Жирэмслэлтээс хамгаалах эм нь эмэгтэйчүүдийг илүү хардамтгай болгож байгааг эрдэмтэд уг эм нь острогений хэмжээг нэмэгдүүлж байгаагаар тайлбарлаж байна.
Ялангуяа эстрогений хэмжээ их байгаа үед жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэсэн бүсгүйчүүд жинхэнээсээ хартай мангас болж хувирна гэж эрдэмтэд үзэж байна.
Стирлингийн их сургуулийн доктор Грег Робертсын үзэж буйгаар “ Эмэгтэйчүүд, мөн эм ханган нийлүүлэгчид ч жирэмслэлтээс хамгаалах эмийн сэтгэлзүйн нөлөөг олж харахгүй байна. Тэд зөвхөн брэнд болсон нэрийн хойноос хөөцөлдөж байна” хэмээн ярьж байна.
Германы сэтгэл судлаач доктор Робертс 17-35 насны 275 эмэгтэйн дунд судалгаа явуулахдаа жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг бүсгүйчүүдийн острогений хэмжээ болон хардалтад нарийн холбоо байгааг анзаарчээ.
Personality and Individual Differences сэтгүүлд өгүүлснээр острогений хэмжээг огцом нэмэгдүүлдэг жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн эрчүүдтэй тогтоосон харилцаа нь маш ээдрээтэй байдаг гэнэ.
Жирэмслэлтээс хамгаалах эмтэй холбоотой үүний өмнөх судалгаа ийм төрлийн эм нь эмэгтэйчүүдийн хамтрагчаа сонгоход хүртэл нөлөөлдөг бөгөөд булчинлаг, бадриун эрчүүдийг сонгох нь олонтаа байдгийг харуулсан юм. Түүнчлэн Ливерпүүлийн их сургуулиас явуулсан судалгаагаар жирэмслэлтээс хамгаалах эх хэрэглэсэн үедээ эмэгтэйчүүд эрчүүдэд татагдах нь их байдгийг нотолсон юм.
2 Comments
gehdee ymarch bsan setgel sanaand nuluuldug n unen setgel hudlul ihtei bolgodog yum shig amarhan bayrlaj amarhan gomdoh ogtsom uurlahch yumuu uur hun boltson yum shig
Тэгвэл мангас шиг хартай эрчүүдийг юу гэж тайлбарлах болжийнаа, айн? Энэ нийтлэл чинь шал утгагүй юм, жирэмслэлтээс хамгаалах эм битгий уу гэж уриалаад байгаа юмуу хаашаа юм? Тэнэгтдэг байшт, эрчүүд тийм эм уудаггүй мөртлөө илүү харгис харддаг шдээ.