Охин үрээ үргэж хамгаалж яваарай

Сайн байна уу. Би өөрт тохиолдсон явдлаа бусдад дуулган сэрэмжлүүлэх гэж бичиж байгаа юм. Би юм бичихдээ тааруу л даа, та бүхэн ойлгохыг хичээгээрэй.

Би тэр явдлыг бүдэг бадаг санадаг юм. Ямарч байсан тэр үед би цэцэрлэгт явдаг байсан, 6-7 настай л байсан байх. Манай ээжийн аав, ээж 2 хөдөө нэг цэргийн ангид ажилладаг тэгээд зуны амралтаар намайг дүүтэй маань хамт тийшээ явуулсан юм. Гэтэл нэг шөнө ээжийн дүү залуу миний дээр гараад гуя, боовны тэрүүгээр нэг юм хийгээд байсан санагдаж байна. Ямар ч байсан өвдөж байсын. Намайг чимээгүй бай гэж хэлээд ам гараараа таглаж байсан санагдаж байна. Би яагаад энэ талаар хүнд хэлээгүйгээ санахгүй байна бодвол хүнд битгий хэлээрэй гэсэн юм байлгүй. Би жоохон болохоорооо мундаг хүн болох гээд хэлээгүй юм байлгүй.

Бүүр сүүлд том болоод юмны учир ойлгодог болсон үедээ  нэг л өдөр би өөрийгөө ээжийнхээ дүүд хүчиндүүлсэн гэдгээ ойлгосон юмдаа. Надад ийм юм тохиолдсон гэдгийг хэн ч мэддэггүй. Би хэнд ч хэлээгүй. Манайх 3 хүүхэдтэй, би ганц охин нь. Тийм болхоор аав надад амь байдаг. Хэрэв би энэ тухай гэрийнхэндээ хэлэх юм бол манай аав тэр хүнийг заавал ална. Намайг аваарт ороход аав маань тэр жолоочийг ална гээд л дайраад байсан гэсэн.

Одоо ч гэсэн тэр хүн манайхаар орж гардаг. Би нээх харьцдаггүй юм. Амьдрал нь ч олигтой биш. Одоо бараг өвөө болох гэж байж эхнэр, хүүхэдгүй. Бүүр архичин болсон байсын. Ээж маань дүү нь юм болхоор архины спираль тавиулаад, тэр хүн ч хичээсэн юм байлгүй одоо архинаас гарчихсан. Тэр хүн үйлийн үрээ эдэлж байгаа юм шиг л надад санагддаг.

Одоо би ээжийнхээ дүүд сайн ч санадаггүй, муу ч санадаггүй. Миний ингэж бодох болсонд нөлөөлсөн зүйл бол би бурхан Буддад итгэдэг. Миний ойлголтоор бурхан Буддагын үзэл (энэ үг зөв үү, буруу юу мэдэхгүй байна) нь өш хөнзөн, муу санаа агуулбал өөрт ч, бусдад ч сайн биш гэж үздэг. Тэгээд ч нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг нийтэд дэлгэлээ гээд хэнд ч ашиггүй болждээ 20 гаруй жилийн өмнө болсон явдал шүүдээ.

Гэхдээ би үүгээрээ юу ч болоогүй гэж хэлэх гэсэн юм биш. Энэ явдал надад ямар нэгэн байдлаар нөлөөлсөн л байгаа. Нээх илт харагдах зүйл байхгүй ч гэсэн миний цаад, далд сэтгэл ухаанд минь нөлөөлсөн л байж таараа. Би хэнд ч 100 хувь итгэдэггүй, итгэж чаддаггүй. Миний бүх үйлдэлд нөөц төлөвлөгөө байдаг, ядаж л муу юм болж болзошгүй шүү гээд сэтгэл зүйгээ бэлддэг. Хүний төрсөн дүү ийм бузар зүйл хийж байгааг өөрийн биеээр үзсэн болхоор л би ийм болсон байх.

