Тавилангаасаа зөрж чадахгүй энэ амьдралыг яалтай ч билээ

Нийгэмд ижил хүйстнүүдийн тухай олон янзын ойлголт байдаг. Зарим нь тэднийг буруутгаж, зарим нь ойлгохыг хичээдэг Өөрийгөө гей хэмээн танилцуулсан нэгэн залуутай санаандгүй танилцаж нууцлаг амьдралынх нь хөшгийг нээхийг хичээлээ. Тэрбээр жинхэнэ нэрээ нууцалсан ч хүрээнийхэн нь Ванити нэрээр нь анддаггүй гэсэн.

-Өөрийгөө танилцуулаач?
-Би 22 настай. Сэтгэл зүйч мэргэжлээр суралцаж, хажуугаар нь ТББ-д ажиллаж байна. 17 настайгаасаа эхлээд ТББ болон олон улсын байгууллагад ажиллажээ. Өөртэйгээ ижилхэн хувь тавилантай нэгэндээ тусалж, сэтгэлийн дэм хайрлах ажилд ханцуй шамлан орсон. Нэг үеэ бодвол өөрийгөө нээх бодолтой миний адил ижил хүйстэн залуус олон болж. Үүнд манай ТББ их үүрэг гүйцэтгэдэг.

-Уучлаарай, бэлгийн чиг баримжаагаа бусдаас өөр гэдгийг хэзээ мэдсэн бэ. Зарим нь бусдад уруу татагдаад гей болсон гэдэг.
-Бусдад уруу татагдана гэсэн ойлголт байхгүй. Гей гэдэг нь төрөлхийнх шүү дээ. Би бэлгийн чиг баримжаагаа 14 насандаа мэдсэн. Бусдыгаа бодвол харьцангуй эрт мэдсэндээ баярладаг. Манай ангийн хөвгүүд хөөрхөн охидод захиа өгөөд гүйж явахад би “ямар гоё ах вэ” гээд ижил хүйстнээ сонирхож байгаагаа ч ойлгодоггүй байлаа. Ер нь бэлгийн чиг баримжаагаа эрт тодорхойлж өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөнд гэр бүлийн оролцоо их бий. Ээж болон эргэн тойрны хүмүүс эрт мэдсэн учраас ойлгож эхэлсэн.

-Гэр бүлийнхэн чинь чамайг мэддэг үү?
-Манайхан мэддэг болохоор айж ичээд байдаггүй. Гэр орныхон нь ойлгохгүй хэцүү амьдарч байгаа олон хүн бий. Насан туршдаа хүлээн зөвшөөрөгдөхгүй адлуулж явсаар бурхны оронд одсон хүмүүс ч байна. Эрт хүлээн зөвшөөрөгдвөл бие даах чадвар илүү болдгийг сайн ойлгож байна. Хэчнээн хичээгээд ч тавилангаасаа зөрж болохгүй энэ амьдралыг яалтай ч билээ. Хамгийн гол нь гэр бүлийнхэн нь ойлгодог байх хэрэгтэй.

-Ижил хүйстнийг олонхи хүн үзэн яддаг. Ингэхэд өөрийнхөө хувь тавиланд харамсдаг уу?
-Ертөнц дээр амьд төрлийг олсондоо ямар ч хүн харамсдаггүй биз дээ. Үүнтэй л адил би гей болсондоо харамсдаггүй. Хорвоогийн тоосыг хөдөлгөөд амьдарч чадаж байгаа юм чинь юунд нь харамсах вэ дээ. Харин ч алдаа дутагдлаа засч урагшаа харж алхаж чаддаг юм байна. Ёстой л хүмүүсийн хэлдгээр “хялалзах тусам гялалзана” гэдэг шиг байх учиртай. Биеэ сайхан авч явах тусам хүмүүс намайг зөвшөөрөх болно. Хажууд нь гялалзаад өнгө ороод байвал хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй шүү дээ.

