Австрийн алдарт эмч Зигмунд Фройдийн соёрхсноор бол ямар ч охин өөртөө дутагдаж буй зүйлийг ямагт мэдэрч байдаг. Өсөж томрох тусам энэ нь тодорхой ухамсар болон хувирч улмаар хүүхэн болоход нь нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн бүхэн сексийн авъяастай. Харин ямар авъяастай вэ? Мөн үүнийгээ дагаад ааш нь янз бүр. Өөрөө сонирхоод үз л дээ.
1.Та далайн эрэг дээр байна. Доорхи хүмүүсээс аль нь танд ойр байвал та ихэд цочирч цухалдах вэ?
A. Хөхөө ил гаргасан бүдүүн хүүхнүүд
Б. Хөхний даруулгатай бяцхан охин
B. Биеэрээ үстэй залуу
Г. Дотуур өмдгүй чармай нүцгэн жаалууд
2.Таны хамгийн их сэрэлтэй цэг аль вэ?
A. Хөх
Б. Гуя
B. Бэлэг эрхтэн
Г. Уруул
3.Таныхаар бол доорхи үйлдлүүдээс аль нь илүү аймшигтай вэ?
A. Бусад хүмүүсийн нүдэн дээр хурьцах
Б. Янханаар ажиллах
B. Ямар нэгэн бүсгүйг хүчиндэх
Г. Ямар нэгэн эрэгтэйг олон бүсгүй “хүчиндэх”
4. Та завхайдуу зантай байсан эсхүл ямар хүүхэн байх бол?
А. Эксгибиционист (бэлэг эрхтнээ харж дур ханах)
Б. Боол маягийн хүлцэнгүй (Мазохист)
В. Ташуур барьсан шийдэмгий (Садист)
Г. Мөнхийн онгон, хүнтэй унтаж үзээгүй (платоник)
5.Та доорхи эротик сэдэвтэй зүүднээс аль нэгийг нь зүүдэлдэг үү?
А. Хэн нэг алдар цуутай хүний хамт байгаа
Б. Өөр бүсгүйн хамт байгаа
В. Нүүр царай нь танихгүй хүнтэй хамт унтаж байгаа
Г. Урьд нь хамт унтаж байсан хүнтэйгээ унтаж байгаагаар
6.Та доорхи байдлаар амьдарч дөнгөх үү?
A. Эцэггүй хүүхэдтэй
Б. Үрчилсэн хүүхэдтэй
B. Олон эцгийн хүүхэдтэй
Г. Огт хүүхэдгүй
7.Таны хайртай хүн чинь багагүй дутагдалтай хүн байвал
А.Түүнд ухаан суулгах гэж оролдоно
Б.Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй
В.Түүний дутагдал цагийн аясаар алга болно гэж найдна
Г.Тантай амьдарвал тэр шал өөр хүн болно
8.Та доорхи нөхцөлүүдээс алийг нь хамгийн эвгүйд тооцдог вэ?
А. Уур нь хүрсэн хүний хажууд байх
Б. Уйлаан орилоон дунд байх
В. Ичиж зовох
Г. Жигшин зэвүүцсэн олны дунд байх
9.Таныг зүдрээсэн зүйл
A. Бусдын хэвшсэн заншлыг дагах
Б. Олон ааш
B. Өрсөлдөөн
Г. Тоо тоймшгүй асуулт тавьж шалгаах
10. Та эрэгтэй хүний юуг тэвчдэггүй вэ?
А. Танд хайхрамжгүй ханддагийг нь
Б. Өөрийгөө хэт шүүмжилдэгийг нь
В. Эхнэрийг нь
Г. “Өндөрт” тэсэж тэвчиж амьдарч чаддаггүйд нь
11.Хос хоёр амьдралаа зохиохын тулд зайлшгүй
A. Боловсрол эзэмшсэн байх ёстой
Б. Аж төрөх чадвартай байх ёстой
B. Үүргээ ухамсарласан байх ёстой
Г. Хүсэж байхад л хангалттай
12. Таны хамгийн аймшигтай зүүд…?
