Сээтэгнүүр зан хэрэгтэй гэнэ шүү

Ер нь сээтэгнэх бол хүний анхаарлыг татаж танигдах гэсэн хүмүүсийн төрөлхийн хүсэл юм. Бусдад сэтгэгдэл төрүүлж чададгүй хүн хэзээч албан тушаал ахиж, удирдах ажил хийж чадахгүй. Амьдрал дээр бүгд л сээтгэнэдэг, бүтэлтэй бүтэлгүй, доод утгаар эсвэл илэн далангүй бодож тооцоолж, эсвэл ухамсаргүйгээр…

Жинхэнэ бүсгүй хүн бол ярилцаж буй хүн нь хуучин найз хамт ажиллагсад, эмч , үл таних хэн ч байсан ялгаагүй өөрөө ч мэдэлгүй сээтэгнэж эхэлдэг.

Бүсгүйд өгөх зөвлөгөө

Аальгүйтэж сээтэгнэж сур. Сээтэгнүүр бол бороо орохоор барьдаг шүхэр биш, тэр таны мах цусанд шингэсэн байх ёстой. Та хамт ажиллагсад, дарга хөрштэйгээ ер нь хэнтэй ч байсан тухайн хүн өөрт чинь таалагдаж байгааг харцаараа илэрхийлэн инээмсэглэ.Чухам тэр л эр өөрийн чинь хувь заяа ч юм билүү?

Инээмсэглэж сур. Энэ нь өөрт чинь ярилцаж буй хүнд таны асуудал зовоохгүй гэдгийн аталгаа болно.

Сонсож сур. Ямар ч эр ярилцаж буй хүнээ биш өөригөө сонсохыг урьдал болгодог. Андрей Мору “Ихэнх хүүхнүүд сонсож чаддаг байсан учраас гайхалтай өндөр албан тушаалд хүрч байсан.Гэхдээ заавал сонсох ч албагүй зүгээр л сонсож байгаа дүр үзүүлэхэд л болох нь тэр” гэж мэргэн хэлсэн билээ.

Хүний нүдрүү хар. Тэгээд дотороо “Бүх эрчүүд гайхйлтай сайхан, би ч мөн адил, секс ч сайхан би чамтай байхад бүхнийг хийхэд бэлэн” гэж дотроо олон удаа давт.Танаас ялгарч буй энергийг анзаарахгүй байна гэж үгүй.

Түүний биед шүргэ. Гэхдээ зөвхөн тохиолдын байдалтай гараар, ташаагаараа ташаанд нь, хөлөөрөө хөлд нь гэх мэт. Гэхдээ зарим хүн эрх чөлөөнд нь халдахад таагүй байдгийг санаж яваарай. Хэрэв таныг цааш гэхгүй бол тиймэрхүү байдлаар үргэлжлүүл. Та зөв замдаа явж байна.

Нууцлаг бай. Бүх эрчүүд нууцад дуртай байдаг. Мэдээлэл бол эрх мэдэл, түүнд хүрэхийн тулд эрчүүд таныг тойрон эргэлдэж, нууцыг тань мэдэхээс наана явахгүй.

Хэр хэмжээг нь тааруул. Ямарч юманд байдагтай адил хэтэрсэн юм болгон хамгийн сайхан зүйлийг ч нураана.Үнэртэй ус, үг яриа бүгд хязгаартай байх ёстой.Илүү юм ярихын оронд цагаа олж дуугаа хураах хэрэгтэй.

Эрчүүдэд өгөх зөвлөгөө

Зөвхөн эмэгтэйчүүд л аальгүйтэж сээтгэнэдэг гэдэг яриа буруу юм.Эрчүүд эмэгтэйчүүдээс дутахгүй сээтгэнэдэг. Үүнд:

Жигүүр. Гоё ганган хувцас, гутал, моодны үс засалт гэх мэт олон зүйлсээр эрчүүд хүүхнүүдийг татахыг хичээдэг. Үнэтэй цаг эсвэл зээлээр авсан машин байшин зэрэг нь эмэгтэй хүн их нөлөөлдөг.Эр хүн бэл бэнчингээ харуулснаар үр удамаа хангалуун амьдруулж чадахаа батладаг.

Оюун ухаан. Эр хүний оюун ухаан ихэнх бүсгүйн дур хүслийг өдөөдөг.Ер нь мэдээж ухаантай эр хүнтэй хамт байх сонирхолтой байдаг шүү дээ.

Хэт их анхаарал тавих. Сонгосон хүүхэндээ хэи их анхаарал тавьж шүтэн биширсэн харцаар харах, магт.

Сэтгэл хөдлөл. Төгөлдөр хуур дарж , эсвэл гитардаж дуул. Шүлэг унш эсвэл ямар нэг романтик дурлалын түүх ярь, энэ үед дохио зангаагаа удаашруулж дуугаа нам болго, ярилцаж буй бүсгүйрүүгээ удаан харж өөлийнхөө эротик хүслийг түүнд халдааж байна гэж төсөөл.

Ярианы үед бүсгүйн мөрнөөс тохой хүртэл гараа явуулж дараа нь хажууд байгаа зүйлийг үргэлжлүүлж ил.Энэ үед нүцгэн хүүхний баримал эсвэл сайхан хүүхний зургийг, зоогийн газар бол хундаганы хөлийг ил. Яг энэ мөчид бүсгүй хүн дотоод ухамсараараа тэр иллэг энхрийллийг өөрөө үзэхийг хүсдэг гэнэ.

Залуусаа оролдоод үзэхэд тийм ч хэцүү зүйл алга.Танд амжилт ирэх ч юм билүү хэн мэдлээ.

3 Comments

  1. Мэдэмхий says:

    Яг зөв. Амьдрал сонирхолтой болно шүү дээ…

  2. altmaa says:

    Эмэгтэй хүнд бага зэргийн ,хөнгөхөн сээтэгнүүр зан бол байх ёстой юм гэсэн.
    Мэдээж хэмжээг ни хэтрүүлэхгүйгээр шүү дээ.
    Гэхдээ мэдэхгүй ээ,донжийг ни тааруулагүй бол буруу сэтгэгдэл төрүүлэжх ни элбэг байх.

  3. Darjaa says:

    Сээтэгнээд байвал СЕКС л бодохоос биш СЭТГЭЛ ийг нь бодохгүй ш дэ би лав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.