Хайр дурлалтай учирсан хэн боловч хайртай хүнээ шалтгаантай ч бай шалтгаангүй ч бай харддаг шүү дээ. Хардалт гэдэг үнэхээр гүн гүнзгий, түгшүүртэй мэдрэмж юм. Зарим нэг хэсэг хүмүүс хардалтыг хайр сэтгэлийн хэмжүүр хэмээн үзэх нь ч бий. Үнэн хэрэг дээрээ бол хардалт нь гомдол, атаа жөтөө, айдас түгшүүр гэх мэт сөрөг сүүдрийг байнга дагуулж явдаг билээ.
Хэрэв хүнд эдгээр шинж тэмдгүүд байнга байдаг бол хайр дурлалаас аз жаргалыг амсах нь юу л бол… Харин эсрэгээрээ сэтгэлийн шаналлыг л амсах болов уу.
Ер нь хайр дурлалыг “хардалт” сүүдэр мэт дагаж явдаг. Хүн цөхрөнгөө барахдаа “түүнд өөр хүн байгаа байх”, харин баярлахдаа “магадгүй энэ удаа би андуурсан юм шиг байна” хэмээн бодох жишээтэй.
Хэрэв хайртай хүний тань зан араншин хийгээд хийж буй үйлдэл нь таныг гомдоогоод байвал илэн далангүй түүнтэй ярилцах хэрэгтэй. Хэрэв таны хардалт ямар ч үндэслэлгүй, нотолгоогүй бол энэ нь таны асуудал юм.
Энэ үед л таныг эргэлзэх давалгаа бүрхэх аваас өөртөө “би хайртай хүндээ болон амьдралд итгэж байна. Би түүндээ бүрэн эрх чөлөөг өгч байна. Хэрэв тэр намайг сонгосон бол би түүний хувьд хамгийн хамгийн нь байх болно” хэмээн хэлж эерэг энергиэр өөрийгөө цэнэглэх хэрэгтэй.
Эмэгтэй хүн хайртай хүнтэйгээ учирсан даруйдаа түүнд хамаг амьдралаа яримаар санагддаг. Өнгөрсөнд экс нөхөр нь өөрийг нь хэрхэн хуурч мэхэлж байсан болон ямар хүнд амьдралыг туулсан эсэх талаар ярихын ч хэрэггүй. Учир нь таныг иймэрхүү зүйл ярихад таныг өрөвдөхийн оронд ярианы сэдвийг өөр тийш нь болгох гэж улайран зүтгэх болно.
Эмэгтэй хүнийг үнэнээ хэлэхэд эрэгтэй хүнд “надаас юу хүлээгээд байгаа юм бол? би юугаар түүнд тусалж чадах вэ?” хэмээн хүчээр бодоход хүрнэ. Эрэгтэй хүн юугаар ч тусалж чадахгүйдээ ичдэг байна. Магадгүй анхны болзоо сүүлчийнх ч болж мэдэх юм шүү. Иймд өнгөрснийг сөхөж дурсах нь уур амьсгалыг эвдэж, сайн үр дүнд хүргэхгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй. Харин яг одоо та хажуудаа байгаа хүндээ анхаарлаа хандуулж, өөрт төрсөн таатай мэдрэмжээ илэрхийлж хэлээрэй.
/Хань/
5 Comments
247 дэмжиж бна би хоолний давс ихдүүлэх талда байдийн яхуу.
111 с асууяа дундаж хэмжээнд байлгахийн тулд яах вэ? хэмжих нэгж бна уу хоолонд давс хийдэг шиг амсаж узээд амсаж үзээд байх юмсан
111 гоё хэлжээ
Др.Бат-Отгон 25-р сувгийн 1 нэвтрүүлгээр хэлж байсан.
“Хайр багадвал дурлал шохоорхол, ихэдвэл хардалт галзуурал” гэж. үнэн байгаа биз. Аливаа юм хэмжээндээ л байх ёстой. Ихдэж болохгүй, багадаж болохгүй яг л хэмжээндээ, бидний ярьдагаар бол “ДУНДАЖ” хэмжээндээ гэж…
ёстой үнэн үг. Манай найз охин галзуу юум шиг хартай. Одоо бид 2 салж бна. Хэн ни юу ч хожоогүй энэ бол галзуурал. Харддаг хүмүүс байвал одооноос больцгоо.