ХҮНИЙ НАЙМААНЫ “ДАМЖУУЛАГЧ” БАС “ГАРГАГЧ” ОРОН ГЭСЭН АНГИЛАЛД МОНГОЛ БАГТДАГ

Тиймээ бид аливаа нэг ажил төрөлд орохдоо эхлээд хамгийн бага цалин хөлстэй ажлын местэнд ажилладаг. Тэгээд л цаг хугацааны явцад өөртөө дадлага, туршлага, мэдлэг хуримтлуулсанаар цаашид бид бүхний цалингаар авах мөнгөний хэмжээ өсөн нэмэгдэж, ажиллах эрч хүчтэй болохын зэрэгцээ амжиргаагаа хангах бололцоотой болдог.

Үүний тулд цаг хугацаа, шаргуу хөдөлмөр, хөлсөө урсган байж л мөнгө гэдэг зүйлийг олж авдаг. Зарим хүмүүс нь энэ бэрхшээлийг даван туулж чадахгүйдээ гэр бүл, найз нөхөддөө бухимдлаа гаргаж мөн бусдыг хүчирхийлэх, дарамтлах, эсвэл амар хялбар аргаар мөнгө олж амьдрах зам руу ордог.

Иймд мөнгө гэдэг зүйл хүмүүсийг ажил хөдөлмөр хийлгэх чадвартайгаас гадна мөн тэр хүний нинжин сэтгэл, ааш зан дүр төрхийг нь хувиргаж бас чадна. Үүний илрэл нь нийгэмд далд цэцэглэж буй хүний наймаа юм. Өөртэйгээ ижил хувь заяанд төрсөн бусдынхаа эрх, эрх чөлөө, хүний мөн  чанарыг бүрэн үгүйсгэн ашиг хонжооны төлөө мал адгуус, эд бараатай адил үзэж наймаалан худалдаж өөрсдийн төрөл бүрийн хэрэгцээгээ хангаж байгаа нь үнэхээр зүрх шимширмээр.

Хүн унасан газар угаасан усандаа эрх чөлөөтэй амьдарч нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлах нь зүйтэй. Даанч энэ бүхнийг орвонгоор нь эргүүлж, бусниулж байгаа гол хүчин зүйл бол мөнгө юм. Бид мөнгөний боол биш хаан нь болох учиртай.

Шинэ зуунд нийгмийн хамгийн анхаарал татсан асуудал юу вэ? Мөнгө үү Үгүй ээ. Энэ бол хүний хөгжлийн асуудал. Хүний хөгжлийн гол үндэс нь хүүхдийн хөгжил, төлөвшилт, нийгэмшилтийн асуудал юм. Хүүхдийг бага балчираас нь эцэг эхийн хайр энэрэл, зөв боловсон харьцаа, зөв хүмүүжлээр өсгөснөөр нийгэмд болоод улс эх орондоо ихийг бүтээх чин эрмэлзэлтэй, хамгийн гол нь зөв хандлагатай иргэн болох учиртай.

Монголчуудын үнэт зүйл яах аргагүй хүүхэд мөн. 1990-ээд оноос Монгол улсад гарсан нийгэм эдийн засаг, улс төрийн тогтолцооны өөрчлөлт нь боловсрол, хүмүүжлийн тогтолцоонд нөлөөлж, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл хүүхдийн хүмүүжлийн арга хэмжээ хоцрогдох, хүүхэд сургууль завсардах гэх мэт олон сөрөг үзэгдлүүд гарсан. Дээрх өөрчлөлтийн явцад гэр бүлийн харилцаа, үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх, тэдний хэрэгцээг хангах, ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт олон бэрхшээлтэй асуудлууд үүссэн.

Орчин үед гэр бүлийн бүтэц, үүрэг, харилцааг хөгжлийн анхдагч орчин хэмээн тодорхойлогдох болсон. Манай орны хувьд нийгмийн шилжилтийн явцад гэр бүлийн эдийн засгийн хангамж муу, эцэг эхийн хүүхдэд тавих анхаарал, халамж дутмаг, хүүхэдтэй ёс бусаар харьцдаг гэр бүлийн харилцааны зөрчилт байдлаас үүдэн хүүхдүүд гэр бүлээсээ дайжин тэнүүчлэх, хүчирхийлэлд автах зэргээр хүүхдийн үнэт зүйлд сөрөг хандлага бий болж, гэмт хэрэгт орооцолдох зэрэг сөрөг үр дагавар урган олширсоор байна.

