эхнэртэй хайртай бсан юмаа чи анхний ханиасаа салах хэрэггүй л бсан юмда
Нэг юм хэлэхэд би арабийн нэгэн оронд амидарч бн, энд хүнтэй суугаагуй хүүхнүүд ни сэксгүй насаараа тэсэээд болоод бхад бид нар яахаараа үр хүүхдийнхээ төлөө гантсаараа зүтгэж болохгүй гэж, аймшигийн хүнтэй байснаас гэр бүлийнхэн болоод хүүхдийнхээ төлөө гантсаараа л яв л да, эр хүний энгэр боов хоёрт чи үхдэг юмаа да ю юнаас илүү?
энэ яасан азгуй хуухэн бэ…хохи чин
зугэр л сал,,наадах чэн хайр бишээ,амидралд ошоо зондоо сайхан зуйлс бгаа зугр л хуутэйгээ ажилаа хийгэд сайхан амидрач болно шдээ сэтгэл амар санаа зовох зуйлгуй,би охинтойгоо 2лахнаа л бдаг ажилаа хийгээд сайхан л амидарч бна сана зовох юмгуй дуртай уэдээ найзуудтайгаа уулзана гэртээ хэдэн цагт ирэх ни мини л дур эрх чолоотэй амар шдэээ бутэх бутэхгүй юмтай байж гарийх ни чилээг гаргаж бсанаас салооо тэр чигт ни орхи наад балайгаа
чиний бичсэн үнэн бол салсан н дээр байх даа.
анхандаа чамд эхнэр хуухэдтэйгээ хэлээгүй одоо тэнэгтэж чамайг зовоож амиа хорлоно ч гэх шиг хэн юм тэр одоо,
үхвэл үхнэ л биз. чамайг л айлгаж байншд. арчаагүй амитан бэ-
ганцаараа хэсэгтээ амьдараад хүүгээ өсгөөд яваач залуу байна ш д. 27 нас гэдэг чинь
хайр гэхээр л хүмүүсийн ойлголт өр байх юм да
намайг хайрладаг миний хайрладаг хүн намайг муухай харах битгий хэл уурладаггүй ийм эрчүүд дүүрэн байхад наад залуу чинь ганц л хорвоод байхгүй шүү дээ Сайн залуус байгаа хүүд чинь сайн аав өөрийг чинь хайрлаад халамжлаад авч явах эр хүн бий
Одоо зүгээр салаад ганцаараа хэсэгтээ яв залуу байна ш д
харын дон хэзээ ч засрахгүй ээ гэж. амиа бодоод наанаасаа зайл даа.
äýýð áè÷ñýí íºõºð àëóóëàõ ãýñýí þì áîë áóöõæ ñóó ãýõ ãýñýí áàéëã¿é äýý
салсан дээрээ салаа нэг л зодсон бол дахиад зодно хуний эрхэнд жаргахаар оорийн эрxээр зоб гэдэг уг бдаг биз дээ хунд зодуулж амидрана гэж юу бдийн.залуу хунд дахиад сайxан хани заяана.чамд амжилт хусиэ зоригтой бай бух юм сайxан болно охин мин
барийн амнаас гараад арслангийн аманд орж дээ яая гэхэв
жаргалдаахгүү зовлон чамд хэцүү ю гэдэг дуу бдаг бх аа лол
ёооё ийм нийтлэл ямар ч олон юм бэ дээ. дахиал хэлдэг үгээ хэлэхээс нэг л гар хүрсэн бол дахиж хүрч л таараа. алуулах гээгүй юм бол буцаж суу за.
дараа бас ийм нийтлэл гарвал дахиал энэ үгээ л хэлэхээс. хэхэ. яасан хэцүү хорвоо вэ гэж зовлонлуугаа л тэмүүлээд байх юм энэ хүүхнүүд…
Чамд уулийн бугийг хараад унасан морио голно жаргалтай газар хүн тогтохгүй өвстэй газар мал тогтохгүй гэсэн зүйр үгнүүд яг тохирох юм бн. Далчигнаад яах гэж ахны нөхөрөөсөө салсан юм тэр чинь жинхэнэ эр хүн байсан бн шдээ. Одоо бол наад мэдрэл муутай сэтгэцийн өвчтэй тэнэг гараасаа салж үз ийм амьдрал ч гэж байдаггүй байхаа мангар юм шиг зодуулж нүдүүлж нохой мэт дуулгавартай, эрх чөлөөгүй байсан байж бас хайр яриад өрөвдөөд бн энэ тэр гэж тэнэгтээд байх юм. Чи ийм амьдралтай байх юм бол муугаар бодоход удахгүй гарт нь үрэгдэнэ сайнаар бодоход хэдхэн жилийн дараа наснаасаа эрт хөгширчихсөн эсвэл зодуулсаар байгаад уймраа орон гаран хүүхэн л болно шүү.
одоо ингээд өдий 30 хүрэх гэж бга хүн засрана гэж бхгуй ш дээ эртхэн шиг эрхтэн бүтэн дээрээ салаа. одоо танай гэр бүлийнхэн чин чиний талд бга чамайг өрөвдөж бас амидралаа өөрийн гарааг нурааснийг чин уучлаж ойлгох гэж оролдож бга чи буцаад тэр залууруугаа гуйх юм бол дахайд зодуулаад уйлаад ороод ирхэд чин нулимсийг чин арчиж огох хүн дэргэд чин лав бхгуй шуу чамайг ямар тэнэг амитан бэ тэнэгээсээ болоод зовож яваа юм хүний угэнд ордоггуй хохичин гэж л бодоцгоох болно
Сүүлийн залуу чини ээжтэйгээ бдаг гэхээр эцэггүй өссөн бололтой. Тэхээр хумуужлийн доголдолтой юм бишуу. Магадгуй Засрахгуй байх шуу. Багийн бугдийг өөрийн байлгах гэсэн хумуужилтэй бол засарахад их хэцүү. Гэр бул амгалан тайван байжээж хун жаргалтай амидрийшдээ
Гэрэл унтар, хөгжим ас гэсэн чинь яадаг билээ? Амбий ороод ирдэг билүү хошин шог дээр. кккк Заа мэдэхгүй ээ өөрсдөө учраа ол хар гайтай юм зүгээр яах вэ гэсэн юм л дандаа байхын. Тэрний оронд овоог хэн босговоо гэдгийг олоол тэрнийхээ дагуу шийдчихээчдээ
Тэнэг хүүхэн байна даа чи. Жаргалтай газар хүн тогтохгүй өвстэй газар мал тогтохгүй гэж. Анхны хань чини сайн хүи байсандаа.
– Yamar ch hetsyy hyn be tanai hyn! Emegtei hyn ch gsn uuchilj hanadaggyi sonin bdg yum shig. Chi anhnaasaa amidralaa neg l hazgai ehelsen bololtoi. Ehnii nohor hair halamjgyi…daraah n het halamjlaad zodood nydeed bdg…Minii huvid chamaas baga zereg dyy ch gsn 2 hyntei suuj salah n bitgii hel er hynd itgej yadaad gantsaaraa l yavj bn. Tiim zerleg hyn neg odor chamaig alahiig ygyisgehgyi tul gantsaaraa ch gsn amidarch l bsn n deer bh.
– Chi zaluu bn.Er hyngyi bol bid yhehgyi heseg zuur tessen n deer bh.Hichneen saihan zaluu ch gsn tanai hyn shig sumtai zerleg bval hyniiadag l gsn yg shyy!
яасан хэцүүм дээ
нэг зодсон бол дахиж зодохүй байна гэж байхгуйлдээ