Одоо би нөхөр, нэг хүүтэй. Ер нь би хүүтэй байсан нь дээр гэж боддог. Охин хүүхдэд эрэгтэй хүүхдээс илүү хамгаалалт хэрэгтэй шүүдээ. Магадгүй ирээдүйдээ охинтой болбол чадлынхаа хэрээр л хамгаална даа.

Охин үрээ үргэж хамгаалж яваарай.

12 Comments

  1. хусхан says:

    энэ нийтлэлийг уншсан чинь үнэхээр аймар санагдаж байна хөвгүүд минээ амьдралд хөл тавихдаа юу ч мэдэхгүй жижигхэн охидыг битгий доромжил цаг нь болохоор та нар хөөрхөн охидтой найзалж эцэг эхүүд болцгооно

  2. ыуыу says:

    иxэнx ни xаматан байдаг. эрэгтэй xуний толгойд бол янз бурийн адийн бодол орж ирж л байдаг. гэxдээ нэг иx тийм xэмжээнд очитлоо тэгдэггүй ни уг ни олон л байx гэж бодоx юм. унэндээ залуу байxад юу руу ч xамаагуй юулэx xусэл иx төрдөг л дөө.

  3. Hun says:

    Bi joohon baihdaa hamaatniihaa gerluu ochij honoh yamar ch ih durtai baiv daa. Ochij togolhod ih l goe baidag baisan. Bi deeree neg ahtai, haashaa ch yavna uul ni ahtaigaa l baidag baisan. Manai ah harin ter ued yaasan ch bsan yum, nadtai tsug baigaagui.

    Bi hamaatniidaa ochij honoloo. Ene udaa manai gert zasvar hiij baisan uchraas ochij honoson yum. Manai hamaatniih 2 huutei. Neg ni nadtai nas adil, nogooh ni nadaas 4 oor ah. Bi ter ued bodood baihad 9 10n nastai l baisan baih. Yamar ch baisan sex gej yu bolohiig joohon oilgodog baisan yum. Gehdee yag yaaj gedgiig ni bol medehgui l dee.

    Oroi untaj baihad neg hun minii deer gartsan namaig nud hamargui unseed baisan. Bi gent serehdee gaihaad yu ch helj chadalgui untaj baigaa met torh uzuulj baisan. Tegeed ter ah minii bandaashiig tailaad hiih gej baihad ni gent teriigee deeshee dataad untaj bgaa met dur uzuulsen. Tegeed ter ah deerees bosoj ooriihoo orond orj untsan.

    Ene yavdal dahiad hed heden udaa bolj, bi eniig tiim ch aimar gej boddoggui bailaa. Gehdee yoroosoo hiij baigaagui. Tegeed ternees hoish bi oor oroond untah yumuu, tedniih ruu neeh yavah geed huseed baihaa bolison.

    Uul ni ter ah maani surguuliihaa hamgiin sain surlagtan, manai eejiin taliin hamgiin uhaantai l huuhed gej yaritsgaagaad l, iim l bol gej aav eej mini yaridag baisan. Ter uydee naiz ohintoi baisaniig ni ch bi bas sanaj baina.

    Odoo bid 2 haritsaatai l baidag. Maileer, zugeer ah duugiin haritsaatai. (Ooroor oilgoj magadgui, hehe) Odoo neg gazar mash sain ajil hiideg.

    Odoo bodhod, ter uydee uneheer hiichihsen bol yaana aa, gej bodhoor l dotor sonin bolood baidag. Gehdee bolood ongorson yavdal uchraas odoo yaaya gehev dee. Ohintoi bolohdoo l ih bolgoomjtoi baihaa oilgoson.

