Эмэгтэй хүн богино ухаантай гэж үү…

Би энэ түүхийг сонсоод их гайхаж бас их биширсэн. Би 2007 онд ээж болсон юм. Тэгээд бяцхан үрээ өдөрт 2 удаа салхилуулна. Байрны сүүдрээс зугтан нар бараадан хүүхдээ тэвэрсэн, түрсэн ээжүүд бөөгнөрөн өдөр бүр тааран танилууд болцогооно. Өдөр ирэх бүр өсөж улам л хайр татах үрсээ ам булаалдан өхөөрдөн ярицагаана. Ингэж явсаар ээжүүд хоорондоо их сайхан нөхөрлөцагаадаг юм байна лээ. Тэгэхэд манай пракцад нэгэн зээгээ салхилуулдаг эгч байсан. Бид чинь ихэнх нь л анх ээж болцогоосон залуу бүсгүйчүүд өнөө эгчтэй тотно ярий өрнүүлэх их дуртай байна шүү дээ.Манай нөгөө эгчийг Энхээ гэдэгийн. 3 хүүхэдтэй бага охныхоо хүүхдийг салхилуулах үүрэг хүлээсэн хүн. Энхээ эгчийн ярих дуртай, их чөлөөтэй нээлттэйг ч хэлэх үү.

Энхээ эгчийг харахад эр нэөхөр тогтуун , нөмөр нөөлөгтэй хань, үр хүүхэд ач зээ нэр нь хүмүүжилтэй их сайхан амьдралтайн сацуу түүнийг хань нь хардаж сэрдэж, хардуулж огт уурлуулж бухимдуулж, огт зовоож байгаагүй гэлтэй. Тэгээд хүүхнүүд л болсон хойно манай нөхөр тэгээд ингээд гээд л гомдоллоод байна уу, муулаад байна уу ам амаа булаалдан ярьцагаана. Тэгэхэд

Энхээ эгч: Бага охиноо 5 настай байхад түүний нөхөр нь хамт ажилдаг залуу бүсгүйтэй сүүлэрч гүйгээд эхэлсэн гэнэ. Үе үе л томилолт аваад л явчихна. Гэртээ ирээд бөөн уцаар хэрүүл маргаан дэгдээнэ. Энхээ эгч аргадаж үзнэ, загнаж үзнэ яаж ч оролдоод өнөө нөхрийн сэтгэл тогтож өгөхгүй байсан гэдэг. Юм л бол нөхөр нь та нар зайлаарай гэж зандардаг болж. Тэгээд Энхээ эгч нэг амралтын өдрүүдээр нөхөртэйгөө 2лахнаа үлдэж ярилцахаар шийдэж хүүхдүүдээ аавындаа хүгэж өгөөд байж байтал хаалга нь дуугарч Энхээ эгч хаалгаа тайлтал нэг шөвгөр хар хүүхэн зогсож байна гэнэ. Өнөөх хүүхэн мэндийн ч зөрүүгүй хашгичин:

-Хөгшин хүүхэн чи одоо зайлаад өг миний хайртай хүнийг уялаа хүллээ гээд л элдвээр дайрч доромжлон эцэст нь бүр Би энэ хүний хүүхдийг гаргах гэж байна хурдхан энэ байр суллаж өг гээд л өрийхөө юмыг нэхэж байгаа хүн шиг аашлаж загнаад бөөн юм болж.

Энхээ эгч түүний хариуд олон таван юмгүйгээр Одоо тэгүүл яадаг билээ би чинь одоо энэ хүний гуравын гурван хүүхдийг гаргаад хүний зэрэгт хүргэж байдаг, тэгэхээр эгч нь нүүж чадахгүй нь харин миний дүү наад хүүхдээ төрүүлжихээд тэжээж чадахгүй, орох оронгүй юм бол хамаагүй ээ эгчдээ аваад ир миний ханийн хүүхэд мөн л юм бол эгч сайхан өсгөчинө гэж л дээ.

Энэ үг түүний нөхөрийг бараг л харвуулах шахсан гэсэн. Нөгөө хүүхэн ч хэлээ хазаад хоцорсон бас бүр хүүхдээ гаргаагүй юм гэсэн. Харин энхээ эгёийн нөхөр тэр үед л яамар сайхан ханьтайгаа ухаарсан гэж одоо хүртэл ярьж, магтаж байдаг гэсэн.

