Нөхөртэйгөө болзож яагаад болохгүй гэж

Гэрлэлт хамтын амьдрал боловч хосуудад бие биетэйгээ ярилцах цаг ховор олддог. Хүүхэдтэй болсны дараа гэрлэлт гэж чухам юу болохыг хүмүүс мэдэрч эхэлнэ. Амьдралын өдөр тутмын аар саар зүйлс, хүүхэд, ажил, хадмууд, кареер тэдний бие биедээ зориулах цагаас хороож байдаг. Азид саяхнаас бий болсон нэгэн үйлчилгээ олон хүний сонирхлыг татаж байгаа аж.  Asian Dinner Club гэр бүлтэй хосуудад зориулсан “Мөрөөдлийн болзоо” үйлчилгээ явуулж эхэлжээ. Клубын тэргүүн  Салима  Манжи “” Ийм болзоо хосуудад анх танилцаж байсан үеийнх шиг сэтгэл хөдлөл, догдлолыг дахин мэдрүүлж, хуучин сайхан цагийг эргүүлэн авчирна” гэж ярьж байна. Түүний ярьж буйгаар эрвээхэй болон нисч, хайр дурлал шиг галд тэмүүлэхийг хүсдэггүй хүн ховор гэнэ.

Гэр бүл хүний хамгийн нандин сайхан зүйл гэдэг нь мэдээж. Гэхдээ нэгэн хэвийн амьдрал нь хайр дурлал, дур хүслийн галыг бөхөөдөг аж. Тиймээс гэрлэсэн хүн болгон хайртай хүндээ анхных шигээ дахин  галзуурсан мэт дурлахыг хүсдэг. Та ч бас эхнэртэй, нөхөртөө дахин дурлаж, зөвхөн хайр дурлал л өгч чаддаг сэтгэл хөдлөл, догдлолыг мэдрэхийг хүсч байгаа нь гарцаагүй.

Та эхнэртэйгээ эсвэл нөхөртэйгээ анх танилцаж байсан үеэ санаж байна уу?

Түүнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж, гурван хоног гурван жил шиг санагддаг байсан тэр өдрүүдийг санаж байна уу? Харин одоо өөрсдийгөө хараач.  Өмд, футболктой холхих гэрийн эзэд. Гангалаад хаачих ч билээ гэж бодож байна уу? Танд хажуудаа хэвтэж буй хүнээ хайртай хүн чинь биш, огт танихгүй хүн шиг мэдэрч байсан тохиолдол байна  уу? Хэрэв байгаа бол асуултынхаа хариуг өөрөөсөө эрэх хэрэгтэй.

Нэгэн удаа би сонирхолтой  зүйл хийхээр шийдэж, бүжгийн клубт элссэн билээ. Би сайн бүжигчин ч болж мэдэхээр байгаагаа нөхөртөө хэлэхэд тэрбээр над руу муухай харсан юм. Би дахин бүжгийн клубт очоогүй. Хэрвээ хос хоёрын нэг нь өөр зүйл хүсдэг бол романтик байх аргагүй.

Дараа нь нөхөр бид хоёр гэрлэснээсээ хойш анх удаа болзоонд явсан юм. Би гарахаар бэлтгэж сормуусаа будаж  байтал охин маань надаас “ Та хоёр ирэх юм уу?” гэхэд нь би “ Ердөө хотын төв ороод ирнэ” гэлээ. Гэтэл тэр “ Хэдэн цагт” гэж асуусан юм. Тэр үүнийг  надаас сурсан бололтой.

Бид ресторанд хоёр хүний ширээ захиаллаа. Би дотроо нөхөр бид хоёр харц тулгарвал яах бол, нөгөө л гэртээ ярьдаг зүйлээ ярих бол уу эсвэл ярих юм олдохгүй бол яанаа гэж бодож байв.

Гэвч тийм зүйл болсонгүй. Магадгүй лааны гэрэл, хундага дарс, сайхан хоол ч нөлөөлсөн байж магадгүй.  Бид  яг л анх танилцаж байгаа  хоёр шиг байлаа. Зогсоо зайгүй ярьж байсан боловч нөгөө улиг болсон аар саар зүйлс огт сөхөгдөөгүй юм. Би яг л дурласан охин шиг болж, нөхөртөө хайртай хэвээрээ гэдгээ мэдсэн юм.
Тиймээс  танд л гэж хэлэхэд эхнэр, эсвэл нөхөртэйгөө болзоонд явж бай.  Хайртай хүндээ дахин дурла.
Гэр бүлтэй хүмүүс яагаад болзоонд явдаггүй вэ? Тэд ийм шалтгаан хэлдэг.