Даяарчлагдаж байгаа энэ нийгэмд ядуу буурай орнуудад хөгжингүй орнуудаас тусламж дэмжлэг авах таатай боломж олдож байгаа ч энэ глобачлалыг ашиглан амар хялбар аргаар ашиг хонжоо хөөгчид улс үндэстэн дамнасан хүний наймаа хүрээгээ тэлж ард түмнийг айдаст автуулах болов.

Хүн худалдаалах гэмт хэрэг нь эртний боол худалдах, худалдан авах явдлаас улбаатай. XVII-XVIII зууны үед Баруун Африкаас олон сая хүнийг боолын худалдаачид Умард болон өмнөд Америк тивд авчирч боол болгон худалдаж байв. Өмнөд Америкт тэр үед боолчуудыг тамхи, цагаан будаа, чихэр, хөвөнгийн тариалангийн талбайд хүчээр хөдөлмөрлүүлж, харин Өмнөд мужуудад боолчуудыг алт, мөнгөний уурхайд ажиллуулдаг байсан. 1850 онд зөвхөн АНУ-ын өмнөд хэсэгт 4 сая боолчуудтай болсон байна. Энэ нь боолын хүүхэд боол болдог учир тэднийг хүүхэд төрүүлэхийг боолын эзэд хөхүүлэн дэмждэг байсантай холбоотой юм.

1900 оны үед анх траффикинг буюу хүн худалдаалах гэсэн нэр томъёог эмэгтэйчүүдийн “ Цагаан боолын худалдаа “ гэж нэрлэгдсэн асуудалтай холбоотойгоор хэрэглэсэн байна. Учир нь Европын цагаан арьст эмэгтэйчүүд Араб болон Дорно дахины орнуудад сайн дураар цагаачлах, худалдагдах замаар биеэ үнэлж байсан нь Европын улсуудын засгийн газруудыг уг асуудлыг тусгайлан анхаарахад хүргэсэн байна. Тухайн үед “траффик” гэдэг үг нь “эмэгтэйчүүдийг ёс суртахуунгүй үйл ажиллагаа эрхлэх зорилгоор тухайлбал: биеэ үнэлэх зорилгоор шилжин явах, гэсэн утгыг илэрхийлдэг байжээ.

Дэлхийн хэмжээнд  нэг минут тутамд 8 хүн хилийн дээс алхан эсвэл улс дотроо худалдагдаж байгаагийн дийлэнх хувь нь бэлгийн мөлжлөгт өртдөг байна. Хүн худалдаалах гэмт хэрэг нь дэлхий дээрх зэвсэг, хар тамхины наймааны дараа орохуйц хамгийн унац ихтэй хууль бус бизнесийн бөгөөд түүнээс жилд дунджаар 10 тэрбум ам.долларын ашиг олдог. Эл гэмт хэрэгт холбогдож буй байдлаар нь дэлхийн улс орнуудыг “гаргагч”, “хүлээн авагч”, “дамжуулагч” улс орон хэмээн гурав ангилдаг. “Гаргагч” улс орнуудыг Хятад /Эрээн, Хөх хот, Бээжин/, Малайз, Макао, Солонгос, Япон, Турк, Югаслав, Гонконг, Сингапур, Израйл, Европийн орнууд тэргүүлдэг байна.

Хүн бүр өөрийн гэсэн мөрөөдөлтэй тэрхүү мөрөөдөлдөө хүрч амжиргаагаа дээшлүүлэх эрмэлзэлтэй байдаг. Хэн ч ядуу амьдралыг хүсдэггүй. Гэвч манай монголчуудын ганц дутагдал нь гадаад руу явбал мөнгөтэй, баян чинээлэг болно гэсэн буруу ойлголт оюун санаанд нь суурьлагдсан байдаг бололтой. Ойр тойроных нь хүмүүс гадаад  яваад  мөнгөтэй болоод ирээд байхад бид яагаад болохгүй гэж боддог нь хамгийн осолтой алхамыг ч хийхэд хүргэдэг.