A. Оргүй хоосон уруу унах
Б. Цугларсан олны дунд чармай нүцгэн явах
B. Таны араас хэн нэгэн (эсвэл ямар нэгэн зүйл) цаг үргэлж хөөгөөд байх
Г. Амандаа нэг ч шүдгүй болсноо харах
13.Та юунд илүү түгшдэг вэ?
A. Бусдын нүдэнд дэндүү аятайхан харагддагтаа
Б. Нэр алдар амжилт дэвшилдээ
B. Орхигдож хаягдахаас
Г. Хайртай хүнийхээ үнэнчид
14.Та ямар нөхцөлд юу ч санаж боддоггүй вэ?
A. Хүсэл чинь хурдан ханаагүйд
Б. Таныг хэт хүлээлгэсэн үед
B. Бусадтай хэрэлдсэн хэдий ч
Г. Таны өмнөөс асуудлыг шийдэж байсан ч
15.Таны гуян дээр хэн нэгэн гараа тавибал?
A. Түүнтэй хамт “зугаалахаар” явна
Б. Эмзэг эрхтэн рүү нь өшиглөөд авна
B. Түүнийг ингэдгийг нь мэдэх учир гайхахгүй
Г. Түүнийг хүчиндэхээр завдсан хэрэгт буруутгана
16.Та аль хэдийнэ…?
A. Дэлгүүрээс юм хумсалж үзсэн
Б. Соггуугаар авто машин жолоодож үзсэн
B. Үл таних хүнтэй загас наадуулж үзсэн
Г. Хэн нэгэнд хүч чадлаараа дээрэлхэж үзсэн
Одоо А, Б, В, Г-үсэгнүүдээс алийг нь хамгийн их авснаа тооцоолж үзээд доор хариунуудтай тулгаж үзнэ үү.
“А” үсэг давамгайлсан нөхцөл: Хэт гоёмсог төрх.
Та өөрөө л мэддэггүй болохоос биш угтаа бол та жинхэнэ тачаангуй бүсгүй. Тэгээд ч таны бие цогцост гараа хүргэсэн эрийн өнөөх нь дороо босдог. Та бусдыг захирч чаддаг эрийг ямагт хайдаг. Тэгээд л эл янаг ааш, хүсэл мөрөөдлийнхөө хүчээр тэднээр хүссэн бүхнийг хийлгэж чадна. Ирээдүйн амжилтаа тодорхойлохдоо та ямагт өөрийн авъяас чадвар нөөц бололцоог тооцоолно. Олонх зүйл танд гойд санагддаг бөгөөд маш эелдэг зөөлөн ааштай. Та ухаалаг уян хатан байдлынхаа тусламжтайгаар ямар ч хэцүү нөхцөл байдлыг хялбаршуулж дөнгөдөг. Та зөн билгээрээ хэрэгтэй хүнтэйгээ харьцаж хэрэгтэй үгээ дуулгаж чаддаг учир эрчүүд таныг ихэд хүндэтгэж, хүсэмжилдэг юм. Та гудамжны янханаас дутахгүй хүний толгой эргүүлэх авъяастай. Гэвч та секс бүсгүй биш. Та нэр хүндээ хэт ихээр хайрлан хамгаалж таныг шүүмжилсэн ганц үгэнд ч гэсэн асар их эмзэглэдэг боловч үүнийгээ хэнэггүй царай гарган нууж дөнгөдөг. Та гадаад байдлаа маш их анхаарч, биеийн галбир сайхан хувцас хоёрт ухаанаа тавьдаг. Ганцаардлыг үзэж чаддаггүй агаад үргэлж хайрлуулж энхрийлүүлэх хүсэлтэй.
“Б” үсэг давамгайлсан нөхцөл: Эршүүд төрх.