  4. tu says:

    ингээд бодохоор ийм бузар юм хийсэн эрчүүд жаргадаггүй юм шиг байгаа юм. бүгд л архинд орсон, шоронд орсон, цагаасаа өмнө үхсэн, траншэйнд очсон, хөлгүй болсон, хорт хавдраар өвдсөн гэх мэт.

    аяганы хариу өдөртөө гэж энэ байх.

    бузар юм хийгсэд энэ зовлонгоо заавал өөрсдөө амсах ёстой, амсч л байгаа, амсах ч болно.

  5. lol says:

    ийи яасан аймаж юм бээ.

  6. Emegtei says:

    хүүхэд насандаа эрэгтэй хүмүүсээр оролдуулж байгаагүй охин хүүхэд гэж байхгүй юм шиг санагдчихлаа. Намайг бас жаахан байхад аавын бага дүү оролддог байсан. Бас л хүүхдийн сэтгэхүй байсан байхдаа. Би бас хэн д хэлээгүй.
    Би сүүлд том болсон хойноо тэр аавын дүүгээс хариугаа авч байсан. Цагдаад барьж өгөн суулгаж байсан. Тэр цагаас хойш эмээ энэ тэр надад их дургүй болсон доо. Гэхдээ тэр ах одоо нас барсан. Архид ороод тэгээд удаагүй үхсэн.

  7. эмэгтэй says:

    Намайг жоохон байхад Манай нэг хамаатан ах намайг 00 хуурч оруулаад өмд шувтлаад урдаа тэврээд нэг л аймаар юмаар араас хатгаад байх шиг.Би гайхаад тэр өдрөөс хойш тэр ахыг хараад шууд зугтдаг болсон байх.Бүдэг бадаг л сандын.Охин үрээ хайрлаж анхаарч байгаарай.

  8. aagii says:

    харин тиймээ охин урээ хайрлаж хамгаалж байх хэрэгтэй,хамаагуй хунд найдаж улдэж эрөөсөө болохгуй би бас хуутэй хуу маани одоо 4 тэй одооноос л хэлээд байгаа эрэгтэй эмэгтэй хэн ч бай боовийг ч барий эсвэл узий гэвэл эрөөсөө болохгуй гэж хэл гээд л,бас хуухдээ би хунд улдээж явж чаддагуй оороо л хаана ч явсан аваад л явдаг,манай мглчууд ажил ажил гэж яваад хуухэддээ анхаарал халамж маш муу тавидаг юм шиг байгаам.

  9. zochin says:

    яааг оорийнхоо амидарлийг харчих шиг боллоо. Надад ч гэсэн ийм зуйл тохйолдож байсан.би 6-7 байсан. Манай ээжийн дуу.

  10. Jagaa says:

    Тийимээ иймэрхүү зүйл гадуур маш олон бдаг. Бүр төрсөн эцэг ни охинооо,,, үүнд эх ни ч буруутай! Захидлийн эзэнд л гэж хэлэхэд, одоо мартахийг боддо! Хүмүүст сэрэмжлүүлэг болгож бичсэнд баярлалаа!

  11. man says:

    2ууланг нь анхаарч байсан дээр байхаа!яагаад гэвэл дээр ББС гээд Британы тв-гээр энэ тухай гарч байсан!охид 20% хөвгүүдийн 10% нь багадаа ямар нэг хүчирхийлэлд өртдөг гэж!Роман пап энд айлчилахдаа ч гэсэн лам нарын өмнөөс уучилал гуйсан!олон ч хөвгүүдийг сүмийхэн уруу татаж гаж донтон болгосон гээд!Одоо ч манайд наадуул чинь цайчихсан мөнгөөр хуураад л охид хөвгүүдийг чинь ноолж байгаадаа!!!!!

  12. WARWAR says:

    аяа яа тэр хүүхэд байхадаа маам папа.даа хэлэхгүй одоо энэ олон жилийн дараа энд хэлж санаагаа амраах чни зов зов хунд далд гажиг их байдаг ям шүү бүсгүй мини

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.