Хүн худалдаалах гэмт хэрэг гэж байнга ярьдаг мөртлөө энэ талаар ойлголт мэдээлэл дутмаг байдаг улсын нэг нь манайх гэнэ. Монгол дахь хүн худалдаалах гэмт хэргийн түүхээс сонирхуулахад Хуучин Түшээт хан аймгийн Ганжуур  гүнгийн хошууны “ Сахалт “ Соном хэмээх худалдаачин эр 15 жарны хар бар жилийн намрын адаг сард өөрийн зарц Цэвэлийг 8 настай охин Үзмээгийн хамтаар Вангийн хүрээний гол шүтээнд мөргүүлж, хиймэл уул “диваажинг” үзүүлнэ хэмээн хуурч мэхлэн, хятад пүүсийн дэд тэргүүн хэмээх Дэн овогт данжаадад гучин лан алт зуун лан мөнгөөр худалдаж байсан түүх байдаг юм байна.

Манай улсын хувьд 2001 оноос өмнө дамжуулагч гэсэн ангилалд багтаж байсан бол түүнээс хойш монгол охидыг БНХАУ, Макао, Гон-Конг, БНСУ, Сингапур, Тайван, Турк, Израйл, Япон, Малайз болон Европийн холбооны улсуудад худалдагдсан хэрэг бүртгэгдэх болсноор гаргагч улсын ангилалд багтах болжээ. Хүн худалдаалах гэмт хэргийн гаралтын тоо 2001 онд монголд 2 гэж бүртгэгдсэнээс хойш өдгөөг хүртэл 300 гаруй хэрэг бүртгэгджээ. Гэхдээ энэ нь албан ёсны статистик юм.

Монголд гарч буй гэмт хэргийн тоо хэмжээ албан ёсны статистикаас дунджаас 4 дахин их байдгийг динамик судалгаагаар тогтоосон байдаг. Тухайлбал, өнгөрсөн жил цагдаагийн газраас явуулсан судалгаагаар 1000 гаруй монгол охин Макао, Бээжин, Солонгос, Сингапурт биеэ үнэлж байгаа гэдэг ч зөвхөн Эрээнд 200-300, Макаод 500, Бээжинд 300-500 монгол охин шөнийн цэнгээний газар, саун, массаж, зочид буудал, гудамж талбайд биеэ үнэлдэг тухай албан бус эх сурвалж байдаг. Тэдний 70 орчим хувь нь албадлага, хүчирхийллийн золиос болж байдаг.

Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх магадлал нь хохирогчдын эдийн засаг, санхүүгийн эмзэг байдалтай холбоотой. Хохирогчдын дийлэнх нь үйлчилгээний газар ажиллагсад, их дээд сургуульд суралцаж буй залуучууд, сургууль төгссөн боловч мэргэжлээрээ ажиллаж чадахгүй эмэгтэйчүүд байв. Энэ нь нөгөө Монголын нийгмийн суурь асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл, боловсролын системийн гажиг, авлига дээр суурилж байна. Бэлгийн мөлжлөг, хуурамч гэрлэлт, хүчээр хулгай хийлгэх зэрэг нь монголд үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэргийн зонхилох хэлбэрүүд болно. Тухайлбал, хуурамч гэрлэлтийн асуудал эрс ихэсчээ. Тэдний 95 хувь нь эмэгтэйчүүд ба БНСУ, Япон, БНХАУ, Герман, ОХУ, АНУ зэрэг орнуудын иргэдтэй гэрлэх явдал түгээмэл байна.

Гадаад руу л гараад гишгэчихвэл баяжина гэсэн ойлголт манай иргэдэд бий. Хөдөөгийнхөн хот руу. Хотынхон гадаад руу. Ингэж гэмээн мөнгөтэй болно гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэйг хүн худалдаалах гэмт хэргийн золиос бологсод харуулж байна. Ийм гашуун түүхтэй иргэд зөвхөн монголд төдийгүй гадаад улс оронд ч их бий. Хуурамчаар хил зөрчин өндөр үнэ хаяж , харь орны хилийн дээс алхасныхаа дараа юу хийснээ ухаарсан түүхийг ярихад хүндхэн байдаг.