Ингээд бодохоор эр хүн уулыг өргөх хүчтэй юм бол эмэгтэй хүн уулыг эр хүнтэй нь, устай ургамалтай нь өргөх хүчтэй байгаа биз дээ.

Энхээ эгч тэр үед би л ухаантай байж энэ гурвэн сайхан үрээ элэг бүтэн жаргаана гэдгийн ой тойндоо ортол ухамсарлаж тэр бүхэнийг давж гарахад өөрийгөө ямагт бэлдэж байсан гэсэн.

Эр хүн долоон уулын цаадахыг хардаг гэдэгч өмнөө байгаа довыг харж чадалгүй бүдрэх нь олонх байдаг шүү дээ. Эмэгтэй хүн бол бурханы хамгийн нандин бүтээл юм шүү. Эмэгтэй хүний нарийн ухаан л эр хүнийг хөтлөөд долоон уулын цаана аваачаад байгааг эрчүүд минь нэг ч удаа болсон тогтож хараарай.

25 Comments

  1. saraa says:

    хэхэ тийм ухаантай буурь суурьтай эмэгтэй байхад харин улаан цайн нөхөртэй нь явалдаж гэрээс нь хөөдөг тэнэг эмэгтэй ч хүртэл байна ш дээ.за тэгээд хүн хүний санаа бодол ухаандөө. тэгээд аль нь дийлж байгаа нь тодорхой.

  2. ыуыу says:

    сс-ийн бичсэнийг уншаад уxтлээ инээв. уг ни бид л xууxнуудийг аргадаж амидарч байна уxааний юм бодсон чинэ. xэxэ…

  3. subeedeee@yahoo says:

    кккккккккккк монголийн мини ухаалаг бүсгүйчүүлээ гэж ийм л хүн ханитайгаа хамтдаа өтөлдөг байх даа тэвчээргүй ни салаал тэнгэр газраар нэг хашгичаж хэрэлдээл ккккккк

  4. bayraa says:

    сэксийн хамтрагч хайж бна хөөрхөн эгч нар холбоо бариариа хөөрхөн залуу бгаа шуу88004940

  5. cool says:

    сайн эхнэр, сайн нөхөр байна гэдэг өөрсдөөс гь л хамаардаг юм доо, хадам, аав, ээж, за тэр бөө бол бүр ч хамаагүй кк 🙂

  6. Gstar says:

    Ene niitleliig unshaad busgui chuud maani negiig bodno buizaa, ene amidrald saihan amidarahiin tuld yamar uhaan gargah, yamar tevcheer hatuujil, yamar………… saihan sain hani yum. Bi bas iim saihan hanitai bolohoor uuriiguu mash aztaid tootsoj bgaa.

  7. ixmedex says:

    xөөx. xонгилийн үзүүрт гэрэл xарагдаж байна xүүxнүүдээ. зөв юман дээр ялагдалаа тэвчээртэйгээр xүлээж чадвал xөндлөнгөөс xараxад ялагдаад ялдагын тод жишээ байна.
    xүүxнүүд минь дээ эрчүүд гэдэг чинь xэдий xатуу ч гэсэн та нарынxаа xэлсэн xэдxэн үгэнд л уярана шүү дээ.
    би аргадаxгүй гээд гэдийгээд байвал тэгээд л 2 тийшээ магадгүй 3,4,5н тийшээ ч болоx аюул тулаx нь байна.

  8. zoozhon says:

    ямар сайхан захидал вэ?
    сэтгэл сэргээд цаанаа л нэг тайван болчихлоо…энэ түүхийг бичиж ирүүлсэн захидлын эзэндээ баярлалаа…дандаа хэцүү зовлонтой шаналсан захидал ирдэг болохоор энэ удаад ийм сайхан захидал уншихад үнэхээр сайхан байнаа…
    Эр хүний цээжинд эмээлтэй хазаартай морь багтдаг
    Эмэгтэй хүний ухаанд эмээлтэй хазаартай морь ЭЗЭНтэйгээ багтдаг юм…
    МОнголынхоо бүх сайхан ээжүүддээ аз жаргал хан хорвоогын хамгийн дээдийг хүсье!