Хонгор минь өнөө орой гарах уу?

  • “Хүүхэд хэн харах юм бэ?”
  • “” Хөргөгчинд  бидэнд уух юм хангалттай байгаа шүү дээ”
  • “”Бөөн ядаргаа””
  • “”Бид ядраад байна, шүршүүрт орчихоод унтлаа””
  • “”Маргааш их чухал өдөр””
  • “”Гэртээ үлдсэн нь дээр биш үү? “”
  • “”Тэгье, гэхдээ өнөөдөр биш””
  • “”Өнөөдөр их хүйтэн өдөр байна ш дээ””

7 Comments

  1. Bilegee says:

    үргэлж л ажил гэр үр хүүдүүд гээд байвал бас тийм гое биш байхаа хааяа нөхөртөө хэлэхгүйгээр дуртай концертын билетийг нь авчихаад гэнэт баярлуулах гое шдээ дараа нь амттай хоол хийж өгөөд л… амьдрал баян шүү.

  2. Tj.mgl6 says:

    Za mongol harihaaraa bolzdog heregee.

  3. Er hun says:

    Нээрээ эхнэртэйгээ ханилаад 5 жил болчихсон б,а саяхан бид 2 хуухдуудээ худуу хадамийхлуугаа явуулаад гэртэй 2-лнаа хэд хонолоо оройд ажилаас тарж орж ирээд 2-лнаа б,х чини бас л эвгүй юм б,а лээ шуу… Хэд хоноод л хуухдуудээ санаад дуудаж авцгаасандаа… Хумууний амидрал яг ингээд л ургэлжлээд б,а ургэлжлээд б,а сонин юм шуу нэг талаас бодохоор ур тулуу улдээх гэсэн амитантай тустэй ч юм шиг .

  4. bayraa says:

    saihan huuhen bna mongold iim biy haa tsarai zustei huuhen olon l baigaa bh daanch bugd ovoo nartai yavdag yanhnuud bga l da gaigui setgeleerei hamtragch boloh huuhen baival 88004940 ruu zalgaarai esvel rich_zuuchlagch@yahoo.com ruu mail bicheerei dajgui 178sm 75kg zaluu bna

  5. 111 says:

    чи бас эхнэртэйгээ хамт ажилладаг юм уу, харин би нөхөртэйгөө хамт ажилладаг. дандаа хамт байдаг чам шиг л. гэхдээ одоо би гадаадад сурч байгаа. нөхөр маань гэртээ, тэглээ гээд дээрдсэн зүйл алга л байна. уул нь энд ганцаараа байхдаа очоод тэгнэ дээ, ингэнэ дээ гэж бодоод очдог юм. яг хэрэг дээрээ болж өгөхгүй л байна. нөхөр маань санаачлага маш муу, дандаа би л эхэлж хөдлөх ёстой юм шиг байдаг. тэгээд байхаар урамгүй болдог юм билээ. одоо тэглээ гээд яахав дээ, сайн сайхан амьдралын төлөө хичээгээд л байждээ. I just wanna feel the love that we felt at first.

  6. TG says:

    ТИЙМЭЭ ГЭР БҮЛ БОЛООД 7 ЖИЛ БОЛЖЭЭ НЭГ Л ХӨНДИЙ ХООСОН ОРОН ЗАЙ ТЭР ОРОН ЗАЙГ ХЭДЭН ХҮҮХДИЙН МИНЬ ИНЭЭД ХӨӨР БАЯР БАЯСГАЛАН НӨХӨЖ БАЙХ ШИВ ДЭЭ ЭХНЭРТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ ЗҮЙЛ Ч АЛГА. ГЭРТЭЭ Ч ХАМТ, АЖИЛ ДЭЭРЭЭ Ч ХАМТ, ГАДУУР ГАРСАН Ч ХАМТ, ОРОН ДОТРОО Ч ХАМТ,

  7. 111 says:

    нээрээ ч нэг гэрт ороод 3 жил өнгөрч байна. заримдаа анх байсан тэр их хайр хайччихав аа гэж боддог шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.