Тухайлбал Молдав Улсын иргэн нэгэн бүсгүйд ийм л гунигтай түүх тохиолджээ. Тэрээр хилийн дээс даваад 4 жилийн хугацаанд нийтдээ 18 удаа зарагдсан байна. Мөнгөтэй болохыг эрхэм болгосон бүсгүй мөнгөтэй хүмүүсийн боол болон хувирч хүний санаанд багтамгүй гэсгээлийг амсаж эцэст нь эх орондоо иржээ. Монгол иргэдийн /охид, эмэгтэйчүүд / зарим нь гадагшаа гарч ажиллаж мөнгө олж сайхан хангалуун амьдрах тэр мөрөөдөл дээр нь хууран мэхлэгчид тоглож, үнэ төлбөргүйгээр гадаад руу ажилд зуучилна гэсэн нэрийдлээр хууран авч гарч байна. Тэд гадагш авч гарсан охид, эмэгтэйчүүдийг хүчээр биеийг нь үнэлүүлж байгаа нь хүн худалдаалах гэмт хэргийн зөвхөн нэг хэлбэр бөгөөд албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтэнийг нь авч дамлан худалдаалдаг тухай сонин хэвлэлээр шуугидаг. Сүүлийн жилүүдэд тэнэмэл хүүхдүүдийг хоол өгч хуурч авч яваад эд эрхтэний донор болгох, боолын хөдөлмөр  хийлгүүлэх, хүчээр хулгай хийлгэх  мөн гуйлга гуйлгах, цаашлаад секс зуучлалын замаар хилийн дээс давуулах болсон гэж бичиж байна. Мөнгө олохоор гэрээсээ гараад харийн нутагт боолчлогдож, эх нутагтаа ирж чадахгүй алтан амиа алдаж байгаа гэж санахаар  үнэхээр зүрх өвдөж байна.

Ер нь хаана хууль хариуцлага сул байна, хаана нийгмийн амжиргааны асуудал доод түвшинд байна тэнд л  аймшигтай гэмт хэргүүд гарч, хүний наймаа эрхлэгчид тэндээс бараагаа авах гэж хараа хяналтгүй хүүхэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд, эцэг эх нь хөгшин настай, араас нь хөөцөлдөх чадалгүй хүмүүсийг сонгож байна. Ядуу өрхийн гишүүд алга болсоор л байхад тэд хаана хандаж хэлэхээ сайн мэдэхгүй ч , хэлсэн ч тэднийг үгийн чинээ сонсож, ойлгох хүн тун ховор,  энэ нийгэмд. Судалгаагаар монгол иргэдийг дотоодод худалдаалах гэмт хэрэг 30%, гадаадад худалдаалах гэмт хэрэг 70% – ийг эзэлж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн байна.

Төр засаг минь ээ гадаадад бие махбод болон сэтгэл санааны дарамтан дор, эх нутагтаа буцаж ирж чадахгүй байгаа монгол иргэдийг эх оронд нь авчрах хүсэл эрмэлзэлтэй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж зовж зүдэрч, итгэл үнэмшилээрээ хууртагдсан ард түмэндээ төрийн хайр энэрэл, халамж үйлчилгээгээ үзүүлээч хэмээн 2,7 сая гаруй монгол иргэдийн нэрийн өмнөөс иргэн би гуйж байна.

Энэ бүх эмгэнэлт явдал руу хөтөлж байгаа гол хүчин зүйл нь яах аргагүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа ядуурал, ажилгүйдэл болон эдийн засгийн тогтворгүй байдал юм. 2003 оны ядууралын судалгааны дүнгээс үзэхэд нийт  хүн амын 36,1 хувь нь буюу 900,000 хүн ядуу амжиргаатай гэсэн ангилалд багтсан байна. Монгол улсад  541,1 мянган өрх  байдаг. Улаанбаатар хотод 161,3  мянган өрх байгаагаас арван өрх тутмын нэг нь ядуу, нэн ядуу өрх байна. Энэ үнэхээр аймар тоо хэмжээ.