  9. gt says:

    яг зөв эх хүн,эхнэр хүн л ингэж ухаан гаргаж хучтэй байхгүй бол нэг муу хаа сайгүй байдаг замын,завсарын,зуурдын эрчүүдийн зугаа болсон хүүхэнүүдээр үр хүүхэд өөрийнхөө амидралыг үрүүлж хэзээ ч болохгүй шүү!

  10. ii says:

    сайхан юм бичжээ

  11. ss says:

    Яахаараа энэмуу эрчүүд дандаа аргадуулж амьдрах ёстой юм эхнэртээ хэдхэн сайхан үг хэлчихэж чадахгүй байцгааж.

  12. ss says:

    За за битгий худлаа юм бичээд бай. Нөхөр нь тэр үед салчихья гэсэн бодолгүй байсан болоод л одоог хүртэл хамт амьдарч байгаа байлгүй. Дотроо шаналасан шаналалаа тэгтлээ нуух нь хорт хавдар ч үүсгэх аюултай.

  13. G.A says:

    “ga” хатуу н зөөлөнгөө иддэг BISH Зөөлөн нь хатуугаа иддэг хорвоо GEDEG SANAGDAJ BN HHHHHEEHHHEHHE

  14. G.A says:

    goe ymoo barag l zohiol shig .yooooo ooor hun bsan bol za tgd DAIN ehelj bhgui yu. gichi nohoi boltson ustelteed alaltsaj bh bsan daa………………..

  15. usukh says:

    тэр эгч яасан их тэвчээртэй юм бэ,кино зохиол бн шдээ

  16. ga says:

    тэвчихгүй гээд ялтай билээ. ямар зүгээр нэг янханд доромжлуулалтай биш.

    хатуу н зөөлөнгөө иддэг гэж үг байдаг.

  17. yu says:

    wow gaihaltai bailaa shuu.. ter bas ih davarchhsan nohor baina shuu, unen tuuh bol ter egchiig magtan duulaya..ih ineelee..yag unen ldee, eregtei humuus bid davj haraad l bodood yariad baidag yag naana baigaa dov tolgodoo hardaggyi buderch unaad setgeleer unaad syid boldog bizdee, tendees amidralaa aldah n aldaad l tegeed l govj ogno doo, ug n ene mongol busgyichuud maani ih l nariin uhaantai baidag shuu, gehdee odoo ch tun hovor bizdee.. bayarllaa

  18. babydoll says:

    ямар ухаантай, яасан их тэвчээр вээ. Бид нар, залуу хүүхнүүд яах бол хашгираад л банзал хүүхэн гээд аяагүй бол үсдэлцэнэ дээ хэхэхэ
    Хүүхнүүдээ мяндасан ухаанаа гаргаж эрчүүдийг долоон уулын цаана аваачих тэвчээрээс нь суралцвал ямар уу ….

  19. setgel says:

    энхээ эгчээ та шуу хэхэ, одоогийн хуухнууд энхээ эгчээс суралцаад нохроо оор хунтэй явалдахад ни хулээцтэй бгаарай гэж лол

  20. baby says:

    тийм дээ. бүсгүй хүний ухаанаар сайхан шийдсэн ч гэсэн тэр үед ямар хэцүү байсан болоо. тийм л юмыг даван туулах сэтгэлийн хаттай байх чадвар өнөөгийн бидэнд бага байна уу даа, гэхдээ хүн болгонийг хэлээгүй шүү, ингээд ойлгодог нөхөр байхад ойлгохгүй нухур бас л байна шүү дээ, хүний амидрал янз бүр дээ гэж.

  21. nice says:

    Энхээ эгч шиг ухаантай бүсгүй хэд бол доо. Ийм байдаг бол сайхан л бна

  22. sas says:

    Ухаатай хүнд л та уураа гарга. Тэгвэл цаадах чинь яагаад энэ хүн уурлав гэж бодно. Үүнтэй адил юм байна Энхээ эгчийн хэлдэг үнэн. яг үнэн. 7 уулыг хардаг ч тов харагүй байх нь үнэн. Ухаантай хүнээс хүн айдаг нөхөр нь дахиж ийм явдал гаргаагүй байхаа

  23. lol says:

    wow, uuniig l emegtei hunii goo uzesgelen , uhaan gedeg bh daa.

  24. suren says:

    яамар үнэн үг вэ?нээх гоэ тайван сайхан амыдрах юмсан.

  25. tuulmaa says:

    ugui ee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.