-Хайртай залуутай амьдардаг уу?
-Хамт амьдардаггүй. Гэхдээ бие биеэ олоод 15 сар болж байна. Бид сайхан байгаа. Миний найз залуу их сургуульд сурангаа бизнес эрхэлдэг нуугдмал хүн бий. Нуугдмал байна гэж би хэлдэггүй. Манай хүн ч намайг илэн далангүй гэж гоочилдоггүй. Гол нь бидний дунд хэмжээлшгүй их хайр байдаг даа.

-Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ. Байнгын үзэн ядалтаас айдаг уу?
-Ирээдүйнхээ амьдралыг сайхнаар төсөөлдөг. Эрч хүч, хүсэл тэмүүлэл, мэдлэг боловсрол байгаа учраас дээшээ гарна гэж боддог. Тэр дундаа хүмүүсийн сайн сайхан амьдралын төлөө их зүйл хийнэ. Ядуу, өнчин хүүхдэд тусалдаг буяны байгууллага байгуулах зорилготой. Нууцгүй хэлэхэд гей гэхээр магадгүй зарим нь сексийн амьдралыг нь сонирхдог. Уг нь хүний мөн чанар дотоод сэтгэлийг нь ойлгохыг хичээгээсэй.

-Бэлгийн замын халдварт өвчин, цаашлаад ХДХВ/ДОХ-оос хэрхэн хамгаалдаг вэ. Бэлгийн цөөнхийг халдварт өвчинд өртөх магадлал өндөр гэдэг.
-ХДХВ/ДОХ-оос сэргийлэх найдвартай арга бол бэлгэвч. Хайртдаа үнэнч байх нь чухал. Ингэж чадвал халдварт өвчнөөс холуур байна. Бэлгэвч хэрэглэх энгийн асуудал. Түүнийг задлаад хэрэглэж чадахгүй бол хохь чинь гэхээс өөр аргагүй. Бэлгэвч гадуур хямдхан худалддаг. 100-1500 төгрөг. Ширхэг тамхины л мөнгө. Архи авч уудаг хэрнээ бэлгэвч халаасалж явда-гүй хүнийг би ойлгодоггүй юм. Дахин хэлэхэд бэлгэвч л ХДХВ/ДОХ-оос хамгаална.

-Гадаадад амьдрах бодол бий юу?
-Монголчууд биднийг ойлгодоггүй нь үнэн. Гэхдээ харамсахгүй ээ. Гадагшаа явъя гэж боддог байлаа. Харин сүүлийн үед эх орондоо амьдаръя гэж боддог болсон. Өөрчлөлт, шинэчлэл хурдан явагдаж байна. Баялгаа ашиглаж чадвал дэлхийн баян орны тоонд орно. Эх орноо улам сайхан болоод байхад Монголоосоо явна гэдэг утгагүй. Хэдий гей ч бид хүмүүстэй адилхан эрхтэй. Хуулиар зөвшөөрөхгүй байсан ч Монголдоо амьдарна.

-Нуулгүй хэлэхэд чи царайлаг юм аа…
-Баярлалаа. Хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг. Зарим нь зэвүүн гей гэж зэвүүцэж байхад нөгөө нь чи их нийтэч байна гэдэг. Харин царайлаг гэдэг үгийг би хайртай хүнээсээ сонсч байлаа.

-Үр удмаа үлдээх талаар ямар бодолтой явдаг вэ. Магадгүй нэг л өдөр аав, ээж тань ачаа нэхвэл яах вэ?

-Үнэнийг хэлэхэд би энэ талаар шийдвэр гаргаагүй. Үлдээх хэрэгтэй ч юмуу даа.

-Яагаад?
-Би ээж, ааваасаа олуулаа. Тэд маань ээжид ач, зээг нь үзүүлж байна. Дээр хэлсэнчлэн манай гэрийнхэн намайг мэддэг учраас хүүхэд нэхдэггүй. Ер нь би энэ талаар их бодсон. Нийгмийн ялгаварлан гадуурхалт их байна. Цаашид багассан ч гэлээ ямар нэг хэмжээгээр байсаар л байна.