Та бол эршүүд бүсгүй юм. Та эрчүүдтэй харьцахдаа үргэлж тэднийг дийлж тохуурхаж, бага зэрэг ч атугай захирч байхыг хүсдэг. Зарим үед үнэхээр ингэж чаддаг. Бас та их хэрүүлч, огцом ууртай, юмыг түргэн шийддэг. Элдэв уралдаан тэмцээн үзэх дуртай. Эрчүүдтэй шадарлахыг та бүр балчир ахуйгаасаа хүсэж ирсэн. Гэхдээ та тэдэнтэй эр хүн эр хүнтэйгээ нөхөрлөж байгаагийн адил нөхөрлөхийг хүсдэг тул аливаа эрчүүд таныг татаж чангаахаас зүрхшээдэг. Тэгээд ч та “тохиолдлоор” хүнтэй хавьтаж болно гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Гэвч зарим тохиолдолд та янз бүрийн эрстэй явалддаг. Гэхдээ нэг л удаа унтаад болихыг хичээдэг. Учир нь та хэт ижил дасал болчихвол сүүлд сэтгэлийн зовлон болно гэж үздэг байна. Үүнээс дүгнэлт хийвэл таны нууц амраг танд халамж тавих завгүй тун их ажилтай хүн, эсвэл гэр бүлтэй ба та царай муутай, хэн ч таныг тоож эргүүлдэггүй. Та дур тавих агшиндаа үлэмж зэвүү хүргэм харагддаг байж болзошгүй. Тэгээд ч садист юм уу, мазохист эртэй учрах сонирхол таны сэтгэлийн гүнд нуугдаж байж болно. Ер нь бол цаг ямагт өөртөө тохирох секс эрийг эрж явдаг эрэлчин юм.
“В” үсэг давамгайлсан тохиолдолд: Нэн тачаангуй секс төрх.
Таны бэлгийн амьдрал бүхэлдээ уналтын байдалтай. Харин та түүнийгээ эмэгтэй хүний намба төрх зан аашаар нөхдөг. Дур булаам царайлаг, эрэгтэй хүний олонх хүсэлтийг татгалзахгүй биелүүлдэг. Та гүнжээс авахуулаад хаягдсан бүсгүй, нууц амрагаас өгсүүлээд сайн эзэгтэй, үнэнч гэргийгээс өгсүүлээд янхан хүртэл бүх “дүрд” тоглож чадна. Бусдад магтуулах бөөн хүслийн үүднээс ингэдэг аж. Бусдад таалагдах гэж янз бүрээр оролддогоос тань болж эрчүүд таныг дагаж, эцэс сүүлд нь тэсгэл алдан хормой хотноос чинь чангаадаг байна. Та эрчүүдийн толгойг эргүүлэх тэр дундаа гүндүүгүй хүний толгойг эргүүлэх бүр дуртай, сайн ч эргүүлдэг. Та үргэлж мэдэхгүй танихгүй цоо шинэ зүйлийг хүсдэг агаад тогтсон харьцаа танд сайхан санагддаггүй. Та романтик хүсэл мөрөөдөл орчин нөхцөлд туйлын автамтгай. Тухайлбал гэрэлтэй газар, хувцастай хурьцах гэх мэт. Энхрийлэл секс хоёр бол таны хувьд салангид зүйл. Та хүссэн зүйлээ хийх дургүй, дурласан зүйлээ хийхийг хүсдэггүй хүн. Та сексийн ханамжийг өнгөнөөс авдаг.
“Г” үсэг давамгайлсан нөхцөл: Тогтворгүй аальгүй төрх.
