ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр “Хүний эрхийг дээдлье ” уриан дор болно

Арванхоёрдугаар сарын 1-ны өдөр ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр. Энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэж эхлээд 30-аад жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд манай улс ч сүүлийн хэдэн жил тэмдэглэж,  үйл ажиллагаагаа идэвхитэй  явуулж эхлээд байгаа. Энэ жилийн хувьд ДОХ-ын эсрэг өдрийг “Хүний эрхийг дээдлье ” гэсэн уриан дор тэмдэглэхээр болсон байна. Энэ талаар өнөөдөр ДОХ-ын эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийсэн юм. Монгол улс ДОХ-той тэмцэх энэ өдрийг олон үйл ажиллагаагаараа тэмдэглэхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал “Улаан тууз-2010” урлагийн тоглолтыг зохион байгуулж, мөн ДОХ-ын эсрэг тэмцэхийг уриалсан уран зургийн үзэсгэлэн ч зохион байгуулахаар болжээ. Дашрамд дурдахад дээр дурьдсан урлагийн тоглолт үнэ төлбөргүй болох бөгөөд ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа таниулж , хүмүүсийг энэхүү үйл ажиллагаандаа  нэгдэхийг уриалж байгаа юм.

1 Comment

  1. ХАЙР says:

    хүмүүсээ амьддаа биэнээ хайрлаарай. хүнд өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг шүү…
    http://www.youtube.com/watch?v=6fCOrpL36cY

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.