Нийгмийг харанхуй руу даллаж байгаа ядууралтай тэмцэхийн тулд аж үйлдвэржилтийг дэмжиж, ажилгүйчүүдийг ажлын байраар хангаж, тэд бусдаас хараат биш амьдарч, өөрсдөө амьдралаа хангах эх үүсвэртэй болох болно. Ингэснээр нийгэм болооод эдийн засгийн байдал тогтворжиж  ард иргэд маань гэмт хэрэгт өртөх, ороолцолдох, янз бүрийн дарамтанд орох явдлаас холдож чадна. Ингэснээр, ашиг орлогоороо хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсгийн хууль бус наймаатай дүйцэхүйц  хэмжээнд авч үздэг хүн худалдаалах гэмт хэрэгээс Монгол ард түмнээ урьдчилан сэргийлж чадах болно.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд иргэн бүрийн оролцоо, дэмжлэг, тусалцаа хэрэгтэй учир бид бүгдээрээ эвлэлдэн нэгдэж нэгдмэл нэг зорилготой болсоноор хүний наймааг таслан зогсоож, устган үгүй болгож  чадна аа. МОНГОЛЧУУД АА Бүгдээрээ айдасгүй орчинг цогцлооё

7 Comments

  1. mongolnation_94@yahoo.com says:

    Монголчуудаа хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг хамтдаа тэмцэцгээе. Монгол цусаа хамгаалцгаая. Охид бүсгүйчүүдээ аварцгаая. Хэрэв та Монгол цустай хүн мөн бол өөрийн мэдэх хүний наймаатай холбоотой мэдээллээ мэйлээр явуулна уу. Мөн холбогдоно уу.

  2. mbr says:

    baidag yumdaa gechij ee. uuruu yanhan bh ni. bitgii hun amitan uruu tataad bai. esvel chi uuruu hun gargadiimuu. esvel turuunii comment uldeesen hun uur nereer bichij bna. tiim amar saihan yum gej yu bhav dee. shijgiin shijgiin uvchin avaad, hachin hachin uvguduuded bugsduuleh ni chamd saihan bdiin bizdee. aav eejiiihee neriig gazart hiisen novsh be yadag. hun shig ajillaad, hudulmurluud yvahad chamd bodvol hetsuu bna uu. amar hyalbar argaar mungu olood yanhan gesen ner zuugeed oron ornii uvguchuudiin booviig huhuud ybah chamd goy bgaa yum bizdee. olon huuhedtei bolohiig yorooy. tgd ter huuhduudee yanhan bol gej zovloorei za! uhaan bogino novsh ve yadag.

  3. fdgdf says:

    охидууд ийм зүйлийг өөрсдөө уншаад л ухамсарлаглдээ, ямар робот мал байгаа биш, тэд өөрсдийн гэсэн ухамсартай байдаг юм, үнэхээр монголдоо дарамтлуулдаг хэтсүү байдаг бол тэнд сайхан цаг агаартай газарууд руу явах л хэрэгтэйшд, энд зовж байснаас тэнд зовж байсан н хамаагүй дээр байдаг юмдаа

  4. bb says:

    yahav hun hudaldaalah gemt hereg gej baigaa bolovch ohid ihenhdee uursduu huleen zuvshuurdug. bi macaod baisan. udur bolgon l shine ohin irne,ihenh ni yu hiih gej yah gej baigaagaa medne. bi tiisheee yavahdaa bugdiig l medej baisan.

    namaig tend baih hugatsaand 2 ohin l medeegui irsen gej baisan, ehnii 2 udur chadahgui enter gechiheed,mungu tugrug tsalin hemjeeg ni heleheer ajildaa orj baigaa yumdaa.

    2 sariin umnu ongotsnii buudal deer negentei ni taaraad,chi haashaa yavaj bgaa yum gesen chin macau gej baisan. 5 jil tend ajillasan baina shuudee,ter uyes hoish!

    2 jil ajillahad hangalttai bair mashinii mungu hiine,ajil ni sain ohin bol jiliin hugatsaand heregtei buhnee hiij chaddag!

    5 jil bol shunal,durtaitaa hiij bainaa l gesen ug! mongol ohidiid korea,japan,mongol gej ajillana. huurhun turahai ohiduud ni korea,japan gej ajilladag baisan, saunii ezen ni heniig ,yaj ajilluulahaa medne,

    ANSII gej mongoloor ajillag ohin baisan! ANSII chi bolio,minii medehiin chi tend 10 jil bollooshdee!!!!!!!! (chamaig eniig unshina gedgiig medej bainaa! chinii ajiliin NUMBER:1033 baisan! )

    bi macaud udaan ajillaagui,sain huntei taaraad alban esoor ger bul bolson. tend mash olon ohid huntei suugaad huuhed gargasan baidag. bugd l mongold ireheeree tom tom bairtai,mashin unasan huuhnuud!

    macau=d ohiduud zarim ni uursduu gaduur ih showdana,har tamhi hereglene,zaluu huurhun bandi gej untana,jiremsen bolno,hoorndoo heruul zodoon hiine… tiim tohioldold shuud butsaadag. iimerhuu ohiduud l hel am gargadag,hunii namainii zolios bolson enter gedeg.

    ene bol unen tuuh shuu humuusee! adminii pls humuus minii helsniig unshig,bitgii arilgaarai!!!!!