Таны секс төрх асар том, мөрөөдөлтэй байдалд байдаг. Та бүрэн биеэ даасан хэн нэгэн хүнээр өөрийнхөө өмнөөс асуудлыг шийдвэрлүүлэх дургүй хүн. Хошигнолыг их мэдэрч ойлгодог. Хайр сэтгэлийн хувьд тун эрчтэй, гэвч энэ нь бүтэлгүй болвол тун айхавтар “шархлуулдаг”. Багагүй нэрэлхүү зангаасаа болж та шударга шүүмжлэлийг ч эмзэглэн хүлээж авдаг. Мөн туйлын болгоомжтой. Таныг хүрээлж буй хүмүүс, тэр дундаа эрчүүд бол амьдралаа хуваалцах хүн бус, ердөө л сексийн объект юм. Та гэрийн эзэгтэй болчихвол чөлөөт байдлаа алдчихна гэж хэт айдаг. Хүнд бага итгэдэг. Үйл явдалд захирагдаж чаддаггүй. Хайр дурлалд сэтгэлийг бус сексийг голчилдог. Тантай загас наадуулчихсан залуу таны мазохист ч юм уу, эсвэл янагласан байдлаас болж гайхаж, сэтгэл нь туйлаас ханах тохиол бий. Гэвч хэн ч хэзээ ч таныг бүрэн дүүрэн хангаж чадахгүй. Загас наадуулах таны үйл хөдлөл яг л “хэн хэнийгээ вэ?” гэсэн зарчим байдаг. Таны хурьцах чадвар эрч хүчтэй боловч богино хугацаанд үргэлжилдэг. Хааяа тун огцом уурладаг тэгээд ч уур тань удаан гардаг. Хэрэв хонзогносон ахул хариугаа авахыг бодохоос биш, хэлэлцэн ярьж учир зүйгээ олохыг огт боддоггүй.
/Хань/
18 Comments
kkk a taarch bnaa
Yag unendee asuultuudig ni sain oilgosongui. OIlgoson ch ali ni ch taaraagui asuultuud ih bna. Utgagui yumaa
Аан тийн би бас нээрэнгээсээ хунтэй суувал эрх чолоогоо алдана гэж бодддог хайр дурлалд итгэдэггуй хэзээ итгэдэг болох юм буу мэд…?!!!
Г таарлаа еронхийдоо таарч байна. Гэхдээ зарим нь унэн ч сэтгэл гонсойлогчлоо…. хммм
xэxэ унэн л юм байна нэн тачаангуй сэкси торx яг л оноод унэн xэлжлээ xэxэ….
арай биш юма ойлгомжгуй жоохн хуухэд шиг инээдтэй
а-6 б-2 в-6 г-2
гэнээ, энэ в н яасан сонин юм бээ
а-8, б-1, в-3, г-5 xаxа
в. 70 хувь байнаа байна.
В болж таарлаа илт давуу, аймаар үнэн хэлсэн юм шиг санагдчихлаа яана аа. ккк
в гж бн, унэн худлийг н нэг л мэдкү бнаа ккк
wow ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ*** ajaa bn sh de.
2 dah aas busad n yag l nadad baidag shij bhiin… yaanaa…
хүүе элгэмсүү гуай цаана чинь оросын ерөнхий сайд Путины охин солонгос залуутай хуримлах гэж байгаа гэнэ шүү, дуулсан уу хө. Чи нэг очиж хуримын тараахыг бодоо. Цаад кореа залуус чинь азиасаа хэтрээд бүр европт popular болж эхлэх нь байна. Америк охидууд ч кореа залуус цэвэрхэн төрхтэй гээд сонирхоод байдгий шүү.
ХҮНИЙГ ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ХҮН ГЭДЭГ БҮСГҮЙ ХҮНИЙ УТГА УЧРЫГ ӨНДӨРТ ӨРГӨЖ БАЙДАГ ЭНЭ НАРИЙН НАНДИН ЗҮЙЛИЙГ ХИЙСНЭЭР ЧИ ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭЭ БУСДЫН ӨМНӨ АЛДАХГҮЙ ХАРИН ЧИГ ЧАМД БҮХ ТАЛААРАА НЭМЭХ ТАТАЛЦАЛ НӨЛӨӨ ӨГДӨГ ГАЙХАМШИГТАЙ ЗҮЙЛ..ГЭХДЭЭ ХЭН ТААРСАНТАЙ БИШ …ИТГЭЛ ТӨГС ТЭР Л ХҮНТЭЙГЭЭ ….ХИЙ ХООСОН БУХИМДААД БАЙДАГ ХҮМҮҮС Ч ГЭСЭН АНХААР
ОРТОЙ Л БАЙНА ДАГ
таарсангүй ээ, худлаа аваад хаяачихлаа.
magadgui l yum yerunhiiduu taarjiinaa