-Сүүлийн асуултыг чамд үлдээе?
-Энэ боломжийг ашиглаад нэг шүлэг хэлье.
…Би мянга мянган ижийн нэгний хэвлийд бүрэлдэж мэндэлсэн
Бусдын адил
Би инээдэг, уйлдаг
Бусдын л адил
Би хайрладаг, хайрлуулдаг
Бусадтай адил
Би бас хожим хэзээ ч юм төгсөхөө мэддэг
Бусдын адил
Би эр хүнийг хайрлах мэдрэхүйгээрээ л
Бусдаас өөр
Бусдад чичлэгдэх шалтгаан минь өчүүхэн,
Богинохон амьдралын замналд минь өргөс шаваастай…
хэмээн бичсэн М.Энхриймаагийн “Бусдын адил” шүлгээр ярилцлагаа төгсгөе. Мөн намайг бусдын адил бодож үгийг минь сонссон Танд баярлалаа.

Б.Даариймаа

Монголын Үнэн

17 Comments

  1. Uka says:

    husvel mail hayag, utasa uldeegeree

  2. Uka says:

    Bi eregtei.,Gehdee bi eregtei huntei bas shemale huntei sex hiij uzmeer bna.,

  3. Бабаа says:

    Төрөлхийн гей гэж байдаггүй юмаа. Тэгвэл төрөлхийн алуурчин, төрөлхийн хулгайч, төрөлхийн гаж донтон гэж байх уу, тэгээд тэднийг төрлхийн юм чаваас гээд өршөөгөөд байх уу, тэгдэггүй юм тэд бол бие болоод материалын хохиролыг ХҮНД учруулдаг бол муусайн гомонууд сэтгэхүйн хохиролыг НИЙГЭМД учруулдаг учраас энэхүү бузар булайтай эвлэрч яасанч болохгүй. Тэгээд бас нэмж хэлэхэд чи БУСДЫН АДИЛ БИШ шүү, лав л надтай адил, наймайг ингэж доромжлахыг би зөвшөөрөхгүй

  4. bonoo says:

    Сайн бн залуу мини би ч чиний адилхан гэхдээ би гадаада амидардаг мгл чууд ойлгохгуй бг учраас л гадаадад 20 д жил ажиллаж амидарч бн даа.Би 2 дээд сургуули тугссун мэргэжлээрээ 10 жил ажиллаж бн тэр улсийнхаа нилээн том банкнд ажилдаг мгл д оо ажиллаж амидрая хийе бутээе сурсан мэдсэнээ гэж боддог гэвч би ижил хуйстэн болохоор тэгж чадахгуй бн.мгл д бг та бухэн зоригтой хийж бутээгээрэй удахгуй ойлгох бхаа.амжилт

  5. akul says:

    сайн уу? энэ өдрийн мэнд яахав энэ залуу миний адил л нэгэн байна би ч гэсэн 14 насандаа л анх гэй гэдгээ мэдсэн. энэ зүйл төрлөхийн зүйл сайхан илэн далангви л байх хэрэгтэй шдэ

  6. hor says:

    хулээн зовшоорлоо гэхэд ялгаварлан гадуурхалт ихсэнэ , ийм байдлаараа бвал ясийн бэ? нийгэм урагшилах тусам ийм хандлага ихсэнэ гэж бодож бна энэ ни тусдаа хуули гаргах бур ч асуудлийг хундруулнэ шуудээ та нар оорсноо зов бодолтой бх хэрэгтэй, ижил хуйстний гэрлэлт зовшоорлоо гэхэд цаана ни нөхөн уржихуй өвчин гэх мэт бүх муу мухай нэр та нар дээр ирэх болно, тэгснээс нийгэм бухэлдээ хулээн зовшоортол хөдлөх хэрэггүй л гэж бодож бна гэй залуу мин

  7. unen says:

    тэднийг зугээр орих ямар хун алж хулгай хийсэн биш мороорой амидраж бга хумуус та нарт ямар гэм хийсэн биш

  8. hi says:

    зурагт интэрнэтээр дамжуулж хүмүүс уруу татаад төрөлхийн гээд худлаа шаах юмаа би тоглоод чатаар танилцсан чинь чамд таалагдана эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү хөхдөг гээд л байсан тэгжил та нар хүмүүс уруу татаж байгааш дээ миний сонссоноор эрэгтэй хүний анусанд сэрэлийн цэг байдаг 2 т жижиг эрхтэнтэй өөртөө итгэлгүй эмэгтэй хүнтэй харицаж чададгүй хүмүүс гомо хүмүүсийн өгөөш их болж гомочууд ихсээд байгаа боловуу

  9. stupid says:

    мммм…за яахав ийм илэн далангуй байгаа чинь сайн хэрэг. гэвч одоо цагт ялангуяа манай энэ монголд энэ мэтчилэн олон гей лесби нар олшроод байвал энэ монгол чинь удахгүй үгүй болох нь. 3 сая хүрэхгүй хүн амтай 1,5 сая км газар нутагтай байж аль болох үр удмаа үлдээж энэ газар нутаг дээр цаашдаа эзэн нь болж амьдрахаа бодохгүй бол хэцүүдэх нь байна шүү дээ. та нарын гей лесби чинь тэндээ л биз. битгий үүнийгээ гайхуулж зарлаж хүүхдүүдийн толгойг угаа…одооны энэ банди нар бүгд л охин шиг,.. охид нь охидтойгоо алцганаал хайраа майраа гээд л хоорондоо нялуурдаг болж байна ..ингэж ядаж байтал нь та нар дээрээс нь толгойг нь угаагаад байхаар яаж энэ улс чинь хөгжих юм бэ дуугайхан л хоорондоо явалдацгаа… битгий зарлаж гайхуулаад бай…

  10. . says:

    бузар бузар холуур холуур

  11. . says:

    бузар бузар холуу холуу…

  12. GABA says:

    Одоо тэднийг ойлгох тсаг ни болсон гэж бодож байна. монгол улсаа хөгжүүлж тэргүүлэгч улс болхийн төлөө хамтдаа байх ни чухал. Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй гэдэг шүү дээ.

  13. Darjaa says:

    14 настайдаа би лав юун бэлгийн чиг хандлага….мөрөөрөө хичээлэээ хийгээл зааландаа тоглоол явж байсан даг….Нийгмээ дагаад БҮХ юм эрт эхэлдэг болжээ

  14. Baih asuudal shuudee says:

    Байх л асуудал шуудээ. Энэ бол хуви хуний асуудал.

  15. player says:

    ижил хүйстэн байж болно гэхдээ түүгээрээ бахархах хандлага гадуур модоонд ороод байх шиг байна. Хүүхэд үлдээх хэрэгтэй ч юмуу даа гэх хүсэхгүй байгаа гэдэг одоо юу гэсэн үг вэ Монгол улсын иргэний журамт үүрэгт үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх байдаг шүү дээ ийм гэр бүл монгол улсад маань олширвол гэр бүлийн үнэт зүйлийн утга учир алдагдана биз дээ.

  16. Gal says:

    Энэ муу ижил xүйстэнүүд бүүр эргүүтэх болжээ!!!!! Бидний энэ ядуу буурай нийгэм ийм цөөхөн хүн амд эднарын хэрэг бнуу!!!! Бид гэй л гэнэ чингэсийн гэй л гэнэ та хэд арай их кино үзээд бгаа юм биш үү! Бусдын бусдын адил гэнээ тэгвэл бусдын адил амидар ллруудаа!!!

  17. zoloo says:

    одоо чин иймэрхүү зүйлийг ойлгодог болсон орчин цаг шүү дээ залуу мин бид энэ хүмүүсийг бусдийн адил хүлээн авч ойлгох хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.