Секс ба эрүүл мэнд

-Үтрээний загатнаа болон хуурайшилт нь сексийн харьцааны үед бага зэргийн тавгүй мэдрэмжийг төрүүлдэг.
-Сексийн үед шээс хүрэх нь эмэгтэй хүний өндгөвчин дэхь эстроген хэмээх дааврын боловсруулалт багассантай холбоотой.
-Ийм зуршилтай эмэгтэйчүүд эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй. Эмч танд шаардлагатай эм болон эмчилгээг зааж өгснөөр урт удаан жилийн турш залуу сайхан байдлаа төдийгүй сексийн идэвхитэй байдлаа хадгалахад тусална.
-Юуны өмнө цусан дахь сахарын хэмжээг шалгаж үзэх хэрэгтэй. Учир нь үтрээний загатнах явдал нь сахарын харшилтай холбоотой байдаг байна.
-Толгой өвдөх үед анхны үнсэлтийг хийх буюу сексийн харьцаанд ороход тийм ч таатай байдаггүй ажээ.
-Толгойны өвдөлт туйлын дээд цэгтээ хүрсэн үед хүчтэй аянга цахилгаан, аль эсвэл бөмбөг тэсрэх гэж байгаа юм шиг мэдрэмж гавлын ясанд төрүүлдэг байна. Уг өвдөлтийг мэдрэлийн эмч нар “тэсрэлт” гэж нэрлэдэг ажээ.
-Энэхүү өвдөлт нь даралт ихсэх өвчинтэй холбоотой бөгөөд 50 настай хүмүүст ихэвчлэн илэрдэг байна. Иймд даралтаа тогтмол хянаж мэдрэлийн эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй. Уг өвдөлт нь даамжрах тусам сэтгэл зүйд өөрчлөлт өгдөг ба сексийн хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүргэдэг байна.
-Эстрогений түвшин хэдий чинээ бага байх тусам түүний учруулах хор нөлөө төдий чинээ их байдаг ажээ.
-Энэ нь нэн ялангуяа өвлийн төгсгөл, бүүдгэр бүрхэг үед ихэвчлэн тохиолддог байна. Дур хүсэл буурах явдал түүний характерын шинж тэмдгээс үүсэлтэй ажээ. Иймд энэ тал дээр анхаарч, өөртөө гуниг гутрал төрүүлэх явдлыг зөвшөөрөхгүй байх, сексийн хүслийг сэргээх нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

/Хань/

1 Comment

  1. miraalag busgui says:

    гунигтай гутарсан уэд сэx хийхээр сайхан болоол стрэсс тайлагдаад л ывчдийн шд …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.