  5. nldfsnd says:

    ene deed taliin comment uldeesen hun uuruu hun gargadag hun yum shig sanagdchihlaa. shuud urialdag bna sh. tiim saihan zuil bsan yum bol yagaad delhii dayaaraa uunii tuluu temtsdiin. goy saihan mashin bair avdag blaach yagaad tuunii tuluu yanhnii amidralaar amidrah yostoi be. magadgui chi uuruu biye unelesen, tgd bodol chin uurteiguu zorchildoj saihan baisan dur isgej uur olon ohidiig ooriin zamaar yvuulj haramsuulahiig husej bgaan bish biz. hunleg bai! emegtei hun bolgon eh boldog, harin huuheddee yanhan bsan gedgee sonsgovdoo

  6. ohid uursduu zuvshuurdug! says:

    yahav hun hudaldaalah gemt hereg gej baigaa bolovch ohid ihenhdee uursduu huleen zuvshuurdug. bi macaod baisan. udur bolgon l shine ohin irne,ihenh ni yu hiih gej yah gej baigaagaa medne. bi tiisheee yavahdaa bugdiig l medej baisan.

    namaig tend baih hugatsaand 2 ohin l medeegui irsen gej baisan, ehnii 2 udur chadahgui enter gechiheed,mungu tugrug tsalin hemjeeg ni heleheer ajildaa orj baigaa yumdaa.

    2 sariin umnu ongotsnii buudal deer negentei ni taaraad,chi haashaa yavaj bgaa yum gesen chin macau gej baisan. 5 jil tend ajillasan baina shuudee,ter uyes hoish!

    2 jil ajillahad hangalttai bair mashinii mungu hiine,ajil ni sain ohin bol jiliin hugatsaand heregtei buhnee hiij chaddag!

    5 jil bol shunal,durtaitaa hiij bainaa l gesen ug! mongol ohidiid korea,japan,mongol gej ajillana. huurhun turahai ohiduud ni korea,japan gej ajilladag baisan, saunii ezen ni heniig ,yaj ajilluulahaa medne,

    ANSII gej mongoloor ajillag ohin baisan! ANSII chi bolio,minii medehiin chi tend 10 jil bollooshdee!!!!!!!! (chamaig eniig unshina gedgiig medej bainaa! chinii ajiliin NUMBER:1033 baisan! )

    bi macaud udaan ajillaagui,sain huntei taaraad alban esoor ger bul bolson. tend mash olon ohid huntei suugaad huuhed gargasan baidag. bugd l mongold ireheeree tom tom bairtai,mashin unasan huuhnuud!

    macau=d ohiduud zarim ni uursduu gaduur ih showdana,har tamhi hereglene,zaluu huurhun bandi gej untana,jiremsen bolno,hoorndoo heruul zodoon hiine… tiim tohioldold shuud butsaadag. iimerhuu ohiduud l hel am gargadag,hunii namainii zolios bolson enter gedeg.

    ene bol unen tuuh shuu humuusee! adminii pls humuus minii helsniig unshig,bitgii arilgaarai!!!!!

  7. Man says:

    үр хүүхдүүдээ эртнээс тархинд нь гүн шингэтэл энэ аймшигийн талаар ойлгуулах хэрэгтэй. Өнгө мөнгөнд хууртаад амьдаараа тамын ёроолд унахаас сэргийлж энэ талын сурталчилгаа сайн хийх хэрэгтэй. Үүнд ТЕГ-ын үүрэг нөлөө их чухал болов уу. Хүний үнэргүй хүйтэн дотортой новшнуудыг илрүүлэхэд ч амархан л санагдах юм. ТВ, ФМ-ээр явж байгаа заруудын дагуу шалгаад туршаад үзэхэд л гэмт хэрэгтэнгүүдийг үйлдэл дээр нь барих